Юу гэж эхлэхээ мэдэхгүй байна. Замбараагүй бичвэл ойлгоод туслахыг хичээгээрэй.
21 хүрж явна. Өнгөрсөн жил би нэг залуутай танилцаад хэсэг хугацааны дараа үерхсэн юмаа. Надаас 5 ах байсан. Гадуур хөтлөлцөөд зугаална, хамт үнэтэй ресторанд орно, кино үзнэ нтр гээл бусад хосууд шиг л байсан. Тэр нийтийн байранд ганцаараа амьдардаг, би ч тэднийд бараг амьдрах нь холгүй. Би оюутан болохоор байнга notebook-тэй явдаг.
Нэг өдөр ажилд хэрэг болоод байнаа өөрийнхө note-г өгөөч, өөр бас note олоод өгөөч, гялс ажлаа хурдан амжуулчаад өгье гээл надаас 2 notebook аваад явсан. Тэр өдрөөс хойш залгахаар утсаа авахгүй эсвэл унтраадаг болсон. 3 хоног өнгөрсөн ор сураггүй алга. Нөгөө охин надаас note-өө нэхээл. 7 хоног хайж эрэн сурвалжлаад сураг гараагүй. Нийтийн байрнаасаа нүүгээд явсан. Аргаа бараад цагдаад хандаад эрэн сурвалжлуулсан note аваад алга болсон гээд. Тэгтэл барьж байсан утасны дугаар нь өөр хүний нэр дээр, гэрийн хаяг нь худал. Надад хэлдэг ярьдаг байсан ажил нь худал. Түүнийг олох ямарч арга байхгүй гээд цагдаагийн газар хэргийг хаасан.
Би өөрийн note-г алдаад бас нөгөө охины note-г төлж өгсөн. Аав ээждээ алуулсан нь ойлгомжтой. Сарын дараа биений юм хугацаандаа ирэхгүй тестээр шалгатал жирэмсэн болчихсон байсан. Ор сураггүй алга болоочийн хүүхэд. Би тэр үед зүгээр л амиа хорлоод үхэхийг хүссэн. Ямарч гэм зэмгүй хүүхдээ ч үзэн ядаж архи ууж байгаад шөнө согтуу жолооч их явах магадлалтай зам руу шууд орж машинд дайруулж үхэе ч гэж оролдсон. Цонхноос үсэрч үхэх үү г.м. Миний бүх оюун бодол үхэх тухай бодож байсан. Тэгээд ч санаснаар минь болоогүй ээ. Эцэггүй хүүхэд төрүүлэх хэцүү, ялангуяа тийм хүний хүүхдийг төрүүлнэ гэвэл эцэг эх хамаатан саднаасаа үхтэлээ айсан. Тэглээ гээд авхуулж хүний амь хөнөөж алуурчин ч болж чадахгүй зөвлөх хүн нэг ч байгаагүй.
Гэрийнхнээс тас нуугаад 4 сар болсон. Ээж намайг ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхгүй байгааг анзаарч эхэлсэн. Гэдэс минь ч томорч эхэлсэн. Нэг л өдөр ээж намг ЭХО-д харуулаад 16 долоо хоногтой жирэмсэн гэдгийг мэдсэн. Цаашаа аавд хэлээд ахад хэлээд юу болсон нь ойлгомжтой. Дараа 7 хоногт нь авахуул гэж хэлсэн. Тэгээд бүр томорцон 17-с 18 долоо хоногтой байхад нь авахуулсан. Тэр үед араас нь үхчихмээр санагдаж бас л үхэх гэж оролдсон. 2 давхарын цонхоороо доошоо үсэрч ч үзсэн. 7 хоногийн өмнө хэдэн найзуудаараа уулзаад сууж байтал нэг танихгүй хүүхэн ирснээ, би чамайг нэг л харж байсан юм байна, чи абортод орж байсан тээ гээл явсан. Манай найзууд над руу гайхсан итгэж ядсан харцтай хараад үлдсэн.
Хэрвээ миний хүүхэд төрсөн бол одоо 4 сартай байх байсан. Сарын өмнөөс би шөнө бүр зүүдэлдэг боллоо. Хэн нэг хүн чихэнд минь чи хүүхэдтэй шдээ, чи хүүхэдтэй шдээ гэх үгийг хэдэн мянган удаа хэлэх юм. Урьд шөнө л гэхэд миний зүгээр л таньдаг шахуу хүмүүс залгаад чи абортод орсон биздээ, хүүхдээ алсан биздээ чи гэж орилооол сэрсэн. Ээж хүртэл хүүхдээ авахуулснаас хойш надад уурлахаара л чи муу бузар булай янхан алуурчин гэж хүмүүсийн хажууд орилдог болсон. Надад үнэхээр хэцүү байна. Шөнө бүр зүүдэнд орж ирээд байхад амьдрах хүсэл юу ч алга. Дахиж шинэ найз залуутай болно гэхээс ч ичиж байна, хүүхдээ алсан алуурчин болохоор дахин шинэ амьдрал зохиож чадахгүй нь ээ…
42 Comments
Taiwan baij setgel sanaaniihaa daramtaas garahiig hichee, bvr udur shunugvi bodsoor bgaad chi zuudelj bas martaj chadahgvi bn ali boloh taiwshirch martahiig hichee, amidrald zunduu shn uchral irne shvv dee
minii duu deerh humuusiin adil zarim neg iim yavdal ireeduig chin avarsan baih magadlaltaig turshlagaasaa helii. uuriiguu tamlahaa bolison n deer. Alddaggui hun ch gej haana blaa, emegtei hunii amidrald tohiolddog uildel shuu dee. Amidral heden humuusiin yarianaas iluu urgun ereentei baraantai am garahad hetsuu baidag yum. minii medeh olon yanziin busguichuudees asuuval 70 huvi n ur hundulttei yanz buriin shaltgaanaar tulsan l baidag yum daa.
amidral buuj ogj bolohgui shantrahgui temuuleed l bai
neeh ih bodood bhr zuudleed bgaa tiim zovlon uzeegui emegtei hun hovor shu ihenh ni nuuj yvdag bolohoos het emzegleed bh shig bn daraa huntei suuhdaa ch ene yvdla nuuh hereggui shuu unenee l hel harin eej chin ih sonin yumaa chi naiz nuhud aav eej ah duu henii ch umnu ichih zuil bas buruu zuil hiigeegui zuvhun ter huuhdiin umnu l buruutai gelee gd yahavde setgeldee naminchilj biee sain tordood daraa huuhedtei bolohdoo sain hairlaad amidar iimhen yumiig hundeer huleej avaad bga bol amidral hetsuu shuu
ахын дүү амиа хорлож болохгүй шүү ухаантай байна шүү амиа хорлож яасан ч болохгүй
Bolor H busgui min ee, chi hot huduuguur yalgavarlah gedeg bololtoi yum, tegvel bi chamd bolovsrolooroo gaihuulchii, USA d delhiin shildeg ih surguulid master hamgaalj bn, gantshan jiliin daraa tugsluu, ingej gaihuulj bpaisangui, harin buchseniig chin unshaad sheesiig chin goojuulmaar sanagdlaa.
odoo chamaig shine huntei taniltsaad shine amidral zohiogood og gesen hun alga. Tegeheer tiim yum bodoj stressdeh hereggui. Chamd ugaasaa bolson yavdliig ongorooj uliruulahad tsag hugatsaa heregtei. chi zugeer l hiideg ajil surguuli yu bdag yum teriigee hiigeed hurdan geriinhneesee salj tusdaa bh arga l bodoj bsan n deer. tsag hugatsaa yamar ch sharhiig emnedeg gej bgaa. Mon odoo negent ongorson oorchilj bolohgui yum bodoj ooriigoo sterssduuleh hereggui bolov uu, zuudelj bna geheer chi ih boddog sanaa zowdog gesen ug. toohgui hayah heregtei. gol n uuneesee sain surgamj avch huniig sain tanij medej helsen yarisan n unen esehiig shalgaj surch dahiad aldahgui bh odoo chuhal bolov uu
ahiin duu bitgii buuj ug amidrald ene zuilees hetsuu zuil tohiolddog yum shuu, zorigtoi bai uurtuu itge
Залуу хүнд ийм асуудал тохиолдоно. чиний өмнө маш урт гэрэлт ирээдүй байна. Чи алдсан байна. хүн танисангүй хэн болохыг мэдээгүй байж хайртай болж өвөрөө нээсэн байна. чи ядаж аав ээжийг нь гэрийг нь хаана байдагийг мэдэж болох байсан. Тэр залууг өнгөрсөн бүхнийг март чи мартаж чадах ёстой. Амьдрал 40 насанд эхэлдэг. амьд явбал алтан аяганаас ус ууна. Аюулгүй секс хийж сур. Тэнгист очиж гоё кино үз, бүжиглэ зугаал саунд суу, хөдөө гарч мал хариул өөр залуустай ярилц аборт байдагт л зүйл харин дахин абортод орж болохгүй шүү. чамд маш сайхан ирээдүй харагдаж байна. Ухаантай хүн хүнтэй зөвлөдөг юм.
ээж чинь л уул нь чамайг ойлгох ёстой шүү дээ хэдий уур нь хүрсэн ч охиноо бусдын дэргэд харааж байдаг нь муу л байна гэхдээ чи амьдралын үзээд өнгөрөх нэг даваа гэж бодоод өөрөө өөдрөг бай сайхан залуу насанд сайн хүн зөндөө учирна хамгийн гол нь ухаантай бай хө
Итгэл үнэмшил гэж заавал хүнд байх ёстой. Чи хувь хүнийхээ хувьд итгэл үнэмшилгүй байна. Миний дүү өнгөрсөн юмыг битгий бод сэтгэлээсээ авч хая. Үхэх тухай бодно гэдэг бүр болохгүй. Тэнэг үйлдэл байна. Ухаарал, итгэл үнэмшил гэж зүйлийг ээж, аав, ах эгч, найз нөхөд хэнээс ч биш зөвхөн өөрөөсөө хай. Ирсэн хөнөөсөн үрээ бурхан номын газар даатгаад тэр орчмыг анзаараад тайван уужуу амьсгаа аваад алх даа. Өөрийгөө битгий буруутга. Ээж аав чинь ухаан муутай л хүмүүс байна даа. Үгийг нь битгий тоо. Чи өөрөө ухаантай бай даа. Өөрийн итгэл үнэмшилээ олж ав. Завгүй бай хичээлээ сайн хий дахиж чи алдах эрх байхгүй өөртөө хатуу шаардлага тавь. Өөрийгөө зөвөөр бие махбодио сэргээ. Зөвхөн өөртөө л найд. Ирээдүйдээ итгэ дээ дүү минь амжилт хүсье. Амьдрах сайхан.
Ene Bolor H gj ugaasaa shaal dongio. Hel uran zohioliin bagsh bh. Ug usgiin aldaa haigaad l heruul hiine
Bolor H.
Хүнд өөрийн амьдралаас туулсан, мэдэрсэнээ зөвлөхөд бас хөдөө, хотынх хамаатай байдымуу,яанаа? Ер нь энэ эр нь ч мэдэгдэхгүй, эм нь ч мэдэгдэхгүй, хэн нь ч мэдэгдэхгүй хүн бүрийг шүүмжилж тэрнээсээ кайф авдаг гаруудыг би бүр яаж ч хичээгээд ойлгодоггүй юм. Хаана, юунаас нь тийм гоё мэдрэмж олж авдаг байнаа. Өөрсдөө хийсэн зүйлгүй болохоор л бусдыг өөрсөд шигээ болгож хань татах гэдэг байхдаа …
Өөрөө намайг муулаад байгаам чинь өөрийгөө магтаж тэнцүүлкүү бол болохгүй байх, тээ. Өөрийг чинь ингээл ганц нэг үсэгний хэрүүл хийгээд байжийхад би францад дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгт 100%-ын тэтгэлэгээр 2 дахь мэргэжилээрээ явахжийнэ шд, Том болооч, залуусаа…
“SURPRICE” гэж ямар үг байдгийн! Surprise л гэж байдаг болохоос Энийг чинь одоо би хөдөө гэж ойлгохгүй өөр юу гэж ойлгохын? Амьдрал чихэр давс бла бла бла гэж бичсэн нь нэг нялх санагдсан өмнөх захидалаас нь. Том болох л байхлдаа ккк
odoo joohon taivshir daa, biye sain tord, gam sain bari, torsonoos oortsgui nyalh biytei bgaa shuu. saihan adal yavdaltai, oodrog, hogjiltei kino uz. setgel sanaagaa deesh orgood sain saihan zuil bodohiig hichee, hicheeldee shamd, zavgui bol, humuustei tanilts. ooriigoo bolovsruul. dotnii naiztaigaa uulzaj yarilts gej zovloy ohin mini.
Үхэх мөрөөрөө үхэхгүй машиний урдуур орно гэнүү новш чинь ! Битгий бусдад гай болчоорой !
Etseg ehchuud huuhdee abortond oruulaad amirald ni tolbogui bllgochloo gej anduurdag.harinch bnga bdogdoj biy erhtneeree togluuldag…bitgii buuj og…ur teesenl bol bitgiii awhuul.huuhedt boloh gej tsysaar uilj bga teneg huuhnuud bna tsaana chini…etseg eh uglehes bish amidrald chini shine gerel gegee ur udmiig chini ogch chadku..ter zaluugiinh gej bitgii bod.emegtei tanii ed es bga.chiniil huuhed..
evii minii duu setgeliin hattai bai. Amidrald enenees ch iluu zowlon tohioldono. Ym buhen eeljtei bdg gedgiig l bitgii martaarai. Zovoh neg udur bhad jargah neg udur zaaval bdg ym shuu. hoorhii doo duu mini ooriigoo tgj bitgii buruutga. Ur chin chamd ergeed turuhduu l turnu
bi ch ex zaluugaa tsarai muutaigaar ni duudaad, hajuud ni ene ch saihan zaluu, ter ch saihan zaluu, ter ni nadaa hool ugdug, ter ni nadaa iim beleg ugdug, tsarai muutai chi yu ugsiin geed geriinhenteigee niileeed doosh hiigeed baisan chin salaad yavchihsan.
tegeed odoonii nuhurteigee gerleed ohintoi bolson chin ohin mini yaj bid 2 oos garav aa gemeer tsarai muutai turchihsun, ohin tom bolj surguulid orood, buur tsarai muutai bolood setgel uvtguud baina.
yamar arga charga bainaa, hun hard uzuuleheer hun gomdooj geed nuguu l ex iig heleed bgaa bololtoi, odoo ternees uuchlal guigaad yu ch uurchlugduh bilee. yah ve???
Bolor H iig surhii hun gej boddog baisan chin HARIN BUSDIIG HUDUU HOTOOR ni yalagavrlan gaduurhdag uchuuhen amitan baisan bna shd.
ene chin unen bol ter hulgaichiin nugel ni nudeeree garna doo. suraglaad yavj bai. neg l udur barigdana.
Hunii amidrald azgui zuil bdiim aa, chinii aldaa bol jhn erthen l avhuulahgui, chi ooriigoo zoligt gargaj evderch bolohgui ee, temtseh heregtei, tguul sain shan irne
oilgoj baigaa yavdal uhaar baigaa d chin bayarlahiin gehdee chinii huvid hetsuu asuudal manai ehner 6 sartai hvvhdee avhuulaad or suraggui alga bolson mungutei hvn dagaal yavsan ter ved mash hetsuu udur alagsalgui l arhii uusan 3 sar arhi uusan bh zvvldee buur buustej ehelsen tolgoi zagtaad baisan bainga sogtuu baisan bolohoor medehgui 2 3 sar yavchihsan baisan gehdee odoo yahuu amidrarch l bn arhi uuhgui ajilgaa hiigeel yavjil bn daanch gertei ochihoor l dursamjuud sergeed hetsuu baidag bairaa zaraad uur gazar amidarii geheer bairnii order ternii ner baigaa salgaj boldoggui baigaal bn. Odoo setgel saihan baigaa ajilaa hiigeel uur hvnd durlaal msgleel yag l 20 nasan deeree ochihson um shineer ehleh geel. Neg l medehed martagdandaa bvh zuil chin. jiremsen 5 sar hvrch baihad hvvhdiin gutal avchihsan baisan ter gutalaa anh bid hoeriin taniltsaj baisan gazaraa vldeegeel yavsandaa bvgdiig martsan
OORIIGOO IIM BOLGOSON NI ?% CHINII BURUU …HEN AMARHAN BAI GEJ HELSIIN ?
Zarim iim taagui dursamj martagdana gj bhgui l dee.tiimees zgr setgeliinhee muhart chuluudaj tas tsoojlood tulhuuriig n usand shidchih. Ngent ungursun zuil myanga bodoj shanalaad yu ch uurchlugduhgui. Ungursunuusuu bitgii charguutsald. Zgr l uragshaa harj uragsh temuulj amidar. Uheh tuhaid bodohiin ch hereggui. Ter hogiin zaluugaas blj ed hurungu, eruul mend, setgel sanaagaaraa hohirchihood odoo ter n bagadaad ami nasaaraa hohirono gj bhgui shu huuhdee.
Odoo tsagt hvvhed awahuulj vzeegvi emegtei hvn howor biz gants chamd tulgamdaad bga asuudal bish bh. Ter zaluug ertnees hen be gedgiig ni taniad erthen salsandaa bayrla. Hvnii zaluu nasiig vreed olon hvvhedtei bolchood salsan hvmvvs olon bn. Ongorsoniig ongorsond ni vldeegeed sain zaluutai uchraad shan amidraad ireheer bvgd martagdanaa. Olon jiliin daraa ergeed haraad ymr teneg vildel hj bsanaa gaihdag l ym
Миний дүү битгий сэтгэлээр унаа. Амьдралд Өшөө гоё баяртай Мөч ЗӨНДӨӨ ТОХИОЛДОНО. Харин наад новшийн Хулгайчаа Эрт мэдсэн Яамайдаа. Тэгээгүй бол ӨӨР ТОМ юмаа алдах ч байсан юм байргүй дээ. 2 Note бол харин гайгүй байна. Сая Сая төгрөгөөр Ходруулсан Эмэгтэйчүүд байдаг ш тээ. Наад Хулгайийнхаа Хүүхдийг Авхуулсандаа бүү Харамс Хулгайчаас Хулгайч л төрөх байх. Ийм Новшнуудын хүүхдийг Гаргаснаас гаргаагүй нь ДЭЭР шүү. Аборт хийлгэх асуудал Амьдралд байдаг ш тээ. Чиний ЭЭЖ чинь ЯМАР сонин ГИЧИЙ вэ? Охиноо тэгж хэлж байдаг. эЭЭЖ ЧИНЬ АЯГҮЙ БОЛ өөрөө өчнөөн Аборт хийлгэсэн л байгаа даа. Охиноо элдэвээр хэлдэг Балиар Авгай байна даа.
сонин ээж вэ? чамд юуны ч буруу байхав дээ. тийм луйварчид чинь мэдэгдэхгүй шд. сэтгэлийн хаттай бай. өөрөөсөө, өрөөлөөс ер нь хэн нэгнээс буруу бүү хай. хэн нэгний өмнө ялангуяа гэрийнхэн, найзуудын өмнө чи огтоосоо ч буруугүй. чиний өмнөөс тэр хүмүүс амьдраагүй. жаахан хатуу бай. ээж чинь ахиж тэгэж орилвол НАДАД САЙН АНХААРАЛ ТАВЬЖ ЧАДААГҮЙ АЛДААГАА НЭГЭНТ ӨНГӨРСӨН ХОЙНО НАДААС БИТГИЙ ХАЙГААД БАЙ гэж хэл
Сайн уу? Эмэгтэй хүний зовлон барагддаггүй гэж үнэн юм. Үнэхээр хэцүү зүйл тохиолдолж. Ээж чинь ч гэсэн төрсөн охинтойгоо ингэж харьцдаг хэцүү л хүн байна. Гэхдээ юу гээч хүн жаргал даадаггүй зовлон даадаг юм. Өнгөрсөн үедээ амьдрах нь хүний хамгийн том алдаа шүү. Амьдралд юу эс тохиолдох вэ….Хүний амь хичнээн үнэтэй гээч. Чиний амь тийм хямдхан юмуу. Харин ч чи би ингэж ирээдүйд ингэж сайхан амьдрана. Намайг ингэж зовоосон хүмүүст яаж сайхан яваагаа харуулна гэж өөртөө хэлэх ёстой. Миний бодлоор чи сайн хичээж байгаад гадагшаа сургуульд явсан дээр байхаа. Чамайг хэн ч танихгүй тэр орчинд амьдралаа шинээр эхлэх нь сайхан боломж байж мэдэх юм. Амжилт. Хэзээч битгий бууж өгөөрэй. Муу хүмүүст муугаа үзүүлж болохгүй шүү.Сэтгэлийн хаттай бай.
hee balrakhnee. bi abortond orj bsan deern gadaad hunees 4 nastai huuhedtei emegteig amidraliinhaa hani geed bodtson odoo eleg soliulakh mes zasald uuriinhuu elegiig uguhuur (donor bolokhoor) boltson bj bdag.chiniheer bol bi aimaar hunttei bgam bn l da.
Xxa xamaagui ywdal ingedeg yumdaa erthen hund gai bolxoor uxeec/ sda
TU бичдэг “SURPRICE” гэдгийг л ойлгосонгүй ккк… Энэ яг хөдөөнөөс хотод орж ирсэн залуу.
Chinii byryy bhguiee itgeerei ydahgui buh yumgoe bolnooo chi dahiad er hund huurtahgui ee. Harin gereeree duuren huuhedtei happy amidral umnu chini bgaa itgeerei
Chanh uragshaa l harj amidar yun hyamdhan ami be ahiad zunduu sxn yum amidrald bii
Minii duu yasan muuhai huntei zuuraldaa be. Odoo muu muuhai dursamjaa mart buh zuil bolood ungursun. Emegtei hunii amidrald ih baga hemjeegeer jiremsleltei holbootoi gunigt tuuh baij l bdgiin. Teglee geed uhej hatna gej bhguiee tsag in bolhoor chamd zaawal ene udaad yawuulsan ur chin butsaj irnee.
Ээ чи бараг эмэгтэй хvн бvрт тохиолддог зовлонг дааж гарахгуй гээд яахав дээ. Чиний тойронд байгаа найзууд чамтай адилхан хvмvvжилтэй эсвэл юмаа сайн нуудаг болоод чи мэдээлэл багатай байгаан байна. Бас аав ээж 2тойгоо дотно биш тэд нар чамайг vгээр гомдоож. Уул 6ь чамд хайртай л байгаа цаад 2 чинь. Хvvхэдтэйгээ харьцаж мэдэхгvй болоод тэр. Тийм болоод чи нээх гvнзгий ьомоор хvлээж аваад байна. Нээх ариун гэгээн юм яриад хvcхдээ авахуулсан нтр гээд янз янзаар хэлдэг хvмvvс амьдрал дээр еерсдее аймаао тх юм vзчихсэн байдыгмаа. Чи зvгээр хэт хvний vгээр байна. чи тэр залууг таниагуйдээ л болохоос еер буруу алга. Нээх хvндэр юм юмыг хvлээж авдаг зантай бна. Аав ээж нь хатуу гараар есгесен хvvхэд тийм болоод байдын. Юмыг жаахан хенгехен харж бай. еерийгее бас битгий яллаж бай. Хvмvvс тохгуй юайхад еерийгее бурyутгаад яллаад байвал хvмvvс ч тэгж хандах гээд байдаг. еерийгее хайрлаарай.
Миний дуу санаа зовох зуйл биш дээ.Найзууд дунд чинь ч хуухэд авахуулах асуудал гарсан бгаа.Муу санаатнууд ийм юмаа ярьдаггуй юм.Амьдралын аль асуудлаас болж ийм шийдвэр гаргсан олон эмэгтэйчууд бгаа.Энэ бухнээсээ сургамж аваад дотроо бодолтой толгой ондор явдаг юм шуу.Ээжтэйгээ ний нуугуй ярь хэл.Чамд ямар эвгуй бгааг.Энэ бухнээ ялж эс гарваас сэтгэлийн гутралын хунд хэлбэрт орно шуу.Хий яриа сонсох хар дарж зуудлэх сэтгэл гутралтай холбоотой.Ээж аавдаа уйлаад оорийн дотор болж буй бух зуйлээ ярь даа.
manai zarim mongol etseg ehchuudiin neg muuhai zan huuhedee hiisen aldaagaar ni dandaa daramtaldag unen hugiin,
esvel asuudlaa ter dor n (baga deer n yanzluulsan bol ) helj yarij sur, esvel ooriinhoo bodold bat (negent 4 sar ongortol geriinhendee helehgui nuuj yavsan bol etseg ehdee shuud gargana gedgee heleh heregtei. 21 nastai uchraas chinii shiidveriig yamar ch emch zorchihgui hucheer abort hiihgui. chi ugui gevel … yer n 3 sar n ongorson huuhed ted avah yosgui) bj sur. 2-n hoorond yavchihaad ooriigoo ingej zovooh gej.
Абортны дараа гамаа сайн барихгүй бол сав чинь гэмтдэг юм гэсэн шүү. Амьдралд юу эс тохиолдох вээ, найз минь, энэнээс ч их юм болно. Одоо нэгэнт болоод өнгөрчихсөн зүйл. Яаж ч хичээж, яаж ч орилсон буцаж чадахгүй шүүдээ. Хэтэрхий өнгөрсөндөө анхаараад байвал одоодоо амьдарч чаддаггүй юм. Эцэст нь хоёуланд нь байж чаддаггүй.
Манай найз охин надтай танилцахааасаа өмнө аборт хийлгэж байсан гэдгийг нь мэдсэн. Бид хоёр өөрсдийнхөө түүхийг бусдад сургамж болгох үүднээс доор биччихсэн байгаа. Би лав анх сонсчихоод шоконд орсон ч, нэгэнт өнгөрсөн зүйлийг би өөрчилж чадахгүй, аргаггүй учраас л авахуулсан гэдгийг нь ойлгоод уучилсан. Энэ дэлхий гэдэг чинь өчүүхэн юм шиг мөртлөө бас ч уужуу шүүдээ, сайн ч хүн бий, муу ч хүн бий.
Удахгүй зөвхөн чамайг л гэх залуу гарч ирнэ, чиний л төлөө гэсэн тийм хүн байдаг юм. Заавалчгүй. Харин тийм хүнтэйгээ учирвал ахиж алдаагаа битгий давтаарай. Хоорондоо юу ч болсон сайн ярилцаж бай. Хэлмээр байгаагаа шууд хэл. Хэн ч бодлыг чинь уншиж чадахгүй. Эрчүүд ч хэлье гэснээ хэлдэг, өөртэй нь ярилцдаг эмэгтэйг бусдаас онцгойд тавьдаг юм.
Хүнтэй танилцахад аль муугаа үзүүлээд танилцвал бас сонирхолтой санагддаг. Би найз охинтойгоо тэгж танилцсан, цэвэрлэгээ хийх дургүй, хүн хүлээх дургүй нтр гээд л хоёулаа хамаг муу бүхнээ ярилцчихаар сүүлд нь сайн чанарууд нь SURPRICE болж гарч ирээд бас үерхэлийг их үнэ цэнэтэй, илүү хайрлам болгодог юм байлээ шүү.
Бас эходоо сайн үзүүлээд, гамаа бариад, хяналтын эмчтэй болоорой. Аборт хийлгэснээс үүдээд савны үрэвсэл, хортой хоргүй хавдартай болох магадлал өндөр байдаг юм билээ.
Амжилт, найз минь. Нулимс дуусаагүй цагт амьдрал үргэлжилдэг юм 🙂
Баянмөнх гэдэггүй биз? Нэг тийм луйварчныг таних юм байна. Дандаа луйвар хийж явдаг, чөрийсөн новш байдаг юм.
Ter zaluu chin hun bish chotgor baisan baina. Tegeed ter chotgor ni bas chinii buyend horogdood ali boloh olon hunii ami avah geed baina shuu. Buu buuj og.