Эндометриоз

fcdf5cdc005032e7a900e254b08ad904

Анагаах ухааны статистикийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд эндометриоз нь хамгийн ихээр тархсан эмэгтэйчүүдийн өвчний нэг юм байна. Өөрөөр хэлбэл үрэвслийн өвчнүүд болон умайн хорт хавдрын дараа гуравдугаар ордог өвчин юм байна. Мөн эндометриозийг үүсэхэд хүрдэг шалтгааныг нь эрдэмтэд одоо хүртэл нарийн тодорхойлж чадаагүй байдаг.

Ерөнхий

Эндометр буюу умайн хөндийн дотор талыг бүрхэж байдаг салст бүрхүүл нь байх ёстой газраа тогтолгүй өөр газар шилжиж эхлэхийг эндометриоз гэнэ. Эндометритэй төст эсүүдийн голомт умайн хоолой, өндгөвч, давсаг, гэдэс, бөөр, уушиг тэр бүү хэл нүдэнд хүртэл бий болдог. Эцэст нь бүх биеэр тархаж ч болно. Сонирхолтой нь эндометрийн голомт нь умайгаас хол байлаа ч өөрийн шинж чанараа алдалгүй хадгалж байдаг болохоор сарын тэмдэг ирэх болгонд эндометрийн голомтуудаас цус шүүрч эхэлнэ. Жишээлэхэд, нүднээс цустай нулимс гарч болно. Хэрэв цус гадагшлах гарцгүй бол тэндээ хуралдаж голомт нь аажимдаа ялзарсан зүйл агуулсан хөндий болдог байна. Сарын тэмдэг ирэх болгонд түүний хэмжээ нь томорч хүчтэй өвдөлт өгнө.

Шалтгаан

Хамгийн өргөн дэлгэрсэн онолоор бол сарын тэмдэгийн үеэр цус эндометрийн жижиг хэсэгтэй хамт үтрээ рүү биш умайн хоолой руу орж түүгээр дамжин хэвлийн хөндий рүү орно. Тэнд эндометрийн эсүүд үлдэж улмаар үржин бие даасан амьдралаар амьдарч эхэлдэг гэж тайлбарладаг. Зарим эрдэмтэд үүнтэй санал нэгддэггүй бөгөөд хэвлийн хөндийд орсон эсүүд нь үхдэг. Гэхдээ түүнээс өмнө эргэн тойрныхоо эдэд нөлөөлж тэдгээр нь эндометртэй адилхан болж хувирдаг гэж тайлбарласан байх юм. Умайн эсүүдийг ийм сонин vйлдэл хийхэд юу нєлєєлдєг нь шинжлэх ухаанд нээгдээгvй байна. Єнєєгийн байдлаар эндометриозын боломжит шалтгааныг дааврын ялгаралын алдагдал, дархлааны системийн хямрал, тухайн эмэгтэй хvний дотоод бэлгийн эрхтний бvтцийн онцлог, удамшлын хvчин зvйлтэй холбон гэж vзэж байна. Мєн хэт ядрал, сэтгэлийн дарамт, цаг уурын муу нєхцєл зэрэг нь нєлєєлєхийг vгvйсгэхгvй. Түүнчлэн кесаревийн хагалгаа, аборт, умайн хvзүүний улайлтыг тvлэх зэрэг эмэгтэйчүүдийн мэс ажилбар, єєрєєр хэлбэл ямарваа нэг гэмтэл төдийгүй мухар олгой авахад хvртэл vүүүсэх магадлал нэмэгддэг нь ажиглагджээ.

Шалтгаан

Гол тєлєв 20-45 насны эмэгтэйчүүдэд эндометриоз тохиолддог. Муу тал нь удаан хугацаанд ямар ч шинж тэмдэггvй явагддаг. Аажимдаа хэвлийн доогуур євдєх, бэлгийн хавьталын vед таагvй байх, сарын тэмдэг євдєлттэй ирэх, сарын тэмдэгийн ємнє ба хойно будах мэт ялгадас гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Зарим тохиолдолд ганцхан vр тогтохгvй байх гэсэн ганцхан зовиур илрэх нь ч бий.

Үр дагавар

Эндометриозын 40-60 % тохиолдолд үргvйдэл -д хүргэдэг.

Оношлогоо

Эндометриозыг зєвхєн эмэгтэйчүүдийн эмч л илрүүлнэ. Євчтєний зовиурыг сонсож, бусад євчнєєс ялгахын тулд эмнэлгийн болон эмэгтэйчүүдийн бvрэн vзлэг шинжилгээ хийсний дараа бага аарцагийн хэт авианы шинжилгээ, гистеросальпингограф (умай болон умайн хоолойн рентген зураг ) дурангийн оношилгоог нэмэлт шинжилгээнд бичиж єгнє.

Эмчилгээ

Єнєєгийн байдлаар эндометриозын эмчилгээнд хоёр тєрлийн арга болох эм ба мэс заслыг хэрэглэж байна. Дааврын бэлдмэлүүдийн тусламжтайгаар эмч сарын тэмдэгийн бvрэн зогсолтыг тvр хугацаагаар бий болгодог. Ингэснээр эндометриозын голомтууд нь єєрєє аяндаа хатаж алга болдог. Эмчилгээний хугацаа удаан буюу хэдэн сараар vргэлжилнэ.

Илүү vр дvнтэй арга нь мэс засал юм. 15 жилийн ємнє эндометриозын мэс заслыг том хэмжээг хамруулан хийж умайг дайвар эрхтэнгүүдтэй нь цуг авдаг байсан нь эмэгтэй хvнд тун эмгэнэлтэй явдал байжээ. Харин єнєєдєр дурангийн аргаар бэлгийн эрхтэнүүдийг хєндєлгvйгээр зєвхєн эндометриозын голомтыг авч чаддаг болсон байна. Сонирхолтой нь судалгаанаас харахад тамхи татдаг, жирэмслэлтийн эсрэг дааврын эм хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах умайн ерєндєг тавиулсан эмэгтэйчүүд эндометриозоор євчлєх магадлал бага байдаг байна. Гэвч эдгээр зvйлүүдийг (ялангуяа эхний хоёр) урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах нь тийм ч тохиромжтой биш болов уу.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.