Би галзуурч байх шиг байна

021

Би нилээн дээхнээс энэ сайтыг уншдаг болсон юм. Хүмүүс юм бичээ байхаар дагаад бичье гэж бодлоо. Ер нь бичвэл уужрах юм шиг санагдаад. Гол нь зөвлөгөө авмаар байна, тэр сэтгэл зүйч нтр нь зөвлөвөл сайн байна. За асуудал гэхээр ийм байна. Би одоо 26-тай, хоёр хүүгийн эцэг, халамжит хань, өрхийн тэргүүн хүн. Эхнэртэйгээ суугаад 5 жил гаран болжээ. Энэ хугацаанд маршрут ерөөс гэр сургууль байж байгаад, гэр ажил болсон. Жилдээ нэг удаа ангийн андууд дуудвал очно. Очоод тэгсхийгээд бултчихна. Амралтаараа эхнэрээ дагуулаад мөнгөгүй ч гэлээ хэдэн дэлгүүрийг хашрааж өгнө. Хааяа хамт приусээрээ халтуур хийгээд бензинээ олчихоод ахиад л дэлгүүр хэснэ.

Хоёр хүүхэд цэцэрлэгт. Том нь одоо дараа жил сургуульд орно. Орой гэртээ очоод хоолондоо тусална. Хүү нартайгаа тоглоно. Тэгээд жаахан ажлаа харж байгаад эхнэртэйгээ кино үзэх, эсвэл хов базах гэх мэтээр унтлагын цагаа тулгана даа. За ер нь иймэрхүү. Аав ээж хоёр байр аваад өгчихсөн. Хадмууд машин бэлдчихсэн. Үнэндээ манайд 100% ямар ч асуудалгүй. Би өөр хүүхэнтэй уулзах нь битгий хэл тийм өнгөөр харилцсан ч хүн байхгүй. Асуудал юунд вэ гэж гайхаж байна уу?

Надад байна. Би хэтэрхий аймхай. Арчаагүй нэгэн. Урьд би анхны хайрдаа тоогдоогүй, хоёр дахь хайрдаа тоогдоогүй, гурав дахиас нь өөрөө айгаад зугтаачихсан. Тэгээд ер нь хайр гэдгээс зугтаахдаа уучилаарай эхнэртэйгээ суучихсан юм. Тэгэхээр намайг матар гэж бодов. Би бараг байнга л энд тэндээс царайлаг гэдэг магтаал сонсдог. Онгирч байна ч гэж бүү бод. Би зөвлөгөө авахын тулд бүх л үнэнээ бичлээ. Би үнэндээ царайлаг, бие хаа тэгш, гэм нь жаахан дүнсгэр талдаа. Тэгэхээр одоо би эхнэртээ хайргүй байж суучихсан гэдгийг ойлгосон байх.

Гэхдээ би одоо эхнэртээ дассан. Түүнийг хүндэлдэг, мэдээж бас хэр хэмжээндээ хайрладаг болсон. Гэхдээ би сүүлийн үед өөрийн мэдэрч чадаагүй тэр мэдрэмжүүдийг маш ихээр үгүйлэх боллоо. Анх намайг 13-тай байхад нэг охин тэвэрч байсан. Тэр мэдрэмж тухайн үед үгээр хэлэхийн аргагүй байсан, тэр догдлол, цээж халуу оргиол, оройжин бодож инээгээл. Даанч үүнээс хойш түүнээс цааш эхнэртэйгээ суутал ямар ч үерхэл, ямар ч болзоо, ямар ч секс байхгүй. Би хүнтэй болзож, эргүүлж, гарыг нь атгаж нэг тийм хүнийг сэтгэл догдлон хайрлаж үзмээр байна. Тэгэхээр эхнэрээ хайрлаач гээд бас нөгөө худлаа зарчимч гарууд нь шуураад битгий унаарай. Болдог байсан бол би эхнэртэйгээ болзчихсон, догдлоод л гүйж байгаа. Даанч болохгүй байна.

Би эхнэрээ байх ёстой зүйл гэдгээр хүлээж авдаг болчихсон. Алга болох юм бол үгүйлнэ. Гэхдээ хажууд байвал бодоод догдлоод байхгүй. Би яг яасан нь дээр вэ? Ингэж амьдарсаар байгаад үхнэ гэхээр арай ч дэндүү энгийн байна. Одоо явсаар байгаад хөгширнө. Хүүхэд том болно. Тэгээд л ажил гэр, орой ном сонин гэж байгаад л нүд анина. Би дурласан охиныхоо гараас атгаад догдолж үзмээр байна. Би энэ мэдрэмжээ хүчээр дарах гэж янз бүрээр оролддог. Бясалгал хүртэл хийдэг. Гэвч яалтгүй дотроос амьдралаас нэг юм дутуу амтлаад байгаа юм шиг хатгаад байна. Яавал дээр вэ?

36 Comments

  1. ххххххххх says:

    Чи эхнэрээ өөрт чинь хайртай гэж бодож бна ууу чамшиг бас догдлол шинэ хайр шинэ мэдрэмжийг хүсдэг болуу гэж бодож үзсэн үү та хоёр харилцаандаа шинчлэл хиых хэрэгтэй эхнэрээ арай өөрөөр хархийг хичээ нууц ажилаа хүртэл шинэчил залуу минь чи амьдарлиын багана гэдгээ сана за амжилт

  2. 1 l amidarna says:

    Minii bodloor mash aimhai archaagui er bololtoi. 40-50 hureed haramsah zuil bitgii hiigeerei. Tung ni taaruulah heregtei, Buh yumnii

  3. Bod says:

    Нэгд чи дурлал догдлол хүсээд байна. Гэхдээ дурлад гэдэг чинь дуудаж хүсэнгүүт хүрээд ирдэг эд биш юм. Тэгэхээр чи зүгээр бэлэн юман дээр даварчихсан гар гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Гэр хороололд амьдраад унаа мунаа байхгүй бол чи юун дурлал догдлол ярихтай манатай. Эр хүн амьдралаа босгох ёстой гээд үзэж тарна (эсвэл надад ийм ч юм тийм ч юм заяасангүй гэж гомдоллоод архи ууж дампуурна). Ээж аавын буянд амьдралын төлөөх ширүүн тэмцэлд оролгүй сайхан амьдрах боломжтой доо баярлаж талархаж яв.

    Хоёрт, их санасан газар долоо хоног хоосон гэдгийг бод. Хүний далд ухамсар хүний хүслийг биелүүлдэг юм шүү… догдлол хүссэнийг чинь заавал хайр дурлалын хэлбэрээр биелүүлэхгүй байж магад. Гэр бүл, ажил дээр чинь хэцүүхэн юм тохиолдолж бөөн нерв, стрессэнд орох магадлал бий шүү (далд ухамсраас харвал адилхан догдлол). Тиймээс илүү юм хүсэхээ боль. Гуравт, чи эхнэртэйгээ амархан суучихсан болохоор үнэлэхгүй байна. Үүнийг чинь тэнэглэл гэдэг юм. Гэхдээ хүн болгон ингэж тэнэгтдэг. Жишээ нь чи агаар, хүчил төрөгчид баярладаг уу? Талархдаг уу? Үгүй л байх. Гэтэл үнэндээ агааргүй бол чи 5 мин-тын дотор мажийна. Хүмүүс бид юун тэр бурхан мурхан, юуны түрүүнд агаар усанд баярлаж талархах ёстой мэт. Гэтэл үгүй. Баярлаж талархахгүй ч байж байдаг учир. Чи ч гэсэн эхнэрээ агаар адил хүлээж аваад байна. Болно л доо… гэхдээ агааргүй болоход хүн яадгийг бодууштай.

  4. huslen says:

    Za zaluu min edeere oroldvol evdehiin tsondon ehnerere oroldvol salahin tsondon gej saihan zuir ug bna.chamd zuvluhud bainshde duraa tsaash ni duhaa naash ni …. naad dukuu bodolig chin tarhinas chin gartal nyaslad ogie.chi 18t bish gedege sana.onoodorin baigaa baidal chin chinii tuhain uede songoson songoltin chin ur dun.demii yum demii demchigin ohin buur demiishu.

  5. tsetsen says:

    Энэ дээд талын залуу чи ийм эхнэртэй юм чинь хаалгаа өшиглөхөөссяадын Сайхан гэмгүй эхнэртэй жаргалтай байгаагаа мэдрэхгүй хоссуудад бүү.муу юм заагаад бай Хүн уг нь алдсан хойноо уйлан дуугарч байхаар бусдын алдаанаас суралцаад өмнө нь сэргийлчдэг бол болчихож байгаа юм даа За өөрөө мэд дээ залуу минь Чиний амьдрал чиний сонголт Босгосон амьдралаа боовоороо нураана уу байна уу өөрөө мэд!!!!

  6. Zaluu says:

    Эхнэрээ ямар сайхан үзэсгэлэнтэй юм вэ гээд л хоосон магтдаг байсан, дараань хоол унд хайраа би хийчихэе гээд хийдэг болсон, тэгээд бүүр баярлуулая гээд гэр цэвэрлэдэг болсон дараань хувцас угаадаг болсон, дараань хүүхдүүдээ байнга хардаг болсон. нэг мэдсэн 24/7 хоол унд гэр цэвэрлэж хүүхэд хардаг гэрийн нөхөр болсон. ийм байдалтай 5 жил амьдарсны дараа манай эхнэр хүнд намайг манай нөхөр гэж арчаагүй амьтан хүүхдээ хараад л гэр орны ажил хийгээд байж байгаа хэдүүлээ жаахан шоуднаа гээд хэсэг нөхдүүд дагуулчихсан нөхрийг ингэж л баздаг байхгүй юу онгироод архи уугаад явж байсан гэсэн шүү. Сүүлдээ тэгээд гэртээ харагдахаа больсон доо. авгайг даврааж болохгүй ээ толгой дээр гараад тэнэгтээд унадаг юм билээ. Чиний асуудал бол чи зүгээр л хүнд сайн болмоор байна гэж бодоод байгаа юм байна. Хүнд дурлана гэдэг чинь за би энэнд дурлачихая гээд л дурлачихдаггүй байхгүй юу. Дурлал өөрөө чимээгүй ирдэг юм. Зарим нэгэнд нь огт ирэхгүй. Чамд ирээгүй байгаа юм байна тэрэнд чи юундаа солиордог юм. Хавар хавартаа л би дурладаг би азтай хүн. (зарим нэгэн дурлаж үзээгүй гэр бүл ярьсан малуудад хэлэхэд үнэхээр дурлачихвал одоогийн эхнэр хүүхэд хэн ч биш болдог юм) Гарын таван хурууны Шагдар шиг л хаалга цөм өшиглөөд гараад явмаар санагдана.

  7. deli says:

    a same old story

  8. busgui says:

    Zaluu mine-ii setgegdeltei sanal 100 % niilj bna. Minii nuhur ingej bodoj setgej, namaig neg uslaad ogdogch bolosoi, urgaad tsetsegleed ogoh yumsan. Harin ch esregeeree urgelj oochilj goochilj golj doromjilj mialj gomdooj bh yum doo.Emegtei hun gedgee ch martaj bna. Enhriileliig uzsengui ee. Erheleh ch erhgui blaa. Hair enhriileliig medruuleh zaluu baival tur ch gesen ochmoor l bna shuu gej…

  9. hi says:

    zaazaa, neg l yum helmeer sanagdlaa. ehnereesee joohon uidsan gesen ug uu. oorsdiinhoo hairiig sergeehiin tuld, ehnertee tsetseg, shokolad, zaa nariin nandiin goy saihan zuiluudiig avch ogch surprise bariarai. Emegtei hun tsetsegtei adil, uslaj tordood l baih yum bol bayarlaad hoorood uneheer egduutei, chamaig ch mon adil ulam iheer hairlaj halamjlah bolno. ulam uzesgelentei bolno, haraarai.chamaig ingeed baihaar chamd mash hoorhon amttai belguud barih bolno. ter ni yu ch baij bolno. 
    amidral bayan shuu, zaluu minee, joohon orgon hureetei setge ee. amidraliig yaj l bol yaj bayjuulj bolno. yor ni tiim bizdee, ter hureendee setgeed baival tiim l bainashdee, orchin toirnoo ch oorchilj bolnoshdee. yu saad bolov
    ail geriin ezen mini zaluuraa haash ni zaluurdana, ehner huuhduud ni tegeed dagaad l yavna shuudee.chamaig geh 3 hun buh zuild chinii tald baina geed boddoo,hoorhon bgaa bizdee. ger bul hamgiin tom az jargal shuu.

  10. Болороо says:

    Ер нь бол залуучуудад, хэлэхэд эрт битгий хүнтэй суугаачээ. Юу ч үзээгүй байж гэр бүл зохиож хажуудхаа зовоогоод, гэмгүй олон хүүхдүүд хохирч байна шүү дээ.

    Тэгээд бас нэг цариалаг нтр гэхийн эр хүн цариалаг байх тусмаа жоохон ухаан муутай байдаг байхаа. Уучлаарай.

  11. ZALUU MINE says:

    zaluu mine bi ch bas cham shig l negen. Anh uuriiguu hairgui hunteigee suuchlaa l gj boddog bsn. Ghdee terniigee odoo bi uurchilsun. Yj ter we ghr. Chi uuruu uuriiguu uurchil bas ehneriigee harah uncguu uurchil. Ehnerteigee hamt kino uzej hamt gaduur ywhaas uur zuils hii. Zuwhun bie biedee dor hayaj sardaa 2-3 udaa cag gargaad zuwhun hamtdaa amraltand ch yumu yu ch saad bolohgui gazarluu yw. Bas romantik orchind bolzoond yw. Ehneriigee chim. Ehnertei urgelj sain saihan ug helj bii. Ter tusam chi ehneriinhee ymar uzesgelentei emegtei bolhiig anzaarna. Ceceg uslah tusam saihan boldog shig ehnertei urgelj saihan ugsiig helj bayarluulj bai. Ter tusam ehner chine chamd yg ltedgeer ugs shig chine haragdaj ulam shn busgui bolno. Bid chine salah gj bish jargaah gj awj suudag uls shuude. Amjilt zaluu.

  12. OB says:

    Aav, eej ni bvh ymiig ni hiigeed bhaar huuhed ni sul doroi, ursulduh chadvargui, yunii tuluu amidarch buigaa medehgyi iim hun bolj bna. 2 huuhdiin aav gelee. Ene bol mash tom hariutslaga. Chi ene humusiin tuluu amidrah yostoi. Yag l etseg eh chin chamaig usgusun shig. Muuhai amia bodson hun sanagdlaa, uhne ch geh shig

  13. Galaa says:

    Ysn2 gene muu erguu dagz. Chamd ymrch setgelzuich hereggui aalzmin. Ihenh zaluus uuriin bair suutstai blhgej 10 horin jil hudulmurldug. Chimu nusgai batsan aavin eejin  buyn gaalgui busdiin amidarlar naadhig hused bnu. Chi uuruu zovj zuderch bj ene buhniig bosogson bol ingej iliirehgui bsn. Nuramar  bval nuragad uur huuhentei durlalda mansurad yvache sugaa. Bair mashinichin ehner huuhedchin huuliin daguu 75 huviin avch ulden. 25 huvi chamd onogdsonch chi huuhdiin tetgmjeer butsaaj bur iluu tulnu. Shaldan guya ganzaglad gudmand garharchin ehnerchin l chamaig 2huuginge etseg ymda gej haranu gehees uur negen chamtai hair durlal yriad huttsultsuud yvna bhda

  14. гаргуун says:

    Эхнэртээ хайргүй л юм дургүй чинь хүрээд л баймаар юм.Хайртай байхо.Зүгээр л эр хүн болохоор өөр хүүхэнтэй унтамаар байгаа биз.Унтаж үзээд юугаараа я илүү биш юм байна гэж мэдрэхгүй юу да.Тэгэж байж санаа чинь амрах юм шиг байна.Амьдрал ийм л байдаг.Тэгэж догдлуулсан хайр гэж анхны хайр л бий.Бусад нь бүгд адил байх болно.Нэг хэвийн эгэл жирийн би ингэж л боддог

  15. Гоо бvcгvй says:

    Ккккк жинхэн хор нь гараагvй баагий байна даа. Элийрч байж эхнэртэй хаягдаж аль ч vгvй “Дулмаа минь байсан ч болоосой” гэж уйлан дуугарч Галсан царайлаад сууж байв дээ. Эхнэр чинь чиний заяаны хань байна. Сууж амьдрах тавилантай бол их амархан суудаг юм оо. Тавилан байхгvй бол хичнээн хайр байгаад гэрлэж чаддаггvй юм бна лээ. 
    Танай гэр бvлийн зураглал чиний бичсэнээр бол сайхан эрvvл харилцаатай. Жаргалтай гэр бvл. Xvvxдvvддээ цаг гаргадаг сайн аав. Амьдралд еер юу хэрэгтэй юм бэ? Хорвоог элэг бvтэн туулах шиг жаргал байдаггvй юм. Энэ бvxнийг хэрэв нураавал “жаргалтай газар хvн тогтодоггvй” гэдэг нь болох бус уу?

  16. zul says:

    Gaduur zunduu l huurhun goe ohid baina araas ni guigeed dogdlooch dee bolzoond yriad baahan arhi pivoor dailaach dee. Teriigee bodoj dogdolj honood dahiad bolzoond yriad bas jaahan dailaad haltyyr olson munguu zartsuulaad ineej huhruud gui l dee ehner yahaw gertee 2 huugee haraad bj l baig 2 huuhed yah we dee chamd yu l helew gej chamaig ehendee baahan huleej yilaldana l biz daraa ni aaw irdegguim daa geed dasna l biz uhsen baas tiimee. Za teged dailj dogdolj guigeed byydald or bas heden tsaasaar baga saga yum aw dor hayaj 200 l boloh bh belgewchtei heseg yntaj bgaad bur goe medremj awah geed belgewchgui 1 yntana za teed tembuu geh met beleg nuguu tsetseg shig jaahan ohidoosoo awaad deeshee tenger hol dooshoo gazar hatyy tsag ireh ued ehner chini chamaas uur halamjit hania olson huuhduud chini uur aawtai bolood nyryyn deer ni syygaad aawaa gd l guildej bh blgui dee. Hussen zuilee hii dee tsarailag zalyy mini. Gaduur yu l baina mes zasald jaalhan l orson buun tsarailaguud bainaa baina. Emegteichuudiin emnelegeer 3-n hunii 1 ni belgiin zamiin uwchtei anhnaasaa hamar chih ni tasaraad ehelchihsen humuus bainaa baina za tegeed amidraliin gashuun amt amsaagui bol amsah alhamdaa or doo or  

  17. healer says:

    ерөнхийдөө бол одоо эхнэрээсээ өөр жинхэнэ хайртай хүнтэйгээ явалдмаар байна харин эхнэр гэртээ сууж л байг гэхгээд байгаа юмаа даа янз нь чи өөрийнхөө сонголонд хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй чамд 3 боломж байхад чи өөрөөсөө болж алдсан одоо эхнэр чинь ямар буруутай гэж чамайг өөр хүүхэн хайрлахыг харах ёстой юм бэ ? Хэрэвээ чи тэр хайрлаж догдлох гээд байгаа эмэгтэйгээ оллоо гэж бодоход хэд догдлоод жоохон хайрлаал эхнэр дээрээ буцаад ирэхүү? чамд тийм сэтгэлийн тэнхээ байгаа юмуу? чамд гэж хэлэхэд эхнэртэйгээ дэлгүүр хэсэх халтуур хийхээс арай өөр зүйл хийж үз гэмээр байна. чи хэтэрхий эрт ирээдүйгээ харж гутраад байна

  18. мөнхөө says:

    жаргалтай газар хүн тогтдоггүй, жаргал даахгүйн зовлон гэдэг энэ. тэрүүгээр явж байгаа гайг, үүгээр дуудах гэдэг маш буруу юм

  19. sh shh says:

    Hamag ym chni belen bolhoor tgj bga ym ene sariin zeele tolood iluu garsnarn yaj amidrala zalguulah ve gj bododj yavsan bol iluu dutuu ym bodoh zavgui l bh bsan bh. Tgd yah gd bgan nuuts amragtai bol gej heluuleh gd bgamu

  20. MAN says:

    aav eej hadmuudaaraa hamag ymaa belduulsen belenchleh setgelgeetei mangar batsaan l baina uur yu helhev

  21. тото says:

    Юун ч эрт эхнэр хүүхэдтэй болсийн. Дѳнгѳж 26тай байж. Болоогүй ээ юм юм болно. Зѳндѳѳ дурлана. Гэр бүл эрт зохиосон хүмүүст хяслантай юм шиг дурлал даажигнаад байдаг юм.

  22. Ewderhii hun says:

    Uilah huuhdiin hoshnogo urd odoroos umalzana gdg l yum bolj bgaan bna. 13 tai medremj ahiad torohgui ee. Al bol al l bdiin ahiin duu

  23. Irgen says:

    26-хан настай байж юун 56-тай юм шиг залуу вэ!!!!! 
    Юун ч эрт авгай хvvхдээсээ уйддаг юм. Эр хvн ч бол до. 
    Айлгvйтэж яваад авгайдаа хаягдав да.

  24. O says:

    Neg mongol uguulleg bsan da. Ehneriig chini dagina bolgono, gehdee dagina bolgoj huvirgahiin tuld daginiig hairlaj haramlah heregtei gesen mayagiin. 

  25. GegeenCom says:

    3 udaa ter medremjee hurtcen boloom bishu neg ch uzeegui ulsuudiig yah geed bgn. Yer n amidral dunduur duurenhen dutaj gucah huseh hyasah yumtaigaa bjeej l amttai bnu bolohoor ter huseed bga medremjeer chini byalhsan amidral odoo bgagaas chini ch iluu surug ur dagavartai ch yum biluu heseg dogdolj zurhee bayarluullaa daraa n yag yah geed bgaga bodooroi bas l busdiin jishgeer horvoogiin jamaar ehnert garch ur huuhedtei bolohyn umnu l tegj dalchiganadiin bgazde undsen zorilgo chini odoo bii bolcon bga zuiliin l tuluuh zutgel bsn bhd yu ve ter ehner odoo daivar buteegdehuun bolcon bas yadahad biyeiig n 3 huvaacan bhyma joohon coglog huuhen taaraad jurmand n oruulaad changalaasai chamaig. Taavaar n bailgaj bolq achaalal n bagadsan davarsan daamsk bsn bnaa sry ehner ih l yum amjuulj guideg busgui bn chi odoo uuruu naad huuhduudee halamjilj ehnertee tuslaachee yun zavtain

  26. Lord Men says:

    Мал бацаан худлаа шагаад үлгэр бичээд би эхнэр хүүхэдтэй адилхан харин ямарч тасархай охин. Байлаач унтаал хядаг байх хэрэг тэй зүгээрл хэрэглээ байхгүй юу да эмэгтэй хүмүүс бас адилхан хэрэглээ гээл эрэгтэй хүн тэй зуралдаал байх тэнэг

  27. Zochin says:

    Jargaldaa tashuuraad bolood bgaa amidralaa suiruuleh gd bgaa yumuu bitgii ehneree zoliosloh geed bai. Tsarailag huurhun geed terendee bardaad bgaa yumuu aimhai yum bol aimhai chigeeree gantsaaraa yavahgui hunii ohiniig avch suuj huuhduudee garguulchihaad aih zuilgui saihan amidarch baij bitgii olon yum dongos za. Ehner chin yamar nohoid baridag mod uu!!!!!!

  28. zochin says:

    chi galzuurch bgaa yum bushee, harin ali heduine galzuuraad odoo soliorch bgaa yum bna.

  29. zander says:

    Ez ni hatgasan hog zugeer bgaarai

  30. zaluu says:

    baigaadaa setgel hangaluun bai, ehner shulam bish l bol chi hangalttai aztai yum bna.

  31. sar says:

    Bas chi hvnd durlaad nuguuh ni bas chamd durlalaa gej bodoy ger bvltei hvnd durlasan ter emegteid bas yamar hetsvv bhuu gedgiig chinii naad bodol heregjwel hichneen hvn zowoh we gedgiig sain bod

  32. sar says:

    Odoo tgd yah gj. Oilgosongvi hvnd durlaj hairlalaa ghd ehner hvvhde yah ym bi chamd anhnaasa hairgvi bsn odo l hairtai hvnteigee uchirlaa gd salah ymu za yahaw hvvhedgvi bsn bol yaay gehew hoer bvltger vree aaw ni hairlaj dogdolj vzmeer bn gd hayhuu yana gsn vg ym er hvn bj ehner hvvhdiinhe umnu hariutslagtai bh ym bishv eswel ehneree uurchililduu uur hvn gj bod uur nvdeer har ehnertee durla uur songolt bga gejvv. Chamg durlaj dogdlohiig harah gd ard chin gurwiin gurwan hvn zowno shde ehner chin ch gsn hvn shde zaluu nas amidralaa chamd l zoriulj yawaa bn chi iim ym bodoj amidralaa tam bolgoh hereggvi de minii dvv 

  33. еспри says:

    ez ni hatgaad baigaam biz dee, ingeel ehelj baigaamshd. horij boldoggui 20 nasandaa dogdolj, durlaj hairlaj, hayaj hayagdaj, solij holij, baahan ohid huuhnuudtei bujignuulj baigaad ayandaa zalhaad irne, tegeel 30 garaad tuluvshuud ireheeree ger bulee zohiohod zugeer. yalanguya er hun buuurrr 40 hurch baij buuri suuj, uhaan sanaa bie haana ni tomoojdog genelee. 

  34. Twister says:

    tged odoo yahiin be. 15 nastai huvguun shig ohiduudiig erguuleh hereg u? Neg duunii ug baidag daa. “ohin mine dee hairtai ohin mine, ergeed eejid ni ene nas oldohgui ch enhrii hairtaihan ohin chinii tuluu horvoogiin jamiig hoish ni taviya” gej. Aav boloh tiim amar gej bodoj baina u. Uuriinhuu amidraliin zosiosloh hereg gardag yumdaa ho. Hairgui hunteigee uur hunees zugtaj yavaad suusan gedeg yamar sonin ug ve. Aldaa gargasan bol ter dor ni zalruulaad salahgui ene olon jiliin daraa hairgui baisiin dogdolj uzmeer baina geed usvur nasnii huvguun shig yum yariad yavahiin. Arai l logikgui sanagdaad baina lda.

  35. j&j says:

    Yu gej ch heleh we dee amidaral yum chin 

  36. zochin says:

    Tsarailag yum bol yagaad tiim olon ohind toogdoogui yum boldoo. Tomootoi daruugaasaa bolood tegdeg zaluus baidag l daa. 26 han nastai bain 2 huuhedtei geheer ert huntei suuchaad l odoo dogdlohson geed baidag. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.