Одоо мартаж сэтгэл минь уужирч л байна. Амьдралдаа үзсэн хар дарсан зүүд шиг амьдрал руу битгий яараарай. Анх найзыгаа дагаад очдог байсан нэг удган байсан юм. Бүх зүйлээ асууж, үйл хөдлөл бүрээ даатгаад л тэр юу гэж хэлнэ, яг л түүний үгээр болоод л яг л толгойгүй хүн шиг байсан юм. Ирэхгүй бол ирсэнгүй гэж гомдоллодог болохоор нь байнга очно. Очих бүрт ийм ч юм иддэг тийм ч юм иддэг гээд л тэрийг ч авчир энийг ч авчир гээд л, гэрт чинь бууна гээл идээ будаа мөнгө төгрөг гээд л за даа зөндөө юм шаардаад л, тийм ч хүнтэй суу, ийм ч хүнтэй суу, тэр чинь болохгүй, тэрнээсээ сал гээд л за бүгдийг өөрийнхөө болгодог байлаа.
Нэг өдөр очдогоороо яваад л очлоо. Гэтэл онгод тэнгэртэйг минь хэлдэг юм байна. Эхнэр маань үр хүүхэдтэй болдоггүй болохоор үүгээр минь дөрөөлж, за авахгүй бол хайртай хүмүүс чинь үхнэ, за тэгээд хамгийн сүүлд чи тарчилж зовж үхнэ гэлээ. Хэтэрхий их итгэдэг болохоороо за авъя даа, үнэхээр л надад онгод тэнгэр гэж байдаг бол, тэгээд ч миний өвөө эмээ гээд удам угсааны дээдэс буух юм бол яадгийм, ингэж их зовж байгаа юм бол би үргэлжлүүлж зовоомооргүй байна /онгод чинь маш их ядарсан, туйлдсан, эцсэн тэгэхээр чамайг яаж зүгээр байлгадгын гээд л байнга хэлнэ/ гэж бодож хэлсэн үгээр нь бүгдийг хийсэн юм. Ийм юм тийм юм гэсээр 5 сая төгрөг боллоо, тэгээд зүгээргүй байнга л үнэт эдлэл нэхнэ. За бараг зардал нь хэд болсныг бүү мэд, зээл авч, байгаа бүхнээ шавхаж, хамаг юмаа зарж байлаа, хамгийн гол нь ажил хийхэд маш хэцүү байнга л хүссэн цагтаа дуудна.
Хэлсэн ёсоор нь бүгдийг бэлтгэж тэр чанар гээд байгаа газар луу явлаа. Хэдэн шавь нь гэсэн хүмүүс дагаж явсан бөгөөд бүгд хулгайч, хов жив гэж аймаар, аргачгүй биз дээ, нэг нэгнийгээ матаж, нэг нэгнийгээ доош нь хийж, нэг нэгнээсээ хулгайлж, нэг нэгнийгээ хараадаг байсан, одоо бодохнээ бүгд боловсролгүй хүмүүс байсан юм байна лээ.
За тэгээд нөгөө онгод дээдэс гэдэг нь байдаг бол буумаар үйлийг минь үзэж, бүгдээрээ зодож, багш гээд байгаа хүүхний ах эгч ээж аав гээд бүгд хүссэнээрээ зодож, хайртай хүмүүсийг минь сүрдүүлж, үхнэ хагацна гээд л. Хоол унд байтугай хар ус уулгалгүй 10 хоносон. 10 хонохдоо унтсангүй, 10 хонохдоо өдөр бүр зодуулж, тэсэхээ байхаараа эхнэрээ тэврээд л. Авчирсан зүйлсийг минь бүгд нийлж хэрэглэн, бүх зүйлээ хайртай хүмүүсээр минь хийлгэдэг байлаа. За тэр багш гээд хүүхэн хатан хаан. Царай зүсээ харуулахгүй, хэдэн шавь нь намайг хүссэнээрээ зодож /модоор/ байлаа. Тэр дээдсүүд нь бууж ирээд л элдвээр доромжлоод л чадахгүй бол амийг чинь авна гээд л, хүссэн юмаа шиднэ, тамхины үнсээр түлээл, тэгээд л хөөрхий тэр хэцээ цохиод л хагалахаараа чиний амийг хамгааллаа гээд л ер нь их жүжиг байж дээ. Мэдээж энэ бүгдийг ямар хүн тэвчихэв дээ. Гэр бүлийнхэн маань явцгаана яаж ингэж хүүхдээ зовоодог юм гээд явах гэхээр бид та нарыг л бодож байна, одоо эндээс явбал тэр хүүхэд чинь тэгэж үхнэ гээд л хэдэн залуус нь барьчихаад явуулахгүй үйлийг чинь үзнэ дээ.
За яалтчгүй бие хөнгөрөөд нэг өвөө буулаа. Гэтэл өвөө маань бууж ирээд л удмынхаа хүмүүсийг дуудаж, одоо жаахан тэсчих, тэгээд л сайхан болно гэдэг байгаа. Ингээд нэг юм боллоо гэтэл багш гээд хүүхэн дээдэс буулгасан тийм ч юм өг ийм ч юм өг гээд л үнэт эдлэлээ нэхнэ дээ, бас болоогүй өгөхдөө уйлж дуулж, үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлдэг гээд л эхэллээ дээ. Хөөрхий ээж дүү нар минь нүүр тахалсан даа. Тэгээд дахиад мөчөөгөө өгөхгүй буулгасаар. Өглөө 4-өөс эхлээд л орой 12 хүртэл буулгана гээд л.
Чанараасаа буцаад шууд багш гээд хүүхнээсээ саллаа. Бүх хэрүүлийн буруутангаа намайг болгож хүссэн үедээ зоддог боллоо, эр эм гэлтгүй бүгд гар хүрнэ. Хүн яаж тэсэхэв. Гэртээ ирээд буулгатал маш сайхан буусан, яагаад тэгсэн бэ гэхээр дээдэс буулгаж байгаа хүн сэтгэл санаагаа төвлөрүүлж, маш тайван, ямарч сэтгэл хөдлөлгүй болгосны дараа /ер нь бясалгал хийсний дараа буулгах маш сайн/ буулгадаг ёстой байсныг ойлгосон доо. Багш гэдэг хүнээсээ салах боломжтой, үүнээс битгий ай.
Би тэгээд болоогүй ээ. Багшаасаа салаад явахад элдвээр хэлүүлж, сэтгэлээр унасан хүн айж байлаа. Заавал багштай болох ёстой юм шиг. Тэгээд сайн бөө гэх зайран удган дээр очиж үзтэл за даа 10 хүний нэг нь онгод дээдэс юм уу даа гэж бодогдсон. Жүжиглээд архи ууж өөрсдөө согтоод, ам дагуулж худал яриад, өөрийнхөө хоолойгоор байж эмгэн болоод байгаа залууг ч хүртэл харлаа. За даа ер нь их судалсан даа. Чамаас хэдэн төгрөг авах санаатай эсвэл чамаар архиа авахуулах санаатай архичид хүртэл зөндөө байдаг, итгэлийг чинь олоод мөнгө зээлээд алга болох луйварчид хүртэл байдаг. Гэхдээ луйварчид гэхээсээ бас л хүний үгэнд хууртсан хохирсон хүмүүс л юм даа.
Эцсийн эцэст би өөртөө итгэх ёстойг ойлгосон.
1. Эргээд харахад бүх асуудлаа өөрөө шийд. Энэ чиний л амьдрал
2. За тэгээд онгод дээдэстэй гэж байгаа бол шавь нарыг нь хараарай, тэдэнтэй адил хувцас хэлдэг. Энэ нь худал бөгөөд нэг галынхан ихэвчлэн ижил хувцастай байдаг нь их эргэлзээтэй. Өвөг дээдэс гэдэг өөр өөрийн ёс заншил, жаяг, өмсгөл хувцастай. Ер нь бол торгоны дэлгүүрт ороход чи тэр олон өнгөнөөс ялгаж чаддаг, тэгэхээр өөрөө мэдрээд үз. Ер нь улаач нь чи мөн л бол өөрөө хувцас хэрэглэлээ бэлдэх ёстой. Хагас дутуу хэдхэн харсан мэдэхгүй хүн чинь чиний дээдсийг харж чадахгүй. Мэдрэмжээ дага.
3. За тэгээд хүний хувь төөрөг гэж өөр шүү дээ. Үхнэ хагацна гэсэн үгэнд бүү итгээрэй. Тэдний хэлдгээр би одоо амьд байхгүй байх байлаа.
4. Нэг бөөг бүү дагна. Олон хүн дээр оч. Тэднийг сорь. Сорьж болдоггүй юм, бурхан минь гэдэг, яагаад тэгдэг вэ гэвэл хүмүүс өөрсдөө бөө дээр очиж үзүүлэх гэж байж өөрсдөө бүх зовлонгоо ярьчихдаг, харах шаардлага байхгүй, тэгээд л амыг нь дагуулна даа. Үнэхээр онгод бол чамайг яагаад сориод байгааг асууна. Аан бас бөө нар чи намайг муулаад яваад байна уу ч юм уу сориод сонирхоод явна уу гэдэг, энэ бол ер нь тулгаж асууж байгаа улаач хүн байдаг. Тэрэнд сорьж байсанч бүү сандар.
5. Яахав мэдээж дээдэс буулгахад чамд чиглүүлэгч хэрэгтэй. Яахав ядраадаг л даа, гэхдээ чамд гар хүрэх, доромжлох эрх тэдэнд байхгүйг сайн санаарай. Хүсвэл орхиод явж болно. Тэр ганцхан удган зайран биш шүү дээ.
6. Хүсвэл багш гээд байгаа хүнээсээ сал. Ер нь хараад байхад багш нь шавь нараа хүссэн үедээ дуудаж, хүссэн юмаа хийлгээд байдаг. Ийм байж болохгүй. Тэр хүн чиний онгодыг буулгасан ачтан болохоос чиний эзэн биш. Дээдэс буулаа. Өөрийгөө хангалттай авч явж чадна. Зөвхөн дээдсээ сонс.
7. Нетээс бүү сайн бөө хай. Яваад үзэхээр зүгээр л бусдын адил хохирсон хүмүүс байдаг.
8. Зөвхөн өөртөө итгэ. Дээдсээ буулгасан бол ажлаа хий. Зүгээр л өөрийнхөө амьдралаар амьдар. Хэт бөөг хөөж амьдралаа алдсан хүмүүс зөндөө байдаг. Эхний удаад 7 хоногтоо 4 өдөр буулгах цаашлаад багасгаад байхад болдог. Дээдсүүд буух болохоороо чамд мэдрүүлнэ. Ам чинь цангаж, зүрх чинь догдлоод буулгахгүй удахаар уур хүрээд байдаг юм.
9. Хамгийн гол нь зуландаа суулгачихаад сэтгэлээсээ дээдэстэйгээ ярилц. 5 минут бясалгал хий. Зүгээр л дуудлагаараа дуудаад бай. Зарим хүмүүс толгойгоо сэгсэр гээд байдаг. Энэ бас л худлаа. Хэт сэгсрээд байвал чиний толгой өвдөнө. Тиймээс онгодоо зүгээр л тахилын зулынх нь өмнө хуягласны дараа магтаад дуудаад л бай. Онгод чинь өөрөө толгой сэгсрэх, өөрөө яаж орж ирэхнүү, түүнийг хараарай.
10. За тэгээд дээдсээ буулгахгүй 10 хоноод үз. Нүдэнд чинь харагддаггүй юмаа гэхэд чиний зүүдэнд харагдаж чамтай ярилцах ёстой. Энэ үед л буулгаарай. Хүнээр тоглож, дээл өмсүүлээд онгод чинь ороод ирлээ гээд итгүүлчихсэн, тэрэндээ итгээд өөрөө хүмүүстэй ярьж суудаг хүн маш олон.
11. Дээдсээр үйл хийлгүүл гэдэг. Хэзээ ямар үйл хийх, хийхгүйг зөвхөн чиний дээдэс л хэлнэ, хийнэ. Тиймээс хүний үгээр явбал чи дээдсийнхээ урдуур орж өөрөө ч мэдэхгүй юм хийж эхэлнэ.
12. Үнэхээр дээдэстэй бол азна. За тэгээд буулгахаас өөр ямар арга байгааг судал. Хуураар холбогдож болдог. 2 жил магадгүй 3 жил азнаад сайн бод. Шалга. Сорь. Дээдэстэйгээ ярилц.
Үүнийг бичих болсон шалтгаан гэвэл ойлгомжтой байхаа. Заавал миний зөв, ийм байх ёстой гэж би хэлсэнгүй. Танд шүүмжлэлтэй зүйл ч их гарах байх. Гэхдээ л хохирч яваа, эсвэл хохирох гэж яваа, өөрөө ч мэдэлгүй хүн хохироож яваа хүмүүс нэгийг бодоосой гэсэндээ бичиж байна. Та бүү яараарай.
16 Comments
Эхнэр минь ингэж ухаардаг болоосой…
Бөө залууд уургалуулаад удаж бна.амьдрл там болсон.
Нөхөр чинь хорлох гээд бна гэж хэлдэг юм шиг бгаан.
20 жил ханилсан надаас их цэрвэдэг болсон.
Багш бөө нь юу гэж хэлнэ …туйлын үнэн…
Заримдаа тэнэг юм шиг санагдана.
Бөө залуутайгаа явалдана…би дуртайдаа . . . . . ж яваа юу гэнэ ….илжиг…
Ter Badamgarav gej udgan zugeer l hunii amid sug buruu harna hudlaa yarina hunees uchnuun mungu avchaad zasalaa sain hiij chadaagui baij hel amaar doromjilno erguu avgai jinhene buugiin horlol boloosoi tiim hunii suguud horlol boloosoi hunii amid sug
Ээдээ яасан ч харамслтай юм. Ийм сайхан залуус тэгээд зодууран дор байсаар байгаад галзуурчихжээ бөө нтр гэж балайрч явах дэмий дээ намайг бас бөө бол болхгүй бол өвчин тусна зовно нтр гээд л дарамталж сүрдүүлээд байсан бас ташуурддаг байлаа аль 2 жилийн өмнө одоо ч тэгээд өвчин туссан юм байхгүй сайхан л байна ажил хэрэг ч гэсэн ер нь ямар л эрүүл шашин бусдыг дарамталж сүрдүүлж айлгадаг юм бэ? жинхэнэ дарамт юм билээ бөө гэдэг чинь.
Badamgarav gj udgan buruu hardag zasal ch hiij chaddaggui odoo bodhod hun munuu gj boddog zugeer l hunii sug
Хvннv хех евгедийн минь veэс улбаатай, Монгол угсааны язгуурын мергел гэдэг vvднээс xvндэлдэг.
Vнэн чадалтай бее байдаг. Би еерийн биеэр мэдэрсэн билээ. Амаржсаны дараа жаахан даарчихсан чинь хел янгинж евдеед бvp алхаж чадахгvй шахам болоод байтал Хотгойд билvv дээ сахиустай найз дээрээ очиж vзvvлээд гайхамшиг гэдгийг мэдэрч билээ. Сахиус нь баахан илж байгаад зvv тавьсан. Евчин тэр дороо намдаж, едер шенегvй евдеж байсан хел минь шууд бvжиглэсэн ч болхоор зvгээр болсон юм даа.
Хvнээ зев олж хандаж чадвал мундаг юм байна лээ.
Oilghoor bichelde yu bicheed bga yum zarim buu udgan geed bga humuus uuriiguu buu geed het duviilguud baih yuma tengeriin uiliig martad baih yuma munguni tuluu yvaad bna
Ene odoo garagaa anduursan gar haana yu bicheed bn aa. Tegeed ene sitenaas yugaa ereed eliireed bgaa yum be. Ogt oilgosongui
За тэр бөө нар чанар манар хийнэ гэхээрээ л худлаа бөө байдаг юм байна лээ. Буриадын хүч муутай муухан бөө нар л чанар гээд л их архи уугаад л шаал худлаа. Харин бүх бөө нар тийм биш. Яг сайн бөөгөөр явбал амьдралд чинь шаал өөр нөлөөлөөд л явна. Хүн гэхдээ өвдөж зовоод зовлон үзээд ирхээр тэр боловсрол энэ тэр огт хамаагүй засал хийлгэж байж л муу юмнаасаа сална шүү дээ. Харин тэр сайн хүнийг олоход туйлын бэрх дээ.
Yu unshchihav da. Galzuu hunii udriin temdeglel gej eniig heleh bh. Nuguu Stephen King iin Amid uldehiig hussen hun gedeg zohiold duhuj ochih ni. Uran zugnul, aimshig, setgehuin taliin zohiol oroldvol ireedui bna.
Naad booteigee zugeer l zailj uz. Tsoohon mongolchuudiinhaa tolgoig biti ingej ugaa. Haraal idsen boogui bi sxan amidraad bolood l bna. Zaluu mini naad hairtsagnaasaa salj uz
zarim ch uneheer denduu shuu, iim tiim yum avchir geed l neheed bdg yum bilee, yostoi tsus sorogch shig, uuriiguu udgan gedeg neg avgaid husseniig ni neg udaa uguud dahiad bodohoo ch bolis on. Dahin dahin ir geed, aimaar aimaar hudal yum yarij, hunii setgeld sev hiigeed bdg yum bilee.
Oo ene boo geed yvaad bga humuust helhed bi ch gsn anh ih l olon hun deer ochij uzuulj zadal hiilgedeg blaa tegeed deerdsen ch ym bhgui ulam l eruul mend muudaal tegeel bi bodloo l do.eroosoo l hudlaa humuus deer ochood bh shg bn .darhad boo chinbat ymu eshul buur hovsgol yvii l gj shiidlee.tegtel haisnii etsest sanaandgui buur hovsgoloos irsen boo hunii haygiig olj avaad uzuultel er n urid n uzuulj bsn humuusiig bodvol shaal oor ym helj bnle shu tegeel neg amidral min jigdreel gaigui bolj bn da.ene hotiin ihenh n hudlaa humuus sanagdsan shu.yahav erj surval sain n bh l bh nadad lav oldoogui.teheer humuus min sain sudalj bj ochooroi gj heli de
naad buu muu geh munhaglalaa bolitsgoo hend heregtei um, bitgii tenegletsgee humuusee.
Hangalttai bolowsroltoi bas uhaantai bsn bol ch ingej dooshoo orohgui blaa
ЗА энд ёстой зөв юм бичсэн байншдээ
Sn bnu. Tantai holbogdoj bolhuu.