Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарчхөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд байхад амархан ил гарч байдаг. Улмаар шээхэд хүндрэлтэйболж, хуримтлагдсан шээс нь дуслаар ялгарч гардаг. Энэ өвчин эрчүүдийн 2-3%-д тохиолддог.
Гурав хүртэлх насанд тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой “наалдсан” мэт байгаад яваандаа салах бөгөөд зургаан нас гэхэд толгой нь түүний хязгаараас бvр гарчихсан байдаг.
Тээрхийн арьсны нарийслын шалтгаан нь тодорхой бус. Гэхдээ зарим нэг мэдээллээр бол энэ өвчин удамшлын гаралтай бие махбодийн холбогч эдийн дутагдалтай холбоотой байж магадгүй юм.
Эсвэл фимоз нь бэлгийн бойжилтын үед үүсэх боломжтой. Энэ үед бэлэг эрхтэн ба тээрхийн арьсны хооронд үл нийцэл бий болж, тээрхийн арьсны амсар нь маш нарийн явцуу болж эрхтэний толгой ил гарахад бэрхшээлтэй, эсвэл боломжгvй болж улмаар баланит (баланопостит) үүсэх шалтгаан болдог. Энэ нь бэлэг эрхтний толгой ба тээрхийн арьсны үрэвсэл юм.
Фимозын үед бэлэг эрхтэн хөвчрөхөд толгой нь томорч тээрхийн арьс татагддаг аюултай. Ингэснээр жижиг язрал урагдал үүснэ. Тэр нь жижиг хэмжээтэй байдаг болохоор цус гарахгүй, ямар ч санаа зовох зvйл гарахгvй. Гэвч эдгэрэхэд нь бичил сорви үүснэ. Сорвижсон эд нь уян чанараараа тээрхийн хэвийн арьснаас харьцангуй сул. Иймээс шинээр сорви үүсэх болгонд тээрхийн арьс улам бүр нарийсах ба өөрөөр хэлбэл өвчин даамжраад л байдаг.
Фимоз цаашаа даамжирсаар тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдаж болзошгүй. Энэ нь ямар нэг онцгой эвгүй мэдрэмж төрүүлэхгvй боловч бэлэг эрхтний толгойг гаргах оролдлого хийх үед хүчтэй өвдөж, цус алддаг.
Фимозтой хүн бэлгийн хавьталд орох эсвэл гар хангалга хийх vеэр бэлэг эрхтнийх нь толгой тээрхийн арьсанд хавчигддаг парафимоз үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Бэлэг эрхтний толгой тээрхийн арьснаас ил гарсны дараа хэвэндээ буцаж орж чаддаггvй. Өєрєєр хэлбэл толгой хавчигдаж цусан хангамж нь алдагдана. Үр дүнд нь бэлэг эрхтний толгойн эдийí үхжил үүсэх аюултай тул парафимозын vед яаралтай эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.
Ариун цэврийн дэглэм хангалттай сахиагvйгээс бэлэг эрхтний толгой ба тээрхийн бактерийн, вирусын гаралтай үрэвсэл (баланит) үүсэх боломжтой. Учир нь бэлэг эрхтний хуримтлагдсан наалдац (смегма) амархан үрэвсдэг. Иймээс тээрхийн арьсны нарийсалтай vед бэлэг эрхтнээр бvхэлд нь тархсан євдєлт мэдрэгдэн шээх үед ихсэж, тээрхийн арьсны амсраар идээ гарч, энэ амсрын дотор тал болон эргэн тойронд нь тав тогтож байвал танд vрэвсэл үүсээд эхэлчихсэн гэсэн үг бєгєєд ойрын хугацаанд эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай болжээ гэсэн vг. Хэрэв эмчид үзүүлэлгүйгээр өвчнийг хэт даамжруулбал бэлэг эрхтний хорт хавдартай болох эрсдэлтэйг санах хэрэгтэй.
Мөн бэлэг эрхтний толгой болон тээрхийн арьсны үрэвслээр євдєх магадлал нь чихрийн шижингийн үед ихэсдэг. Энэ нь шээсэнд агуулагдах сахар нь бактер үржих тэжээллэг орчинг бий болгож өгдөгтэй холбоотой юм.
Тээрхийн арьсны нарийсалтай үед хүндрэл гарахыг нь хvлээлгvйгээр эрэгтэйчүүдийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Фимозын эмчилгээний үндсэн бөгөөд цорын ганц арга нь зvслэг (арьс тойруулж авах ) бөгөөд тээрхийн арьсыг хэсэгчлэн ба бүхлээр нь авдаг мэс засал юм.
Та ямар нэгэн секс тоглоом хэрэглэж үзсэн үү?
- Үгүй (77%, 1,034 санал)
- Тийм (23%, 306 санал)
Нийт санал өгсөн хэрэглэгч: 1,340
Loading ...
20 Comments
Эрүүл мөртлөө шамардаггүй бол сайн хойш нь болгоод байхад болно гэж бодох юм.Өвчтэй бол харин шамлаастай байгаад байж болохгүй.заавал нааш цааш болгож пр нь тэгээд эмчид хандсан найдвартай шүү эрчүүдээ.
Pampers
Эрэгтэй хүүхдэд багаас нь байнга живх зүүлгэхээр боожгойны үзүүрийн арьс наалдаж,шээхэд хүндрэлтэй болдог. Мөн эр бэлэг эрхтний өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм билээ. Иймд эрэгтэй хүүхдэд аль болох живх, памперс зүүлгэхгүй болж өгвөл уламжлалт салтаа нь цоорхой өмд өмсүүлж байх нь зүйтэй. Эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ усанд орох бүрт нь боожгойны арчсыг хүчлэхгүйгээр зөөлөн арагш шамалж, зөөлөн эдийг нь угааж цэвэрлэж байх ёстой. Тэгэхгүй бол тээрхийний ард бохир хуримтлагдаж өвчин үүсгэгч бактер үрждэг. Эх нялхасын эрүүл мэндийн төвд эмчилгээг хийдэг юм билээ. Хүүгээ хайрлаарай. Тэд ирээдүйн эр хүн, эцэг хүн болох учир Монгол бүсгүйчүүддээ гологдохгүй байх ёстой шүү…
Гандангийн баруун урд талд Гарьдманлай гэж эрэгтэйчүүдийн эмнэлэгт эмчилж байгаа. Утас нь: 11324821 шүү. Би тэнд саяхан эмчлүүлсэн. Одоо зүгээр болсон.
Uvdiishd medee alduulagch hiigeed uvchin namdahgvi bolhoor noirsuulagch emchee duudaad manai hvvg bvr noirsuulah taria hiigeed mes zasal hiisenshd
Tumur zamiin urologiin emch Arshibek gej bga manai hvvd mes zasal hiij arisiig ni avsiin ih tseverhen edgersen
bi 18tai mes zasal hihed uvduh bolu? her udaj edgeh bol tuslaach
Энийг найдвартай сайн эмчлэх газар бий юу зааж өгөөч минийх лав 15-16 наснаас хойш л ийм болсон юм шиг байгаан тэр үедээ анзаарахгүй тоохгүй явсаар байгаад одоо л санаа зовоод хурдхан үзүүлмээр байна одоо 18тай
минийх дандаа хойшоо шамлаатай явдаг ягаад гэдгийг асуултгуй биз
сайн бну энийг xаана эмчлүүлж болоx бэ??
эмчлүлчэд xэр удаж байж эдгэдэг юм бол?
сайн эрэгтэйчүдин эмлэг xн бдгиг xаягийг н xэлж тус болооч???
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартагээ
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоноо
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь
Чамайг хайрласаных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч
Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла
Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
минийх бас гүйцэд шамардаггүй байж байгаад би бага багаар шамалсаар байгаад толгойг нь гаргаж байсан. одоо 6, 7 жил болж ббайна зүгээр байх шиг л байдагшд.
сайн бна уу би одоо 18 настай миний эрхтэн бас урд арис н тийм би тэрийг яаж зугээр болгох уу бас би ээж аавда хэлэхгүй бологчмоор бна хэлэн гэхээр хэтсүү юмаа.
за энэ асуудал манай хүүд тохиолсон юм баг дээр ни мэдх ни чухал юм бан лээ 2 настайд ни жоохон мэс ажилбар хийлгээд л болоо одоо зүв зүгээр 2-6 насанд ни хийдэг гэнлээ.ӨНӨР эмнэлг эмч Намжир утас:99261054……….бас солонгсд хүүхдүүд их олноороо ордог гэсэн баргал хэвийн үзэгдэл болоод байгаа,томрхоороо арай илүү том болдг гэсээн бас
Алтансухээ мэссэнжэрийхээ хаягийг биччих асуух юм бн .сайн танил чинь
Минийх эрүүл цэвэрхэнд баярлаж бндаа
юу вэ бас ийм юм бдаг аа
Энэ нийтлэлийгах ухааний ууднээс маш унэнээр бнчсэн байна баярлалаа үнэхээр чухал асуудал болоод байна.Эрэгтэй хуухдууд ихэнхи ни ийм асуудалтай байна.Хорлоо гээд андорлог сайн эмч байдаг.Сайд нарийн 2р эмнэлэгийн захиргааний байранд 2 давхарт ни байдаг юм.Эмчлүүлж бас эдгэрүүлдэг юм.
ene taliin emchilgee hagalgaa sain hiideg eregteichuudiin emneleg haaguur baidag ve? medeh hun baival helj ugch tus bolooch.
Өвчнөөс гадна зүгээр л эргэдэггүй толгой бас байдаг юм, минийх лав ердийн тохиолдолд эргэдэггүй, тоглой нь далд байдаг, секс хийх үед ямар ч зовиур, хавчилтгүй эргэдэг, дараа нь буцаад эхний байдалдаа ордог. Бага зэрэг оройтож сексийн харьцаанд орсон, дээр нь байнга бэлгэвч хэрэглэдэг байсных болов уу гэж боддог юм.алтаар сүх хийдэггүйл байхгүй юу