Британийн хамгийн намхан бодибилдер

Британийн хамгийн намхан бодибилдерийг Чун Тан гэдэг. Түүний өндөр ердөө 147 см. Тэрээр нуруу нугасны ховор өвчний улмаас өсөхөө больсон бөгөөд багадаа ямагт намхан, атигараараа дуудуулан доромжлуулдаг байжээ. Иймд цаашид хүмүүсийн хэл амны бай болохоос залхаад бодибилдингээр хичээллэж эхэлснээс хойш амьдралаа бүрэн өөрчилж чаджээ.

Тэрээр нурууны өвчнөөс болж таталт, штангтай суулт гэх мэт зарим дасгал хийж болдоггүй. Гэвч тэдгээр дасгалыг зөв орлуулж чадсан тул биеээ ийм хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан юм байна. Чун Тан Нортумрын их сургуулийн бизнес менежментийн ангид суралцдаг.

2 Comments

  1. kkk says:

    ar hudarga gdg kinon deer manai mgl-n bas neg odoi garch bgaa biz dee enenees bol baki aa manai hun bol

  2. MglausCom says:

    Yamar ch hudulmurch ulsuud bdyn negen turliin don yumda. Gurvaljilsan ceej ingej surtei haragddiim bn shd anzaarch bsngui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.