Нөхрөөсөө амталж байгаагүй хайрыг амсмаар байна…

023

Сайн байцгаана уу? Би нөхөр 2 хүүхэдтэй жирийн нэгэн эмэгтэй. Нилээн зовж байж арай гэж 2 хүүхэдтэй болсон. Хүү охинтой дахиж хүүхэд гаргаж чадахгүй дээ. Нөхөр маань архи дарс гээд байдаггүй гэр бүлээ тэжээх гэж их хичээдэг. Бид гэрлээд жилийн дараа нөхөр хотод сургалтанд явмаар байна гэж их л зүтгэж явсан бид тухайн үед хашаа байшин авсан зээлтэй бид хоёрын цалин нийлж 120 мян болно 100 мянгаар зээлээ төлнө. Үүнийг мэдсээр байж нэмж цалингийн зээл авч сургалтанд яваад ирсэн. Би 1сартай жирэмсэн байсан түүнийг эргээд ирсний дараа сар ч хүрэхгүй зүв зүгээр байсан. Би өвдөж хүүхэд маань зулбасан.

Ингээд 6 сар өнгөрсний дараа үтрээнээс сонин зүйл гараад байхаар нь очиж мазокын шинжилгээ өгсөн чинь БЗХӨ гээд шинжилгээний бичгийг өгснөө аймаар муухай харснаа юу хийдэг юм гэж байна эмч. Багшилдаг гэсэн юуны чинь багш гэсэн зэвүүн харцаар харав. Юу болж байгааг ухаарах тэнхээгүй хурдхан л гарч явснаа мэднэ яаж яваад гэртээ ирснээ мэдээгүй орж ирснээ нөхөртөө шинжилгээний бичгийг үзүүлэхэд яах ч аргагүй болсон. Тэр намар хотод сургалтанд очиход янхан хүүхэнтэй хамт байснаа хэлэхэд үнэндээ би итгэсэнгүй тэрнээс болж хүүхдээ зулбасан гэдгийг сая ойлгосон.

Тэгээд маргааш нь нөхөр тэр эмчтэй очиж уулзаад өөрийгөө буруутай эмчлүүлье гэсэн байна лээ. Бид хоёр энэ өвчнөөс бараг 3, 4 жилийн дараа арай гэж салсан. Би гэдэг хүн ойр ойр жирэмсэлж зулбаж тэр өвчнөөс их л зовсон хааяа бодохдоо нөхрөөсөө жигшдэг тэр янханыг надаар сольсон гэж бодохоор үнэхээр гомддог. Түүнээс хойш миний сэтгэлд сэв суусан 100% уучилж чадахгүй мөртлөө хүүхдийг нь гаргаад хамт л амьдарч байна. Энэ явдлыг хэнд ч хэлж байгаагүй юм шүү. Дотроо хадгалсаар байгаад залхаж байна хааяа түүнд чи муу намайг хуурсан гэж хэлдэг.

За тэгээд уучил гэж аргадаж чаддаггүй намайг тэгэж хэлсний дараа юу болоогүй юм шиг хурхирч унтаад л өгдөг шөнөжингөө уйлан өглөө хавдсан нүдтэй амьтан ажилдаа очиж л явсан даа. Харин одоо хүү охин хоёрын төлөө л энэ хүнтэй эвлэрч амьдрахаас өөр яахав дээ надад ядаж нэг үнэ цэнэтэй сэтгэлээсээ бэлэг барьж байгаагүй юм байна лээ. Хувцас хунар авах гэхээр хямдхан чанаргүй юм авч өгөх санаа цухуйлгадаг ч би авъя гэснээ хааяа авч орхидог. Гэсэн ч цаанаа гомдолтой л байдаг даа. Надаас өөр хүүхэн байсан бол тухайн үед салчихдаг байсан байх даа хүүхэдгүй байхад яваад өгдөг байж гэж сүүлийн үед боддог болсон. Би ч ажилтай дажгүй мөнгө олдог байсан. Одоо гэртээ охиноо харж байна түүний гарыг харж юу авч өгөх нь үү гэсээр үнэндээ ядарч байна. Охиноо дараа жил цэцэрлэгт оруулаад аятайхан ажилд орно гэж бодож байгаа.

Би БЗХӨ 4 жил өвдөхдөө яс арьс болтлоо турж аймаар хөгшин царайтай нүдний орчим зурааснууд бий болсон шүү. Тэр үед би тэвчээр алдаж чамайг аав ээжид чинь хэлнэ бүгд намайг хүүхэд гаргаж чадахгүй гэж байна гэхэд хэд хэдэн удаа гар хүрч байсан шүү. Би хэзээ ч ээждээ эгч дүүдээ хэлж байгаагүй. Сүүлийн үед надад 2 дүү гэрлээгүй залуу сайн болсноо хэлж уулзъя учиръя гээд байдаг болсон. Намайг нөхөр хүүхэдтэй гэдгийг мэднэ би ч сүүлдээ түүнд сэтгэлээрээ татагдаад байна. Би амьдралдаа үзсэн зовлонгоо нөхрөөрөө зодуулж араар тавьж байсныг мартаж амьдарч чадахгүй байна. Тэгсэн мөртлөө хамт амьдраад л байна яах вэ туслаач. Тэр залуутай уулзаж нөхрөөсөө амталж байгаагүй хайрыг амсмаар байна их ганцаардаж байна. Би ямар тэнэг юм асуугаад байгаагаа мэдэж байгаа ч онгон биеэ нөхөртөө зориулж түүний төлөө гэсэн миний сэтгэл сэм сэмхэн үгүй болж байна. Би дахин дурлаж сайхан хайрыг амталмаар байна. Надад зөвлөөч туслаач…

25 Comments

  1. Za da ter zaluu ch de 1 shoniin zugaa daa. Daraa n chi hairgui nohor, deer n nuuts amrag 2iinhoo hoinoos bas l guih uchriig n oloh gej ih l zovoh bh da. Zovlon deer zovlon nemeh bus uu.

  2. Zul says:

    Yu be boli

  3. Ehner says:

    Bi naad amidraliig chin olon jil tuullaa.mnai nuhur buudaliin tootsoogoo nadaar hiilegdeg blaa. 3 honog gereesee alga bolchood.bi uilaal hoinoos n gvideg bsan harin nuhuriig ezgvi hoiguur neg zaluutai taniltsaad nadaas 5 dvv.odoo minii nuuts amrag 4 jil boljee.nuhurtuu hairgvi bhaar odoo honuut unjvvt yawahaaa  bolisoon.hvn odoo haruul iim sn nuhuruu Gd nmg buruutgah bh gehde bi nuuts amragtaaa odoo hairtai.neg tm sonin amidral bn.nuuts amragaasaa 2 udaa jiremsen bolson tged 2 laa bvteegvi.nuhuruusuu jiremselj vzeegvi ee.bi 2 gad aasaa neg l saihan hvmvvs.mnai nuhur svvliin 2 jil nmg vnheer erhlvvlj bgaa Mashin br lageriin baishin bvgdiig mni nerlvv shiljvvlsen Gd l odoo nuhuruu hairlah bish uruwduud Salj chadku bnaa

  4. Setgeleesee says:

    нөхрөөс чинь нэг их дээрдэхгүй л хүн байгаа болов уу даа. Саллаа гээд 2 үрээ, өөрийгөө ч зовоохоос хэтрэхгүй.  Эрчүүд ийм л арчаагүй, хариуцлагагүй. Гэлээ гээд чи эхнэр дээрээ ишигтэй ямаа гэгчээр илүү харж билүү долоосон залуутай унтаад юугаа ч хийхийн билээ. Дэмий юм дэмий шүү дээ л гэмээр байна. Эхнээсээ л хань болох хүнээ сэтгэлийн хөөрлөөр бус сайтар шинжиж байж суух хэрэгтэй. Даанч залуудаа үүнийг ойлгодог хүн цөөхөн.  

  5. puugii says:

    bi bas nuhurteige suugaad olon jil bolj bn manai nuhur bas joohon uhaan muutai sanagdaad baidiimaa zaluudaa bol bi sain l gubuuldeg bailaa kk odoo bodohoor durgui hurdeg gehdee bas cham shig chadhiimsan namaig bas uur hun hairaldagiim shuu gej haruulmaar sanagddagshuu setgeliin uzuurt

  6. ж says:

    дох л биш бол ямар өвчин болохоороо 4 жил эмчилүүлдэг бнаа уучилж амьдрах шиг сайхан зүйл хаа бнаа 

  7. хүүхэн says:

    Чи сайхан хайрыг амталж чадахгүй, харин сайхан сексийг тэр залуугаасаа амтална. 

  8. Xaup says:

    Mongolchuud min dee… Ingeed l salaad hayaad holdood l baih uu…? Bid chini hvn chanaraasaa, ur zuulun setgelee yamar hurdan geej huwisaj bainaa. Hairiig hvn hen negnees guigaad shaardaad hvseed awchihdag ed bish yum shig. Asuugaad ch medchihdeggvi yum shig. Zaa medehgvi yamar ch baisan hvn bolgond zayadag tiim ch elbeg ed bish degee. Azgvi neg ni amsaj ch vzeegvi ene yortuntsuus butsdag yum shig baigaan. Xaup gej yu we gedgiig olj medsen tsagt l hvn ene namaig hairlahgui baina gej gomdollohoo bolih biz.

  9. egch says:

    Чи өөрийгөө бодох биш хүүхдүүдээ бодох цаг биш үү тийм зантай хүнийг мэдсээр байж хүүхэд төрүүлсэн бол тэсэх л хэрэгтэй тэснэ гэхээр бууж өгөөд байх юм биш өөрийгөө хайрла өөрийгөө гоёо өөрийгөө үнэ цэнэтэй байлга тэгсэн цагт мулгуу нөхөр чинь бууж өгч л таараа

  10. Djse says:

    Ih l gomdoj dee ooriigoo l hairla huuhduudee bas

  11. mgl says:

    Ter 2 zaluutai uulzaad demii dee chi gantsaardsan nohortoo durgui hun untaj hevteed yvbal ter zaluugaasaa salj chadahchgui ger bul chin salna ter 2 zaluu chamaig hairlaad yvna gej estoi bhgui ger bulee bodson deer bhaa 

  12. Bolor H says:

    Ингэж гоё найруулагтай бичээсэй зарим хүмүүс. Хүнд ойлгомжтой нүдэнд харагдахуйц бүүр нэг ганц сайхан үг олж хэлмээр…  (их ойлгомжтой бичжээ)  

  13. Anirgui says:

    Нэгэнт 2хүүхэдтэй болоод амьдарч байгййгас хойш өмнөх бүх зүйлээ март. Past in the past. 

  14. Эмч says:

    Эмч муухай харсан, 3-4 жил эмчлүүлсэн гэхээр тэмбүү тусчээ дээ

  15. MM says:

    Болохгүй, гэхдээ маш их хүсэж байвал болно.

  16. Нээрээ says:

    Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс яах гэж ингэж дандаа хар бараанаар юмыг харж байдаг юм. Уг нь анх чамд тэгэж хандахад л өшиглөөд явуулах байсан юмшдээ. Тэгээд дээр нь гар хүрэх байтугай эвгүй үг хэлүүлэхийг би лав хүлээн зөвшөөрөхгүй. Одоо 2 хүүхэдтэй болохоор асуудал өөр түвшинд л яригдана. Амьдралд нэмэр тус байхгүй, нь дээр хахир харамч, хар амиа бодсон эр нөхрөөр яадгийн. Эцэг эхийн таагүй харьцааг үр хүүхэд мэдэж байдаг. тэр нь хүмүүжилд нь ч гэсэн асар муугаар нөлөөлдөг.

  17. 40tei ah says:

    Dahiad uvchin avah gee yu yugaa hutsaad bga amidralaa uuruu uurchiluuch 

  18. Zorigtoi bai says:

    Yadgiin yaw, beleg selt uguhgui baij bolno, gehdee hair halamjaar dutaj amidrah uneheer hetsuu, manai muhur araar tawial bi uuchlaal zorig hurch salj chaddaggui bsan. Zoriglood bi gadagshaa yawsan, ali blhr sex, er hun bodohgui, surch bolowsroh tal deer anhaarsan, zamd zunduul saihan zaluuchuud garch irsen, odoo bol bi ungursun amidraldaa dugnelt hiihdee uuruuruu baharhaj bgaa, er em geltgui hun meg l amidrana , sain huniig bol gomdooj bolohgui, harin iim hachin umnaas salj hagatsah zorig garga. Yamarch az jargalgui, hair halamjgui huntei bitgi zuurald, hay , orhiod yaw, uuriinhuu tuluu bi ennnees saihan amidarch chadna gd uuriiguu daichil, zutge, uuriinhuu zindaanii hunteil amidar

  19. Би says:

    Тэр залуутай зүгээр л хамгаалалт хийгээд унтаад, сэтгэлээ ганц хоёр хуурсан нь дээр. цаадах чинь сууна барина гэж байхгүй. Аягүй бол чи ганц хоёр унтаад нөхрөөс ялгаагүй гэдгийг мэднэ.

  20. ja says:

    belgendee gol n bish beleg ogch bayarluulya gesen setgeld gol n bgaa yum aa bodi setgel guai, darvaichihaad em bsan yum uu? er l bh shig bsan

  21. мan says:

    тэр чамтай уулзая учирья унтая хэвтэе гээд байгаа залуу чинь чамтай сууна амьдарна гэвэл ёстой худлаа шүү.Харин чиний нөхрөөсөө өшөөгөө авахад чинь тусалж чамтай нэг удаа унтах байх тэгээд л чамайг байсныг ч санахгүй мартана.Учир нь чи нөхөртэй дээр нь бүр хоёр хүүхэдтэй байхад хэн чамтай суух вэ дээ нөхөргүй хүүхэдгүй охид хүүхнүүд зөндөө л байхад ямар эргүүтсэн тэнэг нь чамтай суух вэ дээ.Харин чамтай нэг хоёр удаа унтах гэсэн яг нөхрөөс чинь илүү гарах санаагүй нэг шалдан банди л байгаа чиний амьдрал болохоор чи өөрөө л шийднэ шүү дээ амьдралаа бүр мөсөн сүйрүүлэх үү эсвэл цааш нь аваад явах уу гэдгээ чи өөрөө шийдээч бусдаас асуугаад байх шаардлага байна уу.

  22. ja says:

    zovshoorol husch bgaa yum uu?

  23. zaluu says:

    chamaig buruutgah zuil olj harahgui bna, zorigtoi bai, hunii gar buu har, zaaval tsetserlegiin nas huleeh hereg yu bna, er ch bai, em ch bai iimerhuu etgeeduud zunduu bna.

  24. Бодь сэтгэл says:

    Гэр бvлээ хамгаалж чадахгvй бузар чирсэн нехрийн буруу л даа. 
    Гэхдээ xvvxнvvдийн захидалуудаас “бэлэг егсенгvй” гэж маш олон уншлаа. Амьдралд бэлэгнээс еер сайхан зvйл зендее байхад сонин юм аа. 
    Миний хувьд ханиасаа ч тэр урьд нь vepxэж явсан залуугаасаа ч тэр бэлэг харж байгаагvй юм бна. Ер нь хvнээр даалгах, vнэгvй зvйл авах их дургvй. Хэт эмэгтэйлэг бус юм уу ккккк. 

  25. Better says:

    Хүүхэд гаргасангүй гэж зодож байгаа хүн хууртсанаа мэдвэл юу болох бол доо. Тэнэг хүн байна, болгоомжил.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.