Хадам ээж дээр нь хоёр бэр эгч

1297483750_a436_motherinlaw

Сайн байцгаана уу. Би өөрийн амьдралын талаар бичиж зөвлөгөө авах гэсэн юм аа. Одоо 23-н настай. Гадаад магисрт-т суралцдаг. Айлын ганц охин. Ээж аав минь намайг 15-тай байхад салсан. Гэхдээ л би нэг ч хэрүүл уруул, орилоон хашгираан гэдэг зүйлийг сонсож байгаагүй санагддаг. Аль аль нь эрдэм номын мөр хөөсөн сэхээтэн улсууд л даа. Даруухан өөр өөрсдийнхөө ажил, хөдөлмөрөө эрхлээд явж байдаг. Аав минь намайг нэлээн том болсны дараа хоёр дахь амьдралаа зохиосон ч үргэлж л надтай уулздаг гадуур зугаалдаг, сонин содон шинжлэх ухааны нээлтүүд, газар орны тухай ярьдаг намайг ч сонсож яг надтай том хүнтэй харьцдаг шиг харьцдаг байсан. Аль аль нь бага байхаас минь л миний шийдвэрийг хүндэтгэж хэзээ ч аливаа зүйлээс хориглож байгаагүй ээ.

Гэхдээ эмээ минь намайг хүн болгосон учраас ч тэрүү айлын ганцдаа ч тэрүү багаасаа жаахан хувийн орон зайтай, хэрсүү өссөн хүн л дээ. Ингээд бусад охидын л адилаар сайхан хайраа олоод сайхан амьдарна даа гэж мөрөөддөг байлаа. Ингэж явсаар 3 жилийн өмнө хайртайгаа учирсан. Бүх зүйл үнэхээр сайхан байсан. Олон хүнтэй ч уулзаж учралгүй, өөртөө л нэлээд зарчимч байсан би гэдэг хүн хайрлаад л хайрлаад л. Миний жинхэнэ хайр минь мөн гэж итгэдэг. Гэхдээ мэдээж өдийг хүртэл хосуудын туулдаг бүхий л үл ойлголцол маргаан бүхэн байсан. Би жилдээ 3-4 удаа амралтаараа очдог юм. Тэр минь намайг хүлээгээд л хоёр талаас ярилцаж байгаад л миний тасалбарыг болгочихно. Тэр минь хүн л юм чинь дээ өөрийн гэсэн дутагдалтай, би ч тэр гэхдээ тэр занг нь би засаад зөөлрүүлээд өнгөрөөж чадна аа гэж итгэдэг. Үнэхээр одоохондоо, бид хоёр гэдэг хүмүүсийн хооронд асуудал алга аа.

Гэвч… түүний ар гэрийн асуудал. Тэр айлын бага хүү дээрээ хоёр эгчтэй. Ээж нь хавь ойрынхон, хамаатан садандаа ааш авираараа алдартай. Ер нь л хүн болгон айж байдгийн. Би ч эмэгтэй хүн дээр нь нэлээн мэдрэмтгий учраас анхнаасаа тэрийг нь ойлгодог байсан. Анх үерхээд хагас жил болоод тэр минь байр аваад тусдаа гарсан. Тэр хүртэл бид 2 манайд хамтдаа байдаг байлаа. Ингээд л бүх асуудал эхлэв. Анх танилцсан цагаасаа ээжид нь гэрийнхэнд нь би аль болох сайхан зөөлөн дулаахан хандах гэж их хичээдэг байлаа. Тусдаа гарснаасаа хойш хайртай эмээ дээрээ ч байнга очдоггүйгээрээ л очдог байв. Ээж нь анхнаасаа л, “миний хүү шиг хүү байхгүй, гудамжаар нэг охидууд байна, эмэгтэй хүн чинь угаасаа эрэгтэй талаа л дагаж байнга хажууд нь байдаг юм” гэх үгсийг хэлдэг байв.

Тэгээд дээр нь өөрийн 3 хүүхдээсээ бусад бүх хүнийг муу хэлнэ. Нөхрөө муу хэлнэ, манай хүний хуучин найз охиныг муу хэлнэ. Дээр нь тэднийх очих бүрт нэг хэрүүлтэй ер нь нэг ширэв татсан аймаар хүмүүс. Би ч эгч нарынх нь хүүхдүүдэд сайн ханддаг надад ч тэд нь их хайртай. Ер нь анх “Зөөлөн дулаан хайр энэрэл мэддэггүй айл юм байна. Үр хүүхдүүдээ өсгөх гэж өчнөөн зовлон үзсэн эмэгтэй байх нь, чадахаараа тусалж ирээдүйд өчнөөн сайхан зүйлсийг үзүүлэх юмсан. Хүн муулдаг байхаа болиосой” гээд л их гэнэн мөрөөдөлтэй тэдэнд ханддаг байлаа.

Өдөрт бараг 5 удаа зоолттой хүү рүүгээ залгана, ямар ч ач холбогдолгүй зүйл ярих гэж. За ингээд байж байтал зуны нэг өглөө үүрээр ээж нь 2 зээгээ дагуулсан ороод ирлээ. Амралтын өдөр байсан юм. Гэнэт л над руу үг хаяад “тав тухыг чинь алдагдуулсанд уучлаарай” гэдэг байгаа. Би ч удаан тэссэн шууд л “та яагаад ингээд байгаа юм бэ? Би таныг яасан юм бэ?” гээд л хэлчихлээ. Би ер нь хүнтэй хэрэлдэж чаддаггүй юм аа. Жаахан салга талдаа. Тэгсэн шууд л цэнэгтэй танкыг асаагаад тавьчихлаа “чи ёстой хар санаатай, чам шиг тэнэг охин үзээгүй, чиний эх эцэг хажиг зожиг” ээ бурхан минь амьдралдаа уулзаж ч үзээгүй байж ээж аавыг минь доромжилдог байгаа. Би зүгээр болъё гээд л гараад явах гэсэн манай найз залуу намайг өмөөрөөд гаргадаггүй ээж рүүгээ уурлаад. Би ч бодож бодож эртхэн дээрээ болъё гэж бодоод л хамаг юмаа аваад гэртээ харьчихсан. Гэтэл хэд хоноод манай хүн яриад ээж уйлаад уучлалт гуйж байна гээд. Ингээд тэр зун нэг ийм үл ойлголцолтой өнгөрөв.

Манай хүний хувьд, их биеэ даасан шударга хөөрхөн ааштай сургуулиа төгсөөд л гадаадад энд тэнд томилогдоод амьдралдаа их арчаатай залуу л даа. Гэрийнхнээ эгч нарыгаа байнга харж үзнэ. Манай хүний үгийг ч гэрийнхэн нь их сонсдог. Тэгээд тэр зунаас хойш би ч илүү сэтгэл гаргадаг байя гэж шийдээд ирэх бүртээ ээжид нь дүү нарт нь зөндөө бэлэг аваад л орж гараад л аль болох илүү халамжтай байх гэж хичээдэг болов оо. Гэхдээ л нэг тийм хүн муулахыг нь сонсох, ширүүн харц үг сэлтэнд нь зэвүү хүрээд л байдаг байсан юм. Ээж аавтай минь уулзах болсон, бид хоёр хуримын талаар ярьж байв. Тэр минь гэрлэх санал гайхалтай гоё гэнэтийн бэлэгтэйгээр тавьсан юм. Манай ээж, нэг уулзахдаа “энэ жил чинь хурим хийхэд хэр жил вэ дээ?” гэж асуулаа. Тэгсэн тэрийг аймаар их үг болгосон, ээж нь “тэгээд хуримын зардлаа нөхөж чадах юмуу, гэрлээд хүүхэдтэй болоод л болно биз. Ээж нь дургүй байгаам бишүү боль боль” гэсэн үгс бас л хаяж эхлэв. Би ч таг чиг байсаар амралтаа дуусгаад буцсан.

Ингээд сая зун очихдоо ч бас л бэлэг сэлт болоод шууд л хамгийн түрүүнд ээж дээр нь очлоо. Хөөрхий эмээ өвөө дээрээ биш шүү дээ. Бас л баахан худлаа үнэн ярьж байснаа, “хоноод яв” гээд болдоггүй. Би ч эмээ минь хүлээж байгаа гээд л гараад ирсэн. Бүүр дургүй хүрээд болдоггүй, үргэлж хүнийг үгээрээ байлгаж тушааж дарамтлах гэж оролдоно. Байнга хажууд нь байж хамтдаа хов базаад сууж байхыг хүснэ. Ингээд дахиад нэг бөөнөөрөө цуглах үед нь байж байтал бас л хоно гэлээ, “өө чадахгүй ээ, бэлтгэлгүй ирсээн” гээд дараа өдөр нь өөр ажилтайгаа тайлбарласан ширэв татаж уурлаад л “чи намайг гомдоолоо” гээд баахан хүний өмнө загнадаг юм байна. Ер нь хүнд их ширүүн тулгана, тэгээд эвтэйхэн тайлбарлах гэхээр муухай муухай хараад л үг хаяад дараа нь байнга залгаад заавал нэг асуудал үүсгэх тал руугаа хэлбийчих гээд байдаг юм.

Тэрийг нь мэддэг учраас би ч дуугүй өнгөрөөд орой нь бөөнөөрөө байж байтал, ээжтэйгээ хамт амьдардаг том эгч нь үнэхээр инээдтэй тоглоомон дээр шалтаг гаргаад над руу дайрдаг байгаа. Баахан орилоод инээдтэй, би ч бүүр бантаад үг хэлж чаддаггүй чичрээд. Орой нь унтаж чаддаггүй явлаа гэсэн манай найз залуу утас өгдөггүй гэтэл хажуу өрөөнөөс ээж эгч хоёр нь орж ирснээ л ээж нь, “за чамайг бид нар өчнөөн тэслээ, гудамжаар нэг охин байна. Эртхэн наадахнаасаа сал. Та нарын тэр боловсролтой юмтай хумтай чинь тэндээ л юм байгаа биз. Чам шиг тэнэг хүүхэн үзсэнгүй” ээ бурхан минь үнэн аймаар балмад байсан.

Ингээд би ч болъё гэж бодоод нэг долоо хоногийг ээжийндээ үнэхээр хэцүү өнгөрөөсөн. Өөрсдөө сайхан байх гээд байхад яагаад гэж бодохоор л нулимс асгараад. Надруу ээж нь 2 хоноод залгаж байнаа, авсан чинь “за яав уур чинь гарснуу бла бла бла чи үнэхээр тэнэг охин”. Ээж аав минь байдлыг ойлгоод “ер нь их хэцүү бол болиход яахав дээ” л гэдэг юм. Тэд тэгээд намайг өсөөрөөд л хэрүүл уруул хийгээд л явж чадахгүй л дээ.

Манай ээж аав хоёр манай хүнд үнэхээр хайртай. Ээж минь бүүр надаас илүү хайртай байхгүй үед минь дандаа хоолонд урина, хүүдээ дулаахан гээд цамц авчихна. Аав минь ч тэр нялуун олон үгтэй хүн биш ч үе үе уулзахдаа байнга л дотно яриа дэлгээд л баярлаад л суудгын. Аав минь ер нь шинжлэх ухааны талын хүн учраас нээх их олон үггүй л дээ, хүнтэй хэрэлдэнэ хүнд үг хэлнэ гэж байхгүй. Өөрөө л зөв гэвэл зөв замаа сонго л гэдэг юм. Харин багаас минь, амар тайван байдал орчин хүнд юу юунаас илүү чухал шүү гэж л хэлдэг байсан.

Ингээд л дахиад л салж чадалгүй нийлчихсэн. Одоо өөр газар байгаа ч байнга гэрийнхэн нь ээж эгчийнх нь зэвүүн хандлага худлаа үнэн үгс, хүн муулдаг байдал сэлт нь санагдаад үнэхээр уур хүрдэг. Ирээдүйд яана даа л гэж бодогддог. Үр хүүхэд төрөх үед, хүндээр өвдвөл яанаа, гэртээ суух үе ирвэл яанаа гээд л. Үүнээс болоод байнга найз залуутайгаа муудалцах боллоо.

Үнэхээр зүгээр намбалаг сайхан хүмүүс байж болдоггүй юм уу. Эсвэл бүх хадмууд ийм аймаар байдаг юм уу. Хүний охин хүүхдийг бэр гуйгаа ч үгүй байж ингэж их элдэвлэж загнаж харааж болдог гэж үү. Эсвэл тэсвэрлэх ёстой юм болов уу. Зайгаа барих гэхээр үнэхээр тэгж зайгаа бариулахаар хүмүүс биш ээ. Гэнэт л орж ирээд “чи яагаад надруу ярихгүй байна, чи яагаад” гээд л эхэлнэ. Яриад дотно байя гэхээр, ээж аавын минь орлого сэлтнээс өгсүүлээд асуухгүй юм ярихгүй сэдэв гэж байхгүй. Эгч нь байхгүй үед ирээд миний юмыг хэлэлгүй аваад явчихна. Дараа нь асуугаар, “ирэхээс чинь өмнө буцаагаад тавьчихна гэж бодож байсан” гэх жишээний. Миний хувцас гутал гээд онгичихгүй юм байхгүй. Үнэхээр ойлгомжгүй ийм нэг хүмүүстэй учраад эргэлзээд байна аа. Яах ёстой байдаг юм болдоо, ямар байдаг юм болоо хүмүүс. Тэсвэрлэх ёстой юм болов уу. Тэгэхээр бөөн стресс дунд л амьдрал минь өрнөх гээд байх шиг санагдах юм. Найз залуу маань ч хэрэндээ л хэлдэг юм шиг байгаа юм. Тэгэх тусам нь улам нөгөөдүүлийнх нь дургүй нь хүрээд байдаг ч юм шиг. Амьдрал эхлүүлэхэд нээрээ энэ бүхнийг зүгээр тэсэх хэрэгтэй юу…

Секс.мн сайт руу ихэвчлэн хаанаас ордог вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

43 Comments

  1. Sun says:

    Зүгээр ээ. Чи тэр хэдтэй харьцахгүй, нөхөр чинь ухаантай залуу юм шиг байна. Тэр л тэр харьцааг зохицуулна. Тэгж байгаад толгойтой хүн бол ойлгох байх. Үүнийг нээх чухал юм гэж битгий тоо. 

  2. Zochin says:

    Манай хадам бас иймэрхүү гэхдээ илүү зальтай. Хүүгийнхээ хажууд хэзээ ч янз янзын авир гаргахгүй, дарь эх шиг л байна. Харин ганцаараа байхад ирээд ёстой үнэн төрхөө харуулна даа. Хүүд нь хэлэхээр үнэмшихгүй, ёстой хоёр нүүртэй балиар авгай. Гэрийнхнийхээ хажууд миний охин гээд долоочих гээд байдаг хүн, ганцаараа байхад минь ирээд бараг л янхан гэж дуудсан. Би уг нь өөрийгөө тэр талаар хүнд муулуулахгүй гэдэгт их бардам байдаг байсан юм. Чамд үзүүлээд өгнө шүү, сайхан мэдээрэй ч гэх шиг. Хүүхдээ харж бүтэн жил гэрт суугаад байхдаа яадгийн арчаагүй новш минь, залхуу энэ тэр гээд алж өгдөг юм байна лээ. Би ч сүүлдээ хэлэх ч үггүй мэлрээд таг болсон.  Тэрнээс хойш хол л амьдарья гэж шийдээд одоо дэлхийн нөгөө талд амар байнаа.  

  3. k says:

    Salsan ni deer gej helmeer bna. Nuhur chin dandaa chinii tald orood bdaggui l yumdaa. Neg l udur nuhur chin chinii ugiig sonsohoo bolino. Huuhedtei bololgui sain tanih heregtei shuu. Suuld ni haramsahguin tuld. 

  4. zaluu says:

    GEREL gedeg nereer bichsen hun yasan evgui yum be, nuhur ni geriinhenteigee muudaltsaj l bval chinii bayar bayasgalan yum biz dee, bi lav cham shig yumiig hundluulehiin tuld ger buliinheniigee doromjilj hezee ch chadahgui. 

    cham shig mal uhaantaisan bol ingej bolohgui, sanaa chin zuv ch arai uuruur heleh heregtei geh baisan baih, harin chinii uuriin chin eh shuu yum orj ireed yariad bsa n bol chi tegj duugarah bsan uu? chi henii huugiin gert, henii beldej ugsun ger orin, ed hurungun deer tarvalzaj baigaagaa medej bna uu, shulam aa.

  5. Зочин says:

    Ах хүний эр хүний үүднээс зөвлөхийг оролдоё. Ер нь тэгээд хэнтэй суух хэнийг хайрлах нь хүн бүрийн эрх, үүнийгээ өөрийн байлгадаг нь тэр хүний мэдэх хэрэг. Бусдын үгээр үг хийж өөрийнхөө амьдарлыг даалгаж байдаг муу л залуу байна. Өөрийн гэсэн шийдэмгий зантай өрөөл бусадыг сонсохгүй байх хэрэгтэй байсан юм болов уу. Найз залуугийн чинь хувьд. Би ч гэсэн хадмындаа очдог байлаа бүр 1 жил амьдарч байлаа. Оюутан ч байсан хүүхэдтэй ч болсон өөрийн гэсэн байр савгүй болхоор эхнэр ээж дээрээ байдаг байсан. Намайг хамт бай гээд тэгээд 1 жил хамт байхад юм юм үзсэн дээ. Одоо толгойруугаа цохимоор санагддаг юм. Зовлонг мэдсээр байж яваад орох нь буруу зүйл шүү. Хүн нэг л амьдарна. Сайхан амьдрах хэрэгтэй. Дурлахараа сохордог юм харин чи арай үгүй юм шиг байна. Сайн бодож шийд гаргасан нь дээр болов уу.??

  6. MR.$ says:

    Манай хадам базыг маань муу архичин үхчихээсээ охиноос минь салаасаа гээд л өөрийнхөө хүүхдүүдээс бусад бүх хүнийг муулдаг бүр миний ах дүүг надад муулдаг байсан. Охин болох эхнэр ч бас яг тийм нас явах тусам яг ээж шигээ өөрөөсөө бусад хүнийг үзэн ядаж муулдаг болсон. Тэгээд л бид салсан тэр явсан. Муу хэлтэй хүмүүсээс хол амьдар…

  7. oo says:

    Gerel chi yamar teneg nuhurtei yum be. Ehiingee zail gej hashgardag yu ve. 

  8. Haku says:

    Chini amidral minhtei tostein bn gehde bi alaltssoon gerinhantain taardaggvi ug hayal hervvl guigad l tgher ni ochih gazar bhgvi bishtorson gerte eres noxortei 2 l songolt ogson bi tanaihantai amidarch chadahgvie ged shud helsen hezee ch bhgvi ch gdge helsen ern tusda bsan ni hamgin zov bi hadmiind 2 jil amidarsan gachin2 ym yriad unaval ergvled loopiinhoo zov bolgochini ern anhnasa neh vgern bh gd hereggvi alaltsaal yvsan ni deer bh gj bodjiin odoo bid 2 gadaadad bdag end ired bi neg 2 l udaa yrisan bas teneg2 ym yriad uur hvrged bharn dahij yriachgvi uridn bid 2 mgld bnga hervvltei bnga hadam avgaigas bolj herelddeg bsan odoo er hereldhee bsoon ern tusdaa l garsan ni deer bas nz zaluu chn chamd hairtai land bol oilgod irne harin hvvhedee jhon aznasanni der bh gj bodoj bn gehdee bas neg ym nemj helhed erchvvd bn ehnerin tald bdgvin bnle yaj ch bsan eejiinhee tald bdag tim bolohoor buruu hereldeh bish zovoor oilguulaad heleed land haychih hadam avgaitaigaa bi odoog hvrtel eej ntr gj duudaachgvi hereldengvt haychdin tgd l noxor ugasa heni zovogn mednetgd l chi ylsan gsn ugshdee hehe bas busad hvmvsd helhed ailiin baga ern demii ym shg bgan ?

  9. Аашмаа says:

    Дvvгээ эрхийн балай гэж боддог байсан чинь та нар манай эхнэрийг битгий гоочлоод байгаарай гэхээр нь бvp баярласан ш дээ. Ханилсан ханиа хайрлаж, xvндэлж байна гэдэг нь ухаантай хvний шинж шvv кккк. 
    Хэлж ярих зvйлээ хоорондоо л ярилцсан нь дээр юм байна лээ. Зев ойлгуулж чадахгvй бол vгэн сум гэдэг шиг сэтгэл сэвтэйхийн нэмэр юм бна лээ. 

  10. Zochin says:

    Gereld helehed eejige zailchga gej bga hun chamaig bas neg odor ingeh bh da nohor hichnen chinii tald baila ch bas torulsen ehee zail gej helj bolohgui bhaa daraa ni eejinhe nurig yaj harsan bnaa

  11. Zochin says:

    Sugad huhed garahar asudal bur ihsene de hadam talihan chin bugdig zaj zavarlana oorin unshij medsen eme ovogoso sonsoj medesner hilgene gej bhgui sulin uyed manai hadam imerhu zan gargah ged bga medej helj yrisnas ni avahig ni avna gehde yer ni talagdahgui zuil bval erthen helj bsan ni der ym bna le shuu nohor hedi chinee chinii tald orno ter hereer chi muu hun bolj huvirnaa gej 

  12. no more tears says:

    Manai hadmuud ch ylgaa bhgui ee hadam eejees holhon bai gdg duu chn yg unrn ugtei duu bn lee kk. Ah egch eej shigee itgeed duud n gomdsonoo yaritsan chn bugd ireed nmg eldveer heleed buh buruug nad ruu chihej haychihaad nud n ergeldej us n segselzeed zuudend ormoor aimshigtai zan gargasan. Iim humuus delhii dr zuvhun uursduu l amidardag busad n hun bish ym shg haritsdag. Heden udur shokond orson odoo ted nariin tuhai bodohig ch husehgui bn. Nuhur uuruu asuudal tarichihad salj chadahgui bas nuguuduuleesee ch hundii bj chadahgui. 2 tald alialagch shig l yvj bn. Helsen ymnudig n bodohos ch aimar bas bugd hun gutgej gujirdsen. Er n harad bhd zuvhun uursdigu tengert tultal magtad l busad huniig muulaad l gants yarianii sedev n tiim oor medleg bdguim shg bgan bi ch araas n suu urguud l tednii tuhai yu ch bodohoorgui bhar shiidsen muu dn alinig n ch bodohgui ali boloh uuriinhuu ertuntsuus tusad n blgana muuhai humuus muuhai l bdgin bn lee.

  13. seger says:

    Iinerhuu davarsan, hair daadggui shulamnuud baidag l yum.

  14. Kcknf says:

    Mongol emegteichuud ern neg iimerhuu sonin zantai baidag yalanguya 40,50 garaad ireheer l bir za n evdreed uuriihuuruu daiaad huniig uuriin duraar bailgah geed orilj hashgaraad za aashiin huvid uneheer aimaar boldog unenshuu gudamjind zahiin hunees avhuulaad harj bolno yamarch hariltsaanii soyol sanaa zovoh zuil bhgui 

  15. O says:

    Gerleegui, hurim hiigeegui, yadaj hamtdaa tuushtai amidraagui bj yun hadam eej, ber bergen bolchihov doo. Ih l hetsuu sonsogdoj bna shuu.

  16. hi says:

    naadah chin yostoi aimshigtai hereg baina, huniig setgel sanaagaar ingej taivan bish bolgono gedeg. deerees ni hunii huvtsas hunar dur duraaraa avdag. yu gesen ug uu, herev minii huvtsasnaas avsan bol, bi huvtsasaa huntei huvaaltsah durgui, yamar duraaraa yum gej heleed hamag yumaa hamaad yavj odno. tgd dahij hezee ch hamt bhgui. ter zorgooroo ulsuudtai. 
    zaa bas nohor. nohor chin boloh hun yamar gert humuujsen, ter humuujleereeshdee, baga saga yum anzaarch har.

  17. Зорра says:

    Ядаргаатай урт дуусахгүй…..? дундаас нь хаялаа шд. Чи жоохон жон жон гэсэн охин уу бичсэн шиг ээ ядаргаатай ….

  18. zochin says:

    chi zovlon ruugaa uuruu zutgeed temuuleed bn, naiz zaluudaa handaj : naad asuudalaa tsegtsel, tegeed daraa ni ergeed yariltsaarai nadtai dahiad ingej haritsahiig, nadad dahiad neg evgui ug helehiig, bidnii hoorondiin huviin asuudal oroltsohiig NEG CH UDAA tevchihgui shuu, za odoo yav, tedenteigee yarilts gej hel. gadaadad hol bsan ch nemergui ee, nasaaraa l gadaadad amidrahgui bol.

  19. gerel says:

    Bi ailiin gants hvvtei suusan. 2 egch 3n emegtei dvvtei. Hezee ch tedniig amidraldaa oroltsuuldaggvi. Enend nohor mash chuhal vvrfetei. Bi gertee awchrah vgvigee ooroo l meddeg. Tanai zaluugiin vgiig sonsdog dvvgee hvndetgedeg bol tiim eree tseergvi aashlaj chadahgvi bmaar yum. Neg udaa gertee untaj bhad hadam eej ohintoigoo orj ireed changa duugaraad hashigchij yriad bsan. Minii bvr durgvi hvreed bi amarch bna ymar ydargaatai yum geed uuralsan manai hvn zailtsgaa bitgii envvgeer oriloldood ywaad bai gesen ternees hoish utasdaj bgaad irdeg bolson shtee. Manai hvn bi chamaig hvcheer ch gesen hvndlvvleh l bolno gedeg. 

  20. Er hun says:

    Тийм орчинд өссөн хүн тийм л бдаг юм. Ирэн очин байдаг болхоор чамд анзаарагдахгүй. Уул усны ойр н ураг садангийн хол н дээр гэж үг бий. Би айлын бага олон ах эгч нартай. Манай эхнэрийг гоочилохгээд бдаг бсан. Тэгхээр эвтэйхэн сөрсөн базаа хийгээд, зөрүүдлээд, гөжөөд. Зөвхөн эхнэрээс юмуу эхнэрээр дамжуулж юм гуйх асуухад н хөдлөөл. Бэлэг сэлт мөнгө төгрөг өгөхдөө эхнэрээрээ өгүүлэд, над бэлгийг чин эхнэр авж өгж бгаамшүү гээл. Эхнэрийг гайгүй мөнгө олж намайг тэжээж бна шүү би юм олохгүй бна гэд худлаа яриад бдг бсийн. Эхнэрийн талийнхныг татлаа түтлээгүй сайхан энэ тэр гэж гэрийнхэндээ магтаад л. Тэгсэн одоо манай эхнэр шиг сайн хүн бхгүй болсон. Танай хүн тэгж чадах сэтгэл зүрх, ухаан байхгүй юм шиг бна.

  21. GegeenCom says:

    Nauz zaluutaigaa gadaadad yumu holhon shig amidraad heseg holduulchuul ta hedgyugeer amidarch surna

  22. zochin says:

    iimerhuu awgai nar salgaj baij l sanaa a,rah bhdaa,
    chi ch gej chi, aimeeer teneg yum bn, yamriig ni medseer baij zuuraldaad bgaag bodohod unen teneg. humuusiin hrleed bgaa shig hereldehguigeer UURTEI CHIN TEGJ DOROMJ BAIDLAAR HARITSAHGUI shuu gedgiig oilguul, tegj chadahgui bol chi stresseer nas batna.

  23. Ooo says:

    Yoyo huvtsas hunar uhaad helehgui avaad yavna geheer l oilgomjtoi. Minii huvtssand hun zuvshuurulgui hurvel bi booj uhne. 

  24. bold says:

    pizdaaa  muu lalriiin tiim hadmuud baidag shuuu. hun muulaaad l.. hov bazaad baij baih sanaatai..

  25. SAL says:

    Эртхэн сал НААДАХ ЧИНЬ МАНАЙ ГЭР БҮЛИЙН ТҮҮХ БАЙНА!!!!! сүүлд нь харамсана шүү, чи насаараа зовно, яг манай ээж шиг. ГУЙЖ БАЙНА, МАНАЙ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫГ ДАВТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ, БИД НАСААРАА ХЭРҮҮЛ ЗОВЛОН ДУНД ӨССӨН, ААВЫН ТАЛЫНХАНААС БОЛЖ МАНАЙ ЭЭЖ ОДОО Ч ЗОВЖ БАЙНА!!!

  26. suzu says:

    Unen.n heldeg unen shu. Gerinhen n nz zalugas chin aidag ugeer n bsag bsan bol chamag ingej chadah bsnu. Boddo. Nz zalu chin chamag egch   hajud n dairch davshlad bhd dugui bgd bdgimu nadhand n chin uchir bn da. Er n l demii bha da. Odo bish ch jremsen bhad esvl turud gerte bhad chin Ih l yum b o do hadam tal chin.

  27. sdg says:

    chi ch teseheer tsarainii huuhen bna. oroo dugneltee bichchihsen bna

  28. Zochin says:

    Unen-гийн хэлдэг ёстой зөв шүү. Найз залуу чинь л бүгдийг зохицуулах ёстой. Ухаантай хүн бол ар гэрийнхнээ та хоёрын харилцаанд оролцуулах ёсгүй

  29. hulan says:

    Yamar muuhain be.manai hadmuud sain l humuus bdgin.bugd iim bish shuu.iim hadmuudad nuur ogood hereggui bdgin.anhnaasa zaigaa bari.bitgii hereld.ugaasa chi hereldej chadahgui uchraas chinii helsen ug tedend saihan dalim bolood bur chamruu dairah bolno.heleh ugee bodoj bgd tsoon ugeer tovch todorhoi ilerhiil.daraa n helsen ugende yamagt ezen bai.bitgii ergej hurgaj orovdoj uuchil..nohorteigoo sain oilgolts.beleg selt ogood hereggui.avaad surchihn davrana,chama

  30. Eejese asu says:

    gadad dotodor sursan bolowsroltoi soyltoi humujiltei cham shg ohind saint hun oldno huuhdtei bologui dere sal… ghde endes asuhas iluu eejteige yariltsah n hamgiin zow shiidwer Shu, eejud urgelj bidni toloo bdg uchiras buru ug helne gej hze ch bhgu… big zarimda eejtge yariltsagui, ugiig n sonsogui zorod huntei susnda uneher haramsdag, tim bolhor hadmudin bga bdl GED buh ymaa yari

  31. zochon says:

    Ийм хадам ээж эгчтэй хүнтэй суух хэрэг байна уу. Чиний юмыг дураараа авдаг нь ямар дээрэлхүү юм чамд. Чи үхсэндээ бэлэг сэлт бариад давраагаад байдаг юм. 

  32. unen says:

    ah ni gants l unen ug helie.uneheer chinii naad zaluu chin uuruu uuriiguu meddeg bas naad zaluugaas chin naadah humuus chin aidag bol cham ruu hezee ch tegj chadahgui za.naad zaluud chin asuudal bainaa.chinii nud hairandaa sohrood naad zaluugaa ih l mundag geed bodood bainaa da.naadah chin yahab de nom ene ter sursan nomiin balai l yum shigee.tuunees bish uuriinhuu amidraliig ystoi heniig ch oroltsuulahgui oroltsoh gesniig ystoi hashraaj baigaad amidrah ystoi yum aa.ih sul zaluu bainaa.tsaadah humuusiinhee ugend orood l bainaa naadah chin.tegeheer ted nar ni davraad baina shu de

  33. edmondhamilton says:

    Minii aav eej 2ch minii ohin gd l urduur hoiguur guideg tiim humus naad humuus chine chde amidiin tam bolovdoo gj zahiy zuv shiidver garga gehdee ta 2 l bolj bval busdiin hol bailga amidrald hezeech hadmuudaa buu oroltsuul

  34. edmondhamilton says:

    Minii hadam eej bol zugeer burhan bi hadam eejdee hairtai minii huu l gdiim

  35. Better says:

    Зүгээр хая цааш нь. Хүн хэзээ ч ээж, эгчийгээ гэнэ, нэгэнт хүйн холбоо нь тасарсан ч сэтгэлийн холбоо нь тасрахгүй. Үхэж үрэгдчихгүй л бол. Эхнэр нь болчихвол бүүр даварцгаах шулмасын орон байна. Тийм амьдрал үзээгүйдээ хэлээгүй, хамаг эрчүүдээ булчихаад хэдүүлхнээ аяга ёроолдоод хов базаад сууж байдаг шулмасууд орчлонгоор нэг байна. Эртхэн боль.

  36. moogii says:

    Za ern oor oor hvmuujil orchid of son hvmvs hamt amidrah hetsvv dee hvhedtei bologvi dere Sal aa.

  37. 39 тэй аав says:

    Хэцүүхэн л хүмүүс байна да. Уг нь тусдаа гарчихсан юм бол та хэдийг мөргөлдүүлэхгүй байх асуудлыг танай нөхөр л зохицуулчихаар юм шиг ойлгогдоод байх юм да. Болохгүй л байгаам байлгүй дэ. Танай хүн эрс шийдэмгий байж чадвал шийдэгдчихмээр л асуудал шиг санагдаж байна. Тэвчээртэй ухаалаг байж ээж эгч нартай нь ямарч үед хэрэлдэхгүй байж чадвал нөхрөө улам өөртөө татаж нөгөө талыг нөхөр чинь төвөгшөөж зай барих сэтгэхүйг л төрүүлэх нь асуудлаас эвтэйхэн гарах уран бэрийн нүүдэл л болох байх да. Тэрнээс ач тач уралцаад байвал нөхрийн чинь сэтгэл цаад талдаа гарчих болов уу да. Нөхөртөө өрөвдүүлэх гэх юм уу 1 тийм л тактик барих нь зөв болов уу л гэж миний хувьд бодогдож байна да. ДУУГАЙ ХҮН БҮТЭЖ ҮХДЭГГҮЙ ЮМ жоохон тэсээд миний дээр хэлсэн аргыг хэрэглээд үзвэл ямар байдаг юм бол. Муу хүмүүс хүнийг улам өөрийнхөө түвшинлүү чирж байдаг юм. Чи тэдний түвшинлүү унавал хойшид яг л тэдэн шиг нэгэн болох тул тэсээд тэдний түвшинлүү унахгүй үлдэх хэрэгтэй. Миний охин шиг санагдсан тул өөрийн бодлыг бичлээ. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Ер нь бол хэрэлдэж маргалдах тусам л мунхаг хүмүүс улам их өш зангидана гэдгийг үргэлж санаж яв. Намайг зарим 1 хүмүүстэй маргалдах гэхлээр манай эхнэр миний хөгшин ямар боловсрол эзэмшсэн билээ дэ. 1 хэлээд ойлгохгүй бол тэгээд л орхичихооч дэ. Өөрийгөө зовоогоод яахын л гэж хажуунаас хэлдгийм ш дэ. Би бас чамд тэгээд л хэлчихмээр санагдаж байна.

  38. kk says:

    Bitgii beleg selt ug aimar sejgiin manai hadmuud yag iim bi buur gadnaas irehdeeaimar beleg selttei ireed ugnu ugchiin ntr gej bodohgui avaad l bn uguh estoi yum shig buur neeh zevuun shd .tegeeed uchnuun huuhedtei bj gantshan bi bdag yum shig duudaj ireed hun zaraad esvel mashinaar uilchluuleed neeeh aimar unen gaitai uheesee pizdaa.nuhriin avsan bairand ireed hevtsen aimar garuud bugdeeree damjuulaad ireed hevtchihne unen gaitaii.tegeed buzriin hov yarina eldev yanziin yum bi buur hooloig ni sonsohoos sejig hurdeg.hadam egch nar buur maliin 
    yumnuud bdag shd uursdiiguu yu geed oilgotsiin.bitgii harits bi bol blok hiigeed haytsan nuhurtuu durgui gedgee heleed ahij namaig iim tiim yumand bitgii guulgeed bai geriinhendee hel geed heltsen .er ni bol nuhurtuu heleed nuhuruuruu holduulsan ni zugeer shd.bitgii nadruu yariul bitgii namaig bool shig blgaad bai geed uurlaad ahij  deerelhehgui l bn.ugaasaaa butehgui bol salna er mundsan bish tiim hachin hadmuudtai bj chadahgui.bid nar ch azgui humuus bololtoi muu hadmuudtai taardag 

  39. мими says:

    хадам ээж минь бол харин сайн хүн байдгым шүү.

  40. мими says:

    бүх хадмууд тийм биш ээ. Их л хэцүү хүмүүс санагдлаа монголд цуг амьдарвал нээрээ л стрэсс дунд байх юм шиг. 2 лаа хөтлөлцөөд гадагшаа сурахаар ч юмуу амьдархаар явбал харин нэг туурга тусгаар амьдрах бололтой. Ийм аймшигтай хадмууд байдаг гэж сонссоноос ууулзаж учирсангүй. Ёстой өөр өгчмөөр зөвлөгөө алга даа. Ийм хүмүүс засрахгүй ээ аргы нь олоход ч хэцүү олон ааштай байдаг биз. Харин манай хадам эгч байдгын яг танай хадам шиг тэрнийг бол манай хүн амьдралдаа оролцуулах битгий хэл миний тухай ам нээхий нь хориглосон нүүр өгдөггүй болхоор наашаа хандаж харьцахаа ч байсан. 

  41. zochin says:

    Yag minii amidral bn. Bi ch bas tewchseer irsen. Geriinxentei ni yamar suusan bish gej boddog bailaa. Getel vgvi baidag yum bnle. Engiin uyiin xervvl zodoon yuch bish. Xamgiin xetsvv uye jiremsen baixad bsan. Togoo shig gedestei xvn rvv xutgatai dairch bsan xadam awgai!!!
    Odoogoor naiz zaluu chini chinii tald,udaxgvi xvvxedtei bolood gertee suux uyees zangaa taniulj exelne dee,tiimees dvv mini xvvxedtei boloogvi deeree sal!!!

  42. Oh god!!! says:

    MEDEEJ SHDEEE GANTS HUUTEI EEJ NAR UGIIN TIIM BAIDAGIIN TER HUU NI AMJILTTAI BOL BUURCH SINDROMTOI !!! TEGEHLEER HUUGIIN AWAAD HOL BAIHAAS OOR GARTSGUI ! BAINGA ORJ GARDAGAA BOLI ZAIGAA BARI HOLBOGDOH HEREGGUI NOKHOROO JILDEE YUMUU ULIRALDAA 1UULZUULJ BAI  …OOR ARGA BHGUI CHI OOOOROO HUU GARGAAD TER HUU CHIN AMJILTTAI ZALUU BOLVOL CHINII GARGAH HANDLAGA BASL ADILHAN BBNA GEDSENDEE BOIJUUL BUHEL YAS ED ESEEREE MEDERCH BHAD KHAIR BOL TARHIND NEWSHIRTEL SUUSAN BAIGAA EH HUN BOLSON BOL 5 TORLIIN SINDROM TUSDAGIIN …ENIIG MEDDEG ZARIM SERGELEN OHID EHEES NI HOLDUULAAD AMIDRAH ARGAA OLOOD BNASHD

  43. Medusa says:

    Иймэрхүү чавганц нар аминдаа айхтар хайртай. Үхэхээс үхтэлээ айдаг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.