Миний амьдрал, миний сонголт…

2008-07-22-sadness

Би 20 нас эд хүрч яваа оюутан. 4 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж 2 настай хүүхэдтэй. Товчхондоо гэвэл нөхөр бид 2 үргэлж хэрэлдэж хэн хэнийхээ сэтгэл зүрхийг эмтэртэл муу үг чулуудалцдаг хүмүүс. Энэ бүхэн хэзээнээс эхэлснийг санахгүй байгаа ч хамгийн харамсалтай нь би энэ амьдралыг бүтэхгүй нь дээ гэж үргэлж бодогдох боллоо. Энэ бодол маань улам даамжирч салсны дараа хэрхэн түүнийг мартах вэ гэж хүртэл бодож эхлэв. Яагаад нөхөр минь миний тэвчээрийг бараад ийм байдалд ороод байна вэ гэвэл анхандаа найз нөхөд гэж урдаа тавилгүй зөвхөн хүүхэд бид хоёрын төлөө бүхнээ зориулдаг хүн байв.

Гэтэл одоо өдөр өнгөрөх тусам найзуудтайга байнга утсаар ярьж хаа ч байсан уулзаж явах болсон, хүн найзтай байж бололгүй яахав гэвч найзуудтайгаа ярих уулзах цаг маш их орой л гэртээ ирж ядраад унтаад өгнө. Гэтэл би гэдэг хүн дөнгөж 16 насандаа хадмын хаяа сахиж байранд амьдардаг байсан хэдийч нөхрийгөө гэр хороололд амьдарч өөрөөсөө гаргаж болох бүх боломж бололцоогороо л амьдарч явлаа, өглөө 5 цагт босч бэлдээд хичэлдээ явна, хичээлээ тараад гэртээ ирж галаа түлээд хүүхдээ хадмынхаасаа очиж аваад гэртээ ирээд гэр цэвэрлэх хичээл, хоол гээд бас бус бүх л зүйлийг гардан хийнэ. Орой ч боллоо нөхөр ирнэ хоол идчээд хэвтээд өгнө, миний өдөр бүр хийдэг зүйлийг энгийн мэт санана.

Гэвч надад үнэхээр хүнд байдаг заримдаа өрх толгойлсон эх хүн шиг санагдах юм. Нөхөр минь юу болж байгаа бол гэж өдөрт ганц ч залгадаггүй. Би гэж энэ амьдралдаа бухимдаад байнга залгаж ирэх болж байна уу гэж ярьсаар байгаад тэр хүний хувьд ядаргаа гэх нэр тодотгол зүүсэн. Би цөхөрч байна. Надаас ахмад амьдрал мэдэх ах эгч нараасаа үг сонсох гэж энэхүү захидлыг зориг гарган байж бичлээ. Би энэ маягаар амьдарсаар байх уу хайр халамжыг мартсан хүний дэргэд эсвэл хүүхдээ аваад чимэээгүйхэн аав ээждэ очих уу…?

14 Comments

  1. Uyasakh says:

    Sal shuud sal

  2. kkkk says:

    Yag l minii amidral bnadaa.iim humuus zasardaggui yumaa.bi bol chamaas zondoo egch.erthen amidralaa bod gj helie.dongoj 20hon nastai bie bienee id hairlaj nud sohor yavdag nas shuu dee chi nudnii gal ni uhsen geriin avgai l bolno

  3. мөнхөө says:

    ярилцаж үзээд түр тусдаа амьдраад үз л дээ. хэн хэнд чинь тодорхой бодлууд орж ирэх биз. салах гэдэг хамгийн сүүлийн сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй. саллаа гээд одоо байгаа асуудал чинь шийдэгдэхгүйг бас ойлгох хэрэгтэй. чи өөрөө л бодоод байдаг, өөрийн бодож байгааг ойлгуулах тал дээр юу хийх хэрэгтэйгээ бодоод үзээрэй. ном сэтгүүлээс, сайн сайн зөвлөгөөнүүдээс хэрэгтэйг нь өөртөө хэрэгжүүлэх гээд үзээрэй. эцэст нь салалт гэдэг шийдэл биш гэдгийг маш сайн бодоорой

  4. Сэтгэл зүйч says:

    Чиний байдал маш ойлгомжтой байна. Чиний нөхөр анх бүхнээ та хоёрт гэдэг байсан бол одоо гэрээсээ зугтаах хандлагатай болчихсон гэлээ. Энд яагаад зугтаав гэдгийг бодож үз. Хүний 16-20 нас гэдэг бол алдаа дутагдалаар дүүрэн нас. Гэтэл чи энд би ингэсэн юм болов уу? тэгсэн юм болов уу гэсэн ганц ч үг бичээгүй байна шүү дээ. Мэдээж энэ нь чиний охин насны бардам зангаа хаяж жинхэнэ ёсоор эхнэр хүн, ээж хүн болж төлөвшөөгүй байгаагийн илрэл дүү минь. Чи залуу байна, жаахан байна тиймээс хүнд эрхэлж, нялуурж, зугаалж, наргиж байдаг нас. Энэ насандаа хүүхэд гаргахаар нөхөртөө гомдоллоод, хошуугаа унжуулаад байнга эрхлээд суучих тал ихэнхдээ ажиглагддаг. Мэдээж хэрэг ийм зүйлийг тэвчих эр хүн энэ хорвоод тун цөөн. Тийм тэвчээр тэдэнд суугаагүй хэрэг. Тиймээс одоо нөхрөө буцааж гэртээ татахын тулд чи нөхөртөө гомдоллож, үглэж улам түлхэх биш харин нилээн ухаан шаардаж өөр зүйл хийх хэрэгтэй болно. Хамгийн наад зах нь зүв зүгээр явуулж сур. Юу ч битгий асуу. Бүр утсаар ч бүү ярь. 7 юм уу 14 хоног хүүе хаая гэж ганц ч үг ган хийхгүй байвал танай хүн энэ юу болов гэсэн сэдэл дотор нь төрөөд гэрээ эргэж тойроод байдаг болно. Бас эрчүүд гэр орноо тайван, амгалан, инээд хөөртэй, халуун дулаан газар гэж төсөөлдөгийг битгий мартаарай. Орой болгон очиход нь нэг гомдоллосон жаахан охин суугаад байвал эр хүний зөнгөөрөө өөр амрах, стресс тайлах газар нэхээд хайгаад эхэлнэ шүү дээ. Тиймээс тэр талаас нь анхаарна биз ээ.

  5. Zol says:

    Saihan zaluu nas. Duu mini chi iim uurtuu archaatai deer n bos uhaalag bj yund n ter eriig harj suudag ym dee, zugeer l uuriiguu bolon huurhun huuhdee bodood tusdaa bsan n dr bhaa, bur salj chadahgui bol ydaj tur ch gsn tusdaa bgad ergetsuled uz tsadah chni ch gsn tur zuur ams hiij uurtuu dugnelt hiij bodoh chadvartai bolbodno biz dee, hamgiin gol n yg ene chigeeree yu ch bologui met amidarch bolohgui shuu daschihhdag ym iim l bh yatoi ym bna gd huleen zuvshuurchihuud garch chadahaa bolichihdog ym, tegeheer yg odoo l ymar neg ym hii minii duu, za amjilt

  6. zaya says:

    Yasan ch ert amidral ehelsen yumdee chinii nasan deer horij boldgui horin nas geed bujignuulj bailaa bi 28 tai odoo l huntei suuj bna 30 hurehees umnu huuhedtei bolon minii duu nas zaluu bna ireedgui ch bna surguulid oron yamar negen yum ehleh tuulah zam mash urt bna uneheer chamd setgelgui hun bol nasaaraa tiim hunii hajuud gundaj yavaad yahav nuhur chini ulam l chamaas zalhaj chamaig ul oishoono gev genet butsaad anhniih shigee bolohgui bi chi bsan bol huuhedee eej aavda uguud ajilngaa ih surguulid suran bolj ugvul gadaadad mgldoo ajilaad surah hetsuu gadaadad ajilaad suraad bval aav eejde iluuchleh mungutei er ni l buhniig shineer ehlene de 20 nas gedeg dunguj amidrald hul tavih nas shuu

  7. healer says:

    Амьдрал мэдээж үргэлж нэг хэвээрээ байхгүй амьдрал тодорхой мөчлөгтэй хосууд ч мөн адил шүү дээ анхандаа хүн бүр л хайрандаа умбаж гал халуун хайраараа бүх насаа өнгөрөөх мэт эндүүрдэг гэтэл тийм биш амьдраад тодорхой цаг хугацаа өнгөрсөний дараа хосуудад асуудалууд гарч ирдэг л дээ тийм зүйлээс л болсон байх гэж санагдлаа гэхдээ ухаалагаар давж гарч чадвал болно доо бас та хоёр залуу байна тийм болохоор аль болох өөрсдөдөө цаг гаргахыг хичээгээрэй амьдрал гэдэг зүгээр л цаг нөгцөөх биш шүү хөгж цэцгэл

  8. zochin says:

    tanai nohor chn ymar nasan dree yvaag bodo duu min. er hun shuu dee id nasanda gaduur dotuur naiz nohod gej yvahiig husdeg bailgui dee. nohorteigee yriltsaad uz de. bi chinii niigmiin hariltsaatai hun baihiig chn oilgoj bnaa gehdee ger bul ur huuhed hichneen chuhal bilee gej ireed l evteihen yriltsah heregtei baihaa. zarim humuus ugaas ger bulseg baihad zarim ni naiz nohod ajil eneter gej yvah durtai yum shig sanagddag

  9. Zochin says:

    Ee yasan hetsuu ch yum de. Zaluu bn. Uuriinhuu aav eejees demjleg av. Yaj ene bugdiig tevchih ve. Nuhrin tal deer medehgui yum. Gol n huuhdee, uuriiguu l ehleed bod. Tegj baital uchir n oldoh bailgui de

  10. Zochin says:

    Nas dagaj uhaan gej unen ug shuu. Turulhiin tenegduud bol hamaarahgui ug l dee. Tegeheer ovoo uhaan suusan nasand hureheeree ail gertej togloh heregtei yumdaa

  11. Pussycat says:

    Ter Hun yund ch Sanaa zovohgui bval chi ch bas bitgii sanaa zovoj uuriiguu zolioslood bai. Zugeer l huuhdee avaad eej aav deeree ochood amidar. Erthen zaigaa avaad sal. Ene Saihan zaluu nasaa hairla

  12. Reader says:

    snu mi duu, ailiin nyalh ohin uriig ingj zowoj bolkue. Zalu bna, john bna, nas bna, uhaan bna hani bolj, etseg bolj chadku hair dadgui byatshan amitnig hayad gerte hari… eejteige yarilts eejii. zowlgoo hamgin erhem shu, setgelde bga buh zuilee nulgui, ichilgui yari. bas had am eejde ch hel bi chadahgui ym bona eejde helsn it gesn gd… torsn eejtge yarisni dra hadamtga yariarai… Amidrlin uhangui l huhd bnda, yagachgui ailin ohiniig zowooj bdg

  13. ia says:

    Аан. чамд ямар байгааг ойлгож байна. Хань бид 2 гэр хорооллоос л эхэлж байлаа. Давуу талууд их бий шүү. Чамаас яг миний эхнэрээ туулуулсан амьдрал харагдаж байна.  Болно доо. Найз нөхөд гээд нэг хэсэг явдагйин угаасаа тэгээд сайхан хэрэлдэнэ зүгээрээ. Энэ бүгд давж гарах ёстой даваа.  Би ханилаад 8 жил болж байна. Одоо бид 2 хэрүүл багассан. Бие биеээ сайн ойлгодог болсон.  Бид хоёр салах гэж ч үзсэн. Одоо бодох нээ арай л тэнэг байсан юм билээ. Би одоо энэ хүнтэй ханилж яваадаа өөрийгөө азтайд тоож яваа. Гэхдээ хааяа найз нөхөд гээд явах нь хэвээрээ кккк. Чи тэвчээрээ. 2 хүүхэд чинь аав, ээжтэйгээ байх ёстой. удахгүй танай гэр бүлийн амьдрал сайхан болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.  

  14. ray says:

    eee arai l joohon bna da odonii batsaanuud nas yaagaachgui nusaa archij chadhgui bj har bagaasaa doodhooroo oroldchood neeh tom hun boltson yum shig l bhiin ingj bolohgui ee batsaanuud 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.