Сергей Кутовой гэдэг 19 настай энэ залуу өөрийгөө дэмий өрөвдөхөө болиод дайчилж, чадвал юунд хүрдэгийн тод жишээ. Багаасаа л тарган, илүүдэл жинтэй байсан түүнийг 17 настай байхад нь ачааны машин дайрсны улмаас нэг хөлийг нь тайрчээ. Үүний дараа тэрээр хэвтэрт орж, сэтгэлээ унасны улмаас ахин жин нэмж, дээр нь бие нь муудаад ер нь бол тун ч хүнд байдалд оржээ.
Гэвч Сергей бүх насаараа өөрийгөө өрөвдөж, орондоо уйлсан, орчин тойрондоо уурласан хэнд ч хэрэггүй хүн байхыг хүссэнгүй. Өөрийгөө дайчлан, бодигоор хичээллэж, биеэ төдийгүй сэтгэл санаа, үзэл бодлоо өөрчилжээ. Түүнийг өөрийгөө дайчлан чамлахааргүй амжилтанд хүрсэн тухай зурагтаар гарсны дараагаар орон нутгийн сувгууд түүнийг урьж нэвтрүүлэгт оролцуулахаар болсон байна. Улмаар Сергей одоо фитнес дасгалжуулагч болох төлөвлөгөөтэй улам шаргуу бэлтгэл сургуулилт хийж байгаа аж.
4 Comments
Phii choort gej. Solioruulje
muuhai
Goy
Tasarhai!!!