Төмсөгний хорт хавдар

Untitled-1-copy

Төмсөгний хорт хавдар /өмөн/ нь ихэвчлэн залуучуудад элбэг тохиолддог ч 29-35 насны хоорондох эрчүүдэд хамгийн нийтлэг. Ямар ч өвдөптгүй зангилаа, овгор товгор зүйл төмсгөнд тэмтрэгдэх, эсвэл төмсөгний хэмжээ, нягтрал нь жирийн байдгаас өөрчлөгдөх зэрэг нь төмсөгний хорт хавдрын хамгийн эхний шинж тэмдэг юм. Үүнээс гадна хэвлийн доод хэсэг, цавь орчмоор өвдөх шинж тэмдэг илэрч болно.

Ихэнх эрэгтэй хавдар үүссэнийг мэддэггүй, мэдлээ ч шууд эмчид очдоггүй. Үүнээс болж хорт хавдар бусад эрхтэңд үсэрхийлдэг. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хүн бүр төдийлэн ухамсарладаггүй ажээ.

Төмсөгний хорт хавдрыг мэргэжлийн эмч, төдийгүй төмсгөө шалгаж хэвшсэн эрэгтэйчүүд өөрсдөө ч оношилж болдог.

Хорт хавдар бүрэн оношлогдсон тохиолдолд мэс заслын аргаар төмсгийг авах эмчилгээ хийнэ. Үлдсэн нэг төмсөг нь даавар ялгаруулах, бэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой. Төмсөгний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ төмсөг хуухнагт буухгүй удах нь хорт хавдар үүсэх гол нөхцөл болдог.

Хэдийгээр эрэгтэй хүүхдийг төрөнгүүт төмсөг нь байгаа эсэхийг эмч нар шалгадаг ч гэсэн эцэг эхчүүд ч бас анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заримдаа төмсөг нь буугаагүй хүүхдийг өсвөр насанд нь эсвэл бүр түүнээс хожуу ч мэдэх тохиолдол гардаг. Энэ үед төмсөгнии хорт хавдар аль хэдийн үүссэн байж болзошгүй. Иймд бага насны эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төмсгийг шалгаж, хоёр төмсөг нь хуухнагтаа байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй.

Хэрвээ аль нэг талын төмсөг эсвэл хоёулаа буугаагүй тохиолдолд эмнэлэгт хандаж төмсгийг буулгах мэс засал хийлгэх нь зүйтэй юм.

Төмсгөө өөрөө шалгах тухай

Төмсөгний хавдрыг илрүүлэхэд төмсгөө өөрөө шалгаж үзэж байх нь хааяа нэг эмнэлгийн үзлэгт орж биеэ шинжлүүлэхээс илүү үр дүнтэй байдаг гэж зарим хавдар судлаачид үздэг. Иймд эрчүүд cap бүр тогтмол нэг өдрийг сонгон төмсгөө өөрсдөө шалгаж сурах нь чухал юм. Төмсгөө халуун усанд орж байх үедээ шалгах нь тохиромжтой байдаг. Учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг тэмтрэхэд илүү хялбар болно. 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой.

Төмсгөө шалгах аргачлал

Толины өмнө зогсож байгаад хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.

Дараа нь хоёр эрхий, долоовор, дунд хуруугаараа төмсгийг хоёр талаас нь барьж зөөлөн тэмтэрнэ. Эрхий хуруунуудаа төмсогнии дээд талд, дунд ба долоовор хуруугаа төмсөгний доод хэсэгт байрлуулан хоёр төмсгөө ээлжлэн тэмтэрч үзнэ. Тэмтрэх явцдаа дараах өөрчлөлт байгаа эсэхийг нягтална.

Ямар нэг зангилаа, овгор товгор зүйлс тэмтрэгдэх (Төмсөгний урд болон хажуу талд ямар нэг овгор зүйлс тэмтрэгдэх учиргүйг санах хэрэгтэй. Харин томсөгний ар талд төмсөгний дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болох тул түүнтэй андуурч болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж шалгуулбал зохино)

-Төмсөг таталдах, эвгүй оргих

-Төмсөг орчмоор өвдөх

-Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх

Дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, шинжлүүлэх нь зүйтэй юм.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

2 Comments

  1. unknown says:

    Urt bogino baival yahuu bas tsaviar haya ovdood bdiim bosoj chadahgui boltol

  2. qwe says:

    tsaviar hatguulaad bval yadgiin bol?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.