Эрэгтэйчүүд маань их өрөвдөлтэй юмаа

14461747675632e02f06874

– Тур, тур, тур л гэнэ. Өглөө ажилдаа явахдаа хөргөгчинд юу байна, өчигдөрийн хоолны үлдэгдэлийг нэмээд л идсэн болоод гарна. Өдөр нь ажил дээрээ баахан амтлgгчтай хоолоор бөмбөгдүүлнэ. Орой гэртээ ирхээр дээж нь гээд л нил тостой хоол. Дээр нэмээд эхнэрийн, хүүхдүүдийн аяганд байх өөх нь цугларна. Өөх хаявал амны хишиг нь ар дээрээ гарна. Аавынхаа аягаруу хий гэнэ.

– Гэртээ тогтохгүй яасан орой ирдэг юм гэж уурлана. Оройтохгүй гэртээ ирэхээр олигтой ч мөнгө олохгүй. Тэгээд гэрийн амьдралаас хөндийрөөд байгаа юм болов уу гээд гэртээ суухаар гарч мөнгө олооч, мөнгө олооч.

– Наад нэг цар наргүй цалин багатай ажлаасаа гараач гэнэ. Гарчихаар нэг хэсэгтээ нийгэмшиж өгөхгүй өөртөө тохирсон ажил хайна. Арай гэж нэг хамт олон олж аваад дундаа орохын тулд ууна. Уугаад гэртээ ирхээр архичин болох нь уу? гар гэнэ.

– Хүүхдүүдийн бодлоор ээжүүд хамгийн үнэргүй бааж, аав нар л хамгийн үмхий баана. Аавыг жорлон орхоос өмнө шүдээ угаая гэж уралдана. Аавын унгас үнэртэй, ээжин унгас зүгээр л хий, эсвэл чимээ төдий.

– Гэртээ ярих ч юм олдохгүй. Улс төр ярихаар: Тэр улс төр яах вэ? өөрийгөө л хичээ гэнэ. Амьдрал ярихаар: эмгэн шиг битгий үглээд бай гэнэ. Асуудал ярихаар: Хүүхэн шиг шалчигнуур гэнэ. Хоолны талаар ярихаар: Эр юм байж гал тогооны асуудалд оролцлоо, тавилгын талаар ярихаар хөгшин стилтэй мэдрэмжгүйгээрээ дуудуулна. Хувцаслалтын талаар бол бүр ч ярих хэрэггүй. Гэр бүлээрээ хувцалж дуусаад үлдэгдэл мөнгөөр нь аав хувцаслана. Гэхдээ нэг төрлийн цамцнаас хамгийн хямдаас нь голдуу хир нь мэдэгдэхгүй гээд хар, хөх, цэнхэрээс нь авна. Оймсны талаар бол бүр ч хэлээд хэрэггүй биз.

– Эхнэрүүд шоудахаар болвол: Өнөөдөр манайхан тэгнэ. Би оройтоно гээд л гүйцээ. Нөхөрүүд шоудах болхоор: 3 минутын оршил, 5 минутын тайлбар, 10 минутын сонсголын цаг эхлэнэ. Тодорхой цагт баригдана.
Аав нар 15 минут усанд орж байхад ээж нар 20-30-60 минут орох жишээтэй. Үс нь урт болхоор л тэгдэг байхдаа гэж аав нар тайвширна.

Ингээд бодохоор эрчүүд чинь:

– Хүүхэд шиг, уян зөөлөн, магтуулах дуртай, бодоод л явдагаас тэр болгон хэдлэггүй хэлээ хаздаг өрөвдөлтэй хүмүүс болж таараад байгаа юм. Гэхдээ л гэр бүлдээ хайртай. Хүн хүний үргэжлэл, хүн амьдралын үргэжлэл, маргаашын эхлэл гэдэг утгаараа өөрөөсөө илүү гэр бүлдээ хайртай болхоор л ингэж амьдардаг байх. Эр хүн эр хүндээ хайртай гэж гомо үг биш шүү.

SOURCE: www.zaluu.com

30 Comments

  1. GegeenCom says:

    Hodood n hogiin sav bga bishde yamar ch self ctrl gui hor ugsun ch chihej l bdg geed bodohoor arai l archaaguimaa. Shine zuunii bandi eruul huns hemjeeg n taaruulaad uursduu beldeed idchihdeg dailchihdag boloh hemjeend ochno gevel zuu zuun jiliig damnahu mongol ers geheeree l iim hogiin bj bolq shw gadagshaa dotogshoo yavj ganc biye bj uzsenuudees n busad n chanariin shaardlaga hangahgui hugshin huuhduud bn gehed buruutahgui n mair yumaa lol

    Ene funny sanagdaad oruulchlaa.

    Yas ymandeer emegteichuudees bolj nuureer ym garch bgaam shdee hool hiij ogno hamag tos ooh yul baidgiin hamj ogool hodood budaa tegeel nuureer ym garna yaahiin bas tegeed nogoo ymna iluudheer eruugeer dutagdhaar duhaar garaad bgaamdaa erno bol hahahaha

    Za duraaraa bolooo~~tseverhen oortoo archaatai ooriin bodoltoi zaluust durgui emegtei hun gej bhgui.yahav zaasan zam.zursan zurgaaraa hiij ogson hooliig n golohgui hodoodruga shidcheed barzgar nuur bondgor gedsee neg ilcheed.bi  jinhen gunduugui mgl zaluu geell yavahgui yu dooo tegvel.???

  2. Элэг элэг says:

    Беттэрийн хуулан бичлэгт зуун лаик! Эх сурвалжаа тодорхой дурдчихсан байсан бол мянган лаик дарах байлаа гэж… 

  3. so what says:

    эрэгтэй эмэгтэйгээрээ талцаад та нарт ямар ч үр дүн ашиг гарахгүй. та өөрөө ч гсн эрэгтэй эмэгтэй хүнээс бий болсон учир эмэгтэй бол ээжийгээ эрэгтэй бол аавыгаа л муулж доромжилж байна гэж бод. эсрэг хүйстнээ үзэн ядна гэдэг өсвөр насны сэтгэлгээнээсээ салаагүй борвиндоо баастай нөхдийн сэтгэл зүйн онцлог бөлгөө

  4. MGL says:

    Hun saihan amidarhiin tuluu temzeh uguigee uuruu shiidne. Momgol erchuud iim muuhai, neg bol mongol huuhnuud iim muuhai gj yarij bga humuus sonin sanagddag. Chinii aav eej chin er em bishuu? Bid uursduu huvi hunii huvid uchraa oloh heregtei. Er em tom jijijg boov meem hamaagui

  5. эр says:

    Хоолны дээж гэж баахан өөх тос аягалж өгсөөр цөс ходоод муутай болгоно, архины дээж гэж барисаар байгаад архичин болгоно, эр юм чинь ажил хийг гэсээр боловсролгүй болгоно, хээгүй юм чинь гэж хамгийн хямд комисын хувцас өмсүүлсээр байгаад хийморьгүй болгоно, арчаагүй юм чинь гэсээр байгаад амьдрах итгэлгүй болгоно, амьдрал авч явах ёстой гэсээр ажлын мал болгоно, аавыг нь хүндлэхгүй байсаар хүүхэд нохойн доог болгоно адаг сүүлд нь арчаагүй амьдрах чадваргүй анхиагүй адгийн новш гээд хаяж одно. Анх ямар аавын хүү, ээжийн хүү байсныг таних аргагүй болгоно энэ эмсүүд.

  6. ebeil says:

    gertee yarih yum odoo oldohgui bol ireeduid hogshrohooroo ih gantsaardana. geriinhniihee setgeliig tataj sur gej zovloh bna. Hun mash joohon yumaar oorchlolt oruulj bolno.

  7. zochin says:

    mongol tervtusmaa ub, darhan, erdenet iin huuhnuud bug arhichid, mergejliin showchid, arhichin darschid, mergejliin shunaluud, mergejliin boovchinguud, zalhuu, ajilgui, archaagui, amidral meddeggui, hool un hiij chadahgui, ger ornoo emhelj tsegtsleh chadvargui, mendleh hundleh yos medehgui

    zuvhun bi bi bi, bi avah yostoi, avahuulah yostoi, bi emegtei hun ch geh shig ( ene ni bi emegtei uchir archaagui gej bgaa yum shig sonsogddogiin). hunii gert, belen zelen yuman deer orood suuchih gesen bodoltoi, uursduu hudulmurluj buteeye geh hun neg ch bhgui, ene 2 eriin ali ni deer ve gesen yum bicheed suuj bdg, baahan mungu, boov yarisan, chamlasan garuud. 

  8. Zaluu says:

    Mgl huuhnuud hezee oorsdiigoo hoorgohoo bolih yum bol neg l ih oorsdiigoo mundag geed oilgochihson hoortson humuus. Uls ornuud erchuudl avch yavj bgaashd.  Udirdah alban tushaal company ii zahirluud engineer uul uurhai barilga heed gol ediin zasgiig chirj bgaa salbaruudiig chine erchuudl avch yavj baishd. Yahav busad asia iin ulsuudiig bodvol mongolchuud ert uyesee emegteichuudiig ehchuudiig sonsoj hundelseee irsen terend deerni harin odoonih shig ingej oodorch bgaagui yum shuu.

  9. Better says:

    Алиныг нь ч ялгалгүй хайрла.

    ХӨВГҮҮН ҮРЭЭ ХАЙРЛА!

    Охин үрээ хайрла! 
    Омогдож загнахдаа ч хайрла! 
    Охин үрээ хайрла! 
    Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

    Монголчуудын хайртай шүлэг ийн эхлэнэ. Шүлэг найрагт дуртай, уян сэтгэлтэй зон олны сэтгэлгээнд эдгээр мөрт хэдий хэмжээнд нөлөөлснийг хэмжиж эс мэднэ. Юутай ч омогдож загнахдаа ч, ойворгон зэмлэхдээ ч хайрлаж өсгөдөг монголын охидууд дор хаяж хүйсийн ялгаа, боловсрол, эдийн засгийн оролцооны хувьд дэлхийд дээгүүр байр булаалдах хэмжээнд хүрч чадсан. Гэхдээ асар энэрэнгүй, асар романтик сонсогдох шүлгээ цааш нь үргэлжлүүлээд анхааралтай уншвал сонин зураг харагдана. Яагаад хайрла гээд байгаа гэхээр өнөөдүүл нь өөрийн гэрээс гармагц өнөд зовж  үсээ цайтал шаналах тавилантай учраас тэр.
    “Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ” хэмээн гадуур шоудаж ууж алга болоод ирэхгүй зарим нөхдийн угсаа эртнээс улбаатайг сануулах  мэт мөрөөс гадна  “Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана”,  “Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна” , “Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна”,  “Хадмын нүүрийг царайчилна”, “Насаараа амсахгүй жаргал”, “насаараа нууж урсгах гашуун нулимс”, “Үс гэзгээ цайтал өнөд шанална”, “Огшуун нулимсандаа живнэ”, “Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно”,  “Эргүүлэгт орчлон охин үрийг чинь хайрлахгүй” … ээж ээ аав аа ямар аймар юм бэ?!
    Толгой холбож, үгийн хэмнэл айзам тааруулсан шүлгийн хайрцгаас нь нэг гаргаж, агуулгад нь төвлөрөөд нэг харахаар нэг л биш.  Гэхдээ энэ тэмдэглэлийн сэдэв энэ шүлэг биш, яруу найрагчийн авьяас, сайхан бүтээлийг үгүйсгэх зорилгогүй. Харин нийтэд үнэлэгдэж, хүндлэгдсэн нэг бүтээл өнөөгийн бидний сэтгэлгээг, түүгээрээ бүтээсэн нийгмийг тольдон харуулах мэт тул мөр шадыг нь задалж харав.
    Үс гэзгээ цайтал өнөд шанална гээд байгаа шүлэгт буруу байхгүй, худлаа юм биччихсэн ч юм биш. Үнэхээр ч эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, улмаар хүүхдийн хүчирхийллийн тухай чихэндээ итгэмээргүй тоо баримт олон байдгийг хэвлэл мэдээллийнхэн хангалттай бичиж мэдээлж, олон нийтийн ухамсар ч өөрчлөгдөж ирлээ. Гэхдээ биологиосоо сул дорой эмэгтэй хүн, бяцхан хүүхэд хүчирхийлэгдсэн, зодуулсан, амь үрэгдсэн байхыг хараад элэг эмтэрч, өр өвдсөндөө цаазал барь хорь гэж хашгирахаас биш үнэн хэрэгтээ тэр бүхнийг дутуу хайрлуулсан хөвгүүн үрс маань хийж буй талаар, бидний хайр хаанаа дутаж, хаанаа алдаад байгааг харах, сэхээрэх дуу хоолой цөөн байна.
    Монголын хөвгүүд хөөрхий. Хөвгүүн бүр өмнөө тавьсан мөрөөдөлтэй, өмссөн зүүсэн нь ч ганган, өмч хөрөнгөтэй, өөрийгөө ч өрөөлийг ч хохироож байх шаардлагагүй хэмжээнд өсөж хөгжсөн, хийсэн бүтээсэн нь дэлхийтэй өрсөлддөг… ийм орон ийм нийгмийг харах тусам хамаагүй золбоотой хийморьтой явж болох байсан монголын сайхан эрчүүдээ гундуу явахыг харахаар өвөрдмөөр, харамсмаар байдаг билээ. Хүнд хэцүү хөгжлийн бэрхшээл тээж төрөөгүй л бол хөвгүүн бүр маань энэ өндөр хөгжилтэй орны залуус шиг л өсөж хөгжих, дэлхийн дайны эр хүн болох потенциалыг өвөрлөж төрдөг. Ийм хүн эрдэнэ, хүн нөөц бидний дунд өсөхдөө хэн болж бүтээгдэж байгааг харуулах хэдэн тоо жишээ татъя.  Бага сургуульд 97-98 хувьтай бүгд сургуульд ордог. Харин бүрэн дунд боловсрол болмогц эмэгтэй 85 хувь, эрэгтэй 81 болж буурч ирнэ. Тэрнээс дээш түвшний боловсрол болмогц эмэгтэйчүүд 72, эрэгтэйчүүд 50 хувь. Хүн бүрт диплом хэрэггүй, гэхдээ дунд сургууль төгссөнөөс хойших дээд сургуулиас өөр техник мэргэжлийн боловсрол үндсэндээ хаягдсан хоёр арванд хоёр монгол хөвгүүний нэг нь дунд сургууль төгсөөд мэргэшсэн боловсон хүчний эгнээнээс хасагдаж иржээ. Дундаж наслалт. Эмэгтэй 63, эрэгтэй 56. 7 жил буюу дэлхийн дунджаас даруй бараг гурав дахин их ялгаатай. Энэ тоо эрчүүд өөрийн амь биет арчаатай байх хэрэгтэйг, энэ тоо эдийн засагт эмэгтэйчүүдээс 20 гаран хувиар илүү оролцож, хөдөлмөрлөж буй эрчүүдээ хэр гамнаж, зөв хооллоход нь тусалж, түшиж яваагаа асуу гэж эмэгтэйчүүдэд сануулна. Эрчүүд маань бусад оронд бол хоёр дахь амьдрал, хоёр дахь мөрөөдлөө хайх гарааны насан дээрээ хальж одох нь монголын гуниг. Гэр бүлийн хүчирхийлэлд охидоос илүү хөвгүүд өртдөг, нийт гэмт хэрэг үйлдэгчид 2013 онд 86, 2014 онд 85 хувь нь эрэгтэй гээд гунигийн тоонууд үргэлжилнэ.
    Баатарлаг түүхтэйг хэлэх үү, бардам омголон түмэн билээ. Өрөвдөж бариад, муу муухайг нь тоочихоор хүүхэд шиг уурлаж, биеэ өмөөрч, бид яасын, болж л байна гэж мэднэ.  Бүгдийг нь болохгүй гээгүй нь мэдээж хэрэг. Нийгмийн асуудал хэзээ ч  100 хувь хүн бүхэнд хамаарахгүй. Гэхдээ гэмт хэрэг, гэр бүл хүүхдийн хүчирхийлэл, архидалт, ядуурал, бүр энэ бүхнийг больё гэхэд олон улсад үйлдвэрлэл, бизнесийн өрсөлдөх чадвараар манайхан болохгүй байна. Хөвгүүдээ хайрлах, хөгжүүлэх, бүтээх хэрэгтэй байна. Хайрла гэхээр өөрийн мэдрэмжийг шүтэж энхрийлж, нялуурч эмзэг дорой болгохын нэр бас биш. Эр хүний хат суулгаж, сургаж боловсруулж, хүмүүжүүлж томоор хайрлахын нэр.
    Ийн бодож эргэцүүлж үзэхээр  хэдий урлаг утга талаасаа сайхан бүтээл боловч Охин үрээ хайрла шүлгийн логик ерөөсөө буруу юм. Шүлэгч хүн бидний сэтгэлгээг л буулгасан, бид алга ташин хүлээж авсан. Тэгэхээр бидний сэтгэлгээ буруу.  Охид дутуу хайрлуулсан хөвгүүдийн гарт хүний гэргий болж үсээ цайлгаж, үгээ хэлж суух болохоор хайрлагдах ёстой гэдэг ерөөсөө буруу. Хүүхдийн эрхийн төлөө төрийн бодлогын газар нь хүртэл монголын нэг хөвгүүн монголын нэг охиныг хөнөөчингүүт “Охин үрээ хайрла” гэж уянгалсан эмгэнэл хадах нь бүр буруу.  Хайрлаж хайрлаж цэцэг шиг охин гаргаад явуултал хохироод, зодуулаад, шаналаад байх юм бол ямар хэрэг байна? Хөвгүүн ч бай охин ч бай хүн болж мэндэлсэн болохоор, хожим ханилсан ханиа жаргаах учиртай болохоор, хөвгүүн охин өөрийн үрсээ хайраар дүүрэн өсгөх учиртай болохоор, хүний нийгмийн бүрэн эрхт, хөгжсөн иргэн болохын учир  хайрлуулах учиртай.   Хөвгүүнээ ч охиноо ч хайрлаж байж нийгмийн хайр бүтэн болно.  Хүүхэд хүүхэнд өмөг болж, хангай шиг түшигтэй амьдрах учиртайг нь бодож хөвгүүн үрээ хайрла!

    /Өөр нэгэн сайтнаас хуулав/

  10. Oh god!!! says:

    Unen yum hoino… Tarhia bolowsruulj ooriin chadwaraaraa amidarch chaddag in asar tsoon yumchin ihenh erchuud bugd ehneriin tolgoigoor amidralaa awj yawdag baij !

  11. narta says:

    Uunii esreg nuhur exneruud bga shde. 

  12. киви says:

    энийг тэгээд Аса бичсэн юм уу,зурагийг нь ашигласан юм бол уу.

  13. Би says:

    GegeenCom -ийн бүсгүй чи яагаад ингэж эрчүүд болон амьдралыг үзэн яддаг юм бэ. Нөхөр чинь хөөрхөн л залуу байсан ш дээ. Чи ийм болохоор чамаас салсан байх оо

  14. Би says:

    ккккккккккккккккк. хөөрхөнш дээ. нүдэнд харагдтал хэлжээ. эвиийдээ. муусайн эрчүү дээ хайрлая дооо

  15. Зочин says:

    Тэр гэгээнд хандаж хэлье. Чи энд компаний захирал, баян, эмэгтэйчүүдээр хүрээлүүлдэг, бие хаа сайтай, загварын мэдрэмжтэй, гэр бүлээ үгэндээ оруулдаг, захирангуй, хүчирхэг эрийг бодож бичжээ. Тэгвэл хорвоогийн бүх эр тийм байна гээд төсөөл дөө. Ядаж л захиралаас өөр мест үлдэхээ боливол амьдрал сүйрнэ. Тэгээд эр хүнээс Брэнд хувцас өмсөж бай гэж шаардах чинь бүгдийг Арабын шах шиг алт мөнгөтэй яв гэснээс ялгаа алга. Тэгвэл үүний хариуд тогос шиг биетэй, хоол галзуу хийдэг, эр хүнийг хүндэлдэг, ор хөнжилний ажилдаа сайн, ухаантай, боловсролтой, царай зүс сайтай, гэр бүлийн ажилаа гялалзуулдаг гээд төгс эхнэр л тохирно. Харин чи тийм үү? Ядаж чамд тийм царай байна уу? тийм бие байна уу? чи спортоор хичээллэдэг үү? Боловсрол хэр вэ? эр хүнийг хүндэлдэг үү? Чамайг харцаараа удирдах эрийн өөдөөс сөргөөцөлдөхгүй амьдарч чадах уу гээд зөндөө юм асууя. Ихэнх нь үгүй болов уу. Тиймээс эмэгтэйчүүдийг 60% байхад л болоо илүүгээр яадаг юм гэчихээд эрчүүдийг 10% алдаа дутагдал гаргахад л бүтэлгүй гэдэгээ болих хэрэгтэй. Ер нь энэ гэгээний санаа нь хатан хаан, байгаа байдал нь мэлхий байхаас зайлахгүй

  16. Crazy says:

    Yooy, avarga maani bas yachvaa l gej bodloo Sh de. Er n bol unen bichjee. Ungasnii uneriin tuhai heseg deer uneneesee ineelee Sh de. Yadgiin manai muusain mongol erchuud, tsaanaa bol tsailgan Sh de. Hairlaarai…

  17. zoloo says:

    Aav mini sanaand orchloo ih mungu olj giiguulegui ch ur huuhduude hooson honuulagui…. bga buhnee bid narta zoriulj amidarlaa ongorooj dee setgel devtmeer saihan er hun baij bilee zovj shanalj yovahad ni gants udaa yajin gej asuusan udaagui ongorson hoino ni haramsdag horvoo ym 

  18. yadarsan zaluu says:

    Yadarsan archaagui zaluus l ingej avgaidaa bazuulaad yu ch bish bolchij baigaamda huurhii.

  19. Зорра says:

    ???

  20. zochin says:

    oh god nertei aimshgiin em baina, yasan eriin tengergui em geheeree ersed ingej ih horsdog bainaa, etseggui, yadruuhan, ideh hoolgui ussunii gai l baih daa, bagaasaa ersiig uzen yadaad uschihuj.

    gegeencom geech ni mun adil amidral tuulj, ex dee hayagdaj setgeleer unaj, terneesee bolj hunii uuriingui ersiig uzen yadahaa boli doo, ta nariin ergen toirnii ersiin buruug ene site aar orj gardag humuus huvaaltsmaargui bna shuu.

  21. zochin says:

    oh og nertei aimshgiin em baina, yasan eriin tengergui em geheeree ersed ingej ih horsdog bainaa, etseggui, yadruuhan, ideh hoolgui ussunii gai l baih l daa, bagaasaa ersiig uzen yadaad uschihuj.

    gegeencom geech ni mun adil amidral tuulj, exdee hayagdaj setgeleer unaj, terneesee bolj hunii uuriingui ersiig uzen yadahaa boli doo, ta nariin ergen toirnii ersiin buruug ene site aar orj gardag humuus huvaaltsmaargui l bna shuu.

  22. GegeenCom says:

    Ene yasan targan umhii calin bagatai busdaas hamaaraltai uruvdultei eriin bichleg ve. Busdiig uurtuu hamaaruulj busdad shaardlaga taviad hussenee edelj edluulj huchirheg baharham chiireg zolboolog yavahiig n hen baig gesiim bola. E-g demjiv.
    Sportoor hicheelleed alban baiguullaguudiig ungulzuud ajil goridood bailgui ajliin bair bii bolgogch bolood hurelcehuic orlogotoi huneer oims camcaa ugluuleed baihaargui unetei chanartaig m belegluulj ehnereeree avahuulj chaddag bolchij boldguimuu hunii husdegiig huseed bnu huch m hureheergui aimaar daviluum yum husuuleh geed bgamu uruvdultein baharhmaar bhyn

  23. Vxbxn says:

    Mi bodol gadaad zaluusiig medehguin ghde mongol er hun ih so het dotogshogo yu bodoj bgaga heldeggui ter n ih aldaa boldog ihenh zaluus zorilgo tawiagui haragddag odor honogiin bodson tgd eej egchiinhee ugend mash ih ordog yron mongol er hun ih howor dajgui uhaalag zorilgotoi chadaltai zaluus bdag.. ghdeel emiinhe door orson erchuud ih yuma uneher haramsmaar mongol emegteichud het chadaltai biye daasan shinjtei bolood bn, ailiin etseg ehchuud ohin min2 gd bolowsrol gd buh zuild shahdag bandi naraa haydag bolnoo gd ene ih aldaatai sanagddag bi huutei odoo jhn lda iim archaagui er hun bolgomoorgui bn harin ch ohidooso iluu chadaltai bolgoh heregtei, er hun ig hicheewel ih hol ywna tsaanaasa emegeichuud bidnees dawuu tal ih bn gol n bagaas n demjeed ogoh heregtei

  24. E says:

    Erchuud jaahan hiimorilog baina shyy,!! Er hynii huvid busad mongol zaluusdaa zahij helehed ooriigoo jaahan ood ni tataad, eryyl menddee anhaaral taviad,  yamar neg sportoor hicheelleed, arhi tamhinaas garaad, muu nuluutei naizuudaasaa holdood, showdaj tsengehee bagasgaad, amidrald chine heregtei nom sonin olj unshaad, zuragt yzehee bagasgaad, ger bylteigee chuluut tsagaa ungruuguud, ooriigoo byhel talaar hugjyyleed zavgyi baihad emegtei hymyys chamaig inge tege geed ad yzehgyi, harin ch hyndleh bolno.  

  25. hairsaihan says:

    baahan ineelee.eejuud unergui baadag.aawuudiin baas aimaar umhii ny unen shd.kkk,…

  26. Oh god!!! says:

    Zaya ni tiim yum hoino !!!

  27. j&j says:

    Kk ugiin baylagt goy heljee k

  28. zochin says:

    Bolor H geh met ohidod bol hamaaralgui zuil bichjee.

  29. эмэгтэй says:

    хэ хэ нүдэнд харагдчихлаа 🙂

  30. Hi says:

    Yag unen ug xeljee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.