Насаараа ганц бие явах уу яавал дээр вэ?

sadness

Сайн байцгаана уу. Би өөрийн асуудалаа бичмээр санагдлаа. Би нөхөр 1 хүүтэй 30 гарч яваа эмэгтэй. Нөхөртөйгөө удаан амьдарсан ч одоог хүртэл амьдрал минь сайхан болж өгөхгүй л байна. Анх нөхөртөө хязгааргүй дурлаад бүгдийг сайн сайхнаар бодож амьдарсан. Харин тэр дэндүү худалч хариуцлагагүй архи зугаа цэнгэлд автсан эрхэлсэн ажил ч үгүй дээр нь хүнийг маш их гомдооно. Энэ хугацаанд миний хайр гэдэг зүйл салхинд хийсээд алга болсон. Салъя гэж зөндөө үзсэн ч тийм ч амар салах хүн биш. Заналхийлнэ өвдөг сөхрөнө уйлна жүжиг тавина. Би ч их олон уучласан уучлах ч гэж дээ тэрэнд засрах болзол тавиад хамт үлдэх боломж өгсөн. Тэр хүн засрахгүй юм билээ.

Одоо тэр хүнээс сайн сайхан юм олж харъя гэж хичээсэн ч чадахгүй нь. Ганцхан хүүхэд маань аавдаа их сайн. Тэр ч хүүхэддээ сайн. Би тэр хүнтэй хамт нэг гэрт байгаа мөртлөө манай гэрт гэр бүлийн нэг тийм нандин юм байхаа болисон. Хүн биенээ хайрлаж хичээж амьдардаг байхад би тэр хүний худлаад итгээд илүү хайрлах вий гэж айдаг болсон. Түүнийг огт тоохгүй хайрлахгүй зөвхөн өөрийгөө болоод хүүхдэдээ л анхаарал хандуулахыг хичээж байна. Би өөрөө их сэтгэлийн хөдөлгөөнтөй болохоор түүнд дахин итгээд хайрлаж эхлэвэл би л их шаналж зүрх их өвддөг. Тоохгүй байхын тулд янз бүрийн л арга хэрэглэж байна. Гэсэн ч ямар ч ноён нуруугүй архидаж хонож өнжиж худлаа ярьсан хар энэрги хэрүүл хэл ам гэртээ дуудсан хариуцлага үүргээ ч мэддэггүй ийм хүний хажууд бухимдахгүй байхын арга алга. Эмэгтэй хүн болсон хойно надад хайр халамж өгүүлэгдэж л байна.

Гэхдээ энэ хүнээс л хүсэхгүй юм шүү гэж боддог болчихож. Одоо яавал дээр юм бол доо. Гол нь хүүхдээ төрсөн эцэгээс нь салгах хэцүү. Саллаа гэхэд хойд эцэгтэй болгох ч хэцүү. Ямар ч эр хүн хүүд минь хичнээн сайн хандсан ч өөрийн хүүхэд нь гарвал ямар ч зан гаргаа билээ. Үнэхээр ийм аавтай болгож төрүүлсэнд хүүгээсээ уучлал гуймаар байна. Хүү минь аавтай байсан ч ээж аав нь биенээ хүндэлж хайрлахгүй болохоор бас хүнийг хайрлаж мэдэхгүй өсвөл яана. Толгойгоор дүүрэн яанаа л байх юм. Бас энэ хүнтэй хамт байх хугацаандаа зүрхний өвчтэй болсон. Тайван л баймаар байдаг. Эмчийн хэлснийг тайлбарлаж хэлсэн ч ойлгохгүй. Насаараа ганц бие явах уу яавал дээр вэ?

12 Comments

  1. Abc says:

    Hudalch hun hudalchaaraa uldene

  2. ujin says:

    za deer zorigiin helsen unen shuu naad hun chin zasrahgui salsan ni deere mini duu chi zaluu bna amidral boldog ym huuhdiig tiim hunii hajuud bitgii osgo

  3. 40tei ah says:

    Gadaadruu yvaad ajil hii 1.2jil tusdaa amidraad uz

  4. Monroe says:

    Dahin huuhed gargaj bolohgui shuu. Zasrahgui naadah chin

  5. Ss says:

    Naad huniig chin Tselmuun gedeg uu? 1 tiim huuhen damjsan ajilgui hudalch huurmag huuhemseg zaluu bdg yum. 23r surguuliin mangariin 76oniih bhaa

  6. owl says:

    aav eejeesee asuugaad uzdee hunii aav eej buruu zuil lav helehgui 

  7. zochinj says:

    Zasaj avah geed 1 opoldood uzehgui yu da.

  8. GegeenCom says:

    Anh iim bgagui suuld tiim bolciimu.
    Anhnaasaa iim bsn bol arai l ih jil sar aldaj 10 garui jil uuriiguu eleegeed duusgaj. Yer n l yu ch goridohgui l amidar. Uuriiguu hangalttai chadaltai boltol n beld.
    Ganc huuhdiig bol asuudalgui chirchihiin bgazde.
    Uguilegdsen yumniihaa hoinoos yav ugch chadq nuhduudiig delete.
    Uurtuu ugch chadah buhnee ugch uuriiguu ehleed hairlaj sur limitees hetruulj busdiin tuluu uregdler geed chi l t1ee batlana shde.
    Uul n salq-geer l shiidvel zugeer yum bgn holhon heseg bgad hashraagaad uuriig n biyeiig n daalgaad heseg turshaad uzvel yadgiin.
    Chi yumaa bolgood zohicuulaad bhaar ter hund uureh achaa alga heseg gancaaraa sagaj yavtal chinii tushig numur nuulgiig sanaad uuruu uhaaraad uudtei boloh gj hicheehguil yum bj de. Negniigee ingej cuhrung n bartal yavuulah ch gj tsu tsu uhaan muutai er gedgiig n medsiin bol tegsgeed zohicoh arga oldq bol uuriiguu bodoo ur huuhdiin ireedui chuhal shu

  9. Hongor says:

    Barag baisan bgaagui yalgaagui nuhur bnda nuhurgui bol iluu amar bishuu heruul garahgui 

  10. buuraliin ug alt says:

    ug ni er em salahad er hun daraachinhaa avgaig boddog em hun daraachiin buuh geriin buiraa boddog gej huuchin tsagt saihan ug baij bilee odoo tegsen em ni ch ayalgaagui daraachiin amidralaa tolovlood giyuurch suudag bolj dee tsuvuu tsag irj dee…….. daraachiinhaa hun tiim setgel sanaand hursen hun olj hanilana gedeg tun amargui yalanguya neg huuhedtei hund bol hetsuu l dee chi amidralaa gantsaaraa avaad yavah hemjeend l tolovloh heregtei

  11. Зориг says:

    Миний дүү хүүхдээ аваад салсан нь дээр … Худалч хуурмаг, архичин, луйварчин, хэрүүлч, жүжигчин  хүнээс ямар сайн сайханыг хүлээх вэ? Ялангуяа амалснаа биелүүлдэггүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй эр хүн бол гэрийн Эзэн биш, Үрийн Эцэг биш зүрх сэтгэлийнх нь хувьд хэлсэн юм, Заяаны Хань биш, засрах шинжгүй Хүн хогоор яадаг юм, хая, хая! Хогийн Хүн хогон дээрээ амьдарна биз! Цус, хөлс, амар тайвныг сорогч Вампир! Гай шүү, гай. Хүүгийнхээ ирээдүй, өөрийн эрүүл мэндээ бодоод зоригтойхон шиг шийдвэр гаргаад эргэж харахгүй урагшаа явж амьдар! Өөр газар амьдар. Сим картаа соль. Та хоёрт амжилт хүсье! 

  12. goo chono says:

    Huuhnuud ygaad 1nes salaagui baij daraagiin hunee bodoj tolovlood suuj baidag yumbe. Huuhdiig zaaval hoid etsegtei bolgoh geed bodlogshroh yum. Hajuudhaa oorchloh gej ooriigoo ch huniig ch zovooh yum. Nas bied hursen Er huniig hin za sn a humuujuulne gej yu baihav. Hun ooroo l uhaarval oorchlogdono. Es bogoos bai baidgaaraa uldne. Sallaa geed oortoo unencheer gantsaaraa horvoog  barj boloh gartsiig yagaad harhiig husdgui yum bol???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.