Гоо сайхны буюу пластик мэс заслыг зарим хүн залуу, сайхан харагдах шилдэг арга гэж боддог байтал зарим нь хялбар аргаар сайхан харагдах боломжтой гэдэгт итгэдэггүй. Гоо сайхны мэс засал гэдэг нь мэс ажилбарын аргаар хүнийг шинэ дүр төрхтэй болгоно гэсэн үг. Ийм ч учраас пластик гэж нэрлэсэн бөгөөд пластик гэдэг нь грекээр “цутгах, хэлбэрт оруулах” гэсэн утгатай юм.
Гоо сайхны мэс заслын төрөл
Гоо сайхны мэс засал нь дотроо санаанд оромгүй олон төрөл янз байдаг. Тэдгээрээс хамгийн их дэлгэрсэн мэс засал нь нүүр, хүзүүний арьс татах хагалгаа юм. Үүнийг ритидектоми гэж нэрлэдэг. Анх Холландер гэдэг эмч 1901 онд нэгэн Польшийн язгууртан эмэгтэйд хийж байжээ. Харин “face lifting” нэртэй хагалгааны дараа нүүрний гүн үрчлээсүүд арилж хацарыг, уруул хамарны ойролцоох нугалаа тагаддаг.
Липоксаци. Липосакци /Грек—lipos өөх, Англи suction- сорох/ буюу өөх сорох мэс засал мөн л олон хийгддэг хагалгаа. Энэ хагалгаагаар гуя, өгзөг, гэдэс, гар, хүзүү, эрүүн доор хуримтлагдсан өөхөн давхаргыг соруулан авдаг. Энэ арга нь ойролцоогоор 20 жилийн өмнө Францад үүсч, улмаар янз бүрийн нэртэйгээр /липоаспираци, вакууман липэктоми г.м./ дэлхий даяар дэлгэрчээ.
Блефаропластик. Энд нь грекийн blepharon гэсэн утгатай үг орсон тул юуны пластик хагалгаа нь ойлгомжтой. Нэг, эсвэл хэдэн гоо сайхны мэс заслыг хослуулан нүднийг тойрсон үрчлээсийн арилган, унжсан зовхийг татаж өгдөг. Ингэхдээ блефаропластик нь нүдний доод хэсгийн нүүр хувиралтын жижиг үрчлээс, чамархай орчмын үрчлээсийг арилгадаггүй. Эдгээр согогийг арилгах өөр тусад нь мэс засал хийж арилгадаг.
Ринопластик. Ринопластик нь хамрын хэлбэрийг засах мэс засал. Гоо сайхны мэс заслын энэ салбарыг хамгийн эртнийх гэж үздэг. Жишээлэхэд, хамар заслын Энэтхэг араг нь бий болоод 5 мянган жил болсон байдаг.
Абдоминопластик. Энэ нь гэдэсний доод хэсгийн өөх, илүүдэл арьсыг арилгах, гэдэсний булчинг чангалах зорилготой пластик мэс засал юм.
Эмэгтэйчүүдийн хөхний хэлбэр, хэмжээг өөрчлөх пластик мэс засал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Хөхний сүүн булчирхайны хэмжээг томсгож, багасгаж , засдаг юм. Хөх томруулах засал сүүн булчирхайнуудын хэлбэрийг сайжруулах, хэмжээг нь томруулахад чиглэгдсэн байдаг. Мөн гадаад үзэмжийг нь сайжруулна.
Харин хөхний арьс уян хатан байдлаа алдаснаас үүдэн хэлбэрээ алдсан үед илүүдэл арьсыг авах хагалгааг мастопекси гэнэ.
Хэт том хөх нь хүзүү, нуруугаар өвдөх, арьс үрэвсэх, ясны өөрчлөлт, амвсгалын хямрал гэх мэтийн хүндрэл учруулдаг тул багасгах хагалгаа хийдэг бөгөөд үүнийг маммопластик гэнэ.
Гименопластик. Энэ нь эмэгтэйчүүдийн онгон хальсыг сэргээх мэс засал юм. Анх удаа ийм мэс заслыг 1962-онд Итали улсад, эмэгтэйчүүдийн эмч Бернуул өөрийн охиндоо хийжээ. Үүнээс ердөө жилийн дараа гэхэд гучин таван мянган европын эзэгтэй нар ийм хагалгаа хийлгэж байжээ.
Фаллопластик. Энэ нь грекээр бэлэг эрхтэн нийлүүлэх, бэхлэх гэсэн утгатай үг. Энэ хагалгааны тусламжтайгаар бэлэг эрхтэнд протез хийж нөхөн сэргээдэг. Оросын мэс засалч Н.А.Богороз бэлиг эрхтэнийг бүрэн тайрч аваад протез хийх энэ мэс заслыг анх 1936 онд хийжээ. Хөвчрөлтийн хямралыг нөхөн сэргээх өөр аргаг байхгүй үед протез ашигладаг. Мөн бэлиг эрхтэний гэмтэл, мэдрэлийн зам эвдэгдэх, бэлиг эрхтний цусан хангамж ноцтойгоор алдагдсан, аарцагны эрхтэнүүдийн хавдрын хагалгааны дараа гэх зэрэгт протез хийдэг.
Анхаарууштай зүйл
Пластик мэс засал хийлгэх шийдвэр гаргахаасаа пластик мэс засалчид хандах хэрэгтэй. Хэрэв хөхөндөө хагалгаа хийлгэх гэж байгаа бол эхлээд маммолог буюу хөх судлаач эмчид үзүүлнэ. Мөн арьсны эмчид үзүүлэн нэмэл шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Мэс заслын үр дүнг дүгнэхэд хоёр үндсэн зарчим байдаг, үүнд:
Хаван, арьсны өнгөний өөрчлөлт, зарим тохиолдолд эдийн нягтаршил гэх зэрэг гоо сайхны хагалгааны дараа зайлшгүй үүсдэг шинж тэмдэгийг арилсны дараа л мэс заслын эхний үр дүнг тодорхойлдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь хагалгаа хийлгэснээс хойш ойролцоогоор 2-3 сарын дараа болно.
Мэс заслаас 6-12 сарын дараа, гадна болон дотор шарх бүрэн эдгэрч, зөөлрөн эцсийн төрхөндөө орсны дараа л эцсийн үр дүнг тавьдаг.
Өөр нэг анхаарууштай зүйл байдаг. Гоо сайхны мэс засал нь хүний царайг өөрчлөн өөртөө итгэх итгэлийг нь нэмж, шинэ боломж, бололцоог нээж өгч чадна. Үүнтэй зэрэгцэн хүний өмнөх дүр төрхийг нөхөн сэргээх боломжгүй байдаг тул тун нухацатай бодож, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж байж л шийдвэр гаргах хэрэгтэй юм. Тэгээд ч зарим төрлийн гоо сайхны мэс засал нь ихээхэн эрсдэл дагуулдаг тул нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдгийн үлгэрээр сайхан болох гээд үр дүнд нь бүх насаараа эрэмдэг болох аюул ч бас байдаг гэдгийг мартаж болохгүй.
SOURCE: www.103.mn
3 Comments
chi tegeel GOMO bolchihooch dee svrteiinn
Xexe ene ZALUU unexeer durgui ni xursen boltoi. Namaig gomo bologox gel uzed bga yumu. Xuuxen xun gedeg zarim talar xuuxed shig genen chutgur shu. Genen chutgur gedeg ug xuuxnuuded taarna.
zandan zandan nasandaa ochmoor l bn shuu, uvguchuul ch tooj harahaa blaa gej….