УИХ-ын чуулганаар тун удахгүй Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх билээ. Хамтран амьдрагч, эхнэр нөхрийн харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг өнгөрсөн хугацаанд нийгэмд хуульгүй юм шиг явж ирсэн гэр бүлийн асуудалтай холбоотой зөрчил дагуулсан асуудлыг энэ хуулиар зохицуулах юм.
Тэгвэл өчигдөр нийгмийн сүлжээнд “Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэвэл хариуцлага тооцно” гэсэн мэдээлэл тарсан юм. “Eagle” телевизийн мэдээллийн үеэр энэхүү мэдээлэл цацагдсан нь олон хүний анхаарал татсан.
Эрэгтэйд нь нөлөөлөх үү, эсвэл эмэгтэйг нь шийтгэх үү, хүний эрхийг зөрчиж байна гэх мэтээр олон янзын шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл энэ асуудалд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай тодруулга өгчээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэхүү харилцааг дараах байдлаар тусгасан байна.
“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 13.11-д Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд хүүхэдтэй атлаа өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоож, нэг ам бүлд хамтран амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрхийн зөрчил гэж үзнэ” гэсэн заалт байгаа бөгөөд ажлын хэсэг энэ заалт дээр засвар өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа аж. Уг хуулийн төсөлд хуулиар хариуцлага хүлээлгэх санкц тусгагдаагүй болно. Харин дээрх заалт нь ЁС ЗҮЙН хариуцлагын шинжийг агуулж байгаа аж.
Б.ТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN
12 Comments
ger buliin hosuud hariutslagtai uhamsartai es zuitei baih ym bol uls oron hurtel tiim deg juramtai bna neg tsegtsend oruulahgui bol arai l zambraagui baigaa odoogiin zarim neg uhamsargui nohoduud er emgui gadaadiin zarim heg ornuudad hatuu huultai baidag ym bna lee iluu harj biluu dolooson ymnuudiig changlah tsag n bolsoon
Tulgamdsan asuudal shdee. Huulind hariutslaga huleelgeh estoi. Ene gur buluud chn yu boljin? Hichneen zaluu hosuud uunees bolj salj bna? Uursduu boon nuuts amragtai bolhoor l tegj bgan
Ger buliig hamgaalah heregtei, Hun chanargui eriin hugarhainuud uneheer ih bn, harin tejeej chadaj bval heden ehnertei bsn ch yaadag yum.
Yos zuin asuudal yos zuigeree l yavna. Xuuliar yavaxgui dee.
ERHEM AH yag yamar zorilgotoi yum boloo. Ingej xudlaa er bolox chamd yag yamar ashig bn. Sonin bnldaa.
Wahaha ???? tíim huuli zaya ni garahgui !!
Ёоо ашгүй ашгүй өнөө орой гадуурхаа хэрэгжүүлье даа хэхэ
ta nar tegeed sanalaa oruulahgui yasan? ali hediinees ehleed tosol n medeenii huudsuudaar garaad heleltsegdej bgaa asuudal.
odoonii ene gegeencom, oh god nertei bosoo oroolonguud SANHUUGIIN HEREGTSEEG NI HANGAJ L BVAL heden ch huuhentei yavaldaj bsan toohgui ee, tee 2 oo?
GegeenCom Gej unen lalriin gichii bnaa yaaydaa chamaig
Huulind zaaval hariutslagiin asuudliig oruulj uguh heregtei. Ger bul tsutsluulah shaltagaa diilenh n tusdaa amidarch baigaa uur huntei hamtiin amidraltai bolson gej tailbarladag uuriiguu zovtgodogiig ugui hiih heregtei.
Uursduu uudgui bolohoor kk