Single Ladies гээд ганц бие хүүхнүүдийн тухай кино 1, 2 анги гараад байхад Single Mans гэдэг кино яагаад хийж болохгүй гэж. Одоо цагт чинь эр хүн нэг насны сайн сайхан эхнэр олж авна гэдэг чинь сагс дүүрэн хортой могойн дундаас 1ш хоргүй могойг олж сугалахтай адил хэцүү болсон цаг. За ингээд киногоо яръя. Гол дүрийн 3 эр маань 25-45 настай амьдрлын төлөө зүтгэж яваа эгэл жирийн л монгол эрчүүдийн төлөөлөл. Шувууны бага болох залуу төгсөх курсын оюутан гэхдээ төгсөөгүй л байгаа бие бялдар, булчин шөрмөс, царай зүс сайтай, гоё хувцасладаг ганган залуу. Эгч нараар тэжээлгэдэг ганц цүнх хувцастай, ганц ээлжийн костюмтай, гайгүй ганц пүүзтэй гэвч өөртөө итгэлтэй царайлаг залуу минь эрч нарын эрлэг.
Харин удаахь залуу минь 3 их сургууль төгссөн, 3-н гадаад хэлтэй, гадаадад сурч гахай тахианы мах идэж, юм үзэж нүд тайлсан, татлаа түтлээ байхгүй ч онц сурч үзсэнээс охинтой ч үерхэж үзээгүй. Сурч сурч сая л нутагтаа ирсэн чинь найз нөхөд нь бүгд эхнэр авч гэр бүл, үр хүүхэдтэй болсон учир хэл ам ч нийлэхээ больж ганцаардсан залуу.
Хамгийн ахмад нь эхнэртээ хаягдсан эр, хүүхдээ дагуулсан эцэг, гэрт орж эм, гадаа гарч эр болж хүүгийнхээ төлөө хамаг л амь амьдрал, цаг зав, мөнгө төгрөг, хүсэл мөрөөдлөө зориулдаг ч хааяа ганцаардаг эр хүн. За тэгээд энэ 3 эрчүүд минь нэг тохиолдлоор 1 газар цуг ууж таараад улмаар нэг зүйл дээр санал 1 байгаагаа мэднэ. Тэр бол Сайхан гэр бүлтэй, Сайхан эхнэртэй, Сайхан ханьтай болох хүсэл мөрөөдөл байлаа. Харин 3 залуу минь мөрөөдлөө биелүүлж чадах болов уу? Та нар санал сэтгэгдлээ бичээрэй.
8 Comments
Ter tugsuugui bacaan bol uyerheel yavjiina biz ail tolgoiloh baitugai uuriiguu ch bolgoj suraagui hun hani amidral edr arai ahdana. Ter gadaadad bh hugatsaandaa suljeegee tasalcan tovarish bol niigemd tulgamdsan asuudal bn shw. Internetees alsiin zainaas chatlaad uyerheed panaaldaad yavj baraaguigees caash bar karaokenoos tur heregtseegee bolgool burmusun suuh hunee olon niitiin arga hemjee ajil biz shugamaar uzver hoolnii gazraas songovol yadgiin
Ter dagavar huuhedtei eriin talaar harin kino shig kino shig adal yavdluud zunduug ursgaj boljiino
Goy helchee sanal neg bn
Aldaag ni heleed ogchooch. Zaaval dongosooch etr gej muuhai haritsah yamar shaardlaga bna.
hend heregtei yum be, busdiin huviin asuudal hend ch sonin bish, nargia, shou tsengeen, hudal unen yarisan, tom tom baasan garuud l garna shd, tegeed terniig harsan teneguud ni duuriah gj oroldono.
huurhun huurhun! naad sanaa chin yum duulgana shvv udahgvi kino bolhoor n k.teatrt vzeed suuj bhiig erooe
Гарчигаа сольчихжээ бас. Хэхэ. Болж байна болж байна.
Single Men гэж бичиж сурчихаад донгосооч. хаха.
Baij bolox l yum gxde gooni erchvvdiig angliar bachelors gdeg sanagdaxiin?!