Нөхөр

download

Сайн байцгаана уу. Та бүхэнд сэтгэлээ уудалж өөрийгөө бага ч болов тайтгаруулах гэсэн юм. Би 30 настай нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хамтдаа амьдраад 3 жил болж байна. Анх нөхөртэйгөө танилцаад таалагдаж үерхэж байгаад жилийн дараа жирэмсэн болж билээ. Нөхөр маань охиноо хүсээгүй ээ. Байнга л авахуул гэдэг байсан. Гэвч би гаргана гэж зүтгэсээр гаргасаан. Үүндээ ч харамсдаггүй. Энхрийхэн хөөрхөн охиноо харах тоолонд авахуулаагүйдээ би баярладаг. Харин манай хүн баярлаж байгаагүй нь үнэхээр хэцүү. Охиноо төрчихөөд байхад төрснөөс нь хойш үргэлж цуг байгаа хэрнээ нэг ч удаа охиноо аав эцэг хүн шиг хандаж тоож байгаагүй. Охиноо ийм аавтай болгосондоо харамсаад байх юм. Их л хүйтэн хүн юм даа.

Харин миний хувьд би сэтгэлийн хөдөлгөөнтэй амархан уурлаж уур маань ч амархан гардаг. Гэвч сүүлийн үед амархан уурлаж, сэтгэлийн хөдөлгөөн их гаргахаа больчихоод байгаа. Харин манай хүн тийм биш. Уурлавал надтай үг дуугарахгүй маш олон хонодог. Муудалцахаараа миний хийсэн хоолыг идэхгүй гээд иддэггүй. Уурлаагүй байсан үедээ ч гэсэн нэг л тийм хүйтэн хөндий. Гэртээ ирээд надтай юм ярьдаггүй. Ямар нэг энгийн яриа ч надтай өрнүүлдэггүй. Охиноо төрсөнөөс хойш үргэлж тусдаа орон дээр унтдаг болсон. Бүтэн 2 жил тэгж байгаад саяхнаас цуг унтдаг болсон боловч тусдаа хөнжилд унтдаг. Намайг нэг ч удаа үнсдэггүй, тэвэрдэггүй. Секс хийх болохоороо хийчихээд тэгээд л байж байдаг. Би гэр бүл шиг, нөхөртэй хүн шиг байж чадахгүй юм. Байнга л дуугай байдаг. Юм ярихаар намайг дуугай бай ярьмааргүй байна гэдэг. Гэртээ бол юу ч хийдэггүй. Ажлаасаа ирээд хоолоо идчихээд зурагт үзээд эсвэл PC тоглоод суучихдаг. Охиноо ч төрсөнөөс нь хойш 3 удаа л үнсэж байхыг нь харсан. Төрсөн өдрөөр нь нэг удаа. Харин 2 нь би охиноо үнс л дээ гэж байгаад үнсүүлж байсан. Охинтойгоо нэг ч тоглодоггүй. Миний охин, аав нь гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Уйлахаар нь ядаргаатай юм та 2-той байхаар амрахгүй юм гээд бид 2-г үргэлж төвөгшөөдөг.

Аавынхаа энэ занг мэдсэн юм шиг миний охин барагтай бол уйлаад байдаггүй хүүхэд. Гэхдээ л хүүхэд болохоор хааяа нэг уйлна ээждээ эрхэлнэ. Тэгэхээр нялуураад хүүхэд эрхлүүллээ юугаа хийж үнсээд байгаа юм гээд л үнэхээр хэцүү. Гэтэл өөрийнх нь төрсөн үр хүүхэд нь юм шүү дээ. Хүн яагаад ийм байдаг байна аа гэж би үнэхээр гайхах юм. Өчнөөн л арга хэрэглэж үзлээ. Яг л хэвэндээ мод шиг хатуу. Би үнэндээ нөхөртөө тэврүүлж унтсан өдөр гэвэл 2-3 л удаа. Шинэ шилээр л нэг үнсүүлдэг. Би нөхрөө үнсэх гэхээр хажиглаад ядаргаатайн битгий намайг үнс надад битгий хүр гээд уурладаг. Гадуур хамт гардаггүй. Ийш тийшээ гарах ээж аав дээрээ очих болохоор та 2-р яадын гээд огт дагуулж явдаггүй. Би явмаар байна хүүхдээ эмээ өвөөтэй нь уулзуулж баймаар гэж гуйж байж цуг явдаг.

Гэртээ ийм хажиг зожиг хэрнээ ажил дээрээ үнэхээр нэр хүндтэй нийтэч хүний тоонд ордог юм байна лээ. Надад хайргүй хүүхдээс л болж цуг байгаа их зүйл хүсэх хэрэггүй гэдэг байсан. Хайргүй болохоороо ингэдэг байх өөрчилөгдөх байх гэж хүлээх юм. Гэтэл огт өөрчлөгдөхгүй байна. Би яах вэ? Яавал дээр вэ? Үнэхээр арга мухардаад байна. Би их л шаналдаг байлаа. Харин одоо их зүйл хүсэх хэрэггүй гэж бодоод юу ч хүсэхээ байгаад бараг жил болж байна. Тэгэхээр гэр орны уур амьсгал гэж юу ч байхгүй. Үр хүүхэд нь минь хүртэл ямар ч амьд харилцаагүй гэр бүлд өсөж байна. Бидний хувьд юу ч ярихгүй ингээд нэг урсгалаараа байгаад байвал мэдээж хэрүүл гарахгүй. Хааяа гардаг хэрүүл нь гэвэл тэр хүний хардалт мөн миний хардалт. Бид бие биеэ үе үе харддаг. Намайг бол хааш нь ч гаргахгүй байх тийм л зорилготой хүн.

Ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс нь авна. Ажил гэр гэсэн маршруттай. Заримдаа найз нөхөдтэйгээ уулзах, гарах гэхээр түмэн янзаар хэлүүлж байж арайхийж гардаг. Гарсны дараа утасдаад элдвээр хэлээд амар заяа үзүүлдэггүй. Тийм болохоор хэрүүлээс төвөгшөөдөг би гарахаа ч больсон. Харин тэрний хувьд эсрэгээрээ. Ажлын өдөр байнга оройтдог. Амралтын өдөр гараад л явдаг. Хаачих гэж байгаан гэж асуувал бөөн уур. Ажилтай гээд байна гээд уурладаг. Найзынхаа эхнэрийн бизнест ажлын хажуугаар тусалж юм хийж өгдөг юм. Найзынхаа эхнэртэй байнгын холбогддог. Үргэлж уулздаг. Би ажил хэрэг гээд нэг ч хардаж байгаагүй ээ. Гэхдээ сүүлийн үед яагаад ч юм тэр найзынх нь эхнэрт атаархаад байх юм. Нөхөртэй минь өдөрт маш олон удаа ярьж байнга уулздаг болохоор нь. Харин манай нөхөр надтай нэг ч утсаар ярьдаггүй. Гэртээ ирсэн ч надтай юу ч ярьдаггүй. Би яавал дээр вэ ? Зөвлөгөөгөө харамгүй хайрлаач…

56 Comments

  1. hen negen says:

    Төрсөн үрээ хайрлаж эхлүүлэхгүй байж яаж чадаж бнаа. Салсан нь дээр юм биш үү

  2. Llll says:

    Neg arga bn yahav arga yadsan hunii estsiin arga ter nziinh ni utasruu oor dugaar avch bgaad ehneriig ni nohorteigee yavdag gej hel gehdee ooriigoo medegduulj bolohguu bas ter dugaaraa ooriin ner deeree avch bolohgui shuu herev ter 2 notoi bol bolino tegeed chamruu irne esvel tsagaandaa garsan nu.a boloh bh 

  3. unen says:

    EE tenegee chi bol uuruu unen mal yum aa.Naadah chin naiziinhaa ehnertei yabdag ni chinii yaria unen bol 110 batlagdaj bainaa.ee iim teneg huuhnuud bas baidagaa

  4. oogii says:

    Ohinoo bodoj l bga bol nohroo hay, nohroo bodoj bga bol hvvhdee hay ingj bj l chni amidral deeshlen. Chini songolt

  5. oogii says:

    Odo tvrghen shig sal. Ohinoo tom bolhor n zartslad yanhan shg vzej magdgvi l hvn bn, odo oorchilogdohgvi bgamchn tsaashid ch oorchilogdohgvi. Ohin n tomroh tusam ulam duu chimee ihtei, hodolgoontei bolj ehlen. Ter ved nohor chn ulam uurlnu ghes zasrahgvi

  6. oogii says:

    Hvvhdee gargasn chn zowoo, awhulagvin bolj.iimhuurhun amitniig yaj ywulhawde, gol nohor chnhvseegvi bol hajuudaa bailgah hereggvi bsin. Zvger ooroo bie daagaad, aaw eej ger bvliihnteigee tsug ohinoo osgoh hergtei bsin. 

  7. bold says:

    guij bj ohinoo vnsvvlsen genvvvv….manai ehner namaig bainga hvvhdee vngechih ym boli geed zagnadagsheeee shvls ni goojdog bolno geed… soninn..nuhur we…vr hvvhdee hairlahgvi bga hvn hamgiin ayultai nowshnuud baidgiimdooo

  8. zochin says:

    chi uurtao dogshin gedgee neddeg yum bn, chinii uur utsaaraas hen aih ve dee, uuriiguu zas.

  9. Юу уншчихав аа says:

    Энэ одоо тэгээд яг юу вэ? Гэр бүлийн амьдрал лав биш… Нөхөр гэгдэгч нь нээрээ яг юу вэ? Хүн л лав биш… Тэсэр дээ бүсгүй минь. Эрхэлсэн ажилтай юм байна, хөлсний ч гэсэн юманд өөрийн гэсэн гэр бүлээ төвхнүүл. Хавьгүй дулаахан, амгалан, дүүрэн байх болно, итгээрэй миний дүү!!!

  10. grase says:

    IIM NUHURTEI BSNAAS BGUI NI DEER ,IIM NUHRUUD DELHIIGEES ZAILAASAI.CHI NEG HESEG BUH UNENIIG NI HELEED AMIDRAL ARAI IIM BDAGGUIG HELEED HOLOO TUSDAA OHINOO AVAAD YAVAAD UGUUCH.HEDEN SAR TUSDAA TOOLGUI AMIDRAAD UZ,NAAD MUU CHIN TA 2 GUIGEER AMIDARCH CHADAHGUI NI GEED GOLOG BOLTOL NI SHAR MAHTAI NI HATAA,TA 2 -G YAMAR IH UNE TSENETEI BOLOHIIG NI OILGUUL.

  11. болд says:

    ЯМАР  ТЭНЭГ   УТГА  УЧИРГҮЙ   АМЬДРАЛ   ВЭ   МАШ   ХУРДАН  САЛСАН   ДЭЭР   ЮМ  БАЙНА   ДАА

  12. egch says:

    сэтгэлгүй юм байна шүү дээ цаг алдаж байхаар эртхэн салаад шинэ амьдрал эхлүүл дээ миний дүү цаг хугацаа хүлээхгүй шүү чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүн байгаа гэж итгэ

  13. xxx_zaluu@yahoo.com says:

    Shuud salaach uur yu huleegeed bgaan dahiad huuhedtei bolchuul salah hetsuu bolno shuu ene zan ni hezee ch zasagdahgui

  14. zochin says:

    Za oshiglool yvuulaach.ter l dutuu uchraas hajuud chin baigaal baigaa ym bishu

  15. zochin says:

    harin chi uuruu yadag ve? neg ug duugarval heruul hiisen ulee olchihdog, duugarahgui bj bolohgui, odoo tegeed nuhur chin yaah boljiii bnaa? 

  16. Би says:

    Ямар ч аргаар хамаагүй, хүүхдээр түрий барьж хүчээр эр хүнийг хажуудаа байлгадаг хүүхнүүд сургамж аваасай

  17. teneguud says:

    za tegeed hun bolgon adilgui shuu.Erchuud iim l teneg bgaa bizdee.Huuhentei untah hevteh bolohooroo uhna shig bchihaad tegeed ter huuhen muu bj bolno ter chigchii huruu shig OHINII buruu gej baihuu???? Estoi tengert nirguulsen tarhinii turaal umaa. Iim une tsenegui, ui gashuud avtsan amidral gej baih estoi uy??? Salaad erh chuluu ed hurungu,ungu zus ur huuhdee uuruu avaad yavj yagaad chaddaggui um boloo!!!!  Ue much ni buren,tolgoi tarhi ni bhd uuriin chadlaaraa amidrahiig bodohgui hund ad bolj amidarsnaas gazriin gavaar orson um shig alga bolmoor um.NUDNII BULAINUUD ali ali ni!!!!!!!!!!!!!!!!

  18. Dfasdf says:

    Xuuxnud ch aimaar. Xucheer xuuxediig ni gargad bolvol amidrana. Boloxgui bol salna. Shuuxdeed bairiig ni avna gej bn shuu. Aixtar ain. Ali ch toxioldold aldaxguigeer ttuluvludug yum bish u. Yundaa yulan duugarad bga yum.

  19. zovhin says:

    huniig baigaagaar ni hairlana gedgiig bi lav oilgohgui ni, herees hetersen shulam zan, shunal, hovdog suvdag setgelten, baigaadaa setgel ul hanasan etgeediig bgaa ni ene geed hairlaad l bhuu, yadj bhad hel am ni horon gej yaavaa, bi neg shulamiig tevchij ul baraad turhumd ni butsaaj, uuruu hil davan zugataj ami garsan. mgl d bh gevel hoinoos udur shungui message bichij, zalgaad, uuchlaach,nurshuuguuch, geed zuvshuuruhgui bolohoor zanalhiileed ehelsen.

  20. dashpuu says:

    neeg ih muudaad bh amidral bish l bna shd, chi garch orohdoo zuvshuurul avahguigeer, chimeegui garaad yavj bgaach, utasdaj zovoogood bval yah geed bgaam be, yasan yadargaatai yum chi geed l boloo, iluu dutuu tailbarlah hereggui,nuuruur helbel ul toomsorlo, ugend ni orson, aisan, sanaa zowon bdal buu garga, heruul bitgii hii. tegeed har za yu. 

    bi ch yag chinii nuhur shig, ternees ch aimaar doromjilsoir bgaad hayagdchihsan. odoo butsaad ex ee huurch bgaad butsaad niilchihmeer bgaa ch ter eregchin nadad itgehgui, neg nudeeree ch harahiig husdeggui, 

  21. goy huuhen says:

    ohinoo sn har iim sonin hun nud hariulj bgaad yachihaa ch bilee tesreh bombog shig ayult hun bn shuu bolgoomjt bgaarai tursun nylh ohinoo uzen ydaad bgaa hun nud hariulj bgd yagaa ch bilee evgui ym bdaa 

  22. Monroe says:

    Salval yasiin be zaluu nas chin hairan bn. 

  23. owl says:

    MAN estoi mujik baina da, bi bas yag tiim ene delhii deerh hamgiin nibshiin ajil hiideg, hun bolson hoino uadrana uurlana stress geed l ohiduudiinhaa zurgiig haraal shuud taivshiraal ger buliinheniigee bodno, ajil taral yu n oroitoh mantai gudamjaar heden angalzsan oyutan, arslan bars shig zaluuchuudiig tulhej unagaah n bitgii hel ger lugee yaraal, ohiduudtaigaa huutsulduj toglool nuugdaj toglool muu umud n  deer suulgajbbgad chirj togolsoor baital bid 3 untaad ugnubhajuud n eej n ali hediinee untaastai l neg udur ungruhiimdaa 

  24. zochin says:

    Yamar sonin yum be chi ooriigoo hairlahgui baihad hun yaj hairlahiin.Oort chin hairgui huuhdee bitgii garga geed baihad garah gartsgui bolgoj suugaad odoo mongonii toloo l odor honogiig ingej barj suudag baihdaa.Huuhed ooriigio avch yavah chadaktai bolooch hurdan.Chi naadhiinhaa mongond horgoddog yumuu oor odoo yahav dee.Utgagui yum

  25. уншигч says:

    Ийм хүнтэй хүчээр шахам сууж хайран цаг сэтгэлээ зориулж байдаг чи ч ёстой нэг дүүрчихсэн хүүхэн байна даа, ийм хүнийг хүн хайрлана гэж юу л бол, чи өөрөө өөрийгөө хаййрладаггүй юм чинь. Байгаа газар чинь хэнийх нь юм, чинийх бол наадхаа даруй хөөж явуул, наадхынх чинь бол шүүхээр заргалдаад хүүхдээ түрээ бариж байгаад байрыг нь ав. Тэгээд наад амьдралаа дуугаад ухаантайхан байж байгаад шинэ амьдрал эхлүүл. Наад хүн чинь өөрчлөгдөж чамайг хайрлах нь өнгөрсөн,  хайран амьдралаа дараа нь охиныхоо амьдралыг үрэх нь байна. Маш хурдан шийдэж сал.

  26. CyBd says:

    Chamd hairgui, chamtai gerlene ch gj bodoj bgaagui. Teriigee ch chamd anhnaasaa heldeg bsn , chi ch sn meddeg bsn. Er n setgel bhgui huniig hajuudaa huuhdeer torgoono gdg utgagui bdgiim shig bn lee. Nuhurt ch bas buruu uguh hetsuu. Negent l setgel bhguigees hoish yah ch bilee. Gehdee tursun ohindoo tgj handdag ih l hatuu hun yum.Buur bolohgui bl ohinoo avaad zgr l holdood uzehgui yu doo. Zarim hun uurt n yu bgaag, ter zuil n yamar chuhal bolohiig oilgohgui yavsaar aldsaniihaa daraa ymar erhem nandin zuiltei bsnaa ugaardag shdee.

  27. shfgh says:

    huuhdee hairlaad salaach tenegee

  28. eemegtei says:

    Ter huuhend ataarhdag geheer chi nohortoo neg bish neleen hairtai bololtoi minii bodloor nohorjin oor hund hairtai baij bolhiin esvel amidral n tolovlogoonoosn oor yvaad bj magadgui yg oor shign zan gargaad uz bnga gaduur yvaal ohinoo hund haruulaad shoud uurlahaarn bi chamtai ym yrimaargji bna geel utasdhaarn tegeel ym yrimaargui bna geel ooriihn uildlig uzuuluul yadiin margaashn dahial gaduur helsen ugendn bitii or bur zorigtoi bol bi ohin bid 2g hairlah hun bgaa shuu chamaig zovoohgui salaad ogno tur hulee geel dovchignood bhgui yu oirtoj hairlah tusam
    tulheed bval tulheh tusam oirtoj magafgui buurbolku bol 

  29. temuulel says:

      Sal ……    iim hvneer yah ymbeee…………………. ternii orond hvvvhdiinhee tuluu amidraaach…………….. 

  30. Dfasdf says:

    Ene busguid xelexed chadval zorisondoo xur. Emegtei xun ch ter boltol xed xuvirax l bxda.

  31. Dfasdf says:

    DSFA ???? yag yamar zorilgo bnaa. Gaigui er xun xuduunii sumiin avgai shig buu setge gej bichixuu. Xuuxniuud mine dee. 

  32. dsfa says:

    Хайр дуусжээ. Миний амьдрал ч бас яг чамтай адил. би харин эсрэгээрээ эр хүн. Ийм байдал хүний боловсролтой холбоотой. нэг удаа амьдрах хорвоод ийм гунигтай байж болохгүй. Сэтгэлээрээ унаж болохгүй. Сэтгэл гэдэг бол чиний инерги инергээ гамна их сэтгэлээр унаж дорой явбал биеийн дархлаа суларна.Өвчин тусна. Эмэгтэй найз нөхөдтэй бол /эрэгтэй найзтай болбол нөхөр чинь боогоод үхчих юм байна./ тэдэнтэйгээ наргиж цэнгэ. Нөхөрийн чинь зан ааш бүх л эрчүүдэд байдаг. Танай нөхөрийнх байвал зохих 100%түвшинээс – арай доогуур 45% юм байна. Охин чинь том болох тусам аавдаа сайн болж аав нь ч охиндоо сайн болдог юм. Чи харин охиноо зөв хүмүүжүүл. Мэдээлэлийн зуунд хөдөөний сумын төвийн авгай шиг бүү сэтгэ. Би ч гэсэн эхлээд хүү хүсдэг байсан. охин гарсан. Тусдаа унтдаг эхнэр дэрээ бариад л гүйж ирээд хамт унтаж байсандаг.Танай гэр бүлд аз жаргал хүсье

  33. Oh god!!! says:

    ZORUUDELJ GURIIJ GARGASNII GAI !!!! CHAMD SANAA BODLOO HELSEN YUM BNASHD YU GORIDOJ HULEEGEED BAIGAAM !!!! UGUIL GESEN BOL UGUISHD OORIIGOO TER NOKHROO ZOWOOGOOD BH HEREGGUI SALAAD OORSDIINHOO MOR MOROO YAW HEN HENDEE AMAR HUUHDED BUURCH SAIN !!! 

  34. .nymka says:

    asuudal ne todorhoi bhad holdood ywdaggui iim humuusiig gaihaad bdin, uurtuu itgelgui, sul doroi, uhaan muutai, busdad hundlegdej uzeegui tiim humuus bdag bhda, bas deerees ne mungund uyagdsan, uuruu mungu olii geher uhaan ne hurehgui, ajil haigad hunii tsarai harahasa ichdeg ene met shaltgaanuud bdag bh, 

  35. ariuka says:

    хүхдээ хүсүхгүй бхд н хүчээр гаргаад хажуудаа хүлчихсэн л байна ш дээ наад нөхөрөө хүйтэн хөндий мөсөн уулнаас ч хөлдүү хүн байна хүсээгүй хүүхэд дээрээс н хүсээгүй хүүхэн тэгээд л тийм байдаг байхдаа чи тэнэг хүүхэн байна да хүүхдээ авхуул гэж байхад н салаад л өөрөө хүүхдээ тэгж их хүсэж байсан бол ганц бие ээж болох байсан юм одоо ч оройтоогүй л байна салсан н дээр дээ би лав ингэж амидарч чадахгүй ээ өөрөө жоохон асуудалтай байхаа даа тэгээд л салж чадахгүй дээр хэлсэн шиг мөнгөнд н уягдаад байдаг юмуу л гэж бодож байна

  36. yaaay says:

    Odoo nogoo heden malnuud n sal sal gej tenegtene. Salahkui talaas n heden vg helchih setgeltei avgai bn iu

  37. Tevcheer says:

    Mungu bodoj xuuxdeer turii barixaar iim l yum bolj baigaam daa

  38. Man says:

    Асуудал чамд бнаа… чамайг эхнэрээ болооч гэж  proposal хийгээгүй, аав ээж н бэр гуйгаагүй, хурим найраа бэтий хэл ёслол ч үйлдээгүй. Дээрээс Гэр бүлийн төлөвлөлт бхгүй хүүхэдтэй л болвол болоо гэж өөрийгөө хуурч өрөөсгөл буру бодсон бна. 
    Миний хувьд би ганц эхнэртээ ч биш, өөрийн ээж аавдаа бас өөртөө энэ хүнийг насан туршид хайрлаж хамгаалж явна, байгаагаар н хайрлана гэж авж суусан. Тийм болхоор би эхнэрээсээ зурсан юм шиг, зорсон юм шиг бай гэж шаардадгүй. Хүүхэд төрүүлээд бие галбир алдсаныг н тоодгүй. Амлалтандаа хүрэхийн тулд. Нэмж хэлхэд салсан дээр бхаа. Би лав 2 хүүхдээ юу хийж бгаа бол гэж бодхор л сэтгэл сэргээл, ядархаа мэдэдгүй зургийн байн байн хараад л хурдхан харьж эрхлүүлмээр байдаг. 2 охиноо хархаар л эхнэртээ улам хайр хүрээд бдаг. 

  39. ДҮҮ ЗАЛУУ says:

    та тэгээд юунд хоргодоод байгаад байдаг юм бэ? МӨНГӨ үү?

  40. annabelle says:

    Huuhedtei bolchihvol ene zaluug , esvel ene emegteig togtooj chadna gsn bodoltoi hvmvvs ih bdg bas yag tanai huuhed shig hohirch ulddeg. Gevch hvseegui ym huseegui l bdg ym bilee. Manaid hurtel amid jishee bn. Uneheer gaihdag. Har amia hicheej huuhedtei bolchihood tedniig muuhai hariltsaaniihaa bambai bolgoj zovoodog humuusiig uzen yaddag. Huuhed bol yu ch medehgui genen tsailgan burhad ym shuudee. Tendend zuvhun hair halamj , etseg eh ni evtei nartai bhd l hangalttai. Ter huurhun 2genen nudiig haraad hairlahgvi bhiin argagui ym shvv dee. Getel araatanaas doloon dor amitad hurtel bh ym daa. Humuunii ene horvood negnii hairlaj, hundelj yvah uchirtai btal, 2 bienee tamiin togoond unagan gants oldoh nasaa garzdah hvmvvs ih ymdaa. Chamd l gj helehed er hvn gdg chin gertee elegseg dotno haritsaagaa gargaj hvn bvrees hamgaalj baij l ene horvoo deer eregchin gdg ner zvvdeg ym. Tanai zaluugiin huvid bol bvh amidral ni zvgeer l jvjig. Chi hellee shde, gadaa garaad hamt olondoo niitech harin gertee bol mod shig yamarch zvrh setgel baitugai hair enerlee ch gadnaa gargadaggui hvn gj. Nuhriin chin zan chanar bol gertee bdg shigee l tiim modon hvn bhgvi yu, gadnaa bol sain jujiglej chaddag. Uuruu ch medku durdee ortson yvaa daa aygv bol. Mongol zaluuchuud yamar ch hariutslaga uurne gsn oilgolt bdggui. Tednii huuhdiig gargaad tedniig uyna gj bhgvi. Zvgeer l saihan hamgaalalt hiigeel sexd, taashaal av, uidval hay. Uuriiguu zovooj, uruuliig ch zovooh hereggui l bdg bhgvi. Vneheer sain saihan zaluu oldvol yahavde amidral zohioj bolj bn

  41. zochin says:

    Авхуул гээд байхад нь авхуулахгүй, хүсээгүй хүүхэд төрүүлчихсэн, хайргүй байхад нь суучихсан. Тэгээд ямар амьдрал хүссэн юм? хайргүй гээд байхад нь хүчээр хайртай болгох уу? даварцан хүүхэн байна даа. Наад хүнээ чи барьцаалчихаад байна. Яаж таатай хандах юм. 

  42. Enkhlee says:

    Ymar eej huugee iim teneg hulduu mus shig setgeltei bolgoj humuujuuldeg bnaa. Bur durgui hurchle. 

  43. Better says:

    Сууя, гэрлэе гэж огт бодоогүй ганц нэг унтъя гэж бодож байхад нь гэдсээ цүдийлгэчихээд салж өгөхгүй дагаад, нэг гэрт орчихсон хүүхэнтэй тэгж харьцахаас өөр яах билээ? Аягүй бол хамт явахаас ч ичмээр бүдүүн тарган биз. Хардаад гэртээ суулгах гээд байдаг нь харин ойлгомжгүй юм байна.

  44. hezee ch says:

    minii bodloor nuuts amragtai uchraas gertee ingej bdag bish. ugaasaa suuh yosgui hunteigee suusan bna. iim eruul bus hariltsaan dotor 2015 ond yagaad sain duraaraa roj amidardgiig oilgohgui bna.

  45. hezee ch says:

    ene bol zovhon hairtai hairguin asuudal bish, huniih baidal n tiim gadnaa humuusiin nuden deer oor gertee bas neg oor. iimerhuu humuus zondoo bdag. tiimees hamgiin zov shiidel bol iimerhuug n medlee bol shuud salah. oorchlogdohgui, salna gevel hudlaa irj guichihaad hed honogiin daraa bahi baidagtaa. chi ch yah ve teneg huuhen chinii gart shiidver gargah erh bhad ooriigoo huuhedteigee doromjluulj doosh hiilguuldeg erguu huuhen. chamaig hun boolchilson garah erh chamd bna. garahgui tenegteed suuval ooriinh n hohi. yamar laliin orond bgaa bish zugtaaval minii chih hamar ogtolno gej aih bish. Gantshan huuhed chini iim muuhai orchind osch bgaa n uneheer haramsaltai bna. oortoo itgelgui hachin hun bolj osno doo. hair medreegui huuhed.

  46. hezee ch says:

    chi iimiig n ert l gadarlahaar bsan bna. yagaad suuj huuhed gargasan. shuud salah bsan bna. iim hunii zan shuud l tanigddag. naad hunii chini huvid bol buur ch todorhoi haragdah yum bna. chinii buruu. iim muuhai yumtai suuj huuhed gargachihaad huuhed n gologdson huuhen shig amidruulah gej. bi bsan bol huuhdee avaad shuud salna: HEZEE CH NIILEHGUI.

  47. Олон vг says:

    Эр хvн болгон ийм донгио биш ээ. Харин ч ховор байх. 
    …елгийтэй vpдээ хайраараа сегддег… гэдэг шиг сайн аавууд зендее. Том болоод тусад ороод ирэхийн цагт охин шиг нь хэрэгтэй хvн vгvй болно ш дээ. 
    Уг нь нялх багаас нь хайраа мэдрvvлж есгесен бол сайхан байхгvй юу. Харамсалтай нь танай хvний зvpx хэт царцуу юм. Зенд нь орхио. Байдал vvнээс ч дор байж болох л байсан. Ухаарах байхоо. Хэсэг харзана. Еер зvйлд санаа тавьж, жижиг сажиг зvйлээ тvvнгvйгээр зохицуулж явдаа. Уг нь зеелен нь хатуугаа гэдэг дээ. 
    Бас эрчvvд 2 дахь xvvxдээсээ жинхэн эцэг болж эхэлдэг гэдэг vг ч бий. 

  48. bayarma says:

    Хэдий хайргүй ч цагийн аясаар өөр болмоор юм.Цаанаа эхнэртэй бүр хүүхэдтэй юи шиг санагдаж байна даа.Түүнээс ямарч хүн өөрийн үр хүүхэд амьдралдаа дасаад уусаад өөр болно шүүдэ.Гэрээс гарахаараа ниитэч байна гэдэг төрөлхийн хатуу хүйтэн хүн биш,та 2 илүү хүмүүс байгаа нь гарцаагүй.Нууц амрагч үр хүүхдээс нь илүү байхгүй ээ.Чи өөгийнхээ хүн гэдэгээ мэдрэхийн тулд салах л байх да.Тэртэй тэргүй хүүхдээ тоодоггүйн бол юу хүлээж бодож өдөр хоногийг өнгөрөөж байдгийн.Чамд хайргүй хүнийг хүчээр бариад л байх хэцүү бас ичих гэж нэг юм байна бас хэдий тэр эр сонинч хүн юм чинь дургүй хүнтэйгээ түүнээсээ хүүхэдтэй болоод хүсээгүй бүхэндээ уур нь хүрч хэцүү л байгаа.Хүнийг,өөрийгээ зовоох хэрэг байна уу.Амьдрал ,цаг хугацаа хайран харамсалтай юм биш үү.

  49. .nymka says:

    zahiag unshaad chamaig, huurhun ohiniig chine uruvdluu, tanid hairguin bn, harahas durgui ne hurdiin bn, ali hediin ternii huwid chi hen ch bish boljee, ter nuuts amragtai ch bai amraggui ch bai huurhun uree haraad bayarlahgui bgaa hunig hajuudaa blgaj yah gesiin bee, ta ch gsn hairluulah erhtei, naad har ymgui bol amidral iluu shan bh bolno, neg hesegtee hetsuu ch chi ohinoo daguulad ywsar neg l udur bayarlah bhaa, ta uneher unen l yrij bga bol nuhur chine novsh ym bna, bi bol ali hediin hamag huwtsasiig ne gargaad shidsen bgaa, hundlelgui amidral gj bdaggui ym, 

  50. GegeenCom says:

    Erchuud ugiin tiimerhuu gj boddog bsn lol

  51. bathvv says:

    Iimerhvv awud monholor hog 1 ere bh yuma ergvv hvvrvvd

  52. anna says:

    oilgomjtoi bna shvvde ter hvn nuuts amragtai bodwol ter naiziin ehner bh

  53. hi says:

    yanaa, byatshan ohinii omnoos uneheer neg tiim ontsgui medremj torj baina. baytshan hoorhon ohinoo sain aavtai bolgo. nohor chin uneheer muu hun yumaa. hairgui baij bolno oo. tegeed torson urdee ingej handaj baidag. hedii tusdaa baidag ch torson urteigee bainga holbogddog aavuud bdagshdee. yutai ch ajild orood oortoo, urdee l anhaarlaa handuul gej helmeer bna, chi ooriigoo uree bodohgui bol naad hunee harval chinii altan tsagiig ursgaj baina shuu, ooroo oortoo anhaarlaa chigluulj, yu chamaig az jargaltai bolgoj bna, teriigee hii. iim ger bul hen heniihee tsagiig l ursen yum bolno. odoo unentee nuur tulaad, hairtai byatshan ohinoo hairan dund osgoj humuujuuleerei, huuhed hichneen hoorhon gej sanana, nohor arai ch dee. bish shuu. nohor bhgui baisan ch haaya hadmiindaa ochij ohinoo uulzuulj baij bolnoshdee

  54. Зорра says:

    Хайргүй хүнтэй хүчээр суухаар ингэнэ шдээ. Хүүхдээр түрий барьж суусан эмэгтэй л байна. 

  55. y says:

    Chi yamar teneg yumbee chamd ingej handahiig zuvshuurch bdag sguud zailuulaach iim har bul chuluug! Zavaan novsh ve

  56. hh says:

    TENEG HAR LALAR VE. HOOGOOD YAVUULAACH

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.