Яавал дээр вэ?

images

Ийм юм боллоо. Би 18 насандаа болохгүй эрхтэнээрээ оролдсоны үр дүн одоо 16 настай хүүтэй хөөн. Хүү яг одооны хүүхдүүдийн жишгээр утас, FB, ask энэ тэрээс салдаггүй шөнө нь унтаж өгдөггүй өглөө нь босож өгдөггүй, их том ажил хийж байгаа аятай хичээлдээ явахдаа их хэмжээний мөнгө нэхсэн, нойл орохоороо гардаггүй хичээл ном, хувцас хунар нь хаана байгаа нь өөрт нь ч мэдэгддэггүй өрөөнөөс нь цэргийн казарм аятай заар ханхалсан том өндөөр залуу л яваад байх, ээжээс нь эртээ салаад тэр хүн маань гадаадад амьдардаг, хүүдээ баяраар нэг бэлэг явуулдаг, хааяа надтай утсаар ярьдаг ухаантай. Одооны эхнэртэйгээ суугаад 10 жил болж байна нэмээд 2 охин гарсан түрүүч нь сургуульд орж байна.

Гэтэл өнөөдөр өдөр орон нутгийн дугаараас нэг хүүхэн яриад ирж хүүхдээ ав одоо үүргээ биелүүл өчнөөн жил зовлоо, өөдгүй новш гэж ирээд л яг миний овог нэрийг хэлээд хуучин аав ээжтэйгээ амьдардаг байсан хаягийг, хүүгийн маань нэр намайг одоо хаана ажилладаг, амьдардаг газрыг маань хүртэл хэлэх юм гайхмаар, ээж  нь эмнэлэгт ухаангүй хэдэн сар болж байгаа  гэнэ, хүү  одоо 12-той гэнэ, надтай жигтэйхэн адилхан гэнэ, очихоор нь шинжилгээ хийлгээд хүүхдээ өөр дээрээ авч өсгө гэнэ, ёстой толгой түрүүгүй загналаа өөрөө эгч нь гэж байна, маргааш юмыг нь бэлдчихээд ярина гэсэн, би ч шоконд ороод олигтой юм юу ч хэлж чадсангүй нэрийг нь ч асууж чадсангүй. Тэгэхээр би 13 жилийн өмнө 2002 онд юу хийж донгиорч явснаа санах гэж хичээлээ их л олон болсон болоогүй охидуудтай уулзаж, муугаа мэдэхгүй зэрэг хэд хэдэн ч охидтой явдаг байснаа л санаад байдаг, яг хэнийг нь огтхон санадаггүй 34 биш 340 жил амьдарсан аятай тээр холын зүүд шиг л юм хөврөөд байх.

Эргүүлээд нөгөө 7046-а ар эхэлсэн дугаар луу залгасан Завханы дугаар, нэг сумын шуудангийн утасны дугаар болж таарлаа. Цаг одоо шөнө дунд 03:40 минут болж байна нойр хүрдэггүй хэн нэгэн нь надаар тоглов уу, үнэхээр үнэн үү, худал бол сайн л байна хэрэв үнэн бол . . . үр дүн нь үнэхээр аймаар . . . нэг дагавар том толгойлсон хүү ,эхнэр хоёрынхоо хоорондын харилцааг яая гэж байхад ийм солонгос кино шиг дахиад нэг хүү нэмэгдвэл эхнэр бараг л дэлхийн 3-р дайн цаашаа юм болох гээд байдаг . . Би бараг орших уу эс орших уу юм болох гээд байдаг.  Ийй бодохоор л айгаад байх юм эхнэртээ шууд алуулна дээрээс нь хадам манайд нүүж ирээд хэзээ явах нь таашгүйгээр нэг л эвгүй эвгүй өрөлт аваад хүү бид 2-луу орхидосын ээж аятай позоор хараад байдаг яадаг юм билээ.

Нөгөө талаар энэ үнэн бол миний муу хүү өнчин царайлаад л газрын мухарт байгаа гэж бодохоор дотор өмрөөд уйлчих гээд байх. Манай үхэж байсан хэдэн найзууд тоглосон байгаасай залбирах юм. Заа хүү үнэхээр байгаад ирлээ гэж бодоход одоо байгаа бүрэлдэхүүнээрээ гэр бүлийн зураг авахуулж чадахгүй байгаа улс чинь шинэ хүнээ хаанаа байрлуулж, үхрийн бөөр шиг энэ гэр бүлээ ийм хямралтай үед яаж авч явахаа,би гэдэг хүн юу болж төгсөхөө үнэхээр төсөөлшгүй юун Гамлет, Лир ван, Шекспир ч миний түүхийг бичихдээ гар нь салганах буйзаа. Маргааш юу болохыг магад миний зүрх дийлэх эсэхийг ёстой тэнгэр л мэдэх байх.

29 Comments

  1. goo chono says:

    1 yg bdag sanaand orchihloo. ZAVHANIIHAN ZAVHAI ZAMIIN AIL NI URD GUI ZAGAS NI HURTEL TEMBUUTEI…… 

  2. 1-рт: Завханы сумынхаа утасны дугаар луу залгаад тус суманд хэдэн сар ухаангүй байгаа хүн бий эсэхийг тодруул. 2-рт: Байдал үнэхээр бодитой байвал “том” хүүтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж түүнийг биеэ зөв авч явбал том тус болох гээд байна гэдгийг ойлгуул. 3-рт: За тэгээд хэд хоног нурмайж, санааширсан хүн эхнэртээ харагдаж /одооч бараг тэгж байгаа биз дээ/ байгаад эхнэртээ дуулгаад үз дээ. 4-рт: “Бага” хүүгээ яаран өөр дээрээ авах гээд хэрэггүй. Юуны түрүүнд эхнэртэйгээ цуг явж очиж үз, хар. Ухаангүй байгаа ээжийг нь эргэхээ мартав! 5-рт: Эхнэрийнхээ саналыг сонс, зөвлөлд. Бараг эхнэр чинь аав, ээжийгээ явуулаад “бага” хүүг чинь авчиръя гэнэ дээ. 6-рт: Одоо өөрт чинь эхнэр, хүүхдүүдтэйгээ тогтвортой тайван харилцаа хэрхэн үүсгэж, түүнийгээ хэрхэн хадгалах вэ? гэдэг л үлдлээ. Гэр бүлийн тухай судла. Амжилт хүсье. Залуу насны гэнэхэн алдааныхаа үйлийн үрийг ингэж үүрэх нь шударга биз ээ. Гэхдээ үүнээс өөр байдлаар шийдвэрлэгдэж ч болно шүү дээ. Амьдрал баялаг /цайны цагаараа уншаад зөвлөгчийн суудалд суучихваа гэж/.

  3. oriana says:

    худлаа л юм шиг санагдаж байна. 12 жил ямар ч холбоогүй байсан хүн одооний ажил төрөл хамаг юмыг чинь мэдэх үү. дээрээс нь ёстой тэр холоос уу. ядаж нэг аймаг, суманд бол итгэж болохсон. нэгэнт үнэн байвал одоо яахав дээ болох учраас ирдэг юм бол шууд дагуулж яваад шинжилгээ өгөхгүй юу даа.

  4. Zaika says:

    ymar sonin zambaraagui bdg yum be erchuudee en tend neg udaagiin sex hiihde belgevchtei bhd yadgiin be huuhdiig yu gej bodood bdgiin togloom bish shdee 

  5. ZAAVAL says:

    TA ZAAVAL YU BOLSNOO BICHEEREI. hvleej bn shvv sonirholtoi bn aa

  6. saak says:

    Zaluu tsagt aldsan baij bolno. Odoo bol davgui uhamsar suusan zaluu baina. Amidral bayalag gj unen yumaa huvguudee surgaad baij dee. Neeree l aav gedeg huniig uguilsen l baigaa baih daa

  7. zochin says:

    shalgaj nyagtlah l heregtei, muusain yumnuud hariutslaga huleeh hun heregtei bolood tegj bgaa biz, yunii turuund yaarch tednii ugend itgehgui baih ni deer.

    gertee geriin ezen shig bai, chi yamar hadmuudaa tejeeh gej gerlee yu. tegeed ehner chin huuhedtei gedgiig chin medej baij chamtai gerlee bizdee. huuhdee anhnaas ni tsever tsemtsger usguj chadaagui chinii buruu. uilee edleh heregtei.

  8. zochin says:

    Дахиад хүүхэд гэртээ авчирвал эхнэр шууд сална.

    Тэгээд 2 хүүхдэдээ өөрөө хоол хийж гэрээ цэвэрлэж нөгөө 2 охиноо санаж гансарч миарч амьдар за

    Яах гэж завхай явсан юм

  9. k says:

    Хохино

  10. oyunaa says:

    Oird ingej saihan ineegeegui yum bn. Nudend haragdtal zovlongoo bichsen bn shde. Dagavar huuhedtei huuhnuud dahiad nuhurt garahdaa shine nuhruu yaj tsaraichildagiig ene er mahan bieree amsaj bgn bn daa. Arisan dree medreheer hetsuu hetsuu. Yu bolohiig hen ch taashgui chi bish tanai ehner l tsus harvah vii dee.

  11. emegtei says:

    1t hen neg ni chamaar togloson baigaasai. 2t deerhu hunii bichsen shig dna iin shinjilgee og. 3t chinii huuhed mun bol or chini omroh ni argagui shd. 4t hadmaa yaj iij baigaad yavuul. 5t gertee juram togtoo 2 huudee ehneree hundleh tal deer zaaj surga ehnertee 2 huudee yum helj bai ooriin bish orooliin bish gedgiig hel. Za tegeed buh yumand garts gej baidag yum bolno doo. Odoonii zaluuchuud rezen uglaj suraaguigees asuudal uusej baigaag erh bish medej baigaa bailgui dee. Cekc hiij bolnoo hamgiin gol ni ayulgui baidal hariutslaga gedeg 2 yumiig yas mahandaa shingetel oulgoh heregtei. Oo tiin chi bas huuhduuddee sain helj surgahgui bol bas hunii ohin jiremsluuleed bas neg olgiitei huuhed davhar teverch medne shuu. Aav baina gedeg mash ondor hariutslaga shuu dee. Manai nuhur bas teriig sain mededgui bas oilgidoggui yorinhiidoo bi eej aaviin surgaaliig eregtei emegtei hooloigoor l huuhduuddee zaahiim daa. Eej aavuud huudee iluu anhaaral tavij tulj ajillahgui bol ireeduin aavuud shal tuihii hyaltsgai yumbuud bolood baina shuu.

  12. sainaa says:

    huuy amid uu. zurh ni diilsen l bgaasai. uuchlaarai
     tgd yu bolson be

  13. 666 says:

    teneg bichij bgaag n harval bayasaad bgaa yum uu zohiogood bgaa yum uu? unen bol ochood huuhdee avaach, tegj btal daraagiin huuhdee av geed holbogdono. busad exuudiin chini amidrald hetsuu yum tohioldvol.

  14. magi says:

    orshih uu es orshih uu.bvr neeree vnheer ineed hvrlee.

  15. L says:

    Odoo hohino gehees uur yughew odoonii ene zaluusiin
     niit leg turh. Hun hiisen uiliin uree hezee negen tsagt zaawal amasdiin……odoo chi jargaltai  sxan bj bolno…..chinii uiliiin uriiig ur hoich chin edeelj nasan turshdaa chinii uiliin urees bolj zowj zuderch amidrana geed boddoo …….uhamsar muutai durakuudad eniigl oilguulj uguh yumsaan

  16. aka says:

    одоо тэгээд эр хүн шиг байж хариуцлагаа үүрээрэй дээ. нэгэнт л ийм юм болчихсноос хойш хэнээс юунаас айдын. хадам мадам бол гай л байна. харин эхнэртэйгээ сайн ярилцах хэрэгтэй

  17. бүсгүй says:

    Угаасаа залуудаа ийм забраагүй амьдралтай залуус монголд их байдаг байхаа. Миний мэдэх нэг залуу бас надад яг иймэрхүү амьдрал ярьж байсан. Одоо 34 тэй. Эхнэр 2хүүхэдтэй.18 тайда нэг охиныг жирэмсэн болгож байсан. Тэр хүү маань ч одоо том болоо биз. Өөр бас зөндөө л охин жирэмслүүлсэн байхаа. Тэд нар нь хаа нэгтээ явж л байгаа байх гээд нээх их гавъяа байгуулцан хүн хээв нэг ярьж байсан. Ямар азгүй хүүхэн нь ийм юмнуудын эхнэр болдог байна аа.

  18. hdhd says:

    Odoo tegeed avch dee. 2 saihan huutei, 2 saihan ohintoi neg ehnertei chi ch aztai er yum daa

  19. Bolor H says:

    Инээмээр байвч инээмээргүй байна ккккк(хүний амьдрал юмчинь). Юун түрүүнд энэ амьдралд эрхүн шиг Эр хүн бай. Өөр тань авьяас чадвар байна одоогийн нийгэмд яг тохирохоор хэрэггүй хошин шогийн. За тэгээд ийм маягаар бичээд байвал юм дуулгана шүү. Энэ төгсгөлгүй үргэлжлэх амьдралын хүрднээс ухаанаараа л гарнадаа. Хүүгээ чи хардаа яг ЧИ. (тиймээс ухаанаар бүгдийг шийдэнэ)  

  20. healer says:

    гэр бүлийнхээ хүнд мэдэгдэхгйгээр генийн шинжилгэээ хийлгэ гэж хэлмээр байна чиний хүүхэд юм бол яах гэж чамаас 12 жил нуугаад аав нь тэнд бий гээд л бодоод яваад байдаг юм бэ тийм тэнэг хүн гэж байх уу? ядаж байхад гэрийн хаяг энэ тэрийн чинь мэддэг бол уйлжж дуулаал хүүхэд энэ тэрээ ав гэнэ биздээ сураг ажиг дуулдна биздэ. Ер нь бол миний харахад луйвар байна

  21. edfdf says:

    odoo tgd yahav de. hadmaa gereesee yavuulad ehnerte unen uchra hel. muu nuuhaar sain ilchil gj

  22. edfdf says:

    yag kino shig yum bichchihej. unen u tgd. ? yu bolson. chinii omnoos sanaa zovchloo

  23. sasa says:

    Гэснээс би уг нь энд тэндээс нэг нууц хүүхэд гараад ирдэг ч болоосой гэж боддын шд гшшш

  24. sasa says:

    Хадмыг хамгийн эхэнд жагсаалаас гаргаж хөөж явуулах нь л зөв юм байна. Тэгэхгүй бол хутгаж өгөх байх даа. кино кино өөр юу гэхэв. Part II -г оруулаарай даа.

  25. zayaka says:

    Яаж цаашдаа амьдрахаа мэдэхгүй байна уу.Чамд арга зааж өгье.Шог хошин чиглэлээр бичвэл хол явах залуу бололтой.Тээд гэр орноо эндэх тэндэх хүүхдүүдээ цэгцэлж байр байранд нь оруул даа найзаа.Цайны цагаараа ганц сайхан инээж авлаа гэж кккк

  26. usa says:

    ха ха ха .2 хүү 2 охин болж л байна шдээ амьдрал баян хүний биш өөрийн чинь хүүхдүүд гэхээр сайхан сайхан. Тэр байтугай хүний хүүхдийг ялгалгүй өсгөөд ачийг нь үзэж байгаа ч хүн байна.Эхнэрээ аргадаад хадмаа зайлуулаад л шийдчих асуудал байна

  27. Xa xa xa says:

    Ха ха ха элэг хөшиж үхэх нь …. ха ха ха Инээж байгаад буруу үсэг дараад явуулчихаж. Хожуу ухаар ч дээ

  28. Xa xa xa says:

    Ха ха ха элг хашиж үхэх нь …. ха ха ха

  29. Niitech zaluu says:

    Хаха. Инээдэм биш хэдий ч инээдтэй байлаа. За хө нээх их санаа зоволтгүй. Асуудалуудаа жягсааж бичээд шийдээд байждээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.