Сайн байцгаана уу, залуусаа? Хүний амьдралд юу эс тохиолддогийн байна өө,, залхууралгүй уншаарай, чадвал …
Би 20 гараад удаагүй удахгүй төгсөх, сурахын хажуугаар хэд гурван юм хийгээд өөрийгөө болгочихдог амьдралын талаар өөрийн гэсэн бодолтой, амьдрах гэж л яваа бүлтгэр нүдтэй, монхогор хамартай энгийн л нэг дундаж амьдралтай, чүд махлаг залуу байгаамөө.
Амьдралаа хэнээр ч биш өөрөө л болгож бүтээнэ гэсэн бодолтой, зүгээр л энгийн эр хүн шиг л байхыг хичээдэг, олон долоо үггүй, өөрийгөө нээх муу хүн ч гэж боддоггүй. Хүнд туслах дуртай, бусдын инээд хөөрөөс аз жаргал мэдэрдэг л тийм залуу байгаам.
Би найз охинтой л доо, нөгөөхдөө хайртай гэж жигтэйхээн, хэх. Бүлтгэр алаг нүдтэй, базаад үнсээл баймаар бандгар бондгор хацартай, байнга элээд л баймаар урт шулуун үстэй, хүнийг сэтгэлээсээ ойлгохыг хүсдэг, хүнд хамгийн сайн найз байж чаддаг, мар мар гэж инээсэн, галзуу бас өхөөрдөм тийм л эгдүүтэй охины найз залуу нь, би. Надад эрхэлээл, наалдаал, тэгэх бүрт нь өөрийгөө ямар азтайг мэдрэнэ шүүдээ 😀
Бас аймаар биеэ даачихсан охин л доо, манай хүн. Гэрийнхэнээсээ юу ч авдаггүй, өөрөө есөн жорийн юм хийгээд л мөнгөө олоод өөрийгөө болгоод байдаг.
Гэм нь манай хүн айхтар шоудна. Ууна, тамхи татна. Шоудлаа, уулаа гэхэд нь итгэдийм болохоор за сайхан хөгжилдөөд ирээрэй, дуусахаар нь очоод авий гээл явуулчдаг. За тэр ууж муух, шоудах нтр яахвэ, залуу, завтай байгаа дээрээ цагаа өнгөрөөж л байсан нь дээр л дээ, тэ? Шоудах нь ч яахав, уух тамхи татахаар нь уур хүрээд байдаг ч үг хэлж чаддаггүймаа, эгдүүтэй юм болохоор хайр хүрээд …
Саяхан би гэж нэг юм утсаа орхиод нойл орчихоор нь fb ухаж байсан чинь нэг залуугаас мессеж ирдэгийн, хэйн бол гээд history-г нь уншсан чинь ёстой төсөөлөөчгүй юмаа мэдчихлээ. Тэр нөхрийн ядажийхад би танихиймаа. Ууг нь ч бас нэг буурьтай, дажгүй л залуу. Дажгүй л залуу санагддаг. Нөгөө хоёр чинь бүр сүрхий байна өө, бас л удаж байгаам шиг байгаам. Хамаг л юм хумыг нь уншаад, явуулдаг зураг нтрыг нь харчихсан. Нээх сонин болчдын байна лээ шд, итгэж чадахгүй ч байгаам уу … Гэхдээ тэрийг хэлэлгүй хэсэг харах гээд орхициймаа
Тэгсэн нөгөөдөр нь манай хүний бие нь өвдөөд, хэвлий хэсгээр нь хатгуулаад байна гэхээр нь мань хоёр чинь сандраал гэрээс нь очиж аваад эмнэлэг ороод шинжилгээ өгсөн чинь савны хортой хавдар гэдийн байна! Хортой… гээл хэлэнгүүт миний дээрээс бүр яг л аврага том шулуу тавьчихсийм шиг л болчихож билээ. Эмзэг юм болохоор манай хүн шаналаад бүүр гутраад хэрэг алгаа, ингээд л үр хүүхэдгүй болохым байж нтр гээд … Бүр хүүхэд гээд л уйлаад, үнэн аймаар … Өмнө нь би хүүхдэд ерөөсөө дургүй гээл аймар ярьдаг байсын, би хүүхдэд аймар хайртай л даа, тэгс
эн ийм өвчтэй гэдгээ өөрөө гадарладаг, тийм болохоор л хүүхдэд дасах дургүй гэхэд нь бүр зүрх урагдах шиг л болж билээ … Яг тийм үед эр хүн чинь хамгийн түрүүнд өөрийгөө л зүхдэгийн байна лээ. Хайртай хүн чинь ингэж зовж байхад мянга би эр хүн байгаад яах юм бэ?! Сэтгэлийг нь засах үг хэлчихэж чадахгүй, хажууд нь юу гэхээ мэдэхгүй нилээн хамт сууж билээ.
Савны хавдартай болох магадлалууд: Доороосоо даарах, тамхи татах, бэлгийн замбараагүй хавьтал (эр хүнд аюулгүй, зөвхөн эмэгтэй хүнд халддаг вирус байдаг гэсэн), аборт хийлгэж байсан зэргээс болдог гэсэн. Би ч баахан л загинасан, одоо тамхи татахгүй шүү, шоудаал яваад байсан доороосоо даарчиждээ, хэнтэйгээ тэгж аймар замбараагүй кексддын нтр гээл хажуугаар нь марзагнаал сэтгэлийг нь засчих санаатай хэдэн юм хэлцэн чинь аймаар загинуулж билээ… Тэхээр нь аргадаад бид хоёр чинь баахан ярилцсан. Тэгтэл ёстой аймаар юм олоод сонсчихлоо. Өмнө нь найз нь чамтай танилцахаас өмнө аборт хийлгэж байсан юм аа… АБОРТ! Ийм л байж! Абортноос л болоод ийм юм үлдчихэж!
Бүр яг л жингүйдээд л, хаана байгаагаа ч мэдэхгүй нээх тийм сонин болчихдог юм билээ… Би хэзээ ч аборт, хүүхэд өнчрүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй хүн! Шүд зуугаад л, аль чадах тайван байх гэж хичээж байгаад л тэр fb-н залуугын тухай мэдсэнээ хэлчихлээ. Урдаас нөгөө бүлтгэр нүдээрээ аймар харсанаа би тэрнээс холбоогоо тасалчихсаан, би чамайг ч зовоохыг хүсэхгүй байна. Намайг орхичих. Би л буруутай. Намайг уучлаарай гээд л эхэр татаад уйлчихаж билээ.. Би юу гэж ийм хэцүү үед нь хайртай хүнээ орхих юм бэ? Ер нь ямар эр хүн тэгэх юм бэ? Тэвэрч аваад болсон зүйл сайхан болноо л гэж хэлсэнээ санаж байна. Цааш нь санах юм алга, санах ч хүсэл алга..
… Бид хоёр ч эмчилгээгээ аягүй сайн хийлгээд л, ахиад сарын дараа шинжилгээ өгсөн чинь та нар яасан гэж санажийна? Ямар ч хавдар алга, үрэвсэл харин байна гэвэл яах уу?! Итгэхгүй өөр 2 ч эмнэлэг дээр өгчихлөө, тэгсэн өндөгөвчний үрэвсэлтэй гэж гарсан. Энэ монголын эмнэлэгүүд нэг л өдөр хүн алах байх даа… Үрэвсэл бол эдгэж болдог, ямар нэгэн үргүйдэлтэй болгохгүй, тийм ч сүрхий аюултай зүйл биш гэсэн. Бид хоёрын бусад шинжилгээнүүд нь ч маш сайн гараад их өөдрөг байгаа 😀
Нээх хөөрхөн хавдар биш гэжийн ш дээ, хайраа гээд л… Яг тэгж хэлээд жаахан хүүхэд шиг баярлаж байгааг нь та нар харсан бол уу… Манай хүн энэ аборт, тэр залуу, хавдартай гэсэн буруу онш… энэ бүхэн өөрт нь маш том сургамж, маш том амьдралыг харах үзлийг нь нээж өгсөн зүйл болсон. Яг одоо ч хажууд дэрээ тэвэрчихсэн, үс нь сэгсийчихсэн, гэрийнхээ хувцастай үнсгэлжин унтаж л байна. Муухай царайлчихжээ, бас хэхэ. Зүүд л зүүдлэж байгаа байх. Энэ хөөрхөн эгдүүтэй охинтой л гэрлэх байхдаа, би.
Залуусаа, амьдралд юу эс тохиолдох вэ. Амьдрал гэдэг давс шиг гашуун ч, чихэр шиг чихэрлэг ч үе байдаг юм шүү. Энэ чинь л энэ амьдралыг илүү амттай болгож байгаа юм шүүдээ! Таны амьдралд юу ч тохиолдож болно.. Тэр бүрт та өөрийгөө эр хүн, энэ бүхнийг авч гарах ноён нуруу гэдгээ санаж хүлээцтэй, тэвчээртэй байгаарай! Та нар л энэ бяцхан охидыг эрхлүүлж, ээж гэх нэрийг зүүлгэх, гүнж гэж өхөөрдөх ганц эрхтэй хүмүүс юм шүү!
37 Comments
Tu minee, manai mongolchuud chin bugd iim bolchihson shuu dee, evlerch uz.
Haha захидлын эзэн нь Зохиол зохиол гэнэн хонгоруудаа гэхээр нь юу уншчиваа худлаа байсын байхдаа гээд бодсоноо л хэллээ.
Хэрвээ үнэхээр үнэн бол. Хүнд хэцүү цагт нь орхиогүй чамайг дээрээс харж л байгаа байх.
евчин зовлон хэцүү бэрхийг хамт туулаад гарсан бол енгец сэтгэл хедлел биш жинхэнэ Хайр болж батажсан байх. Ийм сорилтыг давах амар биш шүү. Харин архи тамхи шоудалтаа зогсоох нь эрүүл мэндэд нь хэрэгтэй боловуу. Учиргүй архидаж тасартлаа уух хэнд ч хэрэгтэй юм. За юутай ч сайн сайхныг хүсье
Сургамж гэж бодоод унших нь уншаад, зохиол гэж бодоод зохиол гэсэн нь зохиолоороо л байг. Энэ сайтыг мэдээд удаагүй, хэрэгтэй хүнд нь чадахаараа туслая ингэя гээд чадахаараа зөвлөгөө өгөөд л бичдэг. Тэгсэн бүр адилхан нэртэй, айлын хэцүү охиныг авч явах гээд ядаж байна, миний жишээн дээрээс хар нтр ч гэж байх шиг. Дандаа ийм азгүй гарууд л энэ сайтад байдаг болтой,,,
Энэ сайтад дандаа ийм стресстэй, юмыг сөрөг талаас нь хардаг хүмүүс байдымуу, дандаа сөрөг сэтгэгдэлтэй нь л эргүү тэнэг юм бичиж кайф авдиймуу? Дотроо хий юм бодоод төсөөлдөг залуу байна ч гэжийх шиг, хэхэ. Дандаа нэг эргүү мал шиг юмнууд байхын, уур хүрмээр.
Энийг бичсэн жинхэнэ эзэн нь байна л даа.
Захидлын эзэн: хэхэхэхэ
Berry: Чи бол зүгээр л тэгээд бодоод алга болцон нь дээр, хэхэ.
Yooo больж үзз чи нээрээ юу ч мэдэхгүй байдаг л нэг хартай залуу байна. Нэг охиныг за энэ тэдэн хүнтэй унтсан даа аюгүй бол аборт хийлгэсэн дээ гээд дотроо хий хардаад сууж байгаа биз. Фэйсий нь шалгасан ч гэхшиг. Чи ер нь эрүүл үү. Бичсэн юмаа уншдаа. Намайг лав их сургуульд байхад хоолойны махаа авахуулчаад ирсэн чинь бүгд аборт хийлгэсэн гээд хов жив тараацан байсан. Аймшигтай. Чам шиг нэг эргүү нь л тэгж бодоо биз. Гайгүй царай зүстэй, аятайхан харагддаг л бол явдалтай энээ тэрээ гэж хий ургуулж боддогоо болих хэрэгтэй. Солиотой амьтад
Баяралаа хүмүүсээ энэ бол сайхан зохиол байлаа гэж. Яаж ч бодсон яаж ийм түүх байдгийн гэнэн хонгоруудаа. Дурлалдаа нүд нь сохорсон хүн л ийм байна байх. Уучлаарай би нүдээ нээлттэй явдаг. Зүгээр боддоо та нар зүрх сэтгэлээ нээгээд байгаад хэлээгүй байж бэрхшээл тохиолдохоор Аборт гэж хэлээр цаашид яаж амьдралдаа итгэх юм бэ. Сайн муугаа анхнаасаа хэлчих хэрэгтэй биздээ. Угаасаа л айхтар уудаг тамхичин шоучин охид ийм л байдаг юм байна. Зохиол зохиол сайхан байсан шүү.
Ашгүй дээ… олон хүүхэд шуугилдсан өнөр өтгөн гэр бүл болоорой!
durlal hvniig sohor bolgonoo gej
Нэмж хэлэхэд хүнд сайн сайхан зүйл хэлж чаддаггүй балайр хүмүүс хэлээ хазаад сууж бай!
Чи их сайн залуу юм. найз бүсгүй чинь чамайг одоо ямар сайн залуу вэ гэдгийг чинь бүрэн мэдэрсэн, ухаарсан байх аа. Та хоёрт аз жаргал эрүүл энхийг хүсье!
Uudgui honshoorgui ene zaluud ataarhaj uheh n ee ugsnii hireer avdgiin
Энэ дээд талын хүнд. Гэр ажил номын сан гэж явдаг хүн байдгийншд таминээ, бас дунд нь кофе шоп орноо. (Одоо юм бол шаал өөр болсон шүү нэг үеийг бодвол)
ta nar yamar sonin yum be iim sain zaluud ataarhaad bgaamuu. Ugaasaa huurhun ohiduudiig erchuud l erguulj horgoosoor bgaad iim eldew bdald oruuldag sh de. Yamarch emegtei hun aldii gej aldadgui yum. Show tsengeen bol zaluu nasand bh shde. Tegeed dandaa ger ajil nomiin san gej yawah yumuu tenegteerei taminee. Ene zahidliin ezen uneheer sain zaluu bn ta 2 t az jargal husii.
medeed bsan yum. hediidee hort havdar boloh ve? dongoj 20 hedtei bj.
Ahiin dvv durlald btgi yaar. Bs btgi jvjigle.
за хө чи нэг зүйлийг ёстой үнэн хэлж энэ эмч нар чинь ёстой аюултай хүмүс нэг л өдөр хэд хэдээр нь хүн ална
Uujuuhan er bn shuu uyaraaya gvl bargiin huuhniig barah shinjtei shu
Goe sain zalyy baina. Segsiitel ni segsertel ni hairlaarai!! Ataarhyy humuus tanai huniig muulah l bh gehdee tednii ehner yaj bgaag uursduu medkui l bgaa harin chi medej bgaa gehdee uuchilj chadsan aguu zalyy nz ohin chini dahij hyyrahgui ee… bi hawdartai boloigui ch yag tanai hun shig shouchin bas hyyrdag bsn manai hun nadtai yariltsaj mun uuchilsan gej helsnii daraa bi hezee ch uur ertei yawaldaagui bur sonirhoochgui gehdee haad shouddag stressee taillaa gej boddog tyn ydalgui nuhur luugee mash ih yarch mash ih husej mash iheer sanaj guiheeree 1 gertee ordog ter maani amar amgalan yntsan tsarailaad huleej bdagiig haraad jildee 1 gardag bolson doo zuulun ni hatyygaa idnee gej ene bh daa. Amjilt zalyy mini
Өөрсдөө залуу байгаагүйм шиг авч өгөхиймаа энэ хүмүүс. Алдаж үзээгүй амьдралаа өнгөрөөсөн хүмүүс байхвий дээ ккк. Аз жаргал урт удаан сайхан хайр сайхан амьдралыг та 2т хүсье. Эмэгтэй хүнийг хайрлаад зөв чиглүүлээд яваарай
Энэ чигээрэнэ л хайрлаад байвал найз бүсгүй чинь чамайг улам их хайрлах болно.Залуу насанд шоу байлгүй л яахав.Ухаантай бүсгүй бол нэг л мэдэхэд бүх муу зуршилаа чиний төлөө хаях байхаа.Харин ч хүний гэгээлэг талыг олж хардаг сайн залуу байна. Амжилт хүсье
SAWNII HORT HAWDAR GEJ AILGAAGUI BOL ZAYA NI CHAMD UNENIIG HEZEECH HELEHGUI super bolomj bailaa Hun oorchlogdoggui yum enig oilgoh ert bna hohirch bj yumiig medne dee
ЭР ХҮН. САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
Erthen biee tataj avsan n boljdee. Dunguj 20 toi baij abort hiilgesen uvchinii uur boloh duhuj dee
Чихэр давс хоёр бол Cola Pepsi хоёр шиг л зүйл яг үнэндээ… (заа за өөрийнхөөрөө ойлго)
Өөр шиг чинь залуу олон байгаасай. Та 2т аз жаргал хүсье. Яасан сайхан юм бэ. Сайн сайхан бодолтой хүний үйлс нь хүртэл өөдөө байдаг гэсээн. 🙂
az jargal hvsie.zaluu hvn uuj idelgvil yadiin.neeeh muuhai ataarhuu hvmvvs yumaa
Arhi tamhinaas garch bolno shdee hvn yum chin uuj idej zugaatsaj tsengelgui yadag yum 1udaa aldaa l biz harin biy biyiigee oilgodog huurhun hosuud bnaa ta2t eruul enh az jargaliig hvsii.deer eldew yum bichdeg hvmvvs ih har energi aguulj ywdag bhaa ..?
Iim gegeeleg yum bichej bhad baraaniig l olj hardag negnii amidral yamar zovlontoi bol…
yamar zawaan yum be, шоудdag, Ууdag, таtdag, sursan zangaa zasaj chadahgui l dee, chamaas uur neg l udur naad tamhichin, arhichin huuhniig chin tenger haruulah aaviin huu baij l baigaa.
bi chinii orond baisan bol yaran gerlej, huuhedtei bolohgui, baidliig harna daa, havdar gedge ugnii achaar hen gedgiig ni medchihej, bolj l bna.
tiim shuu, az jargal husey, zondoo huuhedtei bolooroi ! dahin aldahgui baih heregtei, tom surgamj. hun aldaj buderch baij uhaardag yumshig bgaa yum.
ямар сонин хүмүүс вэ хүн сэтгэлээсээ ийм сайхан юм бичиж, та 2-т аз жаргал хүсье, аз жаргалтай урт удаан сайхан амьдраарай
chinii tolgoi burmoson ergejee
Oi gutchihlaa bas huurhun gechihjee
Hun busdiig hairlaj chaddag terniihee hireer busdaar hairluulj chaddag bhad amidral chinii helseneer ulam amttai bdg. Amjilt husie.
Tsarailag ohiduud ayultai shuu neeree yamar ch aawiin huugeer togluulsiin bilee. Saintain suuj saihantai n uerh gej unen ug shuu
Ёстой нэг замбараагүй явдалтай найз охинтой юм байна