Сайн байна уу. Би 2 хүүхдийн ээж гэр бүлдээ хайртай энгийн нэгэн бүсгүй байнаа. Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байгаа ч анх бидний амьдрал ямар сайхан байсан одоо бүр орвонгоороо эргээд яах ч учраа олохгүй маш их стресс аваад л байж байна. Нөхөртэйгөө би дагавар охинтой суусан юмаа. Том хүүхэд маань одоо 14 настай. Хоорондоо 10 насны зөрүүтэй хөөрхөн 2 охинтой болсон. Анх болж бүтнэ гээд өөрөө хувцасаа аваад л ирсэн. Би ч нөхөртөө сэтгэлтэй болсныг хэлэхүү юу ч төлөвлөж ярилцалгүй сууцгаасан гэхэд болноо.
Гэхдээ бид 2 хүн итгэмээргүй маш хурдан суусан. Танилцаад 20 дахь хоног дээрээ нэг гэрт орсон. Би ч анхны хүүхдээ гаргасанаас хойш олон жил мэдрээгүй сэтгэл хөдлөл байсан. Бас тун ч удалгүй жирэмсэн болж 2 л гаргахаар шийдэцгээсэн. Эхэндээ би маш ас жаргалтай том охин маань ч сэтгэл хангалуун гэдсэн дэхь хүүхэд минь ч томорсоор сайхан үеүүд байсан. Гэтэл жирэмсэний хугацаанд хүндрэлтэй тээж байнга эмнэлэгт хэвтэх болсон. Тэгэж байж арай гэж бага охиноо өлгийдөн авсан.
Гэтэл одоо өөрийн ээж аав шиг хүндэлж байсан хадмууд хайртай нөхөр минь одоо өстөн дайсан мэт байдалд орчихоод бажй байна даа. Юу гэхлээр бид 2 бие биенийхээ занг мэдэлцэлгүй суусан хүмүүс ойлгомжтой бага багаар муудаж эхэлцгээсэн. Гэхдээ би түүний сайн сайхны төлөө хүүхдүүдийнхээ хайртай аав нь байгаасаа гэдэг үүднээс хэлдэг байсан. Архи их уудаг бараг заримдаа 7 хоногийн 5 өдөр бол зоолттой. Энэ байдлыг би хэлж ярихад эсэргүүцдэг байсан. Яваандаа уурлаж эхэлсэн. Сүүлдээ гар хүрч бүр 2 хүүхэд рүү хүртэл далайна. Би тэр болгоныг хүмүүсээс нууж хааж явсан. Хүний тэвчээр бас хязгаартай шүү дээ.
Хамгийн гол учир нь муудах болгондоо эцэг эхээ дуудна. 3-лаа нийлээд загнана. Би өдийг хүртэл дуугаа л басйан. Гэтэл одоо бүр эцэг нь зодох гэж дайрсан. Би энэ хүмүүст үзэн ядуулахаар юм юу хийснээ хайгаад хайгаад олоогүй. Гэтэл намайг 2 настай хүүхдээ хардаг хүнийг ажил хийхгүй байна. Мөнгө олж ирэхгүй банйа гээд л дайрцгаах болсон. Би уул нь хүүхдээ 7-хон сартай бахйад машин тэрэг авч зарий гээд гадагшаа явж байсан. Хувиараа юу хийж болох бүхнийг хийх гэж үзсэн. Хийсэнчиг. Эд нарт хангалтгүй байсан бололтой. Машин авч өгч байраа би бэлдэж өгөх ёстой байсан юм шиг байна лээ. Одоо 2 хүүхэдтэй минь хөөгөөд тайван балйгахгүй хүмүүс юм.
Хамгийн гол нь эцэг эх маш их бид 2-н дундуур орно. Бүх л юмаа тайлбарлаж тэдний үгээр амьдрах ёстой юм байхаа. Одоо бүр байхгүй хойгуур миний эд зүйл хулгайлаад тэр одоо лам хараар л яваад байх шиг байгаа юм. Эцэгт нь манай нэг түлхүүр байдаг юм. Хаашаа нүүнэ хувилаад авчихна. За яахав гээд л яваад байсан. Гэрээс орон доороос элдэв шашны зүйл гарч ирээд болдоггүй. Аймшигтай хүмүүс. Үр хүүхэд удамдаа юм уншуулаад явдаг хүн бас байдгаа. Бас жилийн өмнө охиноосоо аймшигтай мэдээ сонссон. Намайг хүнд тээлттэй эмнэлэгт хэвтэх болгонд том охиныг минь зодож байсныг мэдсэн. Тэгэхэд би яг харвах гээд даралт ихэссэнээ мэдэхгүй шинээр нэг ажил эхлүүлсэн байсныг хэлэхүү. Гэртээ харий гэхээр ажлаа яахуу гээд маш хүнд үе байсан.
Гэвч 2 хүүхдээ хаян хаян хийсэн ажлыг бас шууд хааж болохгүй жил гаран нухалсан. Хань муутай хүн үнэхээр ганцаарддаг юм байна. Тэгээд хаагаад ер нь хүүхдүүдээ овоо болгоё. Хэсэг амръя гээд энэ жил юу ч хийлгүй байя гээд гэртээ суусан. Бас зүгээр сууж чадахгүй хүн чинь бас бус юм хийлгүй л яахав. Эцэг эх нь миний хувьд одоо хэн ч биш. Бас болоогүй энэ асуудлууд 2 жилийн өмнөөс эхэлсэн боловч би нөхөртөө итгэсээр л ирсэн. Яахав архи уудаг эцэг эхийнхээ үгнээс гардаггүй л юм байна гээд тааруулж аяыг нь дагах гэж их хичээлээ. Гэвч яасан итгэл алдаж одоо бүр улаан цайм хонуут өнжүүтээр явдаг болж би бүр эцсээ хүртэл итгэж байхад 1 биш. 2, 3 хүүхнүүдтэй заваарсан баримт би олж харсан цуглуулсан.
Одоо хангалттай гээд салий гэхээр буцаад ухаараад ирэх болвуу гээд хараад байх юм. Би эсвэл тэнэг юм болуу ч гэж бодох шиг. Оо бас болоогүй нэгэнт толгой нь эргэсэн хүн өөрөө сална гээд өргөдөл өгсөн байгаа. Би бүр гайхаад барахгүй юм. Би болон миний 2 охин ийм хямдхан байсан гэж үү. Намайг уул нь албан ёсоор бэр гүйж гэрлэлтээ батлуулсан хүмүүс шүү дээ. Би бүр цоожоо солиод өнөөдөр гадуур хоноод ирэхэд нь оруулахгүй. Чиний байр биш л гэнэ. Би хувцасаа аваад явъя л гэнэ. Би гүрийгээд оруулаагүй. Энэ шөнө бас л байхгүй. Харин миний эргэлзээд байгаа учир нь хааяа согтуу ирэхээрээ би ингэх ёсгүй байсан хайртай байсан ээж аавын буруу гээд л учир нь олдохгүй юм шөнөжин унтуулахгүй ярина. Одоо яах ёстой юм бол? Надад зөвлөөч…
35 Comments
bi er bayr yslol ha neg uuj idsen ch taruulj heregleh heregtei bdin sh de tm bhad hulgai zelgi araar yawn bj hereglen gj yu bhaw de sorry gehde nad hvniig chini vnende talahgvi l bn shv
ene bol amidral bish oro hamgin adgin er hvni svgnes dor ymtai suutsan ym bishv odo harin yaj salah we gdg zvil bodoj suuhgvi bol ene maygar amidarna gj yu bhaw de
Охидоо уулзах уу? 91852247
Zaaasss neg muu har yumiig zugeer hayaach. Huuhdee zodson, arhi uudag, araar taidag hunees yundaa zuuraldaad bgaan. Bi teneg ch yum bolovuu gechijee, tenegiin teneg baij.
Харамсалтай л юм. Надад багаасаа нэг байранд өссөн нэг найз байдаг байсан. Архийг нэг уух шиг болно. Надаас мөнгө зээлж, гэр орныхоо юмыг зарж гээд уугаад л байдаг байсан. Муу эхнэрээ зовоогоод, эхнэр нь хоёр ч удаа манайд уйлаад ирсэн. Тэгээд салсандаа. Салснаас хойш мань эр ууж байгаад өнгөрсөндөө. Эхнэр хүүхэд нь харин дажгүй амьдарч байгаа юм байна лээ. Юу гэж хэлэхгээд байна вэ гэхээр нөхөртэйгөө эрүүл байхад нь яриад үз, Тэгээд үнэхээр нөхөр чинь амьдралаа архинаас доогуур үзэж байгаа бол эртхэн салаад хоёр охинтойгоо сайхан амьдрахгүй юу. Эхэндээ мэдээж хөлөө олох хэцүү байдаг гэсэн. Яваандаа охид чинь өсөөд ирэхээр дажгүй дээ. Сайн хүнтэй таарх ч юм билүү.
Bi 1 l zuiliig oilgosongui. Ehnii amidral chn buteegui 1 huuhedtei uldched yagaad yu ch medehgui 18t shig 20hon honogin dotor 1 gert orj bgan! Chi ooroo aygui hyamdhan bn shdee. Emegtei hvn chn urij zaluulj, guilguulj, hurim nair hiij baij ber bolvol unetei hundtei bdiin. Yagaad aldaan deereesee suraltssangui ve?!?
Яанаа охиноо зодуулчаад салахгүй ийм тэнэг хүүхэн яаж хүүхднэ хүн болгоноо
Хариу хүссэн хүнд хэлэхэд. Манай нөхөр архи уудаггүй.
за наад тэнэг нөхөр, хадам ч яахав дүүрч гэхэд чи өөрөө ямар тэнэг хүүхэн бэ. Хүүхдээ бодох сэтгэл байна уу чамд. Хүүхдийг чинь зодсон гээд байхад хараад байна гээд мэдрэлтээд байхын. Хүүхдийг чинь зодохоос гадна яасан ч юм билээ. цаашид яагаа ч билээ. хүүхдээ бодооч. ингэж явсаар байгаад охиноо алдах бий дээ. Шилжилтийн насандаа яваа хүүхэд аль ч тал руугаа хөлбөрч мэднэ.
Ер нь айлуудын нөхрүүд сардаа хэдэн удаа уудаг вэ. Саналаа бичээч, баримжаа авах гэсийн ккк
Монголд ийм амьдрал их байх шиг байноо. Бич бас 10 жил үнэхээр сайхан амьдарсан хэн ч харсан хамгийн аз жаргалтай гэр бүл, өөрөө ч бурханы бэлэг гээд л…ккк
одоо бол бүр энэ амьдралыг ойлгохоо байгаад 1 жил болж байна. Угаасаа ийм байдын бишүү Монголд, Монгол эрчүүл ийм юм бишүү
Dorlig gerleh sanal tawij bgaan bol oligtoihon tawiach kkk
Ийм тэнэг хүнээр яах нь вэ? Чи хүёр хүүхдээ өөрөө аваад явчих хүүхэн юм шиг байна чиний бичсэн зүйл. Би бол сал гэж л зөвлөмөөр байна.Уул бие биеэ танитал үерхэж нөхөрлөхгүй яасан юм?
Chamd durgui boloh yamar shaltgaan bsyn boldoo
Тэгээл муу эрчүүдийн буруу
arih uudag bol buthan baigaad ch hereggui
Nadtai suugaach bi chamaig jargaaya.
ийм амьдрал ямар их юм бэ. зөзө.гийн амьдрал бас л манайх шиг юм, манай нөхөр 3дах өдрөөс эхэлж уугаад одоо бас л согтуу унтаж бна. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг боловсон архичинтай ёстой тамын амьдралаар амьдарч бна аа. өнөөдөр өглөө өлгийтэй хүүхдээ салхилуулж явж архи уусан байвал яахуу, арай гэж хүүхдээ авсан шүү. яанаа энэ архичинг бурхан яагаад ийм эрүүл чийрэг биетэй төрүүлчихсийм болоо, хэд хоног дарааллаж уусан ч яах ч гүй юм
Амьдралд ийм гоймоо хандаж болно гэж vv. Хенгемсег явдал болжээ уучлаарай. Емне нь алдсан байж…
Хувиараа юм хийгээд болгож чаддаг юм чинь наад намаг, балчигнаасаа салаачээ. Илvv ачаа vvpч яадаг юм бэ?
Хорь хоноод нийлэх нь бvv xэл 20 жил болсон хосууд биесээ таниж чадаагvйгээ гайхаад байдаг ш дээ.
Za ter eldev muuhai zan zavhairah duurch gehed ohiniig chin zodsoniig yaj tevchij bna. Yamar chi ochih gazargui gariig ni harsan hun bgaa bish de. Hoogood yavuulach.
Iim amidral gej bdag yumuu aimaar yum. Bi bsan bol 1 evgui buduuleg shiruun bval shuud zaigaa avaad zugtaana.
chi ooroo teneg huuhen bna. 20 honogiin dotor suugaad bhdaa yadag yum.amidraliin chini chuhal shiidveriig hun denslehguigeer gargaj bolohgui. ternii chini gor bna. salya geed orgodloo ogson deer n salaach. yasan 2 oor etsgiin huuhedtei uldehees aisan uu?
Нөxөргүй бол үxлээ юу.Үгүй бол сал.
burhan min bi lav huntei suuhgui , ohinoo harj handaad huneees guihgui yvah min
Чи яах уу гэж эргэлзээд байх юмгүй нөхөр чинь салах гэж байгаан биш үү.Тэгээд салах өргөдөлөө өгчихөөд байхад уухайн тас явуулчихвал энэ зовлон чинь дуусах юм шиг.
Иш бүсгүйчүүд минь яагаад өөрийн гараар өөрийн зовлонгоо бэлдээд байдаг юм бэ. хэлэх ч үг алга
Chi uuruu amidralaa awad yawchih chadaltai bvsgvi bn shde bitgii iim hogiin yumnuudad darluulj amidar bvsgvi min chamd joohon zorig dutaad bn zorig gargaj sal yu yugvi unuu margaashda salj chadahgvi bga bol eor ni salna gsn bodoltoi beltgeltei bai yadaj 2 ohinoo amar amgalan bailgah heregtei shv bas ter eej aawiinh ni hiigd baidag shashnii holbogdoltoi zvilsees uuriiguu bolon ohiduuddaa hamgaalalt hiilge teneg hvmvvs yu ch hj medne za tgd zorigt bvsgvi min amjilt muu muuhai hvmvvses uuriiguu bolon 2 ohinoo zaawal hamgaalaarai
yamar teneg huuhen be. salaach. bitgii huuhduud zovoogood bgaarai.
erthen ohinoo emegteichuudiin emchid vzvvleerei ohiniig chini zodoj bgaam chini huchindsen bj magadgui shuu
Iim arhichin yumaar ohinoo zoduulj baidag tgeed omoorood bh yum. Osvor nasnii ohindoo Yu haruulj, yamar zamruu tulheed bn daa bvsgui min. Chinii hajuudaa nuhurtei haragdaj, honjildoo dulaan hevteh gesnees bolj 2 ohin chin zovoh n Dee. Hadam etseg ehdee ugjtai bandiig n ogood yavuulaad gertee amar setgel taivan amidraache. Chinii ohiniig chin oroldvol chi er n arhichinaa omooroh shinjtei shvv. Ohin chin yasan ih gomdoj bgaa boldoo.
Bi bol erthen sal gej zuwlunu. Uchir ni bi barag iim nuhurtei. Xvvxdiinhee tuluu geed teseed uuriinhuu amidraliig vrj bna gej bodoj bsan chin ohinhoo az jargaliig bas vgvi hiisnee svvliin ved uhaarch bnadaa. Nowsh gej arhind durtai nuhriig zasrahiig xvleegeed nas xvrehgui yum bna. Ma nuhur bas l arhia uuh geed garaad ywlaa dunguj say. Uchigdur oroijin ydargaa bolson arhia uuj orj ireed unuudurjin bas l ydargaa boloh bh gej bodohoos ys hawtalzaad ymar ch amidraliin idewhgui bolchih yumdaa
Bi lav oilgohgui amidral bn. Buun jonhuu
Arhichin 7.5 gdg shud salaa xo
sanaa buu zov, zorigtoi bai, busdiin hel amnaas buu sanaa zov, bolno doo bolno.
chi zorigtoi shiidej, ter haramlaad bgaa aaw eej ruu ni yavuulsan ni deer bhoo, asuudlaa shiidchiheed nuuj, bgaa gazraa medegdehgui bval deer humuus yum shig bna. Iim humuus bdg, er ni asuudliig oilgoj bn, harin salahdaa hurvel baga huuhdedee tetgemj avah heregtei, tomd chin bol nuhriin huuhed bish uchir uguhgui biz, setgel taivan amidrah ch saihan shuu dee.