Ерөнхий
Эрсдлийн хүчин зүйл (risk factor) гэж нөлөөллийнх нь үр дүнд ямар нэг өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зуршил /тамхи татах г.м./, эсвэл хүрээлэн буй орчинд буй хортой бодисуудын нөлөөг хэлдэг.
Энэхүү нөлөө буюу холбоос нь өвчин үүсэхэд хүргэж болзошгүй олон шалтгааны зөвхөн ганц нь тул шалтгаант хүчин зүйлсээс ялгаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрсдлийн хүчин зүйл, зүйлс байна гэдэг нь өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлэх болохоос өвчин үүсгэх гол шалтгаан болохгүй. Өчвин үүсгэдэг эрсдлийн хүчин зүйлсийг нь арилгавал өвчин үүсэх магадлал нь багасна.
Тодорхойлолт
Үр тогтсон өндөгөн эс умайн хөндийн гадна бэхлэгдэхийг савны гадуурх жирэмслэлт гэдэг. Савны гадуурх жирэмслэлтийн нийт тохиолдлын 95% орчимд өндөгөн эс нь умайн хоолойд бэхлэгддэг бол бусад тохиолдолд нь умайн хүзүү, хэвлийн хөндий, өндгөвчинд бэхлэгддэг.
Эрсдлийн хүчин зүйлс
А. Архаг сальпингит. Савны гадруух жирэмслэлт болсон нийт эмэгтэйчүүдийн 50% орчмоос нь сальпингит буюу умайн хоолойн үрэвсэл илэрдэг. Зарим эх сурвалжид дурдаснаар бол сальпингит буюу умайн хоолойны үрэвсэл нь савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийг 7 дахин нэмэгдүүлдэг ажээ. Эдгээрийн дотроос хламид-ийн гаралтай сальпингит нь савны гадуурх жирэмслэлт үүсгэх магадлал илүү өндөр байдаг аж.
Б. Умайн хоолойны хөгжлийн гажиг. Эдгээрт нь дивертикул буюу уут хэлбэртэй төвийлт, илүү нүх, дутуу хөгжил зэрэг орно.
В. Бага аарцаганд наалдац үүсэх. Наалдац нь эндометриоз, эсвэл хурц мухар олгой болон төрсний дараах халдварт хүндрэл, эсвэл аборт буюу үр хөндөлтийн дараа үүсч болзошгүй.
Г. Умайн хоолойд мэс ажилбар хийсэн. Эдгээр нь боолгох, савны гадуурх жирэмслэлтийн улмаас эрхтэнийг үл гэмтээх хагалгаа хийсэн, үргүйдлийг арилгах мэс ажилбар хийсэн.
Д.Умайн доторх ерөндөг ашигласан. Манайхны ярьж заншсаар спираль тавиулах замаар жирэмслэлтээс сэргийлж байсан эмэгтэйчүүдэд савны гадуурх жирэмслэлт үүсэх магадлал өндөр байдаг гэж зарим эх сурвалжууд дурджээ.
Е. Мини-пиль буюу гестагений бичил тун агуулсан эм уух, медроксипрогестероны тариулах замаар жирэмслэлээс сэргийлэх нь савны гадуурх жирэмслэлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.
Ж.Зохиомол үр тогтоолт. Экстрокорпораль үр тогтолт буюу хуруу шилэнд үр тогтоосны дараа умайд шижлүүлэхэд 5% нь савны гадуурх жирэмслэлт үүсдэг ажээ.
З.Үргүйдэл. Үргүйдлийн үед шалтгаанаасаа үр хамаараад савны гадуурх жирэмслэлтийн эрсдэл өндөр байдаг.
И. 35 наснаас дээш эмэгтэйчүүд.
Оношилгоо
Эдгээр эрсдлийн хүчин зүйлс байгаа, өмнө нь савны гадуурх жирэмслэлт тохиолдож байсан бол эмэгтэйчүүд жирэмслэсэн тохиолдолд юуны өмнө аль болох эрт эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, үтрээний эхо г.м. өндөр нарийвчлалтай багажны үзлэгт орох хэрэгтэй.
Ялангуяа хэвлийн доогуур өвдөх шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандан үзлэгт орж савны гадуурх жирэмслэлт байгаа эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай. Энэ мэтээр эрт оношлон шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан тохиолдолд үр тогтоох боломжоо хадгалах боломжтой.
5 Comments
law oruulagu zer vzvvrn orh todii blhod ene jiremslelt bolhuu bolsniin yaaj medhvv test medegdeh boluu
law oruulagu zer vzvvrn orh todii blhod ene jiremslelt bolhuu bolsniin yaaj medhvv test medegdeh boluu
za yostoi yag tamaa tsaigaad hewtej bn. Savnii gaduurh jiremslelt bolood gedesee 3 tsooluulsan hewtej bn. zaluu nasandaa budilj yavsanii l har gai bhda. ohid huuhnuud min doodohoo sain uzuulj yavaarai.
Чи өөрөө энэ үхрийн толгойн дотроос гарснаа мэдэж байна уу
ene yun uhriin tolgoinii zurag ve?