Та нар элдвээр битгий хэлээрэй…

Harmony-Loves-16

Сайн байна уу? Та бүхэнтэй өөрийн хайрынхаа тухай түүхийг хуваалцах гэсэн юм. Би бол  жирийн л нэг хорин хэдтэй залуу. Архи тамхи хэрэглэдэггүй хэрэглэхийг ч хүсдэггүй гэр амьтай тийм л залуу. Хамгийн гол нь сүүлийн хагас жил дотор амьдралд минь нэгэн гайхалтай бүсгүй орж ирснээр миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Бид хоёр бие биедээ ухаангүй хайртай. Бүх тал дээр үзэл бодол зарчим сексийн тал дээр хоер биенээ халамжлах гээд бараг 100 хувь тохирдог. Яг л заяаны хосууд шиг анх уулзаж байхдаа хүртэл урьд нь мянган жил хамт амьдарсан юм шиг л тийм л дотно байсныг би тодхон санаж байна.

Хайртай бүсгүй маань надаас үе мултарсан эгчмэд бүсгүй насны зөрүү нь 14 нуугаад яахав. Халаасанд нь орчлоо гэж битгий зэмлээрэй. Хоер идэхгүй хоосон хонохгүй бусдын л адил амьдралтай. Бид хоер бүх ирээдүйгээ хамтдаа төлөвлөж төсөөлж мөрөөдөн ярилцдаг. Тэгэхдээ ч маш их аз жаргалтай байдаг. Хоер биендээ ч маш их итгэдэг. Бид хоер хоорондоо огт хэрэлддэггүй бараг хэрэлдэж ч үзээгүй. Хоер биенээ ч алдахаас маш их айдаг. Яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэхээр би гэдэг хүн жинхэнэ хайраа олсноо одоо л мэдэрч байна. Та нар элдвээр битгий хэлээрэй…

13 Comments

  1. sonio says:

    Za chi hayhgui amidarch chadah ymu.hunii amidral urchiv de 

  2. Sun says:

    Одоо тэгээд үр хүүхэдтэй бол тэгвэл амьдрал чинь улам батжина. Аз жаргал хүсье.

  3. Zayaka says:

    Та хоёр л хоорондоо болж бүтэж байвал бусад нь юуны хамаа байна.Хүн хүний амьдралаар амьдрахгүй шүү дээ

  4. Dragon says:

    aaay td goy shaajinu? Sain shaa shaa

  5. Aagii says:

    Manai nuhur nadaas 16ah. Bi hz ch ichij bas haramsaj bgaagui. Bi nuhruuruu bahrahdag. 

  6. HAHAHAHA says:

    AA бүү мэд юу л бол

  7. ммм says:

    уулзаад хагас жил (зургаан сар) л болж байгаа юм байна шд, эхний нэг, хоёр жил үнэхээр гоё байдаг тэрнээс хойш л жинхэнэ мэдэгдэнэ дээ. дахиад жил уулзаад үз ээ тэгээд шийд

  8. zochin says:

    Tegeed uur yu heregtei yum be, yah gej end bichseniig chin oisongui.

  9. Ambaga says:

    Bayar hvrgii! Zayani hanitaigaa uchirchee! Nasnii zoruutei saihan hosuud zunduu l bn shd! Hvnii yu gej heleh hend hamatain! Gants oldoh amidrald oorsdoo l jargaltai amidar!

  10. саран says:

    ЧИ өөрөө л итгэлтэй дуртай байхад өөр чамайг хэн зогсоох вэ.Хүүхэн чинь яагаад тэгэж тохироод байгаан учир нь орчлонг нэлээд элээчихсэн хүн л байхгүй юу даа хө.Хүний омголон зан эрхэмсэг байдалд нас л хамааралтай.Одооч яахав хөггширөөд яах гэдэг аймаар.Ядаж эм хүн аймаар хурдан өтлөнө.Ээ нэг хөгшин хүн хараад суухаар амьдрал мөн  утгагүй болноо доо.

  11. buuraliin ug alt says:

    047 ert yavah ni todorhoi l doo chi 59 tei nohor chin 74 amid baina gedeg tun naidvar muutai tiimees ertnees biye beldej baih heregtei

  12. 047 says:

    Bayar hurgie Hervee chi uneheer az jargaltai bgaa bol. Hediigeer az jargaltaigaar tugsuh esehiig chini medehgui ch hun uuruu l hicheej zutgej husvel boloh biz dee. Bi 15 nasaar ah nuhurtei. Amidral mini saihan l bna. Mungu tugrugund boloogui ee bas. Ugaasaa tiim mungutei hun ch bishdee. Adilhan zutgeed l bolj bna. Ih nasnii zuruutei bhaar mungunuus bolj Suusan l gej boddog yum. Bi ch Tegej boddog bsan. Biyeree tuulaad l nasnii zuruund hair gej baidgiig medej bna. Minii nuhur Hezee ch hugshin sanagdaj baigaagui ee. Harin ch dandaa ineej yum surch temuuleh gedeg. Bi nuhurtuu hairtai. Harin Namaig orhiod horvoogoos ert yavchih vii l gej aidag. Hani ijlee golj shililgui Saihan hairlaj bgaarai humuus mini. Amidral boginohon shuu. 

  13. Зорра says:

    Хайран залуу нас …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.