Бөгжөө голсон бөгжний эзэн

0

Эмэгтэйчүүд заримдаа тун ч хачин зан гаргах юм. Жишээлэхэд, энэ зураг дээрх залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд бүтэн сар бэлджээ. Зүгээр ч үгүй найз нараа дуудан туслуулж, тэд нарын хамт бүжиг, дуутай перформанс энэ тэр зохион байгуулж, олон ч удаа бэлтгэл хийсэн гэнэ.

Тэгээд хайртай бүсгүйгээ урьж ирээд, найз нар дуугаа дуулж бүжгээ хийсний дараа залуу гарч ирээд бүсгүйдээ цэцэг өгч, өвдөг сөхрөн суугаад “Надтай гэрлээч” гэж хэлэн хамаг мөнгөө шавхан байж авсан сүй тавих бөгж бүхий улаан хайрцгийг хайртадаа өгч.

Дуу бүжиг явж байхад уяраад нулимс дуслуулж байсан бүсгүй бүр ч их баярлан хайрцгийг авч нээгээд… тэгснээ үг ч дуугаралгүй бөгжийг өгчихөөд буцаад яваад өгсөн байна. Хайртай залуу балмагдаж, жинхэнэ онигоо шок хоёрт зэрэг ороод үлдсэн нь ойлгомжтой.

Энэ явдал, бүр тодруулбал бүсгүйн тэнэг зан тэр даруй олныг гайхшруулж, уурлуулан тэр даруйдаа Хятадын сошиал сүлжээний №1 сэлэь болж хувирчээ. Гэвч хэрэг ингээд дууссангүй 30 минутын дараагаар хайртай бүсгүй нь WeChat-аар найз бүсгүйтэйгээ энэ хэргийг талаар юу гэж ярьж байгааг харуулсан скриншот тархаж олныг бүр уурлуулсан байна.

Их зантай тэнэг бүсгүй нь найз хүүхэндээ аймаар их гомдоллосон гэнэ. Тэр найз залуугаа амалсандаа хүрч лайтай том чулуутай бөгж өгөөгүйд нь уурлаад яваад өгсөн, шал тэнэг залуу гэж хэлсэн юм байх.

9 Comments

  1. fd says:

    haha teriig n medseer bj chi suusan geheer chamd heregtei neg yum bas terend bj dee. haha. deerh zochin

  2. zochin says:

    emegteichud hund ni bish ed huru gund ni durlaj suudag bolchood bgaa ue shuu dee. Minii ehner ch gesen tiim l bodloor nadtai suusii shd.
    darhan uugii 

  3. zochin says:

    ha ha ha bas aztai zaluu yumaa

  4. E says:

    Harin ch aztai zaluu baina.  Iim materialistic balai yumtai suuchihsan bol zovoh baisiim hehe

  5. GegeenCom says:

    Circondchihdog bj kk

  6. Ханийн тэнгэр says:

    Ийм xvvxнээр яадаг юм. Муу хань насны гай гэж. Нехрее зовоосон балай авгай болох юм бна. Манай терийг самарч буй баагийнууд шиг шуналын дэв болсон, ероолгvй сав лугаа xvvxэн юм. 

  7. gfh says:

    iimerhuu yumiig uneheer battai gej bodson hunteigee l hiideg yum. Sain taniagui l bj dee. Odoo tanisan n bolj

  8. lol says:

    Hyatad huuhnuud ch daam garchee. 

  9. Ambaga says:

    Hairgui l yum bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.