Оддын зурхай буюу онож буудах аргууд

zurhai

Оддын зурхай гээч зүйл нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, үнэнийг хэлэх гэхээсээ илүүтэйгээр онож буудах нэгэн төрлийн луйвар гэдгийг ул үндэстэй хийгдсэн олон тооны судалгаа маргаангүй баталсан байдаг.

Гэтэл сонин уншихдаа хамгийн түрүүнд зурхайг нь хардаг, харах харахдаа түүндээ яг итгээд тэнд нь бичигдсэн болгоныг үгчлэн дагаж байдаг хүмүүстэй та лав учирч байсан байгаа. Яагаад үндэслэлгүй гэдэг нь батлагдсаар байтал бид зурхайд итгээд үнэмшээд яваад байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Зурхайд итгэдэг хүмүүс бол үнэн юм чинь итгэхгүй яах юм бэ гэж хариулах нь мэдээж.

Яагаад үнэн байдаг вэ? Зурхайн зурлага дээрх бичигдсэн зүйлс нь хэтэрхий ерөнхий, барьцгүй, яаж ч эргүүлэн ойлгож болохоор зүйлс байдаг тул уншсан хүн болгонд шахуу тохирдог. Итгэхгүй байгаа хүмүүс унших дуртай зурхайн булангаа нээж байгаад анхааралтай уншаад үзээрэй. 15-20 стандарт өгүүлбэрийг урд хойно нь оруулж, хутгаж байгаад гаргаад ирчихсэн байгаа. Хүсвэл та ч өөрөө тэр 20 хэдхэн стандарт өгүүлбэрүүдийг ялган авч байгаад дуртай хүнийхээ өдөр тутмын зурхайг хүссэн үедээ хутгаад зохиогоод байж чадна.

Хэр баргийн хүн учрыг нь олохооргүй, нууцлаг зүйлийг судлаж, шинжлэх явцад гарган авсан гэж тайлбарлаад хэн хүнгүй мэддэг, гадарладаг, ерөнхий, барьцгүй зүйлсийг танилцуулвал хүн түүнийг нь өөртэйгээ холбож тайлбарлах хандлагатай байдаг. Үүнийг Барнумын үзэгдэл ч гэж нэрлэдэг. Барнум гэж 19-р зуунд Америкаар явуулын цирк, үзүүлэн ажиллуулан тоглуулдаг байсан нэгэн юм. Түүний цирк, үзүүлэн нь сиамын ихрүүд, аварга биетэн, өчүүхэн жижиг хүн, сахалтай эмэгтэй г.м. бие махбодийн элдэв согог, содон зүйлстэй хүмүүсийг хийх юмаа олж ядсан хүмүүст мөнгөөр үзүүлж чамлахааргүй хөөрхөн ашиг олдог байсан.

Энэ Барнум нь “Ертөнцөд минут тутамд нэг гэнэн тэнэг хүн мэндэлж байдаг. Тэгэхээр харсан, хэлсэн юм болгонд итгэж явдаг тэр тэнэгүүдэд таалагдах ядаж нэг зүйл миний үзүүлэн, циркт заавал байж байдаг” гэж ярих дуртай байжээ. Өөрөөр хэлбэл зурхайн маргаашийн зурлагыг 10 хүнд харуулбал 5 нь уншихгүй, 3 гүйлгэж хараад, 1 нь уншсан ч итгэхгүй байлаа ч ядаж 1 нэг нь итгэдэг, биширдэг байхад л хангалттай. Тэр итгэдэг 1 хүн зурхайгаа унших гэж мөнгө хайрлахгүй. Харин ийм гэнэн хүмүүс цөөн биш. Тэгээд нийлээд зурхай авч уншаад байхад зурхай зохиож, онож буудаад явдаг хүмүүс хэзээ ч бензин, хоол, байрны мөнгөөр тасарна гэж байхгүй.

Энэхүү Барнумын үзэгдлийг сэтгэл судлаач эрдэмтэд олон жилийн турш судлаж байгаа. Тэгээд маш сонирхолтой туршилтууд олныг явуулсан байдаг. Зарим нэгээс нь сонирхуулъя.

Америкийн сэтгэл судлаач Росс Стагнер нь янз бүрийн компанид боловсон хүчний менежерийн ажил хийдэг 68 хүнд бие хүний сэтгэл зүйг нарийвчлан дүрслэх боломж олгодог сэтгэл зүйн асуулга өгч бөглүүлж. Дараа нь янз бүрийн сонины зурхай дээр таардаг стандарт 13 өгүүлбэрийг аваад нэг хуурамч сэтгэл зүйн тодорхойлолт зохиожээ. Тэгээд өнөө 68 хүнээ уриад зурхайн өгүүлбэрүүдээс бэлдсэн тодорхойлолтоо өгч, сэтгэл зүйн нарийн асуулгыг үндэслэн гаргаж авсан сэтгэл зүйн тодорхойлолт нь гээд уншиж танилц гэсэн байна. Зүгээр ч нэг уншихгүй өгүүлбэр болгоны ард өөрийнх нь сэтгэл зүйн онцлогыг хэр үнэн бодит тусгаж байгааг нь үнэлэн тэмдэглэх ёстой байв. “Гайхалтаай үнэн”, “үнэн”, “ер нь бол үнэн”, “худлаа ч биш үнэн ч биш”, “ер нь бол биш”, “огтхон ч биш” гэсэн үнэлэмжүдийн аль нэгнээр үнэлэх ёстой байж. Туршилтанд оролцсон хүмүүсийн гуравны нэг нь сэтгэл зүйн тодорхойлолтыг “гайхалтай үнэн”, 40% нь “ер нь бол үнэн” гэж үнэлсэн байдаг. Сэтгэл зүйн тодорхойлолтыг “огтхон ч биш” гэж үнэлсэн хүн нэг ч гараагүй байна. Гэтэл эд бол хаа хамаагүй хүмүүс биш ажилд орохоор ирсэн хүмүүсээс ярилцлага авч, тэднийг тодорхойлдог хүмүүс.

Энэ туршилтаар Барнумын үзэгдлийн бас нэг сонин зүйл ажиглагджээ. Юу вэ гэхээр туршилтанд оролцсон хүмүүс “Та амьдралаа тодорхой хэмжээгээр өөрчилж, сонирхолтой болгохыг хичээдэг бөгөөд янз бүрийн дүрэм журмаар хэт шахаад эхэлвэл уйдаж эхэлдэг”, “Танд зарим нэг дутагдал байдаг ч гэлээ та гол төлөв тэднээ ялж чаддаг” гэсэн хоёр өгүүлбэрийг бүгд хамгийн үнэн гэж онцолсон. Харин “Таны сексийн амьдралыг тодорхой асуудалгүй гэвэл худал”, “Таны итгэл, найдвар заримдаа бодит үнэнд огт нийцэхгүй зүйл байдаг” гэсэн хоёр өгүүлбэрийг бүгд “огтхон ч биш” гэж үнэлжээ. Тэгэхээр магтаж, сайшааж, урам, дэм өгсөн зүйл Барнумын үзэгдэл үүсэх гол үндэс нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл гэнэн хүмүүсийг тав гурвын цаас, итгэл үнэмшлийг нь байлдан дагуулахыг хүсч байгаа бол хүний муу, сөрөг, сонсох дургүй байгаа зүйлсийг огт хэлж болохгүй. Энд тэнд хүмүүс гэнэт уянгалаад, сонсохыг хүсч явсан бүх магтаал, сайшаалын үгсийг чинь хэлээд хулхин дээр цэцэг ургуулаад ирвэл болгоомжилж байгаарай.

Францын нэгэн сэтгэл судлаач эрдэмтэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэрээр сонинд зурхайн зурлага хийж үйлчилнэ гэсэн зар өгсөн байна. Ингээд зуу гаруй захиалга хүлээн аваад бүгдэд нь ерөнхий, нийтлэг өгүүлбэрээр тайлбар хийсэн ганц зурлагыг явуулжээ. Гэтэл зурлагыг нь хүлээн авсан хүмүүсийн дийлэнх нь гайхалтай үнэн, маш сайн гаргасан зурлага явуулсан нь талархсан захидал буцаан явуулсан байдаг. Зурлага нь яаж ч эргүүлж болох гол төлөв магтсан, хөөргөсөн үгс байсан нь мэдээж.

Үүнээс гадна зурхайч хүний нийгэм эзэлдэг байр суурь, олонд танил байдал, эрдэм мэдлэг зэрэг зүйлс нэг их биш ч гэлээ нөлөө үзүүлж байдаг. Жишээлэхэд, жинхэнэ эртний монголын нууц тарнийн аман сургаалийг өвлөн авсан, зурхайн зуун академийн гишүүн, зуун академийн жинхэнэ гишүүн гэсэн хүндэт өргөмжлөлт, долоо аравны таван үе дамжсан зурхайч г.м. тодотгол хийсэн байхад Барнумын үзэгдлийг жинхэнэ утгаар нь бүрэлдэж тав гурван цаас салгах бүр ч таатай нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр цол гуншинг нь унших гэж жил зарцуулмаар айхтар урт цолтой зэрэгтэй хүн таарвал юу бодохоо та мэдэж авсан байх.

Мөн зурхайн зурлагыг гаргахдаа зурхайчийн тавьж байгаа асуултууд бодит мэт байдал үүсгэхэд их нөлөөлдөг аж. Жишээлэхэд, зурхайч нь төрсөн жил, сар өдрөөс гадна цаг, минутыг асуусан байхад зурлага авсан дийлэнх хүмүүс түүндээ зуун хувь сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл нарийн асууж байгаа юм чинь үнэн байх ёстой гэж гэнэ хүмүүс бодож байдаг шүү дээ. Үүний нэг жишээ бол сэтгэл судлаач Род Снайдерийн хийсэн туршилт. Дээрх аргын дагуу хүмүүсийн төрсөн өдрийг минутын нарийвчлалтай, төрсөн газрын мөн л их нарийн асууж байгаад бүгд нь ганцхан зурлага явуулахад асван хүмүүс нь бүгд сэтгэл хангалуун үлджээ.

Дээр хэлж байсанчлан хүмүүс өөрийнхөө талаар таагүй, сөрөг зүйлс, шүүмжлэл сонсох дургүйн дээр тэдгээрт үл итгэх байдлаар ханддаг бол харин магтаал, урам зориг төрүүлсэн зүйл дуртай бөгөөд анхнаасаа л шууд итгэсэн байр суурьнаас ханддаг. Ингэлээ гээд дан магтаалын үгтэй зурлага байвал сэжиг төрж эхэлнэ. Тэгэхээр магтаал ба шүүмжлэл хоёрын нарийн харьцаатайгаар хослуулах ёстой нь мэдээж. Энэ талаар сэтгэл зүйч Стайлер нь туршилт явуулаад хүний зан аашийн тухай магтаал нь шүүмжлэлээсээ тав дахин илүү байхыг хүмүүс маш үнэн бодит гэсэн байдлаар хүлээж авдгийг тогтоосон байна. Харин шүүмжлэл сөрөг тодорхойлолт нь магтаалаасаа хоёр дахин илүү байхыг хүмүүс шууд худал гээд огт хүлээж авахгүй байж. Жишээлэхэд “Өөдрөг үзэлтэн, ямагт урагшлаж байдаг. Хүмүүстэй сайн ойлголцдог. Сэтгэн бодох чадвар сайн. Соёлтой. Шийдэмгий. Зарим зүйл дээр зөрүүд зан гаргах гээд байна. Хурдан сэтгэдэг ч ажил дээрээ жижиг сажиг зүйлийн учрыг олохдоо сайнгүй болохоор тийм ажлыг хийчихэр туслахууд шаардлагатай.” Зөрүүд зан гаргах гээд байдаг, жижиг зүйлсийг учрыг олохдоо сайнгүй гэсэн хоёрхон сөрөг тал байна. Гэхдээ их донжтой, бараг давуу тал гэж болохоор байдлаар хэлсэн байна. Цаашлаад “туслахууд шаардлагатай” гэдэг бол туслахуудыг удирдах чадвартай гэсэн үг. Тэгвэл үүнийг хэрээс хэтэрсэн зөрүүд зан гаргадаг, ажлынхаа нарийн ширийнийг бусдын туслалцаагүйгээр олж чаддаггүй гэж хэлвэл ямар сонсогдож байна?

Мөн өөртөө итгэлгүй, амьдралдаа хөл алдсан, сэтгэл гутралд орсон хүмүүс гол төлөв зурхайчдад ханддаг. Тэдэнд зурхай нь нэг төрлийн тайвшруулах нөлөөтэй эмчилгээ болж өгдөг. Сэтгэл зүйчид хандвал өөрийнхөө сөрөг талуудтай бодитоор нүүр тулгарч түүнээс сэтгэл зүйчийн дэмжлэгээр давж гарах гээд багагүй зүтгэл, зориг, тууштай зан, мөнгө хэрэгтэй. Харин зурхайчид бол төрсөн он, жил, сар, цаг минут, газраа хэлээд л дээрээс нь хэлсэн мөнгийг нь өгөөд л гүйцээ. Аль нь хялбар байна? Юм болгоныг бэлэн, хагас боловсруулсан байдлаар асар богино хугацаанд, маш таашаалтайгаар, өөрийгөө зовоолгүй авахыг хүсч байгаа өөртөө итгэл багатай хүн алийг нь сонгох вэ?

Бас нэг зүйл байдаг нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр урд нь хэлж байсан зурлагууд улам бүр ортой байсан мэт санагддаг болно. Ой тогтоол гэдэг нь өөрийн талаарх сайн зүйлс, магтаалыг сонгон тогтоогоод, шүүмж, сөрөг зүйлсийг мартах онцлогтой байдаг. Дээр нь зурхайчид мөнгө төлж, эсвэл зурхайн ном авч уншиж байгаа хүн ямар ч хэрэггүй цаасны хогинд хайран мөнгөө үрж гэдгээ хүлээн зөвшөөрөх хэцүү. Тэгэхээр нээж үзээгүй байж л өөрийн мэдэлгүй зурлагадаа итгээд эхэлчихсэн байна. Өөр нэг сонин зүйл бол зурхай нь хүмүүст нөлөө үзүүлдэг явдал юм. Жишээлэхэд, хүн өөрийнх нь ордны хүмүүс мөнгө ухаалгаар зарцуулдаг аригч хямагч байдаг гээд уншаад түүндээ итгэчихвэл өөрөө ч мэдэлгүй ордныхоо нэрийг баллахгүй тулд мөнгөө ухаалгаа зарцуулсан, аригч хүн байхыг хичээж эхэлдэг. Өнөөдөр зам тээврийн осолд орж магадгүй гэчихвэл тэр өдөртөө л хүн зам гарахдаа болгоомжтой явах г.м.

Энд өгүүлэгдсэн бүх арга, технологиудыг сэтгэл судлаачид олон тооны туршилт явуулж байж саяхнаас л нээгээд байгаа бол зурхайчид маань хэдэн мянган жилийн өмнө нээчихээд, долоо аравны таван үе хүртэл дамжуулан сэмхэн онож буудсаар өнөөг хүрсэн хэрэг.

Ингэхэд та зурхайд итгэдэг үү?

11 Comments

  1. bas l iim yum baih l da says:

    Zurkhai, ter uzej hardag geed oorsdiigoi orgood bga humuus chini l mongolchuudiig alj bna da. BAS TER AURA GEED YARIAD BGA TOMROOD BGA GARUUD TEDEND ITGEED OCHIJBBGA HUMUUS YANA DA NEEREE. TER AURA CHINI ZUGEER L TER HUN COMPUTERT OORIIN HUSSEN TOOGOO ORUULAAD TER ONDOGIIG GARGAAD IRJ BNA SHDE. TEGEEL OOROOS NO JOOHON YUM ASUUJBBGAD L NOGOO SAIHAN UG URSGAH MAGTAAL DEER CHINI JINHEN TOGLOLT HIIJ OCHNOON OLON LAAGAA EMCHILGEE GEJ SHAHAJ ZARNA DA .

  2. Abc says:

    Jim haha goridchihson bnshd hoorhii

  3. baba says:

    Bi bas ingej boddog ymaa zurhai demiidee. nadad ih taalagdaw

  4. жим says:

    Уншихаас залхуу хүрэв. Секс зурхай юм байх гэж бодсон чинь. 

  5. O says:

    Muhar suseg

  6. O says:

    Mongold Muharram suseg het hugjsun bolohoor buh yumiig muhar susgeer huleej avdag. Zurhaig ch ter. Shashin hurtel hezee ch nom yosooroo bish hamgiin burangui muhar suseg l bdag.

  7. Oh god!!! says:

    Wahahaha? 

  8. zochin says:

    ene niitlel uuruu ch zohiomol, zurhaid itgedeggui, uuriin sanaagaa busdiin batlagdsan zuileer notloogui l bn dag hen negnii ner durdah ni sanaagaa notloj bgaa hereg bish. buh hund hussendee itge,nes itgeh erh chuluu bii. 

  9. Man says:

    Нэмж хэлхэд зурхайн үнэн бх магадлал өндөр хувьтай, огт худал гэж хэлхэд маш хэцүү. Яагаад гэвэл олон хүний дунджаар авж хийж бгаа зүйл бх. Жишээ хүний анатоми дэр авж үзхэд. Ганц Ази хүний, ганц ёвроп хүний өндөр, жинг үзчээд ази хүн ийм өндөртэй ийм жинтэй, ёвроп хүн ийм бдаг хэлж болохгүй хэдэн мянга, сая хүний дундаж хэмжээсээр гаргаж бгаа. Өчнөөн л азиуд ёвропуудаас өндөр тэглээ гээд энэ дунджаар гаргасан статистикыг худлаа гэхүү. Тэрэн шиг наад зурхай чин бас тиймэрхүү л юм бгаашд. Монголчууд бичин жилийн зуд гэж их ярьдаг. Бич жил болгон хатуу бна гэж юу бхав. Дийлэнхэд н зуд болдог болоол тэгж бгаан. Наран дээр 11, 33 жилийн мөчлөг болдог энэнтэй холбоотой дэлхий дэр ямар нэг юм болдог н шинжлэх ухаанар батлагдсан. Зурхай гэд хэн нэгэн дураараа 5, 10н өгүүлбэр наана цаана оруулаад бдгүй юм. Цаана чин нэг хүн од эрхэсээ дурандаад, зурхайгаа бичээд судлаад харьцуулаад сууж бдын.

  10. Man says:

    Их мэдэгчээ чи өөрөө юу ч мэдэхгүй харанхуй нэгэн бна. Бусад улс орны хөгжлийг гаднаас н хараад шууд дүгнэлт хийж болдгүй юм. Түүх унш эртний Грэкийн, Ромын, Маяачууд, Ацтэк, Инка, адаглаал манж чин улс, Монголын эзэнт гүрэн. Бүгд задран бутарсан. Аль нэг н мандан бадраад уруудан доройтдог, буцаад сэргэдэг. Хөгжил гэдэг харьцангуй ойлголт. Жишээ н монголын малчид, цаатангууд эд нар тэнэгтээ ухаан муутайдаа мал маллаад яваад бдаг гэж бодож бна уу? Үгүй эд гар уламжлалт нүүдэлчин аж ахуйгаа аваад явж бгаа, суурин амьдралыг сонгоогүй тэгж л амьдрахыг хүссэн амьдралынх н хэв маяг. Чи бид нар хөндлөнгөөс хараад тэнэг мангар, хөгжилгүй бүдүүлгээр н дуудаж болохгүй. Би гдэг хүн өөрөө буддын шашин, Есүсийн талаар багагүй судаллаа. Аль алинд н намайг тахин шүтсэнээр улс орон баяжиж, хөгждөг гсэн нэг үг, нэг өгүүлбэр байдгүй. Яаж сэтгэлийн амар амгаланд хүрэх вэ, хүрээлэн буй орчноо хүндлэн хайрлах тухай. Энэ яваа амьдралдаа учир утгатай гэрэлтэй гэгээлэг амьдарах тухай байдын. Ялангуяа буддын шашин маш баялаг шинжлэх ухаанд маш ойр. Яагаад гэвэл дотроо маш олон задардаг, буддын гүн ухаан гэдэг чин философийн шинжлэх ухаан, уран зохиол, хэл шинжлэл, түүх, эм тан барий засал, яг шашин гэд олон задардын. 

  11. Их мэдэгч says:

    Zurhai bolon, shariin shashin Mongolchuudiig mash iheer doroituulsan, hariulj yawaa honinoosoo 2 huluuruu l yalgagddag bolgoson gej bi boddog. Uurtuu itgelgvi, dagan duuriagchdiig bii bolgoson, ene n svvldee barag geniin hemjeend hvreed ch baigaamuu? hvvhdvvd n hvrtel hen negniig duuriaj huwtsaslahaas bish uurtuu taaruulaad zohitsuulaad yawj chaddaggvi.
    Olnii jishgiig dagaj shiidwer gargadag bolson. ene chin svrgiin instikt dawamgailaad baina gesen vg biz dee.
    yamar negen zvild itgelee aldahgvi baih, uram zorigtoi baih, uuriin zvrh, setgel tutsan vedee itgeleer orluulah gej l bii bolgoson bidnii uursdiin bvteel shvv dee burhan chin. hamgiin anh hvmvvs yamar ch muu zvil hiigeegvi, muu sanaagvi hamgiin ariun hvnii dvriig bii bolgood teriigee harj teren shigee bolohiig hicheeseer yawaandaa ter n unuugiin bodit burhanii dvr bolon huwirsan.
    Zvgeer shvteed dagan duuriagaad, uuriiguu daatgaad baij bolohgvishdee! Amidral deer hamgiin tom il tod jishee bainshdee bidnii nvden deer !
    Ene Tuvd (Tibet) uls vndestniig har! Ted nar tursunuusuu hoish vhen vhtelee burhand itgej, udriinhuu taliig maani unshig zalbiral vildej, burhanii surgaali, zurhaig dagan murdujiinu! herew ene chin vnen baisan bol odoo unuudur Tuvd (Tibet) vndesten delhii deer hamgiin jargaltai, ariun, bayan, zowlon zvdgvvrgvi gegeen hvmvvs baina biz dee???!!!…
    Bodood vzdee? ted nar odoo delhiigees ustsan hamgiin anhnii orchin tsagiin hvn bolon huwirchiina. hvn gehed hetsvv hir burtagtai, bolowsrol muutai, hool und gej zvgeer l ami zogoolt… umssun zvvsen, vs gezeg gej ter burhang bid nar tusuulduguus shaal uur. ted Burhang shvtej dagaj duuriasaar ustajiina delhiigees! Ted nariin udur bolgon uudag burhanii shiwshlegetei shingen rashaan n yund ch tusalsangvi. Daraagiih n bid nar baihiig bi hvsehgvi baina, yagaad geheer hamgiin oir turul n bid Mongolchuud bolchood baina!!! Bvgdeeree orchin tsagiin uhaalag hvmvvs boltsgooyo! Delhiid deegvvr ordog IQ-tai togloigoo zurhai dagah bish shinjleh uhaand zartsuuliya.
    Burhan shvtej bolnoo gehdee ingej bool met bish

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.