Би залхуу…

18892418-pretty-asian-woman-doing-house-work-washing-dishes-Stock-Photo

За би гэртээ хүүхдээ хараад байдаг ажилгүй нэгэн ээж байнаа. Сүүлийн үед эрчүүд эхнэр гэртээ ажилгүй залхуу дургүй хүргээд байна гэж дуу дуугаа авалцан муулж байна байжийгаад л нэг тийм нийтлэл орж байна. Хүүхэд маань овоо том болж байнаа нөхөр явдаг ажилтай туслах хүн байхгүй орь ганцаараа өсгөсөн заримдаа их ганцаардаад арай л галзуурчаагүй. Гэхдээ хэн ч намайг энэ хэцүү байгаа даа хөөрхий гээгүйм шүү, одоо дажгүй сайхан болж байна нуруу тэнийх гээд байна гэтэл удахгүй залхуугаараа дуудуулах юм байна даа. Энэ муулаад байгаа хүмүүс ядарч байх үед нь энэ юундаа ядардагийн л гэж байсан байх даа.

За би өдөрт юу хийдэг вэ гэвэл өглөө босоод хүүдээ хоолыг нь хийж өгөөд бид 2 заавал гадуур гардаг. Орой ирээд хоолоо хийнэ гэр орноо жоохон өөд нь татна. Манайх маш том байртай 4 хоноод нэг цэвэрлэнэ 2 өнжөөд хүүгээ усанд оруулна. Орой болгон бясалгал хийнэ, би дэлгүүр ажиллуулдаг тэрнийхээ ажлыг хийнэ. Би одоогоор ганц хүүхэдтэй тул жоохонд нь 2 жил ёстой зүдэрсэн одоо гайгүй тэр залхуу арчаагүй гэгдээд байгаа олон хүүхэдтэй хүүхнүүдтэй харьцуулшгүй хөнгөн ачаалалтай байна. За тэгээд дэлгүүрээ ажиллуулна тэгэхдээ дандаа хүүхдээ дагуулж явна дэлгүүр ажиллуулах, гааль орж ачаа бараагаа авахдаа гаалийн байцаагч нарт дарамтлуулна энэ хэцүү гэж бодож байна уу ёстой үгүй би бол бүр стрессээ тайлаад ирдэгийн. Худалдагчтай тэр хүн ажилладаг статустай боловч ажил нь өглөө ирлээ шал шавхайгаа угаалаа тэгээд жаал гиеүрлээ ийш тийшээгээ хов базлаа ганц нэг юм зарлаа цалин авлаа.

Гэтэл нөгөө залхуу гэгдээд байгаа авгайчууд гэртээ тасралгүй ухнадаж байгаа. манай эгч саарал ордонд ажиллаж байлаа ажил нь хэцүү юу гэвэл үгүй ордноор дүүрэн эр эмгүй зүгээр суусаар байгаад ядаргаанд ороод үхчих шахсан амьтад байдгийн бишүү гэхдээ нэр хүнд нь сайхан. Намайг хүмүүс залхуу гэдэг байхаа гэж би боддогийн. Манай хадам ээж байна аймаар ажилсаг, зах зээлээс хойш ажил хийгээгүй болохоор бүүр энэ л ажилгүй гэсэн шиг гаргуундаа гарчихсан, өдөржингөө завгүй гэр орноо цэвэрлэнэ хоол ундаа хийнэ ач нараа харна хичээлд нь өгнө авна өөрийн бизнесээ хийнэ тэгээд яахав нөгөө ажил нэртэй ажил хийдэгггүй болохоос ер нь борви бохис хийдгиймуу даа мэдэхгүй гэхдээ ээж ядарч байгаа байх гэж ярихыг нь л сонсож байгаагүй аав нь л их ядардаг бололтой юм байна лээ.

За нөхөр бол ер нь хааяа уурлаад л байдаг л даа нөгөө л байдаг л хэдэн хоол тойруулаад хийгээд байдаг болохоор тэр хоолнуудаа харин ч нэг харамгүй хийнээ юм л бол хийгээд тавьчихдагийн. Тэгээд яахав нөгөө ажил нэртэй ажлыг хийдэггүй болохоор бид нар чинь хүндлэл байхгүй болж гаргуундаа гарч байгаам даа өөрөөр хэлбэл дээрэлхүүлж байгаа юм. Энэ нэг юм яадгийн гэж л харьцаж байгаам дөө тэрнээс биш ээж хүн аймаар залхуурах боломж бас байхгүй л дээ. Ээжтэй хүүхэд гунддаггүй гэдэг дээ. За тэгээд би ажил хийх боломж байдаггүй ээ нөхөр явдаг ажилтай болохоор хүүхдийг маань хэн сургууль цэцэрлэгт өгч авахуу намайг ажилгүй гээд байгаа хүмүүс огт туслахгүй нь тодорхой, айл юм чинь тэгэж байгаад дахиад нэг хүүхэд гаргачихмаар байдаг, энэ хүмүүсийн эхнэрээ голсон постуудыг хариуд би нэг л юмыг сайн мэднэ. Хичнээн хийгээд ч гэрийн ажилд сайн нэрийг олдоггүй юм эхнэр чинь хичнээн хийгээд ч таны сэтгэл ханахгүй өөр бас өө сэвүүд гарч ирээд л байх болно.

Эр хүн ямар эхнэр хүсдэг юм болоо гээд бодоод үзлээ энэ нийтлэлүүдээс хараад байхад эхнэр бол загвар өмсөгч шиг царай зүс бие хаатай гоё ганган, хөгширдөггүй, шоу цэнгээнд дургүй, гадуур явдаггүй гэртээ байжийдаг гэр бол ерөөсөө байгаль дээр байх боломжгүй цэвэр цэмцгэр хоол унд тасарсан, тэгснээ бас ажил хийдэг, уурладаггүй юу ч болсон уучилдаг, хамаатан садангүй, өглөө хамгийн эхэнд босож орой хамгийн сүүлд унтдаг за нэг иймэрхүү л байвал болох юм боловуу , та нар юу гэж бодож байна эхнэр ямар байвал сэтгэл ханах вэ, ямар эхнэрийг сайн эхнэр гэх вэ, таны ээж ямар хүн бэ ээжийгээ ажилгүй гахай гэж боддог эсэх, бүгдээрээ саналаа бичээрэй…

31 Comments

  1. Амьдрал сайхан шд says:

    Миний мэдэхийн л аав, ээж хоёр маань гэрийн бүх ажлыг хувааж хийдэг байсан. Аав бол хоолыг гаргаахгүй. Ээж угааж, арчихдаа хэнээс ч илүү. Биднийг бага байхад аав маань ээжийг их эрхлүүлдэг байсын. Одоо ч тийм. Тэгээд л барьж авч үнсээл, тэвэрч өргөөл, дуу дуулж өгөөл. Би айлын аав ээжүүдийг тийм л байдаг байх гэж боддог байсан чинь үгүй юм билээ. Заримдаа амралтын өдрөөр аав маань ээж бид хэдэд гоё амттай хоол хийж өгөөд ор дэрийг маань янзалж өгөөл хэвтүүлдэг. Өөрөө тэгээл хувцас хунараа угаагаал, гэр орноо цэвэрлээл байжийдаг байсан. Ээж ч гэсэн заримдаа аавын нуруунд массаж хийж өгөөд, ном нтр-ийг бэлдэж өгчихөөд хамаг юмаа өөрөө хийнэ. Тэгээд бид хэдийг багаас маань л ажилд дадлагажуулж, сургасан учраас юманд жоохон дүйтэй болонгуутаа бид хэд өөрсдөө гэр орноо янзалж цэвэрлэдэг болчихсон. Ээж бол бид нарт байнга л аавынхаа бүсийг дээшээ, малгайг нь дээшээ, аягыг нь сайн арч, аавынхаа үзгээр битгий оролд гэээл аавын хамаг юмыг дээдлүүлээд сургачихсан. Аав, ээж хоёр хоёулаа ажилтай учраас хэн нь ч гэр орны ажлыг ял гэж үзэлгүй, энэ чинь бидний амьдрах орон гэр учраас сайхан тохьтой, тав тухтай байх ёстой гэдэг үзлээр биднийг хүмүүжүүлсэн. Энд бичсэн сэтгэгдлүүдийг нөхрүүд арай даварчихсан байр сууриас хандаад байдаг шиг санагдлаа. Энэ гэр орныг нөхөр, эхнэр хоёр нийлж байж босгосон, нийлж байж үр хүүхэдтэй болсон, одоо амьдралаа нийлж байж урагшлуулж байгаа юм бол хэн хэнийгээ хүндлэх хэрэгтэй. Нөхөр ажил дээрээ үнэхээр завгүй, бас стресстэй байх нь элбэг. Хүүхдээ харж буй ээжүүд гэрээсээ гарч чадахгүй, залуу насныхаа цог жавхлантай сайхан үеэ дурсаж стресстэж, гэрийн ажлаасаа төвөгшөөх нь бас ойлгомжтой. Ийм байхад нөхөр нь эхнэрээ залхуу гэж хэлэх эрхгүй. Харин эхнэр нь нөхрөө хоол хий гэж шахах ёсгүй. Би бол айлын эзэгтэй учраас нэн түрүүнд амттай хоол хийж сурах ёстой, гэрээ цэвэрлэж, нөхрөө өнгөлөг явуулах үүрэгтэй гэж үздэг. Ээж бидэнд хувцас яаж угаах, яаж индүүдэх, өмдний индүүдлэг ямар байдгийг маш сайн зааж өгсөн. Одоо би ажил хийдэг ч нөхрөө өнгөлөг, хиргүй хувцастай явуулж, миний хийсэн хоолыг амтархан идэж байгааг нь харах дуртай байдаг. Энэндээ ч түүртдэггүй. Харин миний хань гэртээ байх үедээ надад тусалж, хааяа маш сайхан хоол ч хийж өгдөг. Ер нь бол эхэндээ ийм байгаагүй. Би аажмаар ийм болгож сургасан ч гэхиймүү хэхэ… Ер нь зүгээр л амьдралаа сайхан байлга. Ханьдаа хайртай бол сайхан байлгахыг хичээ. Хэн хэн нь шүүү, гэхдээ.

  2. Busgui hun says:

    ene niitleliig bichsen busgui ajilsag emegtei baina. zochin gedeg zaluugiin ehner bol ajilgui archaagui huuhen bn daa, argaa yadaad buhimdaj niitlel bichsen bololtoi. Emegtei hun ger ornoo tseverhen hool und saitai baina gedeg zaaval alban ajil hiideg hiidegguitei hamaagui shdee ter hunii humuujil uhamsariin l asuudal. Ugluu garaad oroi ajilaasaa irdeg ch ger oron ni tseverhen, hool und saitai, ur huuhdee saihan usguud , ajil turul ni ch amjilttai yavj bgaa busguichuud minii ergen toirond lav zunduu bn. getel Tom tom yarisan neg l ih emegteichuud bid ur huuhed usguud gertee suuna gedeg chin ymar amargui bilee gej zovlon toochih bolovch archaa muutai huuhnuud bas bainaa baina. Uruudahad untah ideh, uudluhud sanaj sereh gej ug bn. Anhnaasaa huuhed tsever tsemtsger orchind usvul bagaasaa l emh tsegtstei bolj humuujdeg huuhed geree buulgaad bhgui bol geriin ajil hool und tegj hun tuurteed bhaar ajil bish shuudee, Uuruu ger oron ur huuhed alba aminii ajilaa amjuulj bolood bdg bolhoor ene buhniig itgeltei helj bn. Ajil muutai anhagui huuhnuudiig harahaar uneheer uuriin erhgui yana daa gej boddog yum shuu! 

  3. Зорра says:

    Чамтай 100% санал нэг байна. Гэхдээ ажилгүй анхиагүй эхнэр цаагуур чинь байна аа байна ?

  4. Яг одоо боож vxлээ says:

    Ео ео гэж. Уг нь энэ тухай енгерсен орой уншсан л даа. Гэтэл еглее босоод гэрийн мухар сахисан ачлалт ээжийн ажлаас vнэн залхаж буйгаа мэдэрлээ 🙁 бачуурч vxэх нь ээ. Хvvxдvvдийн орилоон чарлаан, хоолоо асгаж цутгасан, нус баас, цаг наргvй цэвэрлэж угаах ажил бvp менхийн хеделгvvp мэт л…

  5. zaluu says:

    39 tei aav, sain ehnereeree gaihuulj bna daa, xaxaxa. gehdee sanal niilehgui neg zuil bna. huvguud, erchuud nom zohiol deerees unshsanaaraa tiim, iim ehnertei bno gej tugs emegteig zurdaggui bhoo, tiimdee ch aldah ni ih bdg biz, harin, ohid huuhnuud l yamar eriig songohoo har bagaasaa bodchihson, ter taliin asuudald iluu ul suuritai handdag, iluu medleg, medeeleltei baidag.

    tiimdee ch deohiin uls ornuud ohidiig bie bolood setgehuin huvid ert nasand hrsen hun shig bolson gej uzej ert gerlehiig zuvshuurdug bol huvguudiig uls ornuudiin 99% ni 18 nasnaad hoish gerlehiig zuvshuurdug. 

    Sain hani, sain ehner gedeg yah argagui amidraliin bagana bdg, ger ornii humuujil dutuu, zalhuu, erh, ajil turul hiij suraagui, hool hiij suraagui, heruul hiihes uur erdemgui, galzuurtlaa uurlaj, userch tsovchchood, zodoldoh gej dairaad bdg bol tiim huntei hen amidrahiig huseh ve dee? 

  6. zaluu says:

    chi ajilsag, sergelen ehner bololtoi, tsaana chin chinii tusuuluugui, uzeegui, haraagui tiim aihtar zalhuu, archaagui, ideh, untahaas uur erdemgui, hool und hiij chaddaggui/ hiideggui, ger ornoo emheldeggui, nuhurt garahiig nasan turshiin amralt, unegui tejeeh hunee olloo gej boddog humuus olon bnaa.

    ene asuudal uuriin chin taliin erchuuded tulgarahaar oilgoh baihaa, bas huu chin ch ehner avah bailgui, ter ued ni yamar bodol turj bgaagaa bicheerei.

  7. ebeil says:

    muusain yumnuudaar oorsdoor n neg odor huuhed haruulj gert uldeevel taarna. tegeed nam hand n haga daragdana.

  8. owl says:

    sain uu 39tei aav oird tani bichsen commentiig unshaagui saihan bn shu, 

  9. perfect wife says:

    Amarhan shyy dee!
    ugluu bosloo hania unslee, huuhdee seregeed tsaivaa taviad, hede undug talh beldeed sain saihan um yariltsaad udeed garna. garanguut n bagiigaa awaad orondoo butsaj orood hantlaa untchaad sxan erch huchtei bosood baga huuhedde hool und agaar salhi geed buh tsagaa zohitsuulna. udees hoish uuriigoo bodoj dasgalaa hiij turj bn gj bodon geree sxan sengentel duulaad tsevelene(4 uruu 2 noil), za tegeed hamgiin hairtai humuusdee amarhan murtluu amttai hool yajil bol yajil zohioj hiij ugnu. ajil surgulias irhees umnu huvtsas aa ugaaj iduudne, margaash umsuh huvtsasiig n beldej tavina. nuhur tom huu 2 mini irhed ger tsewer hool amttai bugd sxan shiree toiron suuj ineeldej udriin bolson zuilee yariad tsag hertee amarna. tom huugee hicheeliin bi bas hiilguulne uchir n ene l bid 2t oldoj bgaa tsag, harin nuhur bagatai toglono. za tegeed usand oruulaad(usand oruulah hetsyy bish shyy dee bairand bdag aild bol) ulgeree unshaad 9.30 gehed huuhduud orondoo. nuhurteigee hamt divan dree medee harangaa jhan nyaluurna tgd uldsen bohiro tseverlej 11 ghed uuruu huustei bannd sxan hevteed amraad awna. ene yed hench nadaa saad boloh yosgyi, nadaa oldoj bgaa gantsan minii tsag. vannd orku bol tv esvel net uhana uy ch hiisen minii dur. ene tsagaar uy bolson nuhur argalana, huuhduud sene yy, uilna uu, ulsunu uu hamaagyi. za tgeel sxan aashtai hun bi sexdee belen hanigaa hunjilryy orondoo. ehnerees ih um hamaarna. uuriiguu unelyylj hundlyylj chadku bgaa bol ene tanii l asuudal, anhnaasaa uuriiguu hairlaagyin gai. gert n orhod novshorson, toostoi, shees unertsen, amt muutai hooltoi ailiin ezegtei l buruutai. setgel hair bhad ailiin gants erhiin teneg talh hirchej chaddgyi nad shig hun hurtel uurchlugddug umdaa, gol n uhaan bolon setgel!

  10. zochin says:

    39 tei aaviin bichsen shig setgegdeliig bol hichneen urt baisan ch unshdag l baihgui yu. Heruul stressee olon niitiin heregsleer tsatsaj busdad nyalzaaj kaif avdag garuud bol zailaa

  11. Атаман ах says:

    Сайн ханийг магталгvй яадаг юм. Ер нь бол 
    Эрхэм тэнэг морио
    Дунд тэнэг эхнэрээ
    Адгийн тэнэг биеэ магтдаг гэдэг. 39 аав бид 2 эхнэрээ магтаж байж бусдад алдаж мэдэх бий дээ хэхэхэ. 

  12. 39 тэй аав says:

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Төгс эмэгтэйг бүх л эрчүүд хүсдэг. Яагаад гэвэл мэдээ орж уншиж эргэцүүлдэг болсон цагаасаа л жүжиг ший уран зохиолд дүрслэгдсэн эмэгтэй хүний сайхан бүхнийг цуглуулж сэтгэлдээ сайхан бүхний цуглуулага болсон төгс эмэгтэйг хөвгүүд болгон сэтгэлдээ зурсан байдаг. Бүсгүйчүүд ч бас адилхан байх гэж бодож байна. Угаасаа л хүний мөн чанар нь тийм л зүйлийг бодож тийм л зүйлийг мөрөөддөг байх. Харин амьдрал , мөрөөдөл шал өөр байх нь мэдээж. Эндээс зөрчлүүд үүсдэг гэж боддог. Өөр өөр орчинд өссөн хүмүүст 1 гэрт ороод амьдраад ирэхэд хэн нэгэнд нь таалагдахгүй дадал зуршил байж л байдаг. Энэ бүхнийг л шийдвэрлэх гарцыг л олж асуудлыг шийдвэрлэх зарчим тогтоох хэрэгтэй юм шиг санагддаг ш дэ. Бусдад сургах хэмжээний хүн биш болохоор өөрийнхөө л баримталдаг зарчмыг бичье. Итгэх эсэхийг мэдэхгүй эхнэр бид 2 хэзээ ч нэгэнлүүгээ муухай хашгирч өндөр дуугаар хэн хэнийхээ дээр гарах гэж элдэв муухай үгээр биенээ хэлж байгаагүй. Энэ гэхдээ миний сайных биш байх манай эхнэр намайг хэзээч муухайгаар хэлж доромжилж байгаагүй болохоор надад ч тэгэх шаардлага байхгүй. Заримдаа хэн нэгнийхэнэ хамаатан садан аав ээжийн зүгээс асуудал үүсгэвэл дууны өнгөө өндөрсгөөд л хэдэн үг хэлдэг. Энэ үед дууны өнгө өндөрснүү гэхээс хэн нэгнийхээ зүрхийг шархлуулах үг хэрэглэдэггүй. Энэ үед буруутай ч юм уу, буруутах магадлалтай тал нь дуугай сонсоод л өнгөрөөдөг. Ингээд л 2лаа дуугай хураацгаадаг. Ууралсан тал тайвширч эхлэхээрээ юм ярьж эхэлэхэд уурлуулсан тал нөгөө асуудлаар ярихаас зайлсхийдэг. Уурласан тал ч гэсэн асуудлыг яг тухайн үед нь сөхдөггүй. Харин дараа нь юу болсон талаар тунгааж ярилцдаг. Ер нь ихэнхидээ миний буруугаас юм уу? Миний буруу ойлгосноос л дуу өндөрссөн байдаг. Бид хоёрын барьдаг зарчим бол хэн нэгнийхээ дээр гарах гэж хамгийн муухай үгийг хамгийн хорлонтой чангаар нэгэндээ хэллээ гээд асуудал шийдэхгүй харин ч хэн хэнийхээ зүрхэнд шарх л үлдээнэ. Тиймээс уурласан үедээ гомдмоор үгийг хэлэхгүй дуугай хураах л гэсэн зарчим барьдаг. УУРЛАНА ГЭДЭГ ГАЛЗУУРАХЫН ХАГАС гэдэг байхаа.

    Харин манай эхнэрийн барьдаг зарчим бол ДЭНДҮҮ ДЭВРҮҮН ААШИЛБАЛ ДА ХӨ ДЭРЭН ДЭЭРЭЭСЭЭ ШИВНЭЭД ХЭЛЬЕ ДЭ гэдэг зарчим юм шиг байгаан. Сайхан инээгээд л ямар ч бодолгүй нөгөө асуудлыг мартчихсан байж байтал санамсаргүй мэт инээж яриад л араас нь тайлбарыг нь хэлээд л , миний хань тэгэхэд буруу ойлгочих шиг болсон уг нь би тэгж бодож байсан ч ,гэдэг юм уу? аятайхан шиг л тайлбарлаад явчихдаг ш дэ. Амьдралын хамгийн гол зарчим нь хэн хэнийхээ сэтгэлийг сэвтээхгүй байх л урт удаан амьдрахын үндэс байх гэж би боддог. Сэтгэлдээ сэвгүй хосууд хэн хэнийхээ нөгөө дадал зуршилд аяандаа дасаад ч юм уу? хэн нэг нь нөгөө зуршлаа засаад л хайр байвал цаашаа явцгаана ш дэ. Монголчууд ярьдагдаа АДГИЙН ТЭНЭГ АВГАЙГАА МАГТДАГ гэж . Яахав хэлвэл хэлнэ л биз. Би бол өөрийгөө азтай хүн. Сайн ханиа олж ханилсан л гэж боддог. Харин миний ханийн сул тал нь гэвэл миний бодлоор зарим үед намайг шахах тал дээр тааруу юм шиг санагддаг. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр найзынх чинь 570 тай болчихож манайх яагаад болж болохгүй байгаан чи юугаараа дутаад байгаан гэх мэтээр шахахгүй болохоор би назгайраад байх магадлалтай ч юм шиг. Гэхдээ энэ нь миний л бодол болохоос эсрэгээрээ сайн тал ч байж мэднэ. За за нээх урт юм биччихлээ. За тэгээд хэлэх үгээ цэгнэ. Хийх үйлдлээ дэнсэлэхэд л амьдрал сайхан ш дэ. Ер нь амьдрал ямар байх нь эмэгтэй хүний ухаанаас шууд хамаардаг гэдэгтэй би 100% санал нийлдэг шүү.

  13. эмэгтэй says:

    би бас залхуу эхнэрийн тоонд ороод байна даа ккк. Гэхдээ манай нөхөр намайг өдөрт 2 удаа гэрээ цэвэрлэдгийг мэддэгүй болхоор тэгж боддог байх л даа. 2 удаа цэвэрлэсэн гэр маань орой нөхрийг маань ирэхэд бахь байдагтаа буцаад хувирдаг. 2 ойролцоо эрэгтэй хүүхэдтэй айлын гэр ер нь цэвэр байна гэж байхуу? Би хүүхдүүддээ боль битгий гэдэг үгийг хэлж урмыг нь хугалахгүйг хичээдэг. өдөрт өөрийгөө хэдэн удаа коршонк барьж 00 руу орж байгаа бас хэдэн км гэр дотроо алхаснаа хэмжмээр санагддагч ажилдаа болоод мартчихдаг. орой болж орондоо ороход л миний цаг эхэлнэ. За за тэгээд жоохон олон хүүхэдтэй хүн л гэрийн ажлын завгүйг ойлгоно. Жич том хүүхэдтэй айлууд үүнд хамрагдахгүй хүүхдүүд өөрийн зүйлсээ өөрсдөө хийгээд сурчдаг учраас

  14. Hi. Zahidliin ezend chi ajiltai hun bna aa. Bas ajil deeree ajil ihtei humuus zondoo bdag shuu gej helii. Business.ee orgojuuleed amjilttai ajilaldaa. Tegvel humuus chamaig ooroor harna shdee.  Shalxhignasan gej ner avsan zaluud. Sain yariltsaad oilgoltsood urgeljluulen shan amidraarai. Sal gej bga humuus amidral medehgui. Hanilsan hugatsaa medehgui setgel medehgui humuus bga shuu. Sain yariltsaad orchnoo soliod uzee. Shan boloh bolomj bdagshdee

  15. юу вэ says:

    Амьдрал ч сонин юм доо. Намайг бол нөхөр хэтэрхий их цэвэрлэж байна болиоч зүгээр байгаач гэж дургүйцнэ. Би ч цэвэрхэн байж цэвэрлэх дуртай уг нь.

  16. NoName says:

    Ajilgui gahai

  17. GegeenCom says:

    Haha ehnii 7 jil oo shig bla gej gehdee ch haa ochij hundeldeg bsyn shw neeh uuriiguu stressduulq shig tuurtelgui amjuulchaal nuhruus ih yum ch shaadrq amrag geheer davrag bolgood joohon uhaan muutai l sanagddag bsn uchirlaj argadaj shaardlaga tavidag bsn uyed maani joohon ugend orq tom tom aldaanuud hiigeed uhaan suuhgui udaad bhaar n uurtai bolj uzdiin ble. Suuldee ctrl-g uurt n ugchuhuur buruu hoollolt ajil amraltiin cagiin buruu zohildlogoo n ter huniig ch minii ger buliig ch undsend n horoosondoo gehdee haramsdagguisgde ugaasaa deerduulq n tod mgld bol barag ihenh irged zuv amidraliin hev mayag bhgui oroi ih oroitoj ireed hund hund mahtai hool hodood ruga chiheel ugluu hoollohgui ham hum haltuurdaj garch guicgeegeed huch hereglej l ugluunii cai uulgahgui bol yer n tavitergui eruul hev mayagtai hun coohon bogino naslana uvchin ih oroomhoi ugaasaa mgl ertei suudagtaa tulbal ertnees eldev yanguuch uvgunuudiin asragch bolohdoo l beldehiim bn gj harsan shde. Uurtuu anhaardag uudteihun ersiig olshruulah yumsan.

    Ter shalchiganaad bga zaluu ganc biye gooni ceverhen er l bolchooshde yamaa olchood temee bol temee bol geed t1tej suuhaar temeetei botgotoi ailaar hailtaa hiih bsn bhgui yu hen ishig hurga erguuld gesiin yer n. Er hun bj songolt hiih erhee buruu ashiglacan azgyi baagiil bn hunii ussun sursan yumiig uurchluhud arga zali uhaan tevcheer heregtei 10 jil zartsuulj bj say neg uuruu uuriiguu asuudalgui avaad yavchihaar eriig bii bolgoson uurt n ter n taalagdsan l blgui zaaval nadaar zaalgaad bhaargui boltoloo buhniig sursan hool hiihiig bol harin baraagui gaduur l helicobakteria tuuj yavaa bj zailuul busdiig n neg yum argalaad bhtaigaa bolson gol n tegj cegctei cemcger amidrahiig hun bur husdeg bish l bhgui yu zarim hun zavaaraad bjihda az jargal tur mederdeg bol shavar shalbaagt n uldeej taivan orhij surah heregtei. Shavriin gahaig cecegt taliin sogoo bolgoloo geed hen hen n jargalgui shal demii.
    Hun uuruu l yu husne tuuniihee l araas yavah heregtei zaaval busdiig hucheer baildan daguulah geed hereggui uils hergeer chini uursdiiguu zalaad taniad hugjuud yavahad dutuu ulsaas hol alhaj amidar hugshuun

  18. oo says:

    заа би залхуу биш  эхнэр байнаа. ажилтай, ажилсаг гэм нь адсага шиг ааштай, гэр бүлийнхнийгээ дэг журамтай байлгадаг. тогтсон цагт унтаж, тогтсон цагт босгодог.  худалч, хуурамч, зусарч, залхуу, хойрго, мартамхай, салан, удаан хөдөлгөөнтэй байхад дэлбэртлээ уурлаж загнана. бас болоогүй, нөхрийнхөө  хийсэн зүйлийг байнга шүүмлэнэ өөлнө, зааварчилгаа зөвлөгөө өгнө, хоолны хатуу дэглэм бариулна. дургүй хоолыг нь биед хэрэгтэй эрүүл хоол учир хүчээр идүүлнэ. амралтын өдөр өглөө эрт босохыг нөхрөөсөө шаардана, босохгүй байвал тоос сорогч, угаалгын машин ажиллуулж дугаргана, аяга таваг тачигнуулж угааж тав тухыг нь алдагдуулсаар байгаад босгоно. За тэгээд амралтын 2 өдөр гэр цэвэрлэх, гэр оронд жижиг сажиг засвар хийсэн хийгээгүй хэрүүл хийсээр байгаад өнгөрнө дөө. 

  19. Man says:

    Amidral medehgui uureg, hariuzlaga uurj chadahgui malnuud l salaach gdg ug amnaas n amarhan gardag baih. Biy setgeliin jargaliig henj hooj chadnaa gehdee uhamsar, uiliin uree bodood chaddaggui yum. Nadguigeer yaj amidrah yum bol, huuhediinhee humuujil bolowsrold n sanaa tawij chadah boluu, hoid ezeg, ehiin gariin shuus boloh bish bgaa. 2 ohintoi bolhooroo bi ooroosoo zaluuhan huuhniig awaad suujdag, amidral nadaas oshoo awahdaa 2 ohiniig tsetseg tsewruu shig genen yawhad n hogshin har yumnuudtai uchruulj zowooh wii gej bodhoor ehnertee muuhai zan gargaj chaddagguishd. 1 ntl ehneree baigaagaar n hairlana gej amlaj awj suuchaad, zorson yum shig zursan yum shig bailgaj chadahgui huwi tawilantaigaa ewlered amidardagj. Haayaa buhimdah uurlaj uzaarlah uy ih l garhiin

  20. oo says:

    Зочинг бүр өрөвдчихлөө. Ингэж бухимдаад эхнэр чинь чиний хүссэнээр өөрчлөгддөг бол сайхан л байхсан. Өөрөө эхлээд тайвшираад, гэр бүлийн сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө ав. 

  21. Man says:

    Eej mini oodloh ail ongonoosoo gej namaig osgoson bolhoot ajil muutai ehneruudiig mednee. Adaglaal gerees n shees unerteestei, ud boltol untaastai, ajilgui huuhnuud shuud anzaragddag yumaa. Garaas n yum gardgui uhantaal bna uhantaal bna teriigee neeh ih yum hiizend toozno. Amjilttai yawaa er hunii ard sain emegtei bdag gej unen shuu. George Bush, John lenon nariin namtar nomiig unshij bsan ehneruudee Laura bush, yoko ono nariigaa uneheer ih magtsan bdiin. Yamar uyed yamar bdaltai bhad n zasaad zalaad yawsniig durdsan bdg. Mongoliin tuuhee har Oulen eh, borte ujin, manduhai sezen hatan, filatowa yaj nohortoo noloolj bsniig unshaad uz. Edgeeriin ali ali n tulga toirson heruul hiij bgaagui n oilgomjtoi. Geriin ajiliig unelegddeggui nuser ajil hiideg gej bitii biyee omooroo. Minii aaw eej namaig geriin ajiliig ajild buu tooz gej osgoson bolhoor ger tsewerleh, hool hiih, huuhed harah minii huwid yu j bish. Manaih 4n oroo, mash tom koridortoi ogloo bolgon tsewerleed, shalaa ugaagaad toosoo archichdiin. Zowlon bdguishde. Hooliig bol uiluulna. 

  22. emegtei says:

    Bi zalhuu ehner. Jijig huuhduud toroogui baihad ugaaj tseverlej buh yum gyal tsal bailaa. Sar toiron yanz buriin oroin hool hiigeed gants ch odor davhartsan hool hiij baisangui. Odoo 2 jijigteigee odorjingoo zuuraldaastai hicheel tsetserlegt ni zoono duguuland bas zoono hool und huvtsas hunar ugaah za tegeed us tsasand oruulna  yadarch baina doo. Ogloo 6.30 aas oroi 9 hurtel zogsoo zaigui bondgonchih yum. Ger tseverleh durgui bolson tseverleed ergeed harhaar buh zuil ergeed navsaitsan baidag gants tsag tseverhen baival ih yum. Hool und hiihdee baysaj durlaj hiideg baisan odoo uguiee. Hen hen yamar hool idehiig ni asuugaad bugded ni taaruulaad hool hiichihdeg bolsoon yun tansag shiree miree zasaj hoololdog baisan ter uye baihguiee. Odoo bol boli bitgii asga sandal deeree suu geed l stresstseer baigaad yu idsenee zarimdaa medehgui baidag. Yum sex mex mantai bushuuhan shig l untaj amarmaar baidag yun zuragt uzeh haaya iishee orj irj yum unshij stressee taildag gehuu dee. Huuhduud untlaa shuud orluugaa l zuglej baina. Deerees ni huuhed unshij surah geed oroid 1 zarimdaa 1 30 minut hamt suuhiin gehdee ovoo uragshtai yavj baina. Aav ni bol hudlaa hailt sain baina geed l huuhded unen setgeleesee urmiin ug heleed hajuud ni hedhen secund zogsood nomruu ni harchihgui. Huuhed oortoo itgeltei hoorhon unshij baihad tooj baigaa ch yum alga. Ingeed l bi zalhuu muu ehneriin toond zui yosoor orj baigaan. Za tegeed yadraad deerees ni oort ni uur durgui hurheer yun sexdeh bur hamt untahaas durgui hurch baigaa yum chini. Bi 2 huuhdee avaad untlaa chi tsaanaa unt geed odoo barag 7 8 sar gantsaarang ni untuulj baigaa. Bi yu ch hiideggui ter zaluugiin ehneriin hajuud ih yum hiidegch manai nuhur namaig zalhuu gej boddog. Iimd bi bas zalhuu ehneriin toog 1 eer nemlee.

  23. .nymka says:

    ene saitand hen hussen ne zahidal bichdeg neelttei sait bh, ene busgui bichij dor ne unuuh zahidliin ezen hariu ilgeej, yagaad bolohgui gj, unshih durgui ne zuger duugui l unguruuch, hoyulaa l amidrlaliig unener bichij, medej ynz bur l bdag, ter zaluud ta yriltsaad uurchluh gd uzeerei, minii nuhur nadtai suusnaas hoish ajil hij uzsengui, amidralaa gj , tentsuuldeg bololtoi. 

  24. Mm says:

    Zalhuu ehnertei zaluu ehnertee ogt hairgui, buur uzen yaddag yum bna tee? Salchij boldoggui yumuu, ingeed buhimdaad yavaad bhaar? Yag huuhduudee haraad gertee suudag eej nar bol biee 2 huvaagaad ch diildehgui ih ajiltai suudag ni unen. 

  25. zochin says:

    Hmm-д хэлчий. Яадаг юм бухимдаад орж ирж бухимдалаа гаргаж байна. Чи хорих юм уу? Хэн хорих юм? Ер нь хүн яах гэж бичдэг юм. Бухимдалаа гаргах гэж бичдэг юм. Яг тэгж байна. Худлаа юм бүү заа.

  26. hmmm says:

    Eooh ene ehneree zalhuu muuhai geed baigaa er tegeed salaach dee. Bid hucheer avaad suulgasan met end huurai agsam taviad gonginood baihaar. Yas tsusaar barildsan ah duu, aav eej bish muu ehner bol salchihna l bizdee

  27. no says:

    Ma nuxur bol ene bvxnee xiilgeed deer ni tejeelgedeg. Bi bas arxi tamxinii mungiig ni ugux estoi yum shig bnalee. Nad tiim chadal alga.

  28. zaluu says:

    гуц гуц ядаргаа вэ чи яасан

  29. Зочин says:

    За тэр залхуу эхнэрийн захидлыг (энэ хүн хөгширлөө гэж) бичсэн эр байна аа. Чамайг залхуу гэж хэлэх үндэс алгаа. Ядаж хүүхдээ усанд оруулчихдаг гэрээ цэвэрлэчихдэг юм байна. Харин би эхнэрээ өдөртөө ядаж орноосоо хөндийрөөд 1 үр бүтээлтэй юм хийдэг бол би хайрлана. За хэлье гэр орон цэвэрлэдэггүй ээ. Хөглөрж байгаад сурсан. Одоо хүү цэвэрлэдэг. Хоол оройхондоо зуурнаа. Хүү бид 2 бэлдэж өгнө. Би хүүгээ цэцэрлэгт хүргэж өгнөө. Орой харин очиж авдаг. Би эхнэрээ гэртээ суу гэж гуйдаггүй ээ. Гарч ажил хий гэхээр ад үзсэн болж загнуулдаг. Хүү хоёр нас хүрээд л цэцэрлэгт явж манай хүний жаргалын цаг эхэлсэн. Би эхнэрээ мисс эсвэл босс бай гэж гуйгаагүй. Өглөө ажилд явахад хурхирж хэвтэхийн оронд хүү бид хоёрт өглөөний цай бэлдчихдэг, орой ажилаас ирэхэд халуун хоолтой угтдаг, гэртээ байгаа бол ядахдаа өдөрт 1 удаа хогоо шүүрдчихдэг байгаасай л гэж хүссэн. Би өөрөө ийм өсөөгүй тул харахад хэцүү байдаг гэдгээ хэлсэн. Таны бодол дэндүү өрөөсгөл байна. Би ажиллаад л, ирээд л, гэрээ цэвэрлээд л, хүүхдээ ус цасанд оруулаад л, хувцасаа гуйж угаалгаад, ихэнхдээ химид өгөөд л, долоо хоногийн 1 өдөрт нь пицца захиалаад л, 1 өдөрт нь бэлэн гоймондоод л, хагас бүтэн сайнд нь гуанз ороод л бай гэж та хэлэх гээд байх шиг байна. Эмэгтэй хүн цэцэг шиг хайрла, сайн сайхан үгээр бул, эрхлүүл тэгвэл засарна гэж хэлэх та нар их дуртай шүү дээ. Би үзсээн. Ер нь энд л бухимдаад бичиж суугаагаас гадагшаа нэг ч хүнд эхнэрээ муу хэлж үзсэнгүй. Яагаад эмэгтэй хүн гэхээр л юу ч хийсэн өмөөрөх гээд байдаг юм бэ? Эмэгтэй хүнд буруу байдаггүй юм уу? Би одоо тэгээд насаараа ингэж амьдрах уу? Би эр хүн биз дээ. Эр хүн шиг амьдрамаар байна. Зарим нь эм хүн шиг шалчганав л гэх юм. Шалчганахгүй гэхээр одоо яг яах ёстой гэж? Архи уух уу? Баар орох уу? Нууц амрагтай болох уу? Яах вэ? гээд асууж байгаа минь шалчганасан болж байвал одоо энэ нийгэмд эр хүн санаа бодлоо хэлэх орон зай ер нь байна уу? Би эр учираас бүх зүйлийг тэвчиж, бүх талаараа төгс байж, бүх алдааг уучилж, бүх ажлыг амжуулж явах ёстой гэж хэлэх гээд байна аа даа. Тэгээд хариуд нь эхнэрийн таргалж буй бие, үмхийртлээ унтаж унгас алдсан ор дэр, хөглөрсөн аяга таваг, оймстой явахад хайран баймаар шороо тоостой шал намайг угтаад байвал тэгэх алба бас байхгүй байх гэж бодож байна. Чи эр юм чинь бүү шалчгана, Эхнэр чинь эм хүн тул улам хайрла гэдэг өрөөсгөл ойлголтоо хаясан нь шулуун байхаа. Бас энэ нийтлэлийн эмэгтэйд хэлэхэд чи “би ийм сайн сайхан ажилтай тул гэртээ ажилгүй байгаа эхнэрээ ойлгож хайрла” гэж хэлж байгаа үг чинь үнэхээр утга алгаа.

  30. Amidral says:

    Төгс хүн гэж хаана байна. Цуг амьдарч байгаа хүнээ өөртөө нийцүүлэх гэсэн ахархан бодлоос энэ бүгд үүдэлтэй юм шиг.”Өнөө цагт эмэгтэй хүн ажлаа ч хийгээд гэрийн ажлаа ч амжуулж байх ёстой юм шиг байна.Нөхрүүд болохоор ганц ажлаа хийгээд аймар ядардаг юм шиг байгаа юм ”  гэсэн нэг хүний үг санаанд буулаа. 

  31. Medusa says:

    Олигтой хоол ч хийдэггүй, үд хүртэл унтдаг, гэрээ тогтмол цэвэрлэдэггүй эмэгтэйчүүдийг л хэлсэн бсн ш дээ. Өөр хүний юмыг өөр дээрээ тусгаж аваад эмзэглэчихсэн бн ш дээ, энд нэг хүүхэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.