Анхны юм гэдэг ийм хүчтэй байдаг юмуу?

027

Би одоо 30-тай гадаадад ажилладаг нэг залуу байна. Эхнэр хүүхэдтэй хамт амьдардаг. Гол яриандаа орий. Би их сургуульд байхдаа нэг охиныг байнга харж явдаг байлаа л даа. Ичимхийгээсээ ч болоод тэр үү ерөөсөө тэр охинтой олигтой юм ярьж чаддаггүй байсан даа. Гэхдээ л байнга тэрнийг хараад л дотроо элдэв юм төсөөлж явдаг байсан юм. Тэр охин 2-р курсээсээ өөр сургууль руу шилжээд явчихсан. Тухайн үедээ тэгсгээд л мартчихсан юм. Тэрнээс хойш ямар ч холбоо сураг байхгүй мартчихсан даа.

Харин сарын өмнө миний байгаа энэ газар ажлаар ирсэн гэдгийг нь сонсоод нэг холбогдоод ярьж үзлээ. Тэгээд уулзаад жоохон гадуур хамт дагуулж явахаар тохиролцоод маргааш нь уулзсан юм. Урьд байснаасаа өөр болчихсон байсан даа. Аргагүй ч биз бүхэл бүтэн 10 жил өнгөрсөн болохоор. Тэгээд л хамтдаа хоол идээд гадуур яваад л өнгөрсөн хугацаанд юу болсон талаараа зөндөө ярьсан. Тэр минь нөхрөөсөө салчихсан одоо нэг залуутай үерхэж байгаа гэсэн. Би ч эхнэр охинтойгоо хамт байдгаа хэлсэн.

Тэгээд бид 2 өдөржингөө гадуур яваад орой нь эндэхийн нэг алдартай клабууд байдаг газар луу явсан. Градустай юм зөндөө уугаад шөнө 3 хүртэл бүжиглэж байгаад нэг буудалд орж хоносон юм. Гэхдээ бид 2 секс хийгээгүй. Бид 2 ороод зүгээр л тэврэлдээд юм ярьж хоносон. Надад маш гоё байсан. Би ч тэрэнд сайн байсан хардаг байсан гэдгээ хэлээд л их сургуульд байхад боддог байсан юмаа бүгдийг нь хэлж санаа амарсан даа.

Харин тэр минь болохоор яасан гоё юм бэ гээд л миний яриаг сонсоод байсан. Юу гэхээр би эхнэртэй хайртай тэрнийгээ хуурч үзээгүй гэхдээ би тэр шөнө урьд нь мэдэрч байгаагүй нэг тийм гоё юм мэдэрсэн. Оюутан насны минь тэр хайр бүр хүчтэйгээр эргээд сэргэх шиг л болсон. Тэгээд өөрийнхөө амьдралд жоохон харамсах сэтгэл төрсөн дөө. Маргааш өглөө нь босоод тус тусынхаа ажилдаа явлаа. Маргааш нь өчигдөрийнхөө явдлыг бодоод л дотроо за ямарч байсан оюутан байхдаа хэлж чадаагүй юмаа хэллээ гээд л сэтгэл минь тайвшираад явж байсан ч нөгөөдрөөс нь хойш тэр охиныг маш хүчтэйгээр санаж үгүйлээд байх болчихлоо.

Тэр минь Монгол руугаа буцаад нэг сар болж байна. Нэг ч өдөр тэрнийгээ мартсангүй. Өглөө босоод шууд тэр минь санаанд орж ирнэ. Орой унтахад одоо яаж байгаа бол гээд л бодсоор байгаад л унтана. Өдөр ажил дээрээ файсбүүкыг нь үе үе шалгаад л. Даанч найз залуутайгаа хамт амьдардаг болохоор би нэг их харьцаж чаддаггүй юм. Нэг удаа залгаж ярьсан л даа. Цаг гаруй ярьж байсан чинь найз залуу нь ирээд. Тэрнээс хойш би дэмий юм байна гээд ярихаа больчихсон.

Би ч одоо өөрийгөө хүн шохоорхдог насаа өнгөрөөсөн л гэж бодож байгаа. Тэгэхээр энэ ямар учиртай мэдрэмж юм бол. Иймэрхүү зүйлтэй тохиолдож байсан хүн байна уу? Анхны юм гэдэг ийм хүчтэй байдаг юмуу? Та нарын санаа бодлыг сонсмоор байна…

53 Comments

  1. zul says:

    Zaa 1 unen zuil helii emegteichuudiin ihenh ni hen 1-nii anhnii hair es bol hen 1-n eriin zurhend ni bdag gej sonshiig mederhiig husdeg gehdee nuhurtuu l hairtai bdag. Minii hywid Nuhurtei 40 duhuj Baigaa emegtei. Nadad anhnii hairaa ugsun gd hed heden nuhuduud bdag 10-n jil ih syrgyyliin bairnii gd l hehee yamar 1 uulzalt bolhod ih zugeer bdag nuguu ehnertei nuhuduud yas goridson nohoi shig haraad l bas boloogui jijig sajig beleg ugnuu ugnu. Ger orondoo bolomjtoi ch yumuu ugui ch yumuu medehgui ongirood tom hun boloh gej saya mayaar ni zarim 1 ni karaoke zergiin tulburiig ni tuluud l … uruwdmuur shuu bas l… bi daalgahiig huseegui amraglahiig ch husdeggui gehdee l bas ter nuhudiin setgeliig medreh 1 l goe bdag… halaad ireheeree olon hunii dynd hairtai bsnaa ilchilnee ilchilne haha. Bi gehde tedniig gert ni ochuulahgui 2-lahnaa arhidaj bgaagui ee. Harin minii tanil olon ch huuhen anhnii hairt geh nuhuduudeer jil bolgonii hunsee mun unegui joloochoo hiilgej olson hedhen tsaasiig ni hui hamdag emegteichuud bdag daa. Harin uguud bgaa erchuud ni uuriiguu ih l tom gej boddog yum shig bgaan ted bol nomnii hawchuurga lygaa adil shuudee nomoo ynshij haana dyysgasanaa sanahiin tyld l hereglene bysad ued bol bj l bdag jijigheen zuil shuudee. Ee de erchuude ta nar 13 mehtei bdag bol bid chini 36 meh dor hayaj bdag yum shuudee 

  2. m says:

     Энэ нийтлэлийг бичсэн хүн байнаа.Зөндөө олон хүн коммент бичиж.тэр охиныг найз залуугийнхаа араар тавьж байна энэ тэр гэсэн л байна.Гэхдээ нөхцөл байдал нь арай өөр л дөө.Ер нь салж байгаам байна лээ.Харин намайг бол муулж болноо.
     Чи тэрэнтэйгээ унтсан бол ингэж бодохгүй байх байсан юм гэж хэлж л байна.Гэхдээ би одоо бодож л байна.Ер нь унтаагүй нь дээр болжээ.Аль аль нь бас амьдралтай.Унтсан бол тэгээд л маргааш нь юу ч бодохгүй 2 тийшээ яваад мартаад өнгөрөх байсан биз.Харин тийм юм хиичээгүй болхоор(угаасаа хийе ч гэсэн бодол байгаагүй) эргээд бодход надад илүү гоё дурсамжтай байна даа.

  3. Хүн өөрийн болгож чадаагүй бүх зүйлдээ харамсаж явдаг ЯЛАНГУЯА сонирхож шохоорхсон хүн нь өөр хүнийх болсон тэр үед улам их хармсдаг. Гэхдээ ЭЦСИЙН ЦЭГ НЬ унтаж хэвтээд гэр бүлээ хуураад амьдрал нь сүйрэх ёстой нүхэнд толгойгоо мэдүүлж босдог бордоо захируулаад мал болох тэр үе. Надад ч бас хараад догдолдог хажууд нь байхаар эмэгтэй хүн гэдгээ илүү мэдэрч гоёж ихэмсэг байх хүсэл төрдөг хүн байсан юмөө сайхан л байдгийн гэхдээ надтай унтаач би чамайг хүсээд байна чи халуухан тачаангуй юу юу ч гэлээ би эхнэртээ хайртай ч манай эхнэр ажилдаа муу би л дээр нь дандаа гардаг ч гэх шиг би ямар тэгээд тэр малыг жаргаах секс машин юмуу хаашаа юм УНТААГҮЙ БОЛОХООР ОДОО ХҮРТЭЛ ШҮЛС НТ САВИРЧ ЗҮҮДЭЛЖ ХОНОДОГ БИЗ. Залуу минь дэмий шүү зам зуурын юмнууд амьдралд гай болно би нөхрөө хуураагүйдээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. ЧИНИЙ ЭХНЭР Ч БАС САЙХАН ЗАЛУУЧУУДИЙН ЗҮҮД МӨРӨӨДӨЛ БОЛЖ ЯВАА ШҮҮ ДЭЭ ЧАМАЙГ ГЭЭД ХАМТ ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮНД БИТГИЙ СЭТГЭЛТ НЬ ХАР ТОЛБО ҮЛДЭЭГЭЭРЭЙ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

  4. s says:

    Hi bolor h m id luugaa orood ireech

  5. hdhdfhhf says:

    Ongorson zuil bol dursamj buh zuil tsag horom tutam oorchlogdoj bn shd oortoo hurtel heleh yum, bagiin shn setgeliig chn dursamj sederch ghde ireeduid hewere bhguil bh, bosgosoh buteesen buhen chn unetei shu

  6. hdhdfhhf says:

    Iim ug bdagshd emegtei hun er huntei suuhdaa oorchlogdoh bh gj harin eregtei hun emegteige oorchlogdohgui bh gj suudaag gj unen bh shu

  7. 2323 says:

    Алаагүй байхад үнэг сайхан гэдэг болж байна.

  8. busgui says:

    ooriinhoo setgel dotorh tosoololdoo durlachaad moroodliinhoo hair gej tosoolood tegej baigaan unendee tsug baigaad taniad irheeree uidna moroodoldoo durlachij gj heleh bn

  9. gants evert says:

    Xaxa bas hetsuu ch yumaadaa humuusiin setgegdluudiig unshaad ineed hurhiin bugdiin unshij duusgamaar….
    [za yun genen zaluu ve, bolood l unguruu biz, teglee geed tavitargui huuhen shig gegelzeed baij gene, xm.]
    Zorra Hjnn ta 2 goy shuu 

  10. Хүн гуай says:

    Хүн хүний бодол өөршдээ  :))))

  11. zochin says:

    Bi ehnerte baing huhulj tavidag ehnerte shingene ulgah ch shan shu

  12. zochin says:

    Yu yrto ym

  13. deerx xvnd says:

    Setgetsiin uwchin chin sederch bgaa ni terdee. Udaxgui dox tusaad vxne biz hhh

  14. zochin says:

    Bi 30 garantai ehner huhedtei sulin ued eregtei hunii erhten huhmuir sanagddag bolod bna yahu shan erhten amanda taviulj uumar sanagdad bhin yahu

  15. zochin says:

    Hi

  16. Эмэгтэй says:

    Жаргал чинь ихдэж завтай бгаагийн шинж.Элив долив хуучин хайр майр гэж халуураад.Тэрнийхээ оронд гэртээ хариад хуухдээ бооцийлоод хоол ундаа боогнуулээд гэр орныхоо ажилдаа туслаач.танай эхнэр чамайг дэндуу давраалгаж бна даа.Хайр биш дарамт хэрэгтэй хун бна чи

  17. husel says:

    za bolio ger bultei hun ingej ywah shig teneg zuil haach baihgui mart shal teneg

  18. erdene says:

    bi bol bas chamaig oilgoj bn ehner chini bas chamaig gomdooj bsan eseh ih chuhal baih, bi jishee ni chinii ue ehnerteigee suugaad 10 jil bolj bn, har zaluugaaraa yu ch guil hair setgel geed l suutsgaaj blaa, harin ehner maani zamdaa amidraliin bartaag davaagui namaig iluu golj arduur yavj l bsan, bi huuhduudee bodood teseed l bdag baisan, gehdee er hun ooriin zorilgotoi, tuuniihee tuluu shantrahgui ajillaj chadval olon zuiliig buteej chaddag, odoo bol bi henees dutahgui amidraltai bolson, zaisand 3 davhar baishind 2 mashintai, horongo oruulsan hed heden gazar bii, gadaadad ch bashin bna, suuliin ued ehner maani ih doroi bolson, bainga maniig guigaastai bi ch huuchnaaraa ur huuhdee geed l tedniig bolj ugvul yumaar dutaahgui l bn, gehdee  ungursun amidrald doromjluulsaar er hunii setgel ih hatuu boldog yum bn, heden sariin umnu bi oor busguid durlasan ug ni bol manai ehneriin anh nadtai baisan ue shig ni saihan setgeltei sain busgui bgaa hetsuu amidral uzuuuleed ehneriinhee araas oruulahgui gej boddog end ehneree huurlaa geed buruutgaj bgaa humuus ter ger buliin tuuhiig medehgui bj bas hamaagui helj bolohgui bh 

  19. жжжжж says:

    гуч гэдэг ч залуу насаа ийм юм дайраад гарч л байлаа хэдхээн жилийн дараа зүгээр дурсамж төдий л болж үлдэнэ нэгэнт гэр бүлтэй л болсон бол юу ч болж байсан гэр бүл эцэсийн сонголт болдог юм даа

  20. жим says:

    Хүмүүс их л ѳнгѳц дүгнэж дээ. Алдсан хайртайгаа эргэж уулзаад гоё юмаа. Эхнэр нѳхѳр гэр бүл гэж хүний амьдралд чухал ч гэлээ сэтгэлийн ертѳнц гэж хүн бүхэнд байдаг юм.Уулзах ёстойл байсан юм байлгүй. 

  21. mal says:

    hamt honson shunuu chi untaj uzeed ehnerteigee adilhaniig medeh b.siin hurch chadaagui yum chini dahiad chi hurch chadahgui ug ni ter huuhen chini belen l b.san b.a sh dee chamaig dagaal arhi uugaal hamt buudald orood l chi zugeer untaj uzmeer l sanagdaj b.gaa ene bodloosoo sal ehner huuhdee bod doo shulmiin bodloo orhi

  22. Zochin80 says:

    Гэр бүлтэй байж завхарч заваарсан юмнууд. Унтаж хэвтээгүй юм чинь гэж мэднэ. Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий. Заваан балиар юмнууд. Тэр хүүхэн ч гэсэн дээ, худлаа балиар тэврүүлж гоё үг хэлүүлээд алцаганаад хэвтэж л байдаг.

  23. Monroe says:

    Oirtoj dotnosloo gehed ehnertei chin adilhan l egel jiriin huhen bgaa shdee. Shine deeree l ingej bgaa uym. Sariin daraa chi toohgui bodohgui bolchnoo. Odoo urdah ajlaa sain hiigerei

  24. asdasd says:

    BAWDAG GAZAR ALDTSAN BN SHD

  25. zaluu says:

    yamarch er hund setgel dotroo nuutshan hairalj yavdag hun baidag shuu dee 

  26. zochin says:

    ene oh god gej neg medrel gatsaa bas yun UTREE nii zurag tavichihaa ve, waxawaxa

  27. зав says:

    Завтай байгаагын шинж. Юугаа хийж тэр хүнтэй очиж уулздаг байнаа. Одоо бол нэг хэсэгтээ санаанаас гарахгүй аягүй бол эхнэртэйгээ түр тар хийх юм болно шүү. барын зулзагыг бага дээр нь гэдэг дээ… Эхнэртээ үнэхээр хайртай юм бол … !!!!!?

  28. Oh god!!! says:

    Ene Batsaana  xoorxon yumo minii omnoos bicheed whaha?

  29. Oh god!!! says:

    zarim humuus uurtuu zoriulj comment bichij ch baih shig.

  30. m says:

    tur zuuriin setgel hudlul. uuriiguu tegj dogdluulj uurtuu ymar neg hudal zuiliig itguuleh gej buu orold. bi ch bas 10 jildee huchtei durlaj tuuniig martaj chadku ue bsan barag 10 jil bolson bh. odoo bol buren martsan hanidaa hairtai. anhnii hairtaigaa uulzsan ch haniigaa hairlah setgel min l bdag. 

  31. харш says:

    Энэ чинь шийдхэд амархан асуудал. Гэгээн нөхөрлөл үерхэл дурсамжыг нандин зүрх сэтгэлдэ байлгамаар бол тэгээл орхи. Харц төдий шунал юм чинь хайр найргүй балбаад өгхөөр аяндаа хэн ч биш юм чинь залхана ийм л байна. Аль аль нь байноо амьдрал юм хойно.

  32. kk says:

    Shaachikhval tegeed naad khanadaggvi setgel chini khananq biz 

  33. s_s says:

    Bolor h  chamd horvoogiin hamgiin sain saihniig husie. Chamd l zoriulagdsan negniig olood hamgiin Aguu hairiin bieleliig buteegeerei. Unen setgeleesee yag odoo uuniig l chamd husen eruuj bn.:)

  34. Mm says:

    Ter anhnii geed baigaa emegtei aihtar yavdaltai huuhen yum. Ehner huuhedtei huniig gert ni haruilalgui buudald orj uvurt ni hevteed, uuruu ch gesen uur ertei bie, setgeliin holbootoi baij yaj tegj yavj chaddag bainaa. Ih l hungun savsag hun bna. Gants uuriin jargaliig bodood gegelzeed baihaar ur huuhed, avaali ehner chin yah bolj bainaa, bultiisen ter 4 nudiig chi harj chadaj bna uu? 

  35. kkk neg yum martaj says:

    ter n yu ve gevel ene humun ch bas gerlesen hun gedgiig martaj, gants ter huuhen muulah yah ve? ter gerleegui. naiz zaluu bol nohopr bish uchraas naiz zaluu gesen todotgol bna

  36. zochin says:

    Нөхрөө араар нь тавьж байгаад баригдаад салсан хүүхэн л байна.

    Тэрнээс нөхрөөсөө салж амьдралдаа алдсан мөртлөө найз залуутай тэгээд найз залуугаа байсаар байхад хуураад өөр хүний өвөрт санаа зовохгүй хэвтдэг завхай хүүхэн бэ.

    Цэвэрхэн янхан гэж энэшд.

    Чи харин ч азтай суусан бол араар чинь тавиад өөр залуугын өвөрт хэвтэж байгааг харах байлаа.

    Ийм амьдралаас холдуулсан эхнэртээ баярлаж яв.

    Найз залуутай байж өөр хүний өвөрт хэвтэж яаж чадаж байна аа сэжгийн юм бэ

  37. gerel says:

    Iim zvil bj l bdag. Manai nohor bas l neg heseg gegelzeed l bi gadarlasan. Hanidaa bi ter hvn nadaas ilvv zvil bhgvi gedgiig ni tsag hugatsaani ywtsad oilguulsan daa

  38. ertyy says:

    Zovlongoo  jinhen  utgaar  ni  duudaj bna  daa  gej 

  39. хүн says:

    Хөөрхий энэ зовлонгоо л дуудаад байна даа

  40. zochin says:

    Ehner evii gej…

  41. CyBd says:

    Za yarshigoo. Bitgii tgj tenegtej bgaach. Negent ger bul zohiochihood suuld n anhnii ntr gj tenegtehiin. Ail ger blj toglohoo bolimooriin.

  42. Oh god!!! says:

    UNTAAD HUSLEE DAR !!!  UGAASAA ADILHAN HARAMSANA CHI !!!

  43. zip says:

    иймэрхүү сэтгэл гэгэлзүүлсэн явдал зөндөө л тохиолддог шд. урьд нь бол догдлоод л санаад л гуниглаад дэмий олон юм бодоод бөөн юм болдог байлаа. одоо бол харахгүй сонсохгүй явдаг болсон, тэр явдлууд түр зуурын л сэтгэлийн хөөрөл, дараа нь юунд ч хүргэхгүй гэдгийг мэддэг болсон болохоор. ухаанаараа шийддэг болсон

  44. Bolor H says:

    Би бас яг адилхан… Өглөө болгон түүнийг бодож сэрээд үдэш унтахдаа тэрийг бодоол унтдагсан. Зүүдэнд минь даанч орохгүй юм. хэрвээ орвол бас л айж сандарсан хэвээрээ(Өглөө босоод харин гоё) 8-н жилийн өмнө юмуудаа түүнийг харах болгонд дотроо айж ичдэг байсансан. Нэгэнд зүрхэлж хэлж хүрч чадахгүй юм чинь “Зүрх сэтгэлээ ухаан бодолоороо зохицуулна” гэж боддог байлаа. Харин үгүй юм гэдгийг дараа нь бүүр сүүлд нь ойлгож өөртөө гэмшсэн. Өөрийгөө азгүй нэгэнд тооцож өөрийгөө үгүй хиймээр байх олон өдрүүдийг өнгөрөөж явахад ар гэрийнхэн минь тусалдагийн билээ Ээж Эгч гээд (зүйрлэшгүй хүч тэднээс гарч, ямар их тусалдаг гээч, бүүр нүд нээгдэж гайхмаар)… Оюун бодол сэтгэл зүрх минь ёроолын ёроолд хүрч адгийн амьтан болох тэр агшинд Нэгэн гэрбүлийг буснуулж сүйрүүлээгүйдээ, Гэмгүй бяцхан үрсийн инээх инээдийг, Биенийхээ илчинд дуулаацах хос хоёр зүрхийг шархлуулаагүйдээ өөртөө баярладаг юм бналээ. Тэгээд босож өндийгөөд энэ чинь Минийл давах даваа юм байна гэж бодох болсоон.  АМЬДРАЛ УГААСАА Л ИЙМ…  (бид өөрөөч мэдэлгүй нэг нэгэн дээрээ гишгэлдэгийн билээ. гишгүүлж хоцорсон зүрх болгон ухаан нь уужим болдог юм боловуу санагдсан)  За мэдэхгүй юмдөө өөрийхөө зөв гэсийг л хий. Харин тэрэнд чинь гэмгүй хэн нэгэн хохирох ёсгүй.  (гэмгүй хэн нэгэнд мэдээж ЧИ орохгүй)

  45. oh god!!! says:

    husaltsdag l gazar bhgui yu.

  46. kkk says:

    untaagui boloxoor l tegj bxgui yu, hed untaad naad huuhen chini baidag l hun gedegiig medeed sanaxaa bolino dooo. naiz zaluutain mortloo chamtai tegeed yvj bdag bas ……tiim sh sain saihan amitan l lav bish bn dag………….

  47. Zochin says:

    Hun zombi bolchoogui serel medremj n baigaa tsagt iimerhuu setgel gegelzeh tatagdah yum bainasht. Gol n ger bultei hun uuniig uhamsraaraa l zohitsuulahgui, suld n taviad baij bolohgui. Erchuud zorigtoi baigaaguigeesee bolj daraa n haramsah yumdaa

  48. Олон vг says:

    Авч чадаагvй бvxэн vнэтэй байдаг юм аа. Дэргэдээ байгаа аз жаргалаа хайрал залуу минь. Гэргий чинь чамайг мэдэрч байгаа байх шvv. Енгерсен цаг хугацааг яалтай билээ дээ.
    Миний Хань бас ингээд еер бvcгvйг санаж санааширч суугаа бол надад их гомдолтой санагдах юм байна. 
    …хойдын терелдее бурханаас гуйгаад
       Хонгор чамтайгаа заавал ханилана даа…
     Хань ижилдээ бие, сэтгэлээрээ vнэнч байж байж сайхан амьдрах биш vv. 

  49. GegeenCom says:

    Untcan bol tegeel ene goy medremjee ustgah bsyn hun hurch chadaagui avch amjaagui yumandaa harmiin setgel turuud shohoorhol turuud bdgiin chiniih bolcon bol ter buhen onc sonin bish bolchihno. Yahav neg tiim soni buuruulq shig setgel gijigdeed yavdag yumtai bh zugeer shde. Anhny yumiig dursamj chigeer n sxn hadgalaal heseg setgelee sereegeel bj l bhgui yu. Serel medremj n untartsan maniusaas l deer bn dag ehner chini ch negen cagt ter baitugai l dogdluulj yavsan busgui bga chi martchihsan l bolohoos.

  50. Hjnn says:

    Ingeed durgui hurgeed bdagshd

  51. zochin says:

    za yun genen zaluu ve, bolood l unguruu biz, teglee geed tavitargui huuhen shig gegelzeed baij gene, xm.

  52. Зорра says:

    Өнгөрсөн юмыг өнгөрсөндөө үлдээ! Тэрүүгээр байгаа зовлонг энүүгээр дуудах гээгүй бол…

  53. Gravatar says:

    Хүн мартах хүнээ амархан мартдаг, мартах ёсгүй хүнээ хэзээ ч мартаж чаддаггүй юм байна лээ. Тун хүнд сэдэв энэ бол. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.