БЗХӨ-ийг үнэгүй оношлох, эмчлэх эмнэлэг

haldvart1

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лого

Бэлгэвчгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орж БЗХӨ тусаад, түүнээ хаана хандаж яаж үзүүлэх талаар сайн мэдэхгүй хүмүүс манай сайтад их ханддаг. Тиймээс бид Халдварт өвчин судлалын үндэсний төв буюу манайхны ярьж сурсанчлан Халдвартын эмнэлгийн Бэлгийн замын Тандалт судалгааны амбулатори буюу “Улаантууз” эмнэлгийн үзүүлдэг үйлчилгээ, үзүүлэхдээ бүрдүүлэх бичиг баримт зэргийн талаар танилцуулж байна.

Найдвартай утас: 11-450867 /Зөвөлгөө авах/

Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.

Амбулаторын ажиллах цагийн хуваарь

Үзлэг шинжилгээ өрөө №1, №3 Зөвлөгөө өгөх өрөө №1, №3
Шинжилгээ өгсөн өдөр, цаг Шинжилгээний хариу авах өдөр, цаг
Даваа 9.00 – 11.00 Лхагва 13.00-16.30
Мягмар 9.00 – 11.00 Пүрэв 13.00-16.30
Лхагва 9.00 – 11.00 Баасан 13.00-16.30
Пүрэв 9.00 – 11.00 Даваа 13.00-16.30
Баасан 9.00 – 11.00 Даваа 14.00-16.30
Бямба,Ням амарна

Анхаарах нь: Шинжилгээ авах явцын дунд 15 минут өрөөний ариутгал хийнэ

Даваа-Баасан: 11.00-12.30 – Дотоод ажилтай

Даваа-Баасан: 12.30-13.00 – Цайны цаг

Бүрдүүлэх бичиг баримт

I. Шинжилгээ өгөхдөө:

1. Цахим карт

2. Иргэний үнэмлэх,эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэр

Шинжилгээний хариу авахдаа:

1. Өөрийн биеэр ирэх

2. Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд хариуг олгоно.

3. Шижилгээний хариу тухайн сар дотроо авах

4. Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах

Энд мөн Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт) гарадаг.

Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний кабинетуудаар үзүүлж байна. Үүнд:

Эрэгтэй үзлэгийн кабинет №1

Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМД гаргах/ №2

Эмэгтэй үзлэгийн кабинет №3

Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №5

Цахилгаан эмчилгээний кабинет №11

Тарианы өрөө №15

Шинжилгээний өрөө №16

Жич:

Зарим хүн эмчийг үзлэг хийлгүйгээр хальт харангуутаа шууд онош тавиад эм бичээд өгчихдөг, түүнийг нь уугаад эрүүл болдог мэтээр бодоод байдаг. Энэ бол том төөрөгдөл. Эмч заавал лабораторын шинжилгээ хийлгэж, үзлэг хийж байж дараа нь онош тавиад, түүнээсээ үүдээд эмчилгээ заадаг. Эмчийн заасан эмчилгээг ягштал дагах ёстой бөгөөд эдгэрсэн гэж эмч үзвэл ахиад лабораторын шинжилгээ хийж магадладаг ёстой. Ингэлгүйгээр шинж тэмдэг арилсан төдийхнийг эдгэрсэн гэж өөрөө оношлоод эмчилгээгээ хаях зэргээр өвчнөө улам архагшуулж, даамжруулах нь цөөнгүй. Иймд заавал эргэх холбоотой байх ёстой. Гэтэл зарим нь Халдвартын эмнэлэг орчмоор олон үзэгдмээргүй байна, ичээд байна, онигоонд орвол яана, хүн харчихвал яанаа гэх мэтийн утгагүй шалтаг заагаад өвчиндөө идэгдээд, өөрийгөө болон өрөөлийг хорлоод яваад байдаг. Таагүй өвчин авах эрсдэлтэй шүү гэж энд тэндээс анхааруулсаар атал хамгаалтгүй, бэлгэвчгүй хавьталд орох нөхцөлд байдалд байхдаа хүн харчихвал яанаа, онигоод орвол яанаа гэж ичээгүй, зовоогүй байж наалдчихсан таагүй зүйлээсээ салахдаа ичих нь тэнэг хэрэг.

Ичсээр байгаад өвчинд идэгдээд үхэж байснаас шулуунаар эмчлүүлээд эрүүл саруул амьд явсан нь хамаагүй дээр гэвэл үгүйсгэх хүн гарахгүй л байх.

Найдвартай утас: 11-450867 /Зөвөлгөө авах/

Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Дарга: Д.Нямхүү

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга: Ц.Оюунчимэг

Поликлиникийн эрхлэгч: Б.Цацралт –Од

Хаяг: Баянзүрх дүүрэг 4-р хороо Нам-Ян-Жүгийн гудамж

Үйлчилгээний нэр төрөл: Хурц хадлварт өвчнөөр өвчлөгсдөд үзүүлэх Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ,Амбулториор үзүүлэх тусламж үйлчилгээ

Санал гомдол хүлээн авах хүн:

Нэр: М.Оюунгэрэл

Утас: 99094047

И-Мэйл: oyungerel@nccd.gov.mn

Лавлах утас: 455388

Захиалгат үйлчилгээ: 326504

Лавлагаа болон захиалгат үйлчилгээ: 453971, 450867

Хүлээн авахын утас: 70150513, 100

6 Comments

  1. help me says:

    sain bn uu nadad tuslaach 6 sariin umnu belgiin haritsaand orson yum ehleed aman yvaad daraa ni belgevchtei hsn yum ternees hoish bie neg l sulraad darhlaa muudaad nuruu buur ovdoj haluurj guilgeh yum tgd haritsaand orsonoos hoish 4 sar bolood shinjikgee ugsun eruul garsan tgtl tsonh ue gj bdg yum bn lee tgd 6 sar bolood dahij shinjilgee ugsun (shinjilgee ughud ulun bh shaardlagtai yu ) shinjikgeenii hariu eruul garsan. bie mine tenherj uguhgu hetsuu bn bie alind yund itgh ystoi ve

    Thumb up 0 Thumb down 0

  2. Galaa says:

    Hezeni medellee taviad bgam be? Shat shatni shatlalaar uzuuldeg blood udaj bn shude. Ulaan tuuzad oron nutgas irsen sain duriin humuus shuud uzuulj blno. Harin UB harialaltai bl duuregde ochij shinjilge ugnu. Herev uvchtei garsan bl hariuchin ulaan tuuzad ochij davhar hynagddag blhor duurgegde ugsun shinjilgeni hariud itgej bloh ym bnle

  3. Zochin says:

    End chin shuud uzehe bolison yum bishuu.duureg deereese uzuul geed tenegteed bna Lee sh de.ene talaar todruulj uguuch

  4. Oh gid!!! says:

    nadad heregtei medeelel bna,

  5. Зорра says:

    Зөв байна! Үүнийгээ бүр сайтынхаа нүүрэн хэсэг дээр байнга байлгавал хүн бүрт хүрэх байх даа. Эмнэлэг явах дургүй мангаруудад сайн үзүүл! Сайтын нүүр хэсэгт тавих боломжгүй бол долоо хоногт нэг удаа заавал энийгээ оруулж байгаарай гэж гуйя! Олон хүнд хүрсэнээр олон буян хурааж байгаа гэдэгт итгэлтэй  байна аа. сайтын Админ хөөрхөн шүү заримдаа ?

  6. po says:

    Garaara  bariad  shamlaad  ym  oodoos  haraad  um  yriad   bhr  ch  bs  l  ewgui   shv    kkkk    heden  hvvhen  shaaaan  heze  hussan   owdood  bnu   goe  bsnu   owdohooro  emchiige  sanaw  u  hl   kk  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.