Хн, над шиг мулгуу ховор байгаасай…

large

Би одоо 33 настай, эмэгтэй. Хүүтэйгээ амьдардаг. Миний хань намайг 19 настай байхад учраад 20-той байхад минь нэг гэрт орж, 23-тай байхад минь хүүтэй болгож, 26-тай байхад минь хаяад явсан юм. Түүний буруу бишээ. Би гэж нэг дүүрсэн толгой амьдралдаа хамгийн том алдаагаа хийсэн нь тэр. Би нөхөртөө онгоноороо ирж, секс гэгч зүйлийн амтыг мэдрэлгүй хэдэн сар болж, угаасаа л ийм байдаг ёстой байхаа гэсэн ойлголтоор доор нь хүссэн хүсээгүй хэвтдэг байлаа. Үүнийг маань манай хүн гадарлаж нэг л өдөр гэгээн цагаан өдрөөр том гэгчийн толь орныхоо дэргэд тавьж байгаад хийсэн. Аминдаа л миний хань сексийн арга барилаа өөрчилж шинэ мэдрэмж, шинэ таашаал өгөх гэж хичээж байгаа нь тэр.

Үр дүнгээ ч өгсөн, босоо толины өмнө хийж байгаа бид хоёрын нүцгэн бие надад урьд өмнө мэдэрч байгаагүй тийм сэрэл таашаалыг хайрлаж, хийж байхдаа л эртхэн надад ийм сайхан гэж мэдрүүлэхгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Хийх болгондоо тавьж, сексийн амтыг дээд зэргээр мэдэрч хэдэн жил болоод уйдаж билээ. Нэг өдөр өөр хүнтэй унтсан, миний анхны нөхрөөс маань өөр хүн. Тэрэнтэй хоёр ч уулзсан. Тэгээд бас өөр хүн сонирхолтой байсан. Үнэндээ би дондсон байсан. Нэг л өдөр гэнэдэж баригдсан даа. Гэхдээ би бууж өгөөгүй. Нөхөр бид хоёрын хэрүүлд манай гэрийнхэн ч оролцож намайг өдөөн хатгаж байсан гэхэд болно. Хажуугаар нь би өнөөхөө бодсоор, шинэ мэдрэмж төсөөлж хайсаар л. Хань минь надад “чи тэгж л бай, эр хүн нэг л өдөр явдаг юм” гэж хэлж байж билээ. Тэр үгийг нь би тоогоогүй ээ. Надад хайртай, ухаангүй дурлаж гүйсэн хүн явчихдаг гэж даана ч бодоогүй дээ.

Нээрээ нэг өдөр л ирээгүй, тэр өдөр нь би баярлаж байсан юм. Учир нь харахаар уур хүрээд л, өөр хүнтэй учрах болзох зэрэгт саад болоод байдаг болхоор нь тэр. Маргааш нь ирээгүй, би тоогоогүй. 7 хоног ирээгүй. Би гайхаж эхэлсэн. 1 сар болоход нь үгүйлж эхэлсэн. Өнөөх л булангаа тойроод гараад ирдэг нь нүдэнд харагдаад, байсхийгээд л өөрийн эрхгүй санаа алдаж харуулддаг болчихсон байж билээ. Тэгээд одоо болтол ирээгүй. Эр хүн нэг л өдөр явдаг юм билээ. Өдий болоход зуурын учрал байсан ч ханийг минь гүйцэж хань болох хүн таарсангүй дээ. Эр хүний нулимс үзсэн хүн өөдөлдөггүй гэж үнэн юм билээ. Хуулийн дагуу хүү минь надтай үлдэж, би томоохон компанид гайгүй ажил хийгээд бид хоёр болж л байна.

Харин хүний ханийн орон зайг нөхөх өөр юу ч байдаггүй юм байна. Би баяр болоход дургүй ээ. Гэр дүүрэн биш, сэтгэл дүүрэн биш амьдрал баяр наадамд дургүй юм билээ. Би өдий хүртэл миний хань гэж бодож явдаг тэр хүн маань одоо гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Намайг бодвол байртай болж амжаагүй байгаа ч аз жаргалтай амьдардаг юм. Нэг удаа гудамжинд таараад би гэж сэхүүн амьтан ярвалзаад зөрж билээ. Гэтэл манай хүн юу ч болоогүй юм шиг эргэж ч харахгүй алхаад явчихсан. Салж байх үеийнх шигээ миний араас гуйж гүйнэ гэж бодож байхгүй юу би. Хн, над шиг мулгуу ховор байгаасай. Хүмүүст сургамж болоосой гэж бодож байна.

Өнөөдөр сонгууль болвол та аль намд саналаа өгөх вэ?

  • МАН (52%, 2,697 санал)
  • ХҮН (22%, 1,117 санал)
  • АН (13%, 692 санал)
  • Бусад (8%, 414 санал)
  • МАХН (4%, 230 санал)
  • ИЗН (0%, 11 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 5,161

Loading ... Loading ...

33 Comments

  1. Bb says:

    Бас л ийм юм болчихоод байдаг хаяад явдаг дээрээ тулахаар 2 хүүхэд харагдаад хэцүү юм гэхдээ одоо өөр зам байхгүй бололтой 

  2. Gerel says:

    Haniigaa gomdoohgui yumsandaa

  3. Zaya Zaya says:

    Ymar bwal er xvn bayrtai geed ywaad ugdug yum boloo. Bi nuhruu uuruu bayrtai chamaas sallaa gej heleed ywaad uguusei gej barag 20 jil muruuduj bna. Nowsh gej

  4. zaluu says:

    Амьдрал хариуцлага гэж байна. Секс төдий дээр сэтгэл таагүй байлаа гээд яахав дээ. Чи хэрвээ өөрөө идэвхигүй байж өөр хүнтэй яваагүй бол нөхөр чинь явахгүй харин үхэн үхтлээ хамт байх л байсан байх. Үнэндээ хайртай хүнээ өөрөө жаргаах шиг сайхан юм байхгүй ч жаргааж чадахгүй юм байна гэдгээ мэдэх тийм ч хэцүү биш

  5. zaluu says:

    Нэгэнтэй л бие биенээ хайрлах гэж ойртож байгаагаас хойш хайрлаж энхрийлэхийг тултал нь хийх хэрэгтэй шдээ. Эхнэр хүн дуртай дургүй хэвтээд байхаар ёстой хэцүү. Хааяахан нэг гараа нуруун дээр тавих тэр үетэй газар тэнгэр шиг ялгаатай. Магадгүй чи нөхөртөө хайргүй байсан байх л даа харин нөхрийн чинь чамд өгдөг байсан хайрыг байхгүй болсон хойно нь л ихээр мэдэрч үгүйлж байгаа байх гэж бодож байна. Илж таалах хүрэлцэх мэдрэмжийг мэдрэх дуртай гэдэг нь хүнд байтугай амьтанд ч байдаг үзэгдэл. Ямар робот байгаа биш амьд хүн юм чинь.

  6. zochin says:

    bodoj, tungaah yum bhgui ee, zasrahgui huniig shuud l yavuulah esvel uuruu yavah gants garts bii. uur yamar ch yaria bhgui.

  7. New says:

    Eregtei hun ooriinhoo une tseniig medruuleh gej hayaj yavdag.
    Harin emegtei hun ene nadaar toglood ashiglaad hayaad yavchihlaa gej boddog. 
    Hervee eregtei hun nogoo busguigee araas ni guigaad uilaad hureed irvel butsaj ochno gej boddog. Getel emegtei ni nadad anhnaasaa hairgui bsan bna gej bodood ergej ochdoggui.
    Uneheer l chin setgeleesee hairtai bol ovdoj zovoh ,ovgon emgen bolson ch hezee ch hayaj yavj chadahgui bh. Er hun busgui hund het hatuu handsanaasaa bolj ooroo uirch unadag ch yumshig.
    Nogoo talaas ni uzvel cekc-iin taashaal avahgui, zan hariltsaanii dogoldoltoi geh met uuchilshgui aldaanaas bolj ergej butsaltgui yavdag bh. Tegeheer endees yavsan erchuudiig 2 huvaaj uzej boloh yumshig. 1 ni guilgaj, ailgaj bgad ergej ochih bodoltoi.
    2 ni yamar ch ergelzehguigeer ter chigeeree yavahaar setgel shuluudsan hun.
    1-iin tohioldold ter emegteiteigee uchiraa ololtsoj neelttei yariltsaj chadaagui blhor salsan hoinoo bur ch oilgoltsohgui. Zaluu nasnii bardam setgel aag omgondoo barigdaad, esvel Ene irehgui haachihav gej huleeseer btal tsag hugatsaa harvsan sum shig ongorch boon setgeliin sharh gomdol nulims boldog bh. Hervee ailgah gej salaad butsaj irne gej bodoj bgaa bol 99% ersdeltei alham hiilee gesen ug bolj taarch bga yum.tegeheer erchuud mini shiidver gargahdaa hariutslagatai asar ih bodoj tungaaj uzej baij shiideh heregtei bolj bga yum. 

  8. Bi nohortoo durgui bolson says:

    Bi ch odoo nohroosoo salj baigaa. Emegtei hun hurtel zalhdad yum baina lee. Bi odoo oor bair haigaad hamag bair savaa beldeed neg bol nohroo yav geed ugui bol ooroo yavna geed suuj baina. Huudee oilguulj helsen. Ter muu tegeed gantsaaraa jargaad suuh boltugai. Yostoi olon jil teslee 10 jil gedeg ih hugatsaa shuu. Yor ni nohriin hereg gej yu baidgiig bi suuldee oilgohoo bolison. Hamag ajlaa hiiseer baigaad bi zalhjee. Bas ternii bohir zavaan baidliig harasaar baigaad zalhjee. Odorjin shonojin untdagiig haraad durgui hurdeg boljee. Shonojingoo interneteer oroldoj honood ogloo uureer untdagiig haraad oi gutdag boljee. Odoo tegeed iim huniig setgelee avch hayahaas oor argagui bolson. Bi suuldee mongo ogohoo bolison tegsen chin ih uurtai baina lee. Iim l baina daa.

  9. xxx_zaluu@yahoo.com says:

    heseg zuuriin jargal zovlong teseed ungurchuul buh zuil ok boldgiimdaa 

  10. saraa says:

    tanihgvi zuruud ungursun ch geh shig jaahan umtai umuu odoo tsagt huduunii zahiin hvn hvrtel hvvhdiin tetgemjiiin munguu awch bhd.vgvi yadaj tursun estegtei n 7 honogt neg ydaa yylzyylahd yadag bn aa.salaa l biz harin hvvhed chn aawaa gd l dotroo betgerch bga shde.tetgemj bol etseg eh 2yylaa hvvhed gargasan bol 18 hvrtel n tejeej tetgeh yostoi.ene bol hyylind hvn turulhtund bdg zvil.bi l bvh umaa awch yawj chadj bn gd hyylia medhgvi hvvhdee tursun etsegtei n holboogvi bailgadg hvmvvsiig byryyshaadag.

  11. Нэгэн аав says:

    Бидний хэнд ч энэ хүнийг буруутгах эрх байхгүй. Гэхдээ би зөвтгөж байгаа юм биш л дээ. Урдхаа битгий хэл Унаснаа битгий шоол гэдэг байхаа. Дан ганц хүүхнүүдэд сургамжтай ч юм биш л байна. Эрчүүд ч нэгийг бодвол зүгээр л байх. Яахав эхнэр аваагүй үедээ хэдэн хүүхэн орилуулах, эр янхан хийсэн ч хамаагүй л биз. Эхнэр авч хүүхэдтэй болсон бол Эмийн бузар эрд, Эрийн бузар үрд гэдгийг санаж явсан нь дээр дээ ер нь. Биеийн жаргалаас илүү сэтгэлийн жаргал мөнх гэдгийг л санаж явбал 😛 Лаг мэддийм шиг ярьсан уу хаха.

  12. ooooo says:

    salaad daraa n tvvnii hoinoos haramsah bsn bol yah gj salsan um bee.bi l ingj boddogiin erchvvd maani ih tewcheertei myndag setgeliin hattai amidrah um.er hvn gdgee haryylah um.harin emegteichvvd uuriinhuu hvch chadlaar amidrah gj hicheeh bolowch hoinoos n harj haramsaj nyalzaij amidrah um.etssiin etsest ochih gazargvi how hooson bolsn hvn l ergej irne vv gehees sn yawaa hvn salsan ehneriinhee hoinoos gvij dahij syyna gj howor bh.hog shig hayagdsnaa medej bga hvvhnvvdee hezee halhiin hvvhnvvd ingj eregtei hvnii hoinoos haramsaj syydag bolsn um bee.ilvv garahgvi umaa gehed adilhan bgaach dee. ilvv vne tsenetei bgaach.tegeed ger bvltei hvmvvs n hairaa hairlaj songoltondoo vnench baitsgaaya.bid nar tom hvmvvs.togloom taalagdhgvi yidsan bol dyrtai vedee hayad yawj bolhgvi.hog bolood haygdchihaad eznee irehiig hvleej suuhiin orond yamar negen um hiij amidralaa uurchluurei.

  13. Aldaa says:

    Tom aldaa gargaj dee. Gehdee busdiig iim baidald oroh vii gej ingej bichsen ni hojuu uhaarsan ch uhaantai bainaa. Amidral bol aldaa onoo 

    P

  14. uugii says:

    Uu yadgiin zaluu hvn bvr alddag bh.harin hvvhdiin tetgemjee awah hergtei.chamd hereggvi umaa gehd hvvhded chn hereg bno.hvvhed yamar togloom umuu.ergej haralgvi yawsan hvniig gydamjind chi toogoogvi bj tom hvn bolsnoo medej bwal er ch emgvi hataad haramsalgvi yragshaa l harj amidrah hergtei bh.

  15. no name says:

    Bi nuhruusuu erthen zorig gargaad salaxgui yawdaa gej vrgelj xaramsah yumdaa

  16. zochin says:

    iimerhuu etgeeduud olon bolchihjee, odoo tsuurnu, hovordono ch gej yu bhav.

  17. GegeenCom says:

    Tuhain tsag uyedee l zuv bsn bol yund n haramsdiin bayarlah buch olon tohiohgui shw

  18. zochin says:

    Эр хүн нэг явахаа хүрвэл амархан явдаг юм билээ. Олон жил ойлгоосой, ааш зангаа засаасай, худлаа хэлэхээ болиосой гэж гуйж, загнаж, хэлж үзээд болоогүй эхнэрээсээ нэг өдөр л салчихсан. Анх гэрээсээ явахад их хэцүү байсан. Дараа нь эхнэр залгасан, уучлаач ухаарлаа гэж гуйсан. Зөвшөөрөөгүй. Одоо тэр үеэ бодохоор ямар азаар эртхэн салсан юм бэ гэж боддог. Хүүхнүүд энэ надад хайртай юм чинь яасан ч салахгүй гэж боддог байх. 5 жил тэсээд нэг өдөр л явчихсан юм даа. Дахиж нэг ч удаа уулзаагүй.

  19. zochin says:

    nasaaraa haramsaj amidar, uur arga bhgui, dahiad hunii huu buu zovoo.

  20. ж says:

    яг миний амьдрал юм даа эр хүн нэг гарахаараа эргэж ирдэггүй үнэн шүү би эхнэрээ охинтойн үлдээчээд гарсан ганцаараа унтах ямар хэцүүг хэдэн сар мэдэрсэн ганцаараа шөнө орондоо уйлах охиноо эхнэрээ санах ямар хэцүүг  шүдээ зуугаад л тэвчсэн хагас жил болоход л аажмаар дасаад хүн амьтантай танилцаад мартаад ирдэг л юм бна лээ хүүхнүүдэд хэлэхэд эхний хэдэн сард л нөхөрөө эргүүлж чадахгүй бол эр хүн тэгээд л явдаг юм бна лээ шүү

  21. Delete says:

    Нулимс гарах шахлаа. Хаяхад хэцүү дээ маш хэцүү. Гэхдээ эр хүн нэг гарсан бол эргэж очвол үнэхээр утгагүйгээ мэддэг болохоор шүд зууж, хэсэг архи ууна, хэсэг ажилдаа улайрна амжилтанд хүрнэ дагаад хүүхнүүд зөндөө гарч ирнэ нэг хэсэг сайхан явна. Дараа нь харин уйдаж хүүхэд зангаараа хорвоогийн энэ их хууран мэхлэлт, улангассан хормойн явдлыг мэддэг ч үгүй байсан тэр үе хамгийн нандин дурсамж болж үлдэнэ ингэж дараа нь ямар ч сайхан хүүхэн байсан анхных шигээ хайрлаж чадахгүй хэцүү амьдралаа угтан авна. Хорвоо ч новш шүү сайн залууд муу хүүхэн заяахыг нь яана.

  22. Bolor H says:

    “Баяр болоход дургүй”   яг надтай адил юмаа.

  23. Аашмаа says:

    Тийм ээ тийм. Ховор байх оо. 
     

  24. MR.$ says:

    Эр хүн л гэр бүл салалтанд буруутай гэдэг ойлголт их байдаг. Уг нь тийм биш овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав бөгсний донтой, шуналтай, хэрүүлч, аминч, арчаагүй, харийн юм болгон сайхан гэсэн бодолтой хүүхнүүдээс бүх зүйл эхэлдэг юм. Ханийн заяагаа гомдоосон хүн үрийн заяагаа үргээчихгүй амьдар даа…

  25. zochin says:

    Xn, cham shig mulgui hovor baigaasai.

  26. ккк says:

    Хайрандаа үнэнч хүн жаргадаг.

  27. Medusa says:

    Нэг л өдөр чи намайг санасандаа уйлна даа.

  28. MAN says:

    Huuhnuudee gej jargal daadgui humuus dee

  29. zooz says:

    Undur nam-d chamaig ingeej bichiheer xen chamd xandah yum be. Chamaig dahiad bool bolohoo bolii getel chin booliin hudulmur hiilgeh yumsan. Ene jinhene undur nam uuruu bichsen comment bish bh gej bodogdloo. 

  30. xoxo says:

    Гунигтай л юм. Өөрөө унасан хүүхэд уйлдгүй гэдэгдээ чи одоо босоо бос өвдгөө сайн гөвчих дахин алдаа хийхгүйгээр сайхан амьдар хүү чинь байна. Өөрөө хэн байснаа ухаарч хүмүүст зөвөлгөө өгч байгаа чинь таалагдлаа. За бүсгүй минь амьдралд чинь аз жаргал хүсье. 1 залуугын сайн хань итгэлт гэргий болоорой бүх зүйл урд чинь байгаад итгээрэй 

  31. bayar says:

    aldaj baij uhaarah yum daa neg ni ch gesen aldhaasaa urd uhaarah saihan niitlel baina chamd amjilt husiye

  32. 30 tai zaluu says:

    Ter zaluu jargaltai amidrah erhtei. 

  33. bold says:

    chi mulguu ch gesen busdad surgamj ugch baigaa chini taalagdlaa……be ch gesen neg l udur yavsandaa… mun ch ih tevchsendee.. guij, uij, argadaj ailgaj uzsen…. gevch yu ch uurchlugduugui… be teseegui ahij..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.