Цэвэршиж буй эмэгтэйчүүд үнээний сүү ихээр уу
Энэ бол яах аргагүй эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог нэг өвчин юм. Нийгмийн хөгжлийг дагалдан өдөр ирэх тутам хүмүүсийн амьдралын ачаалал ихсэж, стресс ядаргаанд орох болжээ. Мөн гэр бүлийн тогтвортой бус байдал, удаан хугацаагаар эхнэр, нөхрөөсөө салангид амьдрах, мөн чихэрлэг зүйлийг хэтрүүлэн идэх, зарим дотоод шүүрлийн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн сав өндгөвч -ийн ямар нэгэн өвчин зэргээс шалтгаан эрт цэвэрших нь их байдаг.
45- 55 насны эмэгтэйчүүд нь дунд наснаасаа өтөл нас руу шилждэг. Үүнийг цэвэрших хугацаа гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүд цэвэрших хугацаанд орсны дараа өндгөвчийн ажиллагаа доройтдог. Үүний шинж тэмдэг нь сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй багасахад хүрч сүүлдээ бүр зогсдог. Цэвэрших хугацаа нь 1- 2 жил үрэлжилдэг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бие махбодьд ямарч нөлөөгүй цэвэршдэг бол зарим эмэгтэйчүүдэд энэ нь хүндээр нөлөөлнө.
Иймээс цэвэршиж буй эмэгтэйчүүд шим тэжээл уураг их агуулагддаг хүнс тэжээлээр хооллох нь зүйтэй. Жишээ нь тахианы өндөг, гахайн хар мах, үхэр, хонины мах, үнээний сүү, загас зэрэг далайн төрлийн, буурцагны төрлөөр илүү хооллох хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнд хүний биеийн бодисын солилцоонд чухал хэрэгцээтэй олон төрлийн шүвтэрт хүчил, А, В1, В2, В12 зэрэг витамин -ууд агуулагдана. Мөн зохистой биеийн хөдөлгөөн хийж, алжаал ба стресийг сайн тайлах, дааврын үйл ажиллагаа зохицуулах бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он
1 Comment
Мульт витамин сайн уух хэрэгтэй.