“Зодуулчихлаа”-д хандаж хэлэхэд…

sad-couple

Зодуулчихлаа гэсэн захидал бичсэн хүүхэнд чи одоо хорон үгнээсээ болж л нэг цохиулаа биз дээ. Би эхнэр нэг хүүхэдтэйгээ амьдардаг 28-тай залуу байна. За тэгээд амьдрал болсон хойно асуудал байнаа байна. Би архи ууж, тамхи татдаггүй, гэр-цэцэрлэг-ажил-цэцэрлэг-гэр гэсэн маршруттай амьдардаг. Ер нь гэр амьтай ажлаас ирээд гэрээс гарах дургүй л дээ.  Амьдрал болсон хойно жижиг сажиг асуудлаас болоод ам мурийх үе байна. Бидний амьдралын асуудал хаана байна гэхээр манай эхнэр хэтэрхий зөрүүд хатуу зантайд л байна л даа. Нэг муудалцвал тэгээд дуугаа хураагаад хэдэн хоног ч дуугарахгүй явна. Миний зөв ч бай буруу ч бай би л эхлэж уучлал гуйж байж эвлэрнэ шүү дээ. Би л эхнэрээ анхнаасаа жоохон хүүхэд шиг бөөцийлж эрхлүүлсээр байгаад эрхийн тэнэг болгосон юм шиг байна лээ.

Одоо 2 жоохон хүүхэдтэй амьдарч байгаа юм шиг байдаг. Уул нь манай эхнэрт сайн чанарууд их байгаа гэр орны ажилд намайг гар хүргэдэггүй. Хааяа би амралтын өдөр гэрийн ажилд нь туслана л даа. Мөн хүүхэддээ сайн ээж,сайн эхнэр л дээ. Сүүлийн үед жаахан ам мурийхаараа шууд л хувцас хунараа аваад хадмынх руу явдаг болсон. Би эхлээд явуулахгүй гээд хорих гэж үздэг байсан сүүлдээ ч тэр нь гар хүрчих гээд байдаг болохоор бүүр явуулдаг болсон. Сүүлийн нэг сарын дотор бараг 4-5 удаа ирж буцлаа. Гэхдээ би хэзээ ч эхнэртээ гар хүрч хөөж тууж үзээгүй. Заримдаа ч түр хугацаанд салж амьдрал ямар байдгийг үзүүлмээр санагдах юм. Сүүлд нь эрчүүдэд хэлэхэд эхнэрүүдийг ер нь анхаасаа эрхлүүлэхдээ хэмжээ хязгаартай байсан дээр юм байна шүү.

9 Comments

  1. Bo says:

    ёстой тэнэг НОВШ .вэ. өөрөө буруугаа ойлгохгүй бас эхнэртээ бурууг чихчихжээ. гар хүрдэг хөгийн гар байна л даа. иймэрхүү юмнууд эхнэр авч яадаг байнаа. эхнэр нь эртхэн салмаар юм. мэдрэл муутай амьтан вэ.

  2. baritsagch says:

    Анх танилцаад суухдаа зөрүүдийг нь мэдээгү сууцан гэх гээд байгаамуу хаашаа юм хамаагүй хорон үг хэлээд зодуулж байвал хохь нь гээд байгаамуу ёстой хуцваа. Эхнэрээ сайн ээж сайн эхнэр гэсэн мөртлөө яагаад эхнэр чинь аав ээжрүүгэ гүйгэд байдгийн бурууг өөрөөсөө хайгаач малаа. Чамтай байхад хэцүү болоод л явж байгаа ш дээ. Гар хүрэх гээд байдаг ч гэх шиг эмэгтэй хүнд эрүүл ухаантай байж【ер нь согтуу байсан ч гэсэн】 гар хүрдэг хүн бол эр хүн биш зүгээр л банди гэдгийн за юу. Хүүхэд чинь хүртэл чамайг үзэхээ болино нүдэн дээр нь ээжийг нь уйлуулад зодоод байвал яаж чамайг хайрлах юм бэ 

  3. Zochin says:

    Novshoo chi bitgii hutsaad bgaach .mongoliin zaluuchuud iim archaagui adgiin . Adgiin ulbeger sulbagar oortoo itgelgui sul doroi novshnuud ooroosoo huch sul humuusruu dairdgiin . Za yu novsh mini. Ish chaavaasdaa

  4. Sainaa says:

    Bj boloh l yum. Anh manai hun uilj duulj neeree nadad duu hurtel zohioj ene ter bol 4 jil guij guij. Neg medehed bi uuruu dasaad suuchihsan. Odoo getel 3 huuhed gargasan hoino eldew yanziin zan gargaad yagaad ingeed bgaan gsn chin. Anhnaasaa nuhur l dandaa uuchlalt guij chiniiheer bsaar bgaad chi bur dawarsan gehiin yu gsn ug iin. Chadahguu bsan yum bol gants bie amidral saihan l bsan shdee. Erchuud minee. Anhnaasaa yamar bsan ter chigeeree baildaa. 

  5. Gravatar says:

    за

  6. Lilo says:

    Битгий хуцөөөө үхсэн нохойн оцгор минь. Галнаа худлаа гэнэн матери царайлчихаад цаагуураа эхнэрээ ингэж бодож явсын биздээ. Нөгөө эхнэр нь бүүүр гэнэн “миний муу хань чинь ууж агсам согтуу тавихгүй хүүхдүүддээ анхаарал сайтай надад иуслаад л бу бдгийн хааяа л нэн ам мурийчихдаг юмаөө” гл бодрод уяраал сууж бгаадаа сда чи зүгээр үхэж далд ор. Зарц хэрэгтэй бсын бол филипин хүүхэнтэй суух чинь яасын. Харин ч далдаганаж ар өврөөр тавьдаггүй томоотой авгайтай болсондоо баярлаад улам хайрлаал сууж бхгүй хийх ажилгүй муу хог

  7. Xoxo says:

    Jaahan holdood uz de. Hairiin hordlogo tussan bn ehner chin. Er n yum hair ch bsan hemjeendee l bhgui bol buruutna gej bodoj bn. Het ih iluudsen yum ontgui une tseniig n humuus medrehee bolidog bh. Hoolnii davs, chiher ihdevel yah ve adilhan bolov uu gej dord biveer bodoj bn

  8. Түүнд says:

    Бид чинь заавал алдаж байж ухаардаг болтой юм. Алдхаас өмнө найз нөхөд, аав, ээж, хамт олон хэлж ярьж л байхын чихний хажуугаар өнгөрдөг байлаа. Одоо бол хань 1 алдсан 2 алдсан байж болно гэхдээ одоо бол алдахгүй ханийгаа уучлаарай Насаа 

  9. 789 says:

    Юу гэх гээд байгаа юм бэ. Чиний амьдрал тэндээ л биз. Зодуулсан хүүхэнийг эрхэллээ гэх гээд байна уу?
    Нэг гэрт байгаа эр эм 2 бол хоорондоо ярьж хэлэлцдэг юм. Учир начираа ололцдог юм. Тэрийг эрхлүүлсэнээс болоод энэ муу ийм ааш гаргаж байна гэж энд зодуулсан хүүхэнд агсраад яахав дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.