Сайн байна уу? Намайг Мөнгөө гэдэг. Би энэ сайт руу хааяа ордог. Хүнд хэрэгтэй мэдээлэл солилцоотой дажгүй сайт гэж боддог. Би өөрт тохиолдсон 10 хоногийн өмнөх явдалаа хуваалцах гэсэн юм. Би хүүхэдээ дагуулаад Наран туул зах орвоо, хүүхэддээ хувцас гутал хараад олигтой юм харагдахгүй байсан болохоор шууд sunday plaza руу явах болов. Захын үүдэн дээр ЕБС-н сурагчид юмуу гэмээр охид хөвгүүд самбар хайрцаг барьж зогссон харагдана. Бид 2 дөхөж очоод 7 сартай охинд амьдрал хайрлаач гэсэн байхаар нь хэдэн төгрөг хийгээд эдгээрэй гэж шивнэчээд цааш явтал явган хүний зам дээр хорь гаран насны хөлгүй залуу хүйтэн цементэн дээр нүцгэн хөлөө ил гаргацан юм түшээд зогсон их өрөвдөлтэй харагдаад би бас гараа сунгаж мөнгө өгчөөд шөнийн зах оров.
Хүүхэд маань энийг тэрийг авъя гээд нэхээд салдаггүй. Арай гэж 4, 5 давхараар явж хувцас гутал харж үзэж нэг дажгүй чанартай хүүхдийн гутлын павилионд орж ирээд гуталнууд өмсөж тайлаад өмсөж тайлаад л хүүхэд маань залхуу нь хүрээд надад уурлаад байхаар нь юм авалгүй тэндээс гараад нэлээн хэдэн павилион орж үзэж байтал гэнэн нөгөө эгч маань хөөе миний дүү энэ чиний цүнх үү гээд миний цүнхийг барьсан байхын би бүр гайхаад энгэрээ хартал алга яанаа би ямар салан юм бэ!!! Танд маш их баярлалаа гээд эгчийнхээс юм худалдаж авсан юм. Ямар буянтай эгч вэ гээд талархалаа илэрхийлээд гэртээ хариад бодоод байсан чинь хэрвээ би буян хийгээгүй байсан бол би цүнхээ олохгүй байсан гэж. Бэлэн мөнгө карт утас гээд бүх юм байсан шүү дээ. Үнэхээр гайхалтай сонин кккк. Та нар минь өөрт тохиолдсон сонин содноосоо хуваалцаарай. Дуртайяа унших болно 🙂
8 Comments
ямар сайхан юм уншчваа. баярлалаа
САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ. БИ НЭГ УДАА ДЭЛГҮҮР ОРЖ ХҮНСНИЙ ЮМАА ЦУГЛУУЛААД ЯВЖ БАЙСАН Л ДАА. ГЭТЭЛ НЭГ ТААРУУХАН ХУВЦАСТАЙ НЭГЭН ОХИН НЭГ УУТ АЛИМ АВЧ БАРЬЖ ҮЗЭЭД, БАС БУЦААЖ ТАВИАД Л БАЙСАН. ТЭР ОХИН ЯДРУУХАН АЙЛЫН ХҮҮХЭД БОЛОВ УУ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙСАН. ТЭГЖ ТЭГЖ НЭГ ХЯМДХАН БООРЦОГ Ч БИЛҮҮ АВААД ҮҮД РҮҮ ЯВАХЫГ НЬ ХАРААД БИ НӨГӨӨ УУТТАЙ АЛИМНААС 1-ИЙГ АВЧ ТЭР ОХИНД АВЧ ӨГСӨН. ОХИН МЭДЭЭЖ ИХ БАЯРЛАСАН. БИ Ч БАС ХҮҮХЭД БАЯРЛУУЛСАНДАА ӨӨРТӨӨ БАЯРТАЙ БАЙСАН. ӨГСНӨӨСӨӨ ИЛҮҮГ АВДАГ ГЭДЭГ. БИ ҮҮНИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДЭРСЭЭР ЯВАА.
Би нэг удаа Визэнд орох гээд явж байхдаа 1-р эмнэлэгийн хашаанд чихэр тамхи зарж байсан ядарсан эмээд сэтгэлээсээ илүү мөнгө өгөхөд эмээ баярлаад инээгээд үлдэж билээ Тэгээд визэнд орсон 20 хүнээс 3 хүнд виз гарсан тэр эмээгийн буянд минийх виз гарч билээ.
Би бас Sunday plaza гийн нэг лангуунаас цамц футболк авсан юм л даа. тэр лангуун дээр их хүнтэй байсан болохоор худалдагч эгч хариулт өгөхдөө 10ийг илүү өгснийг би ч анзаараагүй кармандаа хийчихсэн. дараагийн лангуунаас үлдсэн мөнгөндөө тооцоолоод юм авахаар болоход 10 илүү гарсныг гайхаад бодож эргэж очиж асуугаад тооцоогоо нийлүүлээд эргүүлж өгөхөд худалдагч эгч намайг магтаад сайн сайхныг ерөөж билээ сэтгэл нэг л өег болсон шүү.эргээд санахад ч сайхан байна. бас шөнө төв зам дунд нэг согтуу ТҮК-ийн ажилтан эр сууж байхыг хараад зам руу халгаж халгаж орсон чинь ашгүй дугуйтай хүүхдүүд замаар явж таараад хамт замаас согтуу эрийг гаргаж билээ.Би ч стресстээд согтуу эрийг загнаад л, босгох гээд бөөн л юм болж байлаа.тэгсэн нэг харсан хүүхдүүдэд зөв үлгэр дууриалал болох ёстой гэсэн бодол орж ирээд дуугүй болж болоод л хэхэ. олон хүнд хэлээд явахгүй ч өөрт сайхан юм байна лээ.сайн үйлс дэлгэрэх болтугай
хариу нэхэхгүй хүнд тус болох сайхаан. 2 жилийн өмнө 8 сарын сүүлээр охиндоо хичээлийн хэрэгсэл авч байгаад гэнэт өнчин хүүхдүүдэд буян болмоор санагдаад. хичээлийн хэрэгсэл баахан чихэр амттан аваад sos төвийн хүүхдүүдэд аваачиж өгсөн. болоогүй ээ мөнгө дутаад ахад хэлж байгаад хэдэн төгрөг авсан. санаа дагаад ч тэр юм уу дараа жил нь ажил сайхан бүтсэн. ах ч доктороо хамгаалаад төрийн өндөр албанд урилгаар очсон. энэ жил баахан ном худалдаж аваад өнөр бүл төвийнхөнд өгсөн. хүн ямар мөнгөтэй байлаа гээд аваад үхэх биш дээ.
Hudlaa shaa gichii mine.
?? I wish …
LIKE