Сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү богино наслах болж байна. Энэ юунаас болов? Эмэгтэйчүүдийг хэт буурай буюу сул дорой гэж үзэж, эрэгтэйчүүдийг хэт хүчирхэг гэж нийгэм хөөрөгдөх болсноос эрэгтэйчүүд эрт үхэх болж байна гэж судлаачид үзжээ. Хятадын судлаачид 1960 оны үед Хятад улсад эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалт адилхан байсан. 1970 оны үед эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс нэг насаар илүү наслах боллоо. 1980 оны үед эмэгтэйчүүд нь эрчүүдээс хоёр насаар илүү наслах болсон. 1990 он болоход эмэгтэйчүүд нь эрчүүдээс дөрвөн нас илүү наслах боллоо.
Бээжин хотын хүний дундаж наслалт нь 74, Эрэгтэй хүнийх 72, эмэгтэй хүн 76 насалж байна. Дэлхийн олон улсад явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүлээс 6-8 насаар илүү насалдгийг тогтоожээ. Үүний учир нь :
1. Эрэгтэйчүүд эмэгтэй хүн шиг амархан нулимс унагадаггүй. Бодсон санаснаа илэрхийлж гаргалгүй дотроо хадгалж явдаг зэрэг бүх ачааллыг дотроо тээж сэтгэлийн хүч илүү гаргадаг нь аажимдаа зүрхний өвчин тусах, зүрхний булчингийн зангиралд орох тохиолдол харыдангуй илүү байдаг. Эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийг бодоход дотроо зовлонгоо хадгалж чаддаггүй, сэтгэлээ онгойтол ярьдаг, уйлдаг учраас сэтгэлийн зовлон бага байж бие дэх хорт энерги гаргаж чаддагаас бие сэтгэл амаржин урт наслах, эрүүл амьдрахын нэг үндэс болж байдаг.
2. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад эмнэлэгт очих нь бага байдаг. Хүнд өвчин биш л бол тэгэсхийгээд өнгөрөөх, болж өгвөл эмнэлэгт очихгүй байх, эмчлүүлэх тал дээр хойрго байдгаас өвчин үрэвсэл даамжрах бололцоог олгож наснаасаа хорогдуулж байдаг. Эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүд эмнэлэгт очиж үзүүлэх нь 40%- аар бага гэсэн судалгаа гарчээ.
3. Зарим эрэгтэйчүүд гэр бүлтэй мөртлөө гадуур зугаалах дуртай байдаг. Мөнгө төгрөг, албан тушаалтай эрчүүл гэр бүлээсээ гадуур нууц амраг тэжээдэг. Үүнээсээ болж эхнэртээ мэдэгдэх, хүмүүсийн нүдэнд тусаж хэл ам гарах, албан тушаалдаа ан цав үүсэх вии гэхээс айж үргэлж сэтгэлийн “тамтай” явдаг нь эрүүл мэндээ хохироох нэг үндэс болдог.
4. Мөнгө бага олж гэртээ харивал гэр бүлийн хэцүү уур амьсгалд автаж, эхнэртээ гологдох, үр хүүхэд нь хоол нэхэх зэргээс болж сэтгэл санаа хямарч, гутралд орж, архи ууж стрессээ тайлсаар эрүүл мэндээ бүр ч хохироодог.
5. Ажлын хүнд ачааллаас болж уур унтуутай болж амархан ядардаг, биеийн эсэргүүцэл суларч ядаргаад өвчин тусах магадлал их болдог.
6. Хэтрүүлж архи ууж, тамхи татдаг зуршил нь элэг өөхлүүлж, уушиг хордуулж эрүүл амьдрахын үндсийг гэмтээдэг.
7. Хоолны дэглэм, цаг барихгүй өөх тос их хэрэглэдгээс цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчин, элэг өөхлөх өвчинд ихээр нэрвэгдэж байна. Айл гэрийн эзэгтэй нар нөхрийгөө орой ирэхэд аль болох сайхан өөх алагласан мах чанаж, тос шөлтэйг нь хамсан хоол хийн барьдаг. Хурц өөх тосыг ингэж тогтмол хэрэглэвэл дээрх өвчнүүдэд нэрвэгдэх нэг шалтгаан болно.
8. Цөөн тооны эрэгтэйчүүд архинд хэт шунаж, зан ааш нь бухимдангуй болж амиа хорлох явдал гардаг. Энэ бол эрчүүл богино насалдгийн нийгмийн эрсдэл, харин биологийн талаас “X” хромсомтой холбоотой тайлбар бас бий.
Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он
9 Comments
Судалгааны эх үүсвэрээ бичээчээ.
буруу биччихжээ. өрөөлийг хайрлангаа өөрийгөө ч хайрлуулж байх хэрэгтэй
за юмыг дандаа туйлширч өрөөсгөл талаас нь харж байдгаа болимоор юмдаа. Сайн ч нөхөр бий саар ч нөхөр бий, сайн ч эхнэр бий саар ч эхнэр бий. Хүний олон дунд сайн муу байлгүй л яахавдээ. Юмыг дандаа нийтэд нь нялзааж байдгаа болиоч. Гэхдээ эр ч бай эм ч бай хүнийг хэт шүтэж, дээдлээд, хамаг юмаа бариад өмнүүр нь гүйгээд байж болдоггүй л юм байналээ. Өрөөлийг хайрлангаа өрөөлийг ч хайрлах хэрэгтэй л гэж хэлмээр байнаа
za za ene zavaan novshiin Mongold neg ikh urt naslakh geedyakh vedee pizda ge
setgel zuin huchirhiileld nasaaraa urttuj amidardag bolohoor. hamgiin tom shaltgaana ni ene yum, setgel taivan humuus l urt nasaldag.
Тэнэг Gegeen com. эргүү мулгуу сэтгэлгээгээр арчааагүй үзэлээр тэнэглэсээр л. пзда
Lol bi urt naslah magadlaltai eregchind durtai
Er hvniig ta nar haaya ch gesen hairla
Erlegt yavahas n umnu haniin jargal edluul ee!
Hewteriin ovchton shig uy ch hiihgui bainga hewtdeg zalhuu, hodolgoonii dutagdaltai