Мөс шиг хүйтэн залууд дурлачихаад яахаа мэдэхгүй байна…

tumblr_n2g06w0wfp1t1ybuvo1_500

Сайн байцгаана уу? Намайг Ариунаа гэдэг би одоо 21 настай. Би уг нь найз залуутайгаа үерхээд бараг 2 жил болж байна. Тэр надтай анх үерхэхдээ огт хайртай дуртай ч гэж хэлж байгаагүй. Зүгээр л нэг өдөр ирээд жоохон юм ярьж байснаа үерхий гэсэн тэгээд л би зөвшөөрөөд өдийг хүртэл үерхэж байна. Тэр их хүйтэн хөндий. Бид хоёр долоо хоногт бараг нэг удаа л мсжлэдэг огт утсаар ярьдаггүй, сардаа нэг уулздаг. Уг нь бид хоёрын гэр 2-хон буудлын зайтай. Тэгээд уулзий гэхээр унааны мөнгөгүй байна дараа болий гэдэг уулзах их дургүй.

Бид хоёр үерхэж эхлээд нэг ч удаа хамт гадуур явж байгаагүй, би нэг удаа гуйж гуйж хамт үүдэнд байдаг дэлгүүр гарсан. Бид хоёр хамт хоолонд орох, кино үзэх зэргийн тухай ярьж ч байгаагүй. Уг нь тийм ч мөнгөгүй хүн биш л дээ миний мэдэхээр хахаж цацталаа баян биш ч гэсэн хөрөнгөтэй л айлын хүү. Уулзахаараа байнга л секс хийдэг. Гэхдээ хамт хонож байгаагүй. Би ганцаараа амьдардаг болохоор уулзвал ерөнхийдөө манайд орж ирээл намайг яаж ч эсэргүүцэж байсан ятгаад секс хийж дөнгөдөг. Яг уулзахаараа үнэхээр халамжтай сексдээ ч их сайн. Би эсэргүүцсэн хэвээрээ байвал намайг 2, 3 цагийн турш ч ятгадаг. Тэгээд л секс хийж дуусчаал шууд завгүй эрт харих ёстой гээд л шууд явчихдаг.

Харин тэднийд уулзвал орой нь намайг таксинд л суулгаж өгөхөөс хэтэрдэггүй салахдаа хариад мсж бичээрэй гэдэг. Би хариал санаа нь зовчихно гээд л мсж бичихээр огт хариу бичдэггүй. Тэгээд санаа тавьдаг биш гээд мсж бичихгүй байхаар шөнөжин хаана байна, хариагүй юмуу хариач гээд л мсжээр булдаг. Бас нилээн хартай. Би салий гэж зөндөө бодож оролдож байсан. Тэгээд л салий болий гэж хэлэхээр уучлаарай би өөрчлөгдөнөө би хичээнэ гэдэг уулзахгүй гэж шийдэхээр бүр гадаа ирээд зогсчихдог огт хөдөлдөггүй бүр нэг удаа өдөр 4, 5 цагийн үед ирсэн байсан би шөнийн 3 цагийн үед гараад очсон чинь орцонд сууж л байсан. Битгий салаач гуйжийна гээд л.

Миний хэлж чадах ганц баттай юм гэвэл тэрэнд надаас өөр эмэгтэй бахйгүй. Эхнэргүй бас найз охингүй гэдгийг нь би маш сайн мэднэ. Тэгсэн хирнээ яагаад ийм сонин байдгийг нь би их гайхдаг. Тэр надаа хайртай гэж хэлж огт үзээгүй байсан. Бид хоёр ФБ-р ч найзууд биш. Би хэдэн сарын өмнө нүүхдээ бүр шийдээд дугаараа солиод хоёр сар гаран таг болсон тэгсэн чинь нэг өдөр миний гэрийн хаягийг олоод ирсэн байсан. Би яг гаднаас орж ирсэн чинь үүдэн дээр нэг залуу харанхуйд зогсжийсон гайхаал гэрийнхээ үүд рүү дөхсөн чинь орцны гэрэл ч асаал тэгсэн тэр яг мөн байнаа би ч яахаа мэдэхээ байсан зогсож байсан чин намайг ирж тэврээл би чамд хайртай гэсэн. Би энэ хүнээс анх удаагаа л энэ үгийг сонсож байгаа нь энэ. Үерхээд хоёр жил болж байж л энэ үгийг сонслоо. Тэгээд л уярчихсан. Удаан холбоогүй байсан болохоор санасан ч гэж жигтэйхэн.

Тэр өдөр бид хоёр бас л секс хийсэн харин тэр дуусчихаад тэвэрч хэвтэж бахйдаа хайртай шүү гэж хэлчээл дахиад яваад өгсөн. Би маргааш нь мсж бичсэн чинь өөдөөс нөгөө л хуучин янзаараа мммн ооон ааан заза ийм үгээр л хариу барьж байгаад таг болсон. Би энэ хүнд үнэхээр хайртай. Яах ёстой юм болоо? Надад туслаач. Би ийм хоёрын хооронд гурвын дунд байхаас залхаж байна?

33 Comments

  1. тэнэг says:

    Ямар тэнэг амрхан хүүхэн бэ чи. Чамайг ийм тэнэг болохоор чинь л элэг барьж байгаа байхгүй юу. Ёоо уулзаад л үерхье гээд л үерхчихсэн гэнээ хаха тийм адуу мал шиг тэ амар2

  2. Би эхнэртэй л дээ. Надад хэрэг болохоор унтдаг нэг хүүхэн байдаг л юм. Тэр надад маш их сайн. Харин би мэдээж хайргүй. Зүгээр л секс. Харин чиний бичсэнийг уншаад нөгөө хүүхнээ өрөвдчихлөө. Больдог ч юм билүү. Гэхдээ бас эрэгтэй хүн юм болохоор хэрэгцээ гарахаараа панаалдаж байгаад л унтдаг л даа. 

  3. my ex says:

    manai uridnii nz zaluutai yg ijil ymaa. buur yag Ijil ter bas iim mortoo bas hardanaa. tegeed bi salaad odoogiihoo nohortei gerleed ohintoi bolsondoo uneheer bayrlaj ywdag ter tenegees salsandaa. naad teneg zaluugaasaa erthen zaigaa awaarai iim hun oorchlogddoggui shuu. manai nohor bol ohin bid hoert buhnee zoriuldag taalagdaxgui zuil bwl shuud l helchihdeg tiim hunuus oilgohod mash amar bdiin bna. odoo boltol gantsaaraa tegeel dongiotool ywdiin blee hohino gej bodood ineed hurdiin

  4. гаргуун says:

    Чамд нэг тийм л хайр тохирох юм байлгүй.Ямарч байдлыг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй байдгын хариу шүү.

  5. rofl says:

    uher yumu haashain

  6. Emma says:

    Chamaig gsn setgel uneheer algaa. Hairtai bol tgd sex gui 2 jil bitgii hel araas chini guideg zaluus baina. Shaltgaangui ch cham ruu sanaachlagaaraa zalgaj irj uulzahiig harahiig husdeg yum da. Tegeheer naad zaluu chini tsaanaa boddog huntei baih chi zugeer l sex partner boljee. Erthen setgelee tataj uuriiguu hundel. 

  7. bbb says:

    naad zaluugiin chini setgets zugeer uu. bi bol unshaad yagaad ch yum aij jihuudes torloo. nadad bol heviin zugeer hun bish sanagdlaa. bolgoomjtoi handaarai daa. ymarch bsan chamd sain heviin hun bol bish bna. 

  8. zochin says:

    hun hairaa ugeer helej ilerhiilehguich uil yvdal, hartsaaraa heleed ogdog shuu dee. iimerhuu zuild emegtei hunii zon zovin unen heldeg yum shuu.

  9. zochin says:

    shuud duusga, chi yama sex iin hangagch ni yum uu, hojimiin amidral chin eneneesee ch dor bh bno. zorigtoi duusga duu mini. 

  10. tsomo says:

    Iim hun hezee ch uurchlugduhgui dee minii urd ni naizlaj bsan zaluu iimerhvv hulduu hun bsiin gehdee cekc  hiidgui ni uuriin bn.chamaig saihan ashiglaj bgn bishvv une tsenegui bolhoor chin. Zorilgo ni chamgai sex uur zuilgui l hun uym shig bn.yag eregtei hun hairtai bol uur l handana da. Naad oilgomjgui hunese hol bsan ni deer bhoo yaah gd bga n mdegdehgui uymtai her udaan ingej bh gej bgn…. sain bdoroi yamar tuurdug baishin shig amidral bishdee garah gartsaa erthen ol…

  11. Otgoo says:

    Хөөх ёстой сонин залуу сонин харилцаа байна. Сайн ярилцаад яг таг болго сонин л юм

  12. Gai shuu says:

    Manai nohor neg iiimerhuu teneg baidag. Bi salya gehee huuhedtei  bolohoor salahgui. Yostoi gai bolood uur utsaar hurgeed untaad ideed suuj baidag gai bii. Bii suuldee ene odoo hezee uhej dald   oroh boloo gej boddog bolson shuu. Ooroor bol salah argagui. Boon gai

  13. Aji says:

    Дээд зэргийн хувиа бодсон бэртэгчин новш байна. Суугаад тамын ёроолд унана гэж л мэд. Чамайг зөвхөн хэрэгцээгээ хангахад л ашиглаж байгааг ойлгож байна уу дүнхүү минь. Хүүхэд гарсан хойно чамд ганц удаа шөл хийжөгөхгүй ганц удаа хүүхпийн даавуу угаахгүй. Хэрхэхийг чиний сэтгэл оюун мэдтүгэй

  14. Abc says:

    Setgelee tat. Hold

  15. Abc says:

    Bi 1 iimerhuu zaluud durlaj zovj bj bilee. Estoi hereggui zuil shuu. Oor halamjtai zaluud erhleed yavj bsan n hamaagui deer. Ooriigoo bod

  16. salaach says:

    Az jargaltai bj chadaj bnu guiyu nomer 1 bizdee. Jiremsen bolchoogui deeree boli,uuriiguu bodooch. Arai denduu muu hun,hunii orontsog we. Har tolgoigoo bodson hun ashiglagch we. Hairan amidralaa tiim uhmel yumand zoriulj bdag

  17. Ханийн тэнгэр says:

    Ойрхон байдаг бол ухаан суутал нь тас тас алгадмаар охид чамаас эхлээд л байна шvv. Эмэгтэй хvн муу xvнрvv зvтгэх нь их юм даа. 
    Тэр дээр Гоо бvcгvйн хэлсэнээр жирмээ болсон байна гээд хэл. Ашиглагч этгээд бол сvvлээ хавчаад зугатааж одох биз. эсвэл би аав болоход бэлэн биш гон гон гэх байх. Тэгвэл амбаардаад явуул, ахин бvv vзэгд гэж хэл. 

  18. кккк says:

    юун унааны мөнгөгүй гэх. 2 лаа унааны мөнгөгүй багшийн дээдээс хар хорин хүртэл алхаж хүргэж өгчөөд эргээд багшийн дээдрүү алхаад харьдаг залуутай суусан ш дээ. Мөнгөгүй байсан ч гэрийн гадаа ирж 4 5 цаг юм ярьж суунгаа бие биенээ харж л баясдаг байлаашдээ юун секс мекс. Наад залуу чинь хайртай хүнтэйгээ учиртлаа чамайг хажуудаа байлгах сонирхолтойн байна. Ёстой л жирэмсэн болж гэж хэлж үзэх л арга бна. Намайг жирэмсэн болсноо хэлэхэд үхтлээ баярлаж бүр үсэрч дэвхцээд барьж авч үнсээд дээш нь шидэхээс л бусад нь болсондог. Туршаад үз дээ охин минь

  19. Гоо бvcгvй says:

    Мен чанарыг нь мэдэхийн тулд жирэмсэн болчихож гээд хэлээд vзвэл яасан юм. Тэгээд яаж хандахаас нь бvx зvйл тодорхой болно доо. 

  20. Гоо бvcгvй says:

    Чамайг ашиглаж байна! Улаан домбо залуу байсан ч хайртай бол ингэж хандахгvй. Чамайг бэлэн зэлэн, зардал гарахгvй амар гэж явдаг юм бна. 
    Чи цэл залуухан охин байна. Ийм vнэ цэнэгvй байж болохгvй. Хэрэг болоход чамд тvшиг болж чадахгvй. Чамаас илvv сайхан бvcгvйтэй учрах юм бол автобусны тасалбар шиг юу ч бодолгvй хаяж явна.
    Эрчvvд vнэн сэтгэлээсээ хайртай бол алдах бий гэж айсандаа алган дээрээ л бемберvvлдэг юм шvv!

  21. ммм says:

    чамайг гүрийж байгаад буугаад өгчдөг гэдгийг чинь мэддэг болохоор даварцан байна. ийм арчаагүй эрийн оронцогт битгий дээрэлхүүл. хайран бие. 

  22. zuvluguu says:

    gert ni och, aaw eejtei ni uulz, tsaashid bdliig uuriin gartaa aw, aaw eejteigee uulzuulahgui bval chi ashigluulj bgaa ni naidvartai unen gesen ugshde
    , esvel ehnertei teriigee bhgui uedee chamaig awaachdag yum bishu, za tsaana ni emegtei hun bhgui ch gesen ingej uerhene gej yu bhaw de arai ch de

  23. hihu says:

    Mus shg huiten bgaagui duuren tsetseg tewreed 6 7 jil udur tutam hairtai gd guideg bsn hun hamt amidraad irheer baga bagaar huiten hundii bolj bhd minii duu erthn salsan ni dr bhda

  24. zochin says:

    Cekc hamtragch

  25. huue tenegee says:

    iim humuus chine 1 bol gomo, 1 bol hairtai hunteigee uchirtlaa ashiglah gesen humuus l iim bdg ym daa. shalgaach naadahaa yaj geheer sex hiij bhdaa bugs ruu ne huruugaa hiih geed dair 1 bol shuud hairtai ym bol suuy ger bul bol zohoij ur huuhedtei bolie gej tulga daa. za tegehed l medegdene dee duu mine dee. 

  26. hi says:

    yahav, uneheer zalhaad ireheeree l chi ooroo zugtah bh, odoohondoo chi naadahaa huleegeel, zarimdaa dogdlool bna uu.tegdiimdaa, yor ni bol neeh hairgui bhoo,daschihsan bh.naad medrelduu holduu gar aa orhison ni deer dee.2 3 jil bolj bj l orhih bh daa.zaluu ch bna doo. oortoo tatmaar bgaa bol, yahav, iishee tiishee yavii gej asuu, odoo duursiishdee. aan tiim, hamgaalaltaa sain heregleerei

  27. gnb says:

    ug n suuld tegj olj irehed n shuud za gej evlerehgui oshoo joohon 1-2 sar tsarai ogohgui harznah yostoi bsan yum, shalgah geheer chi ooroo amarhan za geed shalgah bolomj olgohgui bna. amarhan yumiig n buteej ogood. Tegj irehed n l bodoj bgaa yumnuudaa heleh heregtei tegeed haalgaa teriig oruulahguigeer sexdehguigeer haadag bhgui yu. hun uurtai bhad yun sex yum bolno biz?

  28. gnb says:

    sex

  29. gnb says:

    sorry, chamd hairgui zugeer l seks bool n bna. unegui amar. Hun hairtai hundee ingej handdaggui yum.hediigeer ooriigoo ilerhiilehdee amaar helehdee muu ch uildel n bol oor bdag yum. naadah chini shuud l ashiglaj bna.

  30. Ambaga says:

    Yamar sonin zaluu vee, tiim iim gej helj medehguin bn aa. Yag l onisogo shig. Hairgui yumuu geheer hairtai yum shig. Hairtai yumuu geheer ugui ch yum shig. Ugaasaa huvi hvn n uuruu tiim haagdmal, bvreg, dotood setgelee uudalj yarihaas aidag yum bolov uu? 

  31. owlcity says:

    ugaas tiim neg zojigduu l hvn yum bailgvi de dotor setgelee delgej chaddagvi tim neg hvmvvs bdagdaa

  32. zochin says:

    Huurhii ohin naad  bandidaa ashigluulj bgaaga medej bnu boli iim hair gj bdaggvi ymaa dvv min 

  33. nana says:

    Хоёрын хооронд гурвын дунд дөрвийн захад тавын голд л үерхдэг юм байна даа баларсийн. Ер нь бол чин үнэнээсээ хайрладаг л бол тийм зан гаргахгүй л дээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.