Өмнөх амьдарлаа үргэлжлүүлээд баар буудал хэсээд явах уу?

sindrom-0005

Сайн байна уу. Би 24-тэй боломжийн цалин авдаг дундаж өндөртэй ойр орчиныхондоо (10 жил их сургууль ажил г.м) үргэлж царайлагт тооцогддог байсан. Гэхдээ бараг л найз охинтой байж үзсэнгүй өдийг хүрлээ. Ер нь дандаа л намайг гээд ирсэн охидуудыг би гомдоогоод л явуулчихдаг бaйсан. Харин одоо их  ганцаарддаг боллоо. Өмнө нь уулзаж байсан охидуудаас унтаж хэвтээгүй нэг л охин байдаг тэр охин одоо бас ганцаараа байгаа зүгээр л намайг тоогоогүй охин би болохоор тэрнийг царайлаг гэдгээс өөр юм боддоггүй. Яг хайр дурлалтай учир ч үзээгүй болхоор сайн мэдэхгүй байна. Би яг ч хайртай биш байх аа.

Сүүлийн үед бид 2 утсаар ярьж мессеж бичилцээд л байгаа тэгээд яг үерхэе гэхээр нэг л болж өгөхгүй байгаа юм нөгөөдөх чинь тоохгүй байгаа юмуу би эсвэл хайнга хандаад байгаа юмуу сайн мэдэхгүй байна. Одоо ер нь би яасан нь дээр юм болоо өмнөх нэг шөнийн охин хайгаад амьдрах сонирхол ерөөсөө төрөхгүй л байна. Та бүхэн юу гэж бодож байна. Энэ охины араас өдөр шөнөгүй гүйх ёстой юу? Эсвэл өөрт тохирох тэр бүсгүйгээ дахиад л хүлээгээд суухуу? Эсвэл өмнөх амьдарлаа үргэлжлүүлээд баар буудал хэсээд явах уу?

16 Comments

  1. Oh god!!! says:

    Single eeree bai  ooriigoo gantsaarduulj baiwal chi l teneg nokhor bna !!! 

  2. GegeenCom says:

    Uu the same. Esreg huisiinheniig huiseer n yalgaj hardaggui hun l gj hardag. Chi uuruu uchirgui huntei suuh huselguin bishu. Gancaaraa bhda ch jargaltai bj chadq bol huntei suugaad bur l dordono

  3. zochin says:

    bi huuhnuudiin araas guih durgui, huseh ch ugui, chadah ch ugui.
    ted l minii araas guij, gerlue gej guidag, odoo harin sain huuhen olj avahiin tuluu guinee,

  4. dfah says:

    tiim sh dee, hair gedeg chini ooroo ayndaagaraad irdeg. ingej bodoj nairuuldag zuil bish shuu dee. Olon hunii gomdooson haraal gej bas neg saihan yum irnee bas.

  5. Нөхрийн бичээс.., Сайн байцгаана уу. Би эрчүүддээ сургамж өгөх үүднээс энэхүү захиаг илгээж байна. Би одоо 35 настай. Ганц бие явж явж 32 настайдаа ажлынхаа нэгэн аятайхан бүсгүйтэй найзлаж байгаад хүүхэдтэй болоод гэрлэсэн юм. Би өөрөө бол архи тамхи, хүүхэн энэ тэр гээд байдаггүй хүн л дээ. Миний эхнэр надаас дээгүүр ажил эрхэлдэг мөнгө сайн олдог, маш хөдөлмөрч дайчин сэргэлэн хүүхэн. Мөнгө төгрөгөн дээр шандагнах харамлах, нарийлах гэдгийг мэддэггүй цуг хоолонд орсон эр эмгүй бүгдийг дайлаад гардаг, нэг үгээр хэлвэл их өглөгч, тусч, сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа. Анхны хүүхдээ гаргаад бид 2 дундаасаа нийлсэн хөрөнгөөр 3 өрөө байр авч орлоо. Эхнэр маань ч өөрийнхөө хурааж хуримтлуулсан хамаг мөнгөө л байр авахад зориулсан. Хүүхдээ гаргаад 2 жил далимдуулаад амарч байгаад ажилдаа орно гээд нэг хэсэгтээ ажилдаа ороогүй. Энэ хугацаанд би гэр бүлээ тэжээж эхнэр маань ч өөрт байсан мөнгөө зарцуулах юмандаа зарцуулаад сайхан амьдарч байлаа. Эхнэр ажилдаа орно гээд шийдчээд байтал дахиад жирэмсэн болж гэртээ дахин суухаар боллоо. Гэтэл манай ээж аав ёсорхуу улсууд болж өөрийн гэсэн Монгол гэрээ барьж хотын зах руу ирж агаарт амьдар гэж ятгаад байхаар нь би үгэнд нь орж байраа зараад машин аваад, хашаа байшин барьхаар шийдчихлээ. Эхнэр намайг ээж аавыг минь хүндэлж саналыг зөвшөөрч хотоос зүүнчээ 5 ханатай гэр барин аавынхаа хашааны ардхан буулаа. Өөрөө өнчин болохоор манай ээж аавыг өөрийн ээж аав шиг хүндэлдэг, хэн ч орж ирсэн цайтай, царайтай байж чаддаг байлаа. Эхэндээ хэцүү байна, ус түлээ нүүрс гээд чамайг ажилдаа явчихаар их гэдэстэй надад туслах ч хүнгүй ямар хэцүү юм бэ гэдэг байснаа сүүлдээ дасаж чимээгүй боллоо. Ингээд дараагийн хүү ч төрлөө. Энэ хугацаанд гэрт шаардлагатай юмыг би өөрөө цуглуулж санхүүгээ барьдаг боллоо. Санхүүгээ ч гэж дээ одоо бодоод байхад би цалингаа аваад эхнэртээ мөнгө өгдөггүй, орлогоо нууж өөрийнхөө гэр тойрсон эгч дүү нартаа ихэнхийг зарцуулж, бараг мөнгө хялайлагдаггүй өөрөө зохицуулдаг байлаа. Эхнэр эхэндээ юу ч хэлдэггүй хааяа 10-20 цаас өгөхөөр ойрхон ТҮЦ орчоод л өөр зүйл шаарддаггүй байсан. Бага хүү нэг ой хүрээд эхнэр ажилдаа орох гэтэл хүүхэд харах хүнгүй шалтгаанаар дахиад 6 сар гэртээ суухаар боллоо. Энэ хооронд хэлдэг үг нь би ажилдаа л орох юмсан гээд байдаг байсан. Би ч яахав идэх хоол түлээ түлш нь бэлэн юм чинь өөр юу хэрэгтэй юм гэж бодоод мөнгө ч бараг өгөхөө байсан. Сүүлийн үед эхнэр маань маш их уур уцаартай болж, хүүхдүүд ээ загнаад л ааш нь сонин болоод байгааг анзаарлаа. Би бодохдоо юун сүртэй юм юу нэхээд яана гээд байдаг байна аа энэ одоо гэж дотроо бодчоод чимээгүй л яваад байдаг байв. Саяхан нэг бүтэн сайн өдөр чи 2 хүүхдээ харж бай, би гадагшаа гарчаад ирий гэхээр нь би 10 цаас өгөөд тэгээ тэг гээд байж байтал манай ээж орж ирээд эхнэрийг хаашаа явах гэж байгаан гэж асуув. Би хот орчоод иряаа гэв. Гэтэл ээж: амралтын өдрөөр хүүг маань аятайхан ч амраачихгүй хүүхдүүдээрээ дараад хаашаа тэнэх гээд байгаан гэчээд гараад явчлаа. Эхнэр: Би танай гэрийн мухрыг 3 жил гаран сахьлаа энэ хооронд нэг ч нутаг явж, нэг ч кино үзэж, нэг ч гадуур дэлгүүрээр хэсэж байгаагүй шүү, та нар хүн мөн үү би шоронгийн хоригдол биш шүү гээд их л гомдолтойгоор уйлж уйлж том хүүгээ дагуулаад гарахдаа: Нааш ир миний хүү хямдхан эхтэйгээ цуг явая гээд гарлаа. Би бага хүүтэйгээ гэртээ байж байгаад эхнэрийн шүүгээнээс нэг жижигхэн дэвтэр олоод унштал: Би нөхөрт гарч үр хүүхэд гаргасан ч гэсэн ажилаа хийж, өөрийн гэсэн мөнгөөрөө юу хүссэнээ авч эрх чөлөөтэй байсан үе минь жаргалтай байж дээ. Энэ хүн надад хайргүй юмуу эсвэл ийм их нарийн шандан хүн юмуу надад хааяа 10-20-хон мянган төгрөг өгөхийн би тэр мөнгөөр нь юу хийж болох вэ. Сайхан гадуур гарч үс хумсаа янзлуулж, гоо сайханд орж, кино үзэж өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдрэх гэхээр даан ч хүрэхгүй юм даа. Тэгээд ч намайг хэн тэгж явуулахав дээ. Би ч мөнгөний боол болж, хямдхан үнээр 2 хүүхдээ төрүүлсэн эх юм байна л даа гэж бичээд миний өгсөн бүх мөнгийг өдөр өдрөөр нь юунд зарцуулснаа бичсэн байв. Тэр нь ихэнхдээ памперс, хилийн төмс, газ, шүдэнз, ширхэгийн шампунь, ширхэгийн дамск гэх мэт зүйлд зарцуулсан байлаа. Тэгээд дамск гэдэг үгний ард бүтэн дамск авч үзэх юмсан ядаж, би ингэж ч хүний гар царай харж байх гэж дээ. Хурдхан л ажилдаа орох юмсан гэж бичсэн байв. Би уншиж дуусчаад арай ч дээ тийм байлгасан байхдаа гээд эргээд бодтол өөрөөсөө ичих шиг болов. Байраа зараад үлдсэн мөнгөө нууж, дээрээс нь олсон орлогоо байнга нууж, орой унтахдаа мөнгөө тоолж унтдагаа бодоод би ч ёстой хогын эр юм даа гэж бодогдож, одоо эхнэрээ анзаарч эхлэе. Гэхдээ мэдээгүй царайлая гэж шийдлээ. Сарын дараа эхнэр маань ажилдаа орох болж хувцас хунар шинээр авмаар л байна за за дараа биз дээ би өөрөө цалингаа буутал гүрийхээс гэв. Би энэ үед нь нилээн хэдэн төгрөг өгөөд цуг гадуур гарсан чинь надтай суухаасаа өмнө дандаа үнэтэй цайтай гутал хувцас хэргэлдэг байсан хүн маань 30-с дээш мянган төгрөгний юмыг энийг авч болох юмуу гэсэн харцаар над руу хараад байхад нь би их л өрөвдөж билээ. Хэд хоногийн дараа ажилдаа орж угийн мэргэжилдээ гаргууд болохоор сайн л ажиллаж байлаа. Нэг өдөр эхнэр маань үдийн цайндаа явчаад ирдэггүй ээ. Ажил тарахын алдад LEXUS 470 унаад ирдэг байгаа. Би нүд орой дээрээ гарах шахаж арай миний дансанд байгаа мөнгийг авсан биш байгаа ухааны юм бодож сандрах гайхах зэрэгцээд асуутал. Чи намайг 10, 20 цаасаар үнэлж 3 жил гэртээ хорьсон, тэр хугацаанд би юу эсийг бодож, юу эсийг хийж суухав дээ гэртээ байхдаа би нилээн том төсөл бичсэн байсымаа тэр маань хэрэгжээд санхүүжилт нь ороод ирчлээ. Би энэ машиныг өөрөө унаж болно биз дээ, удахгүй байртай болноо гэж хэлэхэд нь би жинхэнэ байдалд орно гээч л болж худлаа баяр хүргэж үнссэн дүр эсгэсэн билээ. Ажил дээр хүн болгон л атаархсан харц шидэлж танай эхнэр ч мундаг юмаа, чи ч азтай эр юмаа ийм мундаг хүүхэнтэй сууж үр хүүхдээ гаргуулаад авсан азтай эр шүү, танай эхнэр ч мөнгийг хүүлдэг хүүхэн дээ энэ тэр гэхэд нь би 3 жил гаран гэрт суухад нь 5-10 цаасаа нууж хааж харамлаж байснаа бодохоор өөрөөсөө үнэхээр ичсэн шүү. Эрчүүд ээ гэртээ чиний үр үндсийг гаргаад сууж байгаа эхнэрээсээ юу ч битгий харамлаарай. Гэрт сууж байгаа хүн гээд тоохгүй байж болдоггүй юм билээ шүү гэж хэлмээр санагдаж зөвлөж байна.

  6. Ishshssh says:

    Chi odoo EMEGTEI yumuu. Gay yumu? ER HUN huleegeed suudiimu? Eregtei yum bol emegtein araas guij suraach chawasdaa.

  7. budjav says:

    neg l ih saihan garuud zahia bicheh ym a. yu helhev dee hoorhii…

  8. Хop says:

    Selsguigeer uulzaad bai hed hed. Tgeed uulzaad l bmaar bgaad bval chi oilgood irne

  9. zochin says:

    ter huuhen chin songoltgui bolchood chamaig degeedej geed, chi bas songoltgui bolchood terniig degeedeh sanaatai, demii dee,bta 2 hol yavahgui, yalanguya odoo boltol borlogdoogui bol neg uchir bii

  10. одмаа says:

    Баар буудлаар их яваад байвал баар буудлийн л хүүхэн таарна. Чамд үнэхээр таалагдаад байгаа бол эр хүн шиг зоригтойхон хэлээд идэвхтэй эргүүлсэн нь дээр дээ. Чамайг айж дүлэгнэсээр байтал цаад охиныг чинь ѳѳр залуус чамаас түрүүлээд авчихна. Ер нь эрчүүдийн араас гүйгээд байдаггүй бардам хүүхнүүд хэрэг дээрээ идэвхтэй эргүүлж байгаа залууд л татагдаад эхэлдэг тоогоогүй дүр эсгэсэн хэр нь.
    Чи дуугай байгаад байвал тэр дуугай л бна.

  11. zochin says:

    chi songoltgui bolchihood, za yahav uur arga alga gesen bodloor, nudeer nuguuduhiiguu haraad, bodood bgaa bololtoi, ter chin ch gesen tiim bodoltoi bgaa, hegen tsagt chamaig toogoogui bol chi terniig odoo bitgii too. tegeed ch ta 2 bie bieniihee huvid ” lam oldohgui bol butsahdaa zalna” geech ni boloh geed bna. tsarailag gedgees ni uuriig medehgui bol buur demii, huuhnuudiin aash avir gerleed, gerleltee burtguulsenii daraa l ilerdeg yum, ted chin borlogdoh hurtelee humsaa sain nuuj bgaa.

  12. Xoc xyn says:

    Chamd ooriinhoo yu husej bgaag, ger bul, hamtiin amidral, huniig hairlah, hunii hani bh talaar ochuuhen ch gesen oilgolt alga. Enenii hariug olvol hania songoj chadnaa

  13. Esergene says:

    Хайрлаж сурсан хvн хайртай учирч, хайраа хайрласан хvн хайртайаа vлддэг байхаа. Хvнийг хvндэлж сураагvй хvн еерее л хичээхгvй бол хажууд нь хvн тогтохгvй. Эмэгтэй хvн гадаад терхеес илvv амьдрах чадвар, /энэ бол менге херенге биш/ eeрийг нь хайрлаж байгаа байдал, юманд хэрхэн хандаж байгааг илvv чухалд vздэг ш дээ. Байгалиасаа л тэгж заяасан байх. Заримдаа эрчvvдийн хуурамч хэсэгхэн хугацаанд гаргаж байгаа аашинд итгээд л алддаг болохоос. Тэрнээс гадаад терх хамаагvй 

  14. healer says:

    Хүмүүс хайр гэхээр л нэг л амархан боддог юм шигээ нэг хараал хэд хэд харицаал эсвэл өөрт нь жоохон таалагдвал эсвэл хайраа хонгороо гэж дуудахаараа л хайртай гэж бодоод байх шиг их өнгөцхөн ойлголттой байдаг Чиний хувьд бол та 2-ын харилцаа бие биенээ үл тоосон шинжтэй юм бишүү ер нь хэн хэндээ бууж өгөхгүй ч гэхиймуу нэг тийм харилцаа байдаг даа Ер нь бол хайрлаж дурлахад чиний болон тэрний царай ямар хамаатай юм бэ сайн бодоорой тэгээд ч хэрэв үерхэлээ гэж бодоход ийм бие биенээ үл тоосон харилцаа нээх удаан үргэлжлэхгүй л байх чи гуйлаа гэж бодоход чамайг хүндлэхгүй хүн байнга л чамайг өөрийнхөө араас гүйх ёстой юм шигээр харилцана ийм байхад чамд шудрага санагдахгүй биздээ. Сүүлд дурьдсан сонголтуудад үнэхээр тэр нь гээд хэлчихээр нэг ч сонголт алга байна шүү заавал баар сав буудал орж охидтой харилцаа үүсгэдэг байдалаасаа жоохон салаад энгийн үед ажил дээрээ ч юмуу бүсгүйчүүдтэй танилцаж болох юм заавал тохирох хүн гэж нэг хүнийг хүлээлгүйгээр охидууд бүсгүйчүүд ихтэй газараар явж үз гадагшаа гар гэхдээ заавал баар байх албагүй. Тэгээд ч ер нь цариалаг байх үгүй нь тийм ч чухал бишилдээ чи зүгээр эр хүн шиг ухаалаг байхад л амьдралаа цариа муутай матар байсан ч аваад явчихаж болдог юмдаа. Путин бол жинхэнэ жишээ

  15. Quiz says:

    170 arai hurdgui yum bish baigaadaa. heden hojgor dundaas uuriiguu dundaj gej dugneed baigaam bishuu. 

  16. Abc says:

    Ooriigoo huchlehgui bj l bhgui yu daa. Hair chin ayandaa garaad irne.  Hairtai uchirval yun ingej asuuh. Zurh chin ooroo heleed ogno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.