Сайн байна уу? Би жирийн нэг айлын эзэгтэй байна аа. Нөхөр бид хоёр суугаад 7 дахь жилийн нүүр үзэж байна. 2 хүүхэдтэй. Бага нь 3 том нь 5-тай. Үнэндээ миний асуудал өчүүхэн байх л даа. Гэхдээ зөвлөгөө авмаар байна. Юу гэхээр манай нөхөр жаахан тийм хатуудуу хүн л дээ. Эцэг нь аягүй хатуу хүн. Тэгээд хүмүүжил нь юмуу юманд дэндүү зарчимч ханддаг. Энэ нь гэр бүлийн уур амьсгалд тийм халуун дулаан байдлыг хааяа эвдээд байх юм. Уг нь их сайн хүн. Архи ёстой уудаггүй. Тамхинаас өөрөө сэжиглээд зугтдаг. Би ажилгүй болохоор гэр бүлээ тэжээх гээд албаны ажлын хажуугаар хувийн бизнесс хийгээд цаг наргүй л ажиллаж байдаг. Зав гарвал хүүхдүүдтэйгээ хөөцөлдөөд л тоглох нь хөөрхөн.
Ер нь миний мэдэхээр манай нөхрийн удамд салсан нийлсэн, сүүлэрсэн хүн байхгүй. Өөрөө ч лаг лаг эмэгтэйчүүд зөрөөд л өнгөч байхад хараад байхнээ юм бодоод л ер анзаарсан шинжгүй явдаг. Хааяа бодхоор инээдтэй ч юм шиг, хааяа уйтгартай ч юм шиг. Гол нь би гоё сайхан үг сонсмоор байна. Тэгээд л хайраа, ханиа, хонгороо, миний боу энтр гэхээр өөдөөс аан гээд л болоо. Яахав хамт кино үздэг, хоолонд ордог ер нь халамжилдаг л даа. Гэтэл амнаас нь би чамд хайртай гэдэг үг барагтай л унахгүй. Жилдээ нэг ганц хоёр удаа уугаад халчихаараа нээх сонин нялуун болчихдог. Уулгаад ч баймаар юм шиг.
Бас би дээрээс нь аймар тэвчээргүй. Өдөр шөнөгүй ажиллаад л ядарч үхэх гэж байгаа амьтныг харахаар өрөвдөөд байдаг хэрнээ л тэсэхгүй хэрүүл өдчихөөд байдаг юм. Тэгээд хүн л юм хойно айлгах гээд л сална барина гэхээр аймар гомдсон царай. Хатуу мөртлөө бас жаахан арчаагүй ч юмуу өчүүхэн үг даахгүй. Дараа нь нэг л их гомдсон хүн хэд хоног дуугаа хураачихна. Одоо бол би нөхрөө жаахан нялуун халуун болгомоор байна. Секс яахав бид хоёр болоод л байдаг юм. Гол нь хайртай дуртай гэж хэлүүлмээр байна. Яах вэ?
16 Comments
sain zaluu l bna shte ugui tegeed gants neg uuhaar ni sain dalimduulaad naliglaad avahgui yu da
Bi emegtei bi anh tiim bsan hund hairtai gej helj chaddaggui helehiig neg ih husdeggui bsan eej aavdaa ch ter helj suraagui bolhoor tiimerhu nyaluun zan gargaj chaddagui bsan anh nz zaluutaiga taniltsaad nadaar hairtai gej heluuleh geed bhaar dotoroo yadargaataiin gej zaaval tegj yadag bnaa gesen shu yum boddog bailaa harin manai hun uurinhu geriihendee ch ih nyaluun eejde udur bur uduriig saihan unguurguurei hairtai shu gsn msj bichdeg tiim hun bsan nadad ch hairtai sanaj bna gsn ug haramgui heldeg bainga hairiin msjeer bulaal ug buriihe ard hairtai shu sanjiin geed neg l medhed bi ch tiim bolson uneheer ch hairtai bolhoor hairaa nuuhgui bainga ilerhiildeg bolson udur ajil deeree irenguute say ajil deeree irlee hairtai shuu uduriig saihan unguruuguurei hooloi idlee hairtai shu sanjiin geel bainga bichiltsdeg chil uuruu ehleed tiim nyaluun bjiij l uurchluh bhda
nyaluun bh teneg eregtei hun shig l bol zugeer. emegtei hun shig nyaluurval sonin sanagdah bh. Zugeer l hun yum bish uu? Hairtai geed haaya neg oorsdoo helchihdeg. Esregeeree emegteichuud tegj heldeggui bh.
salna gedeg hun yum biz dee, husel chin bueldeg l yum daa.
altan zagasnii emgen bolj bgaa yum bna, hun doromjlohoor chin gomdohgui uur yah ve, chiniiheer bol bayarlah uu?
Ugaasaa il gargaj heldeggui bolohoos dotoroo ih daramttai l baidag hun sanagdlaa. Buh yum sanasnaar boldoggui gedgiig chi helj bval dotoroo ih bayarlah baih daa.
Зvгээр сайхан байж байгаа амьтанг тэгэж оролдож яадаг байна кккк. Негее “эхнэрээр оролдвол салахын цондон” гэдэг шиг. Едеж хатгаж болохгvй ээ.
Сайн хань xvн болгонд заяадаггvй юм. Ханцуйндаа залбирч, нехрее шvтэж амьдар даа бvcгvй минь.
Зав чинь ихдээд байна. Vгvй ядаж TV vз эсвэл утсаа мааж кккк.
Nyaluun ugtei ers chini l babnik bdymda neg hund bh bolomjgui olon yum zereg husch bhaar tom bolj ugaan suuhaa bod dunduur duurenhen amidraa
Нялагнуур хүнд дургүй болохоор тэр ч юмуу хайртайг нь мэддэг бодохоор юу ч боддоггүй шдэ.Хайртай дуртай гэсэн үг хэлж байх хэрэгтэй ч бие биеээ мэдэрдэг мэддэг болчихоор үгүйлэгдээд хэрүүл хийх шалтгаан биш байхо.Хүмүүсийн бичсэнээр өөрийн амьдралдаа хангалуун байх жаргал юм даа.
жаахан дотогшоо хүмүүс тэгж элдэв үг бол гаргахгүй шүү. Тэр нялуун эрчүүд чинь дийлэнх нь араар тавьчахд байдгымдаа. Нэг сайн тал байхад сул тал байж л таараа харин ч тнай хүнийг сайн нөхөр л гэж дийлэнх эмэгтэйчүүд үнэлнэ шүү. Байгаадаа сэтгэл хангалуун амьдраа хө. Хэзээ ч нялуун үг хэлж сураагүй хүн сураад хэлнэ гэж байхгүйг ойлгоод амьдарсан нь дээр. Манай нөхөр бас тийм эхэндээ чам шиг ингээд хүсдэг л байлаа. Одоо бол миний хань чинь угаасаа л ийм хүн гээд тоохоо больсоон
Сайн хүн олдсонд залбираад явж байгаач
Сайхан л амьдрал байна ш дээ, илүү юу хүсээ вэ? Үнэхээр нялуун болгомоор байгаа бол өөрөө нөхөртөө сайн эрхлээд, үе үе хошуугаа унжуулаад хөөрхөн царай гаргаад юм ярьж байхгүй юу
Манай эхнэр намайг нялуун байх гэхээр шалчигнаад гэнэ. Нялуун биш байхаар хөндий байна гэнэ. Энэ хүүхнүүдийг яах вэ арга эв нь ерөөсөө олдохгүй юм. Тэгтэл зарим нөхрөө нялуун болгомоор бна гэнэ ккккк. Эмэгтэйчүүд гэж тааж болохгүй ертөнц гэж үнэн шүү.
Arhi yostoi uudaggui gesnee halahaaraa nyaluun bolchihdog ch geh shig
Хүний хүсэл ч хэцүү юм даа. Заавал нэг илүү юм хүснэ. Хайртай, дуртай гэдэг үг хэрэггүйгээр зөвхөн наад амьдарлыг чинь хүсдэг мянга мянган эмэгтэй байгаадаа. Өөртөө байгаа юмандаа хангалуун байлдаа…
emegteichuudiin moroodol baragdah bish de