Бэлгийн замын халдварууд

11a94bd9e4d7e1135596227843363a40

Хүмүүс тэмбүү, заг хүйтэн хоёрыг л бэлгийн замын халдварт өвчин гэж төөрөлдөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ бэлгийн замын халдварууд нь маш олон янз, төрөл байдаг. Бэлгийн хавьтлын үед халдварладаг нь ийм халдваруудын нийтлэг шинж юм.

Ерөнхий

Цаашилбал бэлгийн замын халдваруудад бэлгийн халдварууд төдийгүй бусад нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд орно. Тэгэхээр анхандаа хоргүй байдаг бичил биетнээс үүссэн халдвар, өвчин ч энд багтана.

БЗХӨ буюу Бэлгийн замын халдварын тоонд дараах өвчнүүд орно, үүнд:

Тэмбүү. Энэ нь цэвэр өнгөний өвчин. Цайвар трепонемагаар үүсгэгдэнэ. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм.

Заг хүйтэн. Гонорей. нь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Кофений үртэй төстэй гонококк гэдэг бактерээр үүсгэгддэг.

Өнгөний лимфогранулематоз. Ази, Африкийн зарим оронд өргөн тархсан байдаг. Хламидийн онцгой ховор төрлөөр үүсгэгддэг.

Зөөлөн яр өвчин. Энэ нь Диокрей-Крефтинг-Уннын стрептобацилл нэртэй үүсгэгчээр үүсгэгддэг. Тайландад хамгийн өргөн тархсан гэж үздэг.

Донованоз. Халуун оронд их тархсан бөгөөд Донованы биенцэрээр үүсгэгддэг. Уг өвчний халдвартай хүнтэй бэлгийн хавьтал хийхэд 1-50 хувийн магадлалтайгаар халдвар авдаг.

Хламидоз. Хамгийн түгээмэл тархсан бэлгийн халдвар. Эсийн дотор шимэгчлэгч хламидигээр үүсгэгддэг.

Микоплазмоз. Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлт эмгэг төрөгчид гэж үздэг.

Уреплазмоз. 1998оноос бэлгийн замын халдваруудын жагсаалтанд орсон.

Цитомегаловирус-ын халдвар. 1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг.

Трихомониаз. Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг.

Кандидоз. Энэи өвчин нь гурил эсгэх хөрөнгөтэй төстэй, нөхцөлт эмгэг төрөгч мөөгөнцрөөр үүсгэгдэнэ.

Гарднереллез. Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдсөн үед гарднереллын төрлийн бактерүүд ихээр үржиснээр үүсдэг. Бэлгийн хавьтагчаа олон сольдог эмэгтэйчүүд энэ өвчөөр хамгийн их өвддөг.

Бэлэг эрхтний герпес /хомхой/. Хомхой үүсгэгч вирусээр үүсгэгддэг. Насанд хүрэгчдийн 20% илэрдэг.

Папилломавирусын халдвар. Хурц үзүүрт кондилом буюу бэлгийн үү үүсч илэрдэг.19-зуунд вирусээр үүсгэгддэг болохыг тогтоожээ.

ДОХ-ын халдвар. Дархлалын Олдмол Дутагдлын Хам шинж (ДОХ)ийг үүсгэнэ.

Бэлгийн замын халдварууд нь бэлгийн хавьтлын үед халдварладаг. Хавьталт ам, шулуун гэдэс, бэлиг эрхтэн гээд ямар замаар хийгдэснээс огт хамаардаггүй. Иймд бэлгэвч, уусмал, тос зэрэг аюулгүй сексэд шаардлагатай арга хэмжээг заавал авч байх шаардлагатай.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн халдвар авсан байх эрсдэл өндөр учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай. Үүнд:

1. Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах. Идээ гарах
2. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох.
3. Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх.
4. Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих.
5. Бэлгийн харьцааны үед өвдөх.
6. Арьс болон салст бүрхэвчин дээр тууралт, цэврүү, шархлаа гарах.
7. Тунгалагын булчирхай томрох. Булчирхай цочих.

Бэлгийн замын халдварууд нь янз бүрийн дотор эрхтэнийн үрэвсэл, үргүйдэл, хорт хавдар зэрэг өөр өөрийн хүндрэлүүдтэй.

Оношлогоо

Өвчний тохирсон онош болон шалтгааныг туршлагатай эмч л хэлнэ. Бэлиг эрхтэнг хараад онош тавихад дутагдалтай бол халдвараас шинжилгээнд авна, үүнд: үтрээний арчдас, наалдцын шинжилгээ (гадна бэлиг эрхтний наалдац). цусанд ВИЧ ба RW хийнэ.

Эмчилгээ

Эмч эмчилгээг халдварын төрлөөс хамаарч сонгоно. Бэлгийн бүх хавьтагчдыг эмчилнэ. Үгүй бол эмчлэгдэхгүй. Эмчилгээний үед бэлгийн хавьтал хийхийг хорьдогч хийх бол бэлгэвч хэрэглэнэ.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.