Архидалтын хавтаст хэргийг шинжээд үзэхэд, уг хэргийн эзэн Архичнаас гадна Мөшгөгч, Илааршуулагч, Өөгшүүлэгч, Нийлүүлэгч нарын этгээдээс бүрдэх нэлээд нарийн зохион байгуулалтай хэрэг болох нь харагддаг.
Мөшгөгч бол архичны эхнэр. Дийлэнх нь нэг бол нөхрөөсөө ахмад, нэг бол нийгмийн давхаргын хувьд доогуур оршдог хүмүүс. Нөхөрт гарсан нэртэй л болохоос биш, том болсон хүүхэд хүмүүжүүлдэг. Эх хүн сул дорой хүүхдээ хөсөр хаядаггүйн адил, нөхрөөсөө салж чаддагүй этгээд.
Өөгшүүлэгч. “Эвий эвий, ийм хүүхэнтэй суусан юм чинь миний муу хүүд хэцүү байж таараа. Уу! миний хүү, зовлонгоо нимгэл” гэх архичны ээж. Нөгөө нь, мөнгөө эргүүлж авахгүйгээ мэддэг атлаа мөнгө зээлдүүлдэг сайн санаат этгээдүүд. Архичны авьяас чадварыг хямд үнээр ашиглах гэсэн сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс гэсэн үг. Архи авьяас чадварын араас дагадаг гэлтэй, архи хамгийн сор чадалтай хүмүүсийг өвдөг сөхрүүлэх нь олон.
Илааршуулагч. Дондолтоос гаргаж буй эмч нар. Мөшгөгч нар ихэвчлэн архичнаа илааршуулагч дээр дагуулан ирдэг. Эмчлэгдээд хэдэн сар уулгүй гэрийнхнээ баярлуулж байгаад, жалганд хэвтэж олдоно. Уучлалт гуйж дахиад эмчлэгдээд дахиад л очсоор ….
Нийлүүлэгч. Мөнгө төлөн архи авч болох хүн. Яахав хаяа зээлээр өгөх нь бий. Дээрх дөрвөн этгээдээс ганцхан нийлүүлэгч л материаллаг ашиг олдог. Ашиг нь ил байдаг болоод тэр үү нийгмийн зүгээс хамгийн их хараал зүхэл хүртэнэ.
Харин эхний гурван этгээд хэдий архичинд хамаг хүч нервээ соруулдаг ч, ухамсартай бус сэтгэл зүйн ашиг түүнээс хайж, гэм үйлдэнэ. Үнэлэмж дорой эхнэрийн хаягдахвий гэсэн мэдрэмж, ээжийн ганцаардана гэсэн ухамсартай бус айдас, архидалтыг даамжруулах нь бий. Харин эмч хүн арчаагаа алдсан архичинаас хүн ямар байж болохгүйг ойлгодог.
Архидалтын эхний үе шатуудад эхнэр нь нөхрөө архинаас гар хэмээн үглэн дуулж, ажлаас нь тосч, уухлаар нь оронд нь унтуулж, бантаж хийж хийж өгч өөгшүүлэн, дээрх гурван дүрд ганцаараа тоглодог. Хэрэг даамжрах тусам дүрүүд нарийсан салсаар, бусад дүрүүд гарч ирнэ.
Иймд хорыг үндсээр тасдая гэвэл дээрх гурван этгээд тэр дундаа эхнэр, ээж хоёрыг сэтгэл зүйн эмчилгээнд давхар хамруулах нь чухал.
Литвак Е.М “Архидалт” нийтлэлээс
SOURCE: www.103.mn
2 Comments
Sarhad savnaasaa busdiig diilne
tiin tiin tegsen gesen, medsen, zuvhun er ni l arhi uudag gesiin, gah gah gah