Гар хангалгыг анагаах ухаанд мастурбац гэдэг. Зарим судалгаанаас vзвэл эрэгтэйчүүдийн 90-95%, эмэгтэйчүүдийн 41-60% нь гар хангалгаа хийж үзсэн байдаг юм байна. Гэтэл гар хангалгаа нь эрүүл мэндэд хортой, ганж дон мөн эсэх талаарх маргаан олон арав биш, олон зууны турш үргэлжилсээр өнөөдрийг хүржээ.
Харин энэ талаар орчин үеийн секс судлаач мэргэжилтнүүд ямар бодолтой байдаг юм бол? Үүний нэг жишээ болгож гар хангалгатай холбоотой элдэв цуу яриа, төөрөгдлийн талаар Бразилийн секс судлалын “Kaplan” институтын захирал Мария Вилелагийн өгсөн тайлбарыг сонирхуулж байна.
Мария Вилела:
“Гар хангалга их хийвэл нүүрээр батга гардаг гэсэн цуу яриа маш түгээмэл байдаг. Үнэн хэрэг дээрээ энэ нь ямар ор үндэсгүй зүйл юм. Үүнээс гадна гар хангалга нь сохрох, солиорох хүртэл аймшигтай үр дагавартай гэх яриаг ч би сонсож байсан. Энэ мөн л ямар ч ор үндэсгүй худал зүйл.
Цаашилбал, гар хангалга хийвэл алган дээр үс ургадаг гэсэн бас нэг цуу яриа байдаг. Энэ нь дээрхийн адил ямар үндэслэгүй дэмий яриа юм. Гар хангалгаа нь гарын ч тэр, биеийн өөр ямар нэг хэсгийн ч тэр үсний ургалтанд огтхон ч нөлөөлдөггүй. Энэ мэтийн яриаг хүмүүс “Нээрээ тэр тэгсэн гэсэн” гэж баталгаажуулдаг ч тэр болгон нь ямар ч үндэслэлгүй юм.
Зарим нь гар хангалгаа хийх замаар эрхтэнээ томруулж болно гэж төөрөлддөг. Гэтэл үнэн хэрэг дээрээ эр бэлэг эрхтэний хэмжээ нь зөвхөн удамшлаас хамаарах тул гар хангалгаа энд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Мөн гар хангалгаа хийх хугацаа нь ч эрхтэний хэмжээнд ямар ч нөлөө үзүүлэхгүй тул энэ эрхтэн нь томрох ч үгүй, жижигрэх ч үгүй.
Гар хангалга нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай гэж ташаардаг. Үнэ хэрэг дээрээ мастурбац нь хүний бие махбодид ямар ч нөлөө үзүүлдэггүй бэлгийн үйлдэл. Гэхдээ нөгөө талаас бэлгийн хэвийн амьдралаар амьдрахаас татгалзаж, зөвхөн гар хангалга хийдэг бол сэтгэл зүйчийн туслалцаа шаардлагатай болсон хэрэг.
Олон хүн гар хангалгыг байж боломгүй нүгэл, бузар булай зүйл гэж ташаардаг. Гэтэл энэ нь мөн л ямар ч үндэслэлгүй төөрөгдөл. Хүн заримдаа гэнэтийн хүсэлдээ автаж, хийж байсан ажлаа орхиод гар хангалгаа хийхээр 00 руу гүйх тохиолдол байж болно. Гэхдээ сэтгэл зүйн үүднээс авч үзвэл энэ ч нүгэл биш. Зүгээр л хүн бэлгийн хамтрагчтай болох, түүнтэй хэвийн харьцаа тогтоох г.м. асуудлаас зугатаж байгаа хэрэг.
Эмэгтэй хүн гар хангалга хийх ёсгүй гэсэн яриа нэлээд түгээмэл байдаг. Олон зууны туршид нийгэм нь эмэгтэй ч тэр, эрэгтэй ч тэр гар хангалг цээрлэсээр ирсэн. Нэгэн үед эрэгтэй хүүхдүүдийг гар хангалга хийлгэхгүй гэсэндээ эрхтэнд нь гаднаа зүүтэй тусгай бөгж хүртэл зүүдэг байсан. Одоо ч гэсэн секс нь маш олон талаараа хориотой, цээртэй зүйл хэвээр байна. Ялангуяа охидууд өөрийн бэлгийн дур хүслийг ямар ч үед илэрхийлэлгүй далдалж, охин биеэрээ байгаа гэдгээ батлах хэрэгтэй болдог. Гэтэл бэлгийн дур хүсэл гэдэг нь хүйс ялгалгүй хүн болгонд байдаг хүсэл болохоор эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн адилаар өөрийн дур хүслээ илэрхийлэх эрхтэй.
Гар хангалгыг зөвхөн бага залуу насанд л байх ёстой гэсэн бас нэг төөрөгдөл байдаг. Гэвч энд нас ямар ч хамаагүй. Харин залуу хүмүүс сексийн хувьд илүү идэвхтэй байдаг бөгөөд өөрийн биеийн боломжийг таньж мэдэх сонирхол байдаг болохоор гар хангалгыг нас тогтсон хүмүүсээс илүү олон хийдэг. Тэгээд ч тэд гол төлөв байнгын бэлгийн хамтрагчгүй байдаг.
Христийн шашны бүх л урсгалд гар хангалгыг нүгэл гэж үздэг. Учир нь тэд зөвхөн ур удмаа үлдээхэд чигэлсэн хавьтлыг хүлээн зөвшөөрөөд бусад бүх тохиолдолд нүгэл гэж үздэг. Гэтэл гар хангалга нь ердийн бэлгийн хавьталтай адил зүйл тул оршин байх эрхтэй буюу өөрөөр хэлбэл нүгэл биш“.
Мэргэжилтний бодол ийм байна. Үүнээс гадна өсвөр насныхан өөрсдийгөө ямар нэг ганж дон, бэлгийн гажуудалтай болчихсон юм биш байгаа гэж шаналах нь цөөнгүй. Учир нь тэд бэлгийн гажуудал буюу нийгмийн, олонхын дагаж мөрддөг бэлгийн хэм хэмжээнээс гажуудсан илрэл гэж юу байдгийг мэддэггүй. Бэлгийн гажуудалд дараах зүйлсийг оруулж болно, үүнд:
-транссексуализм. /өөрийгөө эсрэг хүйсний хүйсний хүнтэйгээ адилтггах, өөрийн хүйсэндээ тааламжгүй хандах/
-гомосексуализм, лесби /ижил хүсний хүмүүст татагдаж, тэдэнтэй бэлгийн харьцаанд орох/
-асексуализм /ямар нэг байдлаар бэлгийн харьцаанд орохоос татгалзах/
-мазохизм / бэлгийн хамтрагчаасаа сэтгэл санааны болон бие махбодийн доромжлол авах хүсэл/
-садизм /бэлгийн хамтрагчаа сэтгэл санаа, бие махбодийн хувьд зовоож, үүнээсээ таашаал авах/
-педофили /бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орох/
SOURCE: www.103.mn
6 Comments
esod19@.com-n sanaliig tarxindaa tusuulj bgaad gar hangalga xiilee sxan bolloo thanks kkk
Өөд өөдөөсөө харж байгаад хийж үзсэн. Бас л сонин юм билээ. Санаачилгыг нь тэр хүүхэн гаргаж билээ
yu yariad bgaam boloo, yaj gar hangalgagui neg honohiim beeeeeeeee.
Dajgui sanaa bna. Gehdee bi law tesehgui bxaa. Kkkk
Nadad genet sonin bodol turluu. er em 2 uud uuduusuu haraad sexdehguigeer gar hangalag hiij uzvel yamar bol. turshij uzeh busgui bn uu kk ? gaj maj gej buu bodooroi genet l uzmeer sanagdlaa
Ok