Үнэнч байцгаая

030

Зүгээр л сайхан тайвширмаар санагдаад ийм зүйл бичиж байна. Зөндөө дэлгэрэнгүй бичмээр байвч, нэгт, цаг бага, хоёрт та бүхнийг нуршиж уйдаахгүй гэсэндээ товч төдий бичлээ.

Би 30 настай. Хүний нутагт сурч байгаа нэгэн байна. Хүүхэдтэй эмэгтэйг хайрлаж хүн шиг амьдарсаар өдий хүрч байна. Миний л хүүхэд гэж боддог, зүгээр л энд санаагаа ойлгуулахын тулд ингэж бичлээ. Маш их хайрлаж, хамаг зорилго, ирээдүйгээ түүний төлөө зориулж ирсэн. Аймшгийн муухай ааштай, юм л болбол орилж хашхирч, элдэв үгээр доромжилж, халуун ус цацаж шалзалж ч явлаа намайг. Зан аашнаас гадна зөндөө олон зүйл яримаар байгаа ч үүгээр товчилъя.

Бүх зүйлийг өөрийнхөө зөв гэж боддог зантай. Хийсэн үйл болгоныг нь уучилж, зөвхөн түүний талд зогссоор өдий хүрсэн. Товчхондоо бол би түүнийг зүгээр л маш ихээр хайрлаж амьдардаг. Хайрласаар хайрласаар түүний муухай ааш ч зөөлөрч ирсэн. Хоёр дахь хүүхдээ гаргаад гэртээ суухад нь хүнээс дутаахгүйн тулд улам хичээж, өмсөх зүүх, идэх уух, хайрлах энхрийлэх гээд ямар ч зүйлээр дутаагаагүйсэн. Их сургуулийг нь төгсгөж, магистр хамгаалуулж, гадагшаа докторт явуулах гээд л үзэж байна.

Үүнийг хэлж буйн учир бол би түүний төлөө чамгүй их зүйл гэсэн гэдгээ ойлгуулах гэсэн юм. Бидний амьдрал хэнээс ч дутахгүй. Гэхдээ илүү гарахгүй болоод л байдаг юм. Түүнд минь бас олон давуу тал байгаа шүү. Хар муу талаас нь харж байна гэж битгий бодоорой. Яг үнэн нь л энэ юм шүү.

Өнгөрсөн зун би хар багаасаа сурах сан гэж боддог байсан газартаа докторт сурах урилга аваад, хэт хөөрсөн сэтгэлдээ автаад жаахан уусан юм. Уулаа гээд шалихгүй ээ. Хэзээ ч тасрахгүй, бас 12 цагаас өмнө заавал гэртээ харина гээд хайр, халамж минь хэвээрээ… Гэтэл намайг жаахан уусны төлөө сэтгэл нь хувирсан юм байхөө. Анхны хайр гэх залуутайгаа харьцаад, сүйд байсныг нь хүний нутагт ирсэн хойноо мэдээд…

Новш гэж үнэндээ зовж байна. Яаж тэгж чадаж байна аа. “Чамайгаа явснаас хойш ямар үнэтэй хүн гэдгийг ойлгож байна, уучлаарай” гээд уйлан дуугараад байгаа ч гэсэн миний сэтгэл хүлээн зөвшөөрч чадахгүй маш их зовж байна. Гэлээ гээд би дахиад битгий тэгээрэй гэж өнгөрөөгөөд л, түүнтэй урьдын хэвээр харьцаж байгаа ч гэлээ, өөрөө бол маш их зовж, шаналж байна… Зовсон ч, жаргасан ч хамтдаа байж, оноход нь дэмнэж, алдахад түшиж явна гэж нэг насаа холбочихоод яаж тэгж чадаж байна аа.

Хүн ер нь жаргал даадаггүй амьтан бололтой. Юу нь болохоо байлаа гэж тэгж өөр хүнтэй харьцаж, санаж үхлээ энэ тэр гэж мессеж бичиж барьсныг нь мартаж чадахгүй, сэтгэлд аймаар сэвтэй юм аа. Болоогүй ээ бас одоо нэг хэдэн шоудах дуртай хүүхэнтэй найзлаад бар саванд ч гэсэн орж байна. Тэр нь яах вэ, залуу насандаа явалгүй л яах вэ.

Гэхдээ хүний нутагт зовж байгаа нэгнээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Санахын зовлон дээр, хардаж, харамлахын зовлон нэмэгдэх ямар олиг байх вэ дээ. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд түүнийг намайг хуурахгүй гэдэгт маш их итгэдэг байсан. Одоо ч тэгтлээ унтраагүй байна тэр итгэл минь. Эцэст нь маш их гомдож, маш их санаж байна. Хайртай шүү чамдаа.

32 Comments

  1. Tuya says:

    Garchig  ih  taalagdlaa. Negent  ger  bul  bolson  bol unenvh  saihan  shudarga amidarch  yagaad  boldogguim  be. Uuniig  sain  bodood  uhamsaraaraa  l  shiidne  shde.sadar  samuinaas  tatgalzaj  chadna  shde  hun  bmda

  2. hun says:

    амьдралд ийм юм тохиолдож байлаа.1 охинтой санаандгүй унтлаа,тэр онгон байлаа, тэгээд хамт байсаар дасав, хайртай ч болов.Гэтэл нөгөө охин минь надтай унтчихаал маргааш нь надаас яваал өөр залуутай тааралдаад өөрөө архи авч өгөөл цувуулаал, дараа нь найз хүүхэн нь хэлсэн юм. би түүнтэй 3,4 жил зууралдсан салж чаддаггүй, хүний сэтгэл хэцүү юм билээ. Тэр охин надад хайртай, салахгүй гэнэ, намайг хөөцөлдөөл байна. Тэгсэн мөртлөө намайг байхгүй үед хэнтэй ч хамаагүй унтчихна.Би салах гээд салж чадахгүй. Өөр хүүхэнтэй байсан ч нөгөөдөх бодогдоно. Сүүлдээ түүний найз охидуудтай бүгдэнтэй нь унтсан, бүгд л хөнгөн охидууд ер нь бүгд надад дурласан, нөгөө охины паянг ярьж өгнө. Тэгээд түүнээс салаад бараг 1 жил болж байж мартсан.Өөр хүүхэнтэй тааралдаж хайрласны дараа нөгөө хүүхнээ харахад огиудас хүрдэг юм билээ,Одоо энд тэнд тааралдвал өөрийгөө гайхдаг юм ийм амьтанаас салж чадахгүй байсан гэж бодохоор.Хүний сэтгэл гэж хачин, чи ч бас над шиг байж

  3. Hali says:

    Iim zaluutai suuh yumsan

  4. setge says:

    Uuruu uurtuu sain dvgnelt hii chadahgui bol byasalgal hii. Eriin zangarag gej neg yun
    m baidiinshdee. Hvvhnvvd yah ve teneg uls, 4 uur etsgiin 4uur hvvhedtei ch toohgui tejeegeed yavjaagaa hvvhniig bi medne.Chinii amidraliig chamaas uur hen ch chirehguishdee, Gants ehner udirdaad avch yavj chadahgui bol chi uur yu ch chadahgui oilgo.

  5. Ambaga says:

    Загасарцан царай гэдэг үгийг орчуулаад өгөх хүн байна уу??

  6. Ambaga says:

    iim l zaluutai suuh yumsan! Tehdee tuuniigee zovoohgui ee

  7. Загасарцан царай says:

    Би нэг хүүхнээс салж чадахгүй аричаагаа алдаж байлаа өнгөрсөн зун, бараг 11 сар хүртэл уугаад шоудаад наашаа гэсэн болгоныг нь хусаал өөрийгөө сатааруулах гэж оролдож байж, гүйэ яахав өөр сонин содон хөөрхөн хөөрхөн оюутан охидууд өдөөд байхаар хөөрхөн л юм билээ нэс хэсэгтээ сатаараад. ТЭХДЭЭ ЧИ ӨӨРӨӨ Л СЭТГЭЛДЭЭ ТАВЬЖ ЯВУУЛАХГҮЙ БОЛ хичнээн ч удаад мартаж, уучилж чадахгүйм байна лээ, би ч бас ийшээ бичсэн шд ингэж, чамайг бол яааааг мэдэж байна ямар байгааг чинь. одоо нэг тийш нь тултал нь шийдээ. Өөрөө бодитоор эрүүлээр юмыг хар, эр хүн шиг шийдэмгий бай, эвлэрэх юмтай нь эвлэр! 

  8. setgel says:

    eviidee huurhii mini zuv huuhed bn chi.Harin tsaadah ni turuun ni neg haygdsanaa medehgui salbaganaj yavj neg l udur 2dahidaa haygdval yana gedgee medehgui l harailgaj yavaa salbadai bn. Setgel gedeg hetsuu … zuv shiidver gargaaraidaa.

  9. yu genee says:

    ene er hun bish bhaa em hun shig ym bicheed esvel ih nomhon dulguun hun bh ni dee chi zuulduud bgam bish uu hu davraachjee hu muu nohoin gedsend shar tos zohidoggui gedeg bish uu er ni bol helj yarih hun muutai amidral doroi bsan humuus l deeshleed ireheeree ingedg ym shig bgam Hashraagaach ee

  10. S_S says:

    Ер нь бол эрчүүд эмэгтэйчүүдээс хэд дgхин хуурамч, завхай ш дээ.Олон хүн дотор сайн муу янз бүрийн хүмүүс бгаа. Гэхдээ эрчүүд хайр сэтгэл болон гэр бүлийн асуудал дээр илүү хариуцлагагүй, хүн чанаргүй ханддаг. Миний бодлоор хүйсээр нь ялгаварлавал эмэгтэйчүүд илүү сайн хүмүүс гэж боддог. эрчүүдийн талаас илүү нь  муу хүмүүс байдаг байхаа. Эмэгтэй хүмүүс бие биенээ хэд ярилцаад л бараг ямархуу хүхэн бэ гадарлачихдаг. Гэтэл тэр хуурамч баг өмсдөг хүүхнүүд аягүй дажгүй залуустай суучихсан байдгийн. Би лав эрэгтэй байсан ч тэр нэг насны ханиараа дүр эсгэсэн юмнуудтай суух байтугай найзлахгүй.

  11. аги says:

    дагавар хүүхэдтэй юм байж юун хэрээ мэддэггүй хүүхэн бэ

  12. Ger buleesee hol gazar udaan hugatsaagaar yavj bga bol ugasa setgeliin beltgeltei baih estoi, yavsan hoiguur chin banzaldajil taaraa ugasa tiim bdiin, hen ch gesen adilhan. Tegeed yavj bga bol teriig huleen zovshoor, huleen zovshoorch chadku bol bitii hayj yav, hajuud ne manaad baij bai!

  13. zail says:

    Medehgui ymdaa chi l hairan sanagdchlaa

  14. saraa says:

    Zahidliin ezend

    Sain baina uu. UG zahidliig unshaad setgegdel bichmeer sanagdlaa. Er n bol ehner chin chamd hairgui yum bn. Hairgui gedeg n yu gesen ug ve gevel toodoggui l geen ug nuguu talaar. Emegtei hun huuhedtei esvel namaig hairladag yum chin geed huntei suuchaad terendee buhimdad yanz buriin aash zan gargadag yum shig sanagddag. Chi uneheer hairtai bolohooroo teseed l tevcheed l unguruusuur irsen mun unguruuh ch bolno. Gehdee chi hairtai hunteigee suusan biolohoor setgel chin jargaltai baigaa bol ehnert chin setgeld n nar ugui met l baigaa gej bi bodoj bn. Tiimees ta 2 n huvid hen heniih n buruuu bish. Emegtei hun dasaad l hairtai bolchdog gej ug bdag l daa gehdee bi bol ugui gej boddog. Chi huniig unen setgeleesee hairlaj  mun hamt amidarch bgaada bayarlaad l amidrah heregtei

  15. mal says:

    ugaasaa chamaig araar tabij l baigaa shuu dee chamaig hartai gesen ugui gesen tabij l taaraaa

  16. indra says:

    yamar huuhnuuded ni iim er taaraad bdagiin.hicheegeed ch ayataihan huntei taarahgvi yumdoo.

  17. indra says:

    yamar huuhnuuded ni iim er taaraad bdagiin.hicheegeed ch ayataihan huntei taarahgvi yumdoo.

  18. буд says:

    Наад хүүхнээ хашраагаач. 2 ѳѳр хүний 2 хүүхэдтэй зовно гэдгий нь ойлгуулах л хэрэгтэй байна. Гомдсон уурласнаа хэлээд нэг хэсэг чимээгүй болчооч холбоо барихгүй. Дахиж битгий тэгээрэй гээд энгийн харьцаатай байгаа гэнэ үү.  Эхнэр чинь энэ ингэж л байдаг юм гээд нэг их тоохгүй байгаа бас үнэнгээсээ гэмшиж харамсаагүй гэдэгт итгэлтэй байна. Таг болчих. Тэгээд тэр залуутайгаа ахиад нэг хүүхэд гаргаад амьдраарай гэж хэлэхгүй юу.

  19. Lilo says:

    Еооооо бүр ийм нийтлэл уншихаар уур хүрээл бхын. Санаа нь собак, салтаа нь загатнасан хагийн ааштай хачин шуламнуудад нь ийм сайн нөхөр таараад мөрөөрөө гэрийн сайн эзэгтэй болно гээд хамаг юмаа бэлдээл орой үдэш гэрээсээ хамраа ч цухуылгахгүй миний хэдэн сайн бүсгүйчүүдэд толгой нь эргэчихсэн хачин юмнууд таараал бдаг бнаа.  Жаргал даахгүй бнаа бол наал хүүхнээ хаяач. Ингэж их хайрлаад бхад хайр даахгүй цамаан хүүхэн

  20. zochin says:

    ene bonustai humuus yasan ih zantai bdg bainaa, bonustai yum baij ug helee, uildelee hicheej yavahad yadag bainaa. her hemjeegee medehgui davraad, salaad nuhur oldohgui uuruu l zovno shd. amidraliin achaagaa nuruund eer ni uuruuleed, hoinoos ni tashuurdad ug, achaandaa diildeed irehiin tsagtumnu chin sugd gehed l sugddug bolno.

  21. dflckd says:

    Ikh hair uuruu ikh ersdel daguuldagiig manaihan oilgohgui yum aa. Uuruur helbel het ih hairaar bulval ter hun chin zalhana, davrana. Amidral chin zovlon-jargal-zovlon-jargal  shuu dee. Tegeed ch chi anhnaasaa buruu huntei suuj. Erthen zovlong ni amsuulj baisan bol asuudal ert shiidegdeed chi ingej olon jil zovchloo gej gonshognoj baihgui l baisan bolov uu…

  22. husel says:

    oilgohgui huuhen bna teneg

  23. zochin says:

    uuj idehee iimerhuu shulmaar ch meduuldeggui bhoo, olsonoo uurtuu zoriulj bna, yasan gej uuchlal guih ve dee, yarshig l bn. 

  24. zochin says:

    ene sohor durlal bishee, yamar aimaariig ni, adsaga shig aashtaig ni medseer baij zuuraldaj bdg iheehen teneg bna. medsen deeree holduulah heregti yum uul shugamandaa. iimerhuu etgeeduud hair daahgui ee, bi ch bas ng iim amilsan shulam, murun gloiin shulam huuhen, bosoo oroolongoos zugataj ami garsan, yarshig tsaashaa, setgel amar amidrah mini.

  25. GegeenCom says:

    Surtei shd uuruu uuj idej gomdoochood uuchlal ch guihgyi hoosruulsan horooson setgeliinhee oron zaig nuhuh gj ter hun huviin arga hemjee avch tencverjuuleh gj buruu zuv argaar ch bolov uzeed bn uuruu teriig n guiceegeed ugchihud l uul n boloh asuudal bsymda

  26. Xoxo says:

    Yu gehev de ho. Ehner chin buruu zam ruu gulsaj l yavna da. Chi l eroold n hurtel unahaas n omno zogsooj chadval chadna oor hun chadahgui l bh. Naiz miny haitai hunii uldeesen sharh hamgiin honduur bdgiimda. Zaluuchuudaa hani ijilee hairlaj yavaach de. Ene horvoo chin zov yavbal az jargal duuren harin 1 buruu yavchival ih hetsuu gedgiig zaaval unaj uzej bj uhaarah estoi gej uu. Hajuudah chin chamaig busdas iluu l hairlana shuu. 

  27. Минжээ says:

    Хайртай хүнийхээ төлөө бүхнийг л хийсэн бна.харамсаад яах вээ залуу минь чи.хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж тэр хүнийхээ төлөө бүхнээ зориулна гдг бол сайхан зүйл шүү дээ.тэр хүүхэн бүхнийг ойлгоно гдгт найдья даа

  28. dorlig says:

    Shulmas avj suusiim bol chi ooroo chotgor boloh heregtei dee tegj bj l zohitsnoo.

  29. лол says:

    Юу ч бичээд байгаа юм. Сайхан амьдарч байна гэснээ хогийн байна ч гэх шиг. Гадаадад сурдаг гэснээ нөгөөхөө гадагшаа гаргамаар байнаа ч гэх шиг. За мэдэхгүй мэдэхгүй

  30. Asd says:

    Mnai ex.n ireedvin dvr zurag tod haragddag bnshd. Hetsv ch ymda, 

  31. jak says:

    больж үз залуу минь чи арчаагаа алдчихсан байна нүдээ нээгээд эрүүлээр сэтгээд үз 

  32. Aash muut says:

    durlal sohor gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.