Хүнд сонголтын өмнө

Би одоогоос 15 жилийн өмнө 20 хэдхэн насандаа эхнэртэйгээ учирсан. Дурлаж хайрлаж ёстой нөгөө сохорно гэдэг нь болоод эхнэрээ болгож аваад хамт амьдарч эхэлсэн. Аав ээж минь 20 ч хүрээгүй байхад өнгөрсөн болохоор олон залуусын адилаар айлын хажуу өрөөнөөс эхлээд гэр хороолол орон сууц гээд залуу хүний дамждаг болгоныг дамжаад одоо сайн сайхан яг л нэг эр нь гүйцсэн сайхан нас сайхан үетэйгээ золгоод байна.

Анх эхнэртэйгээ танилцаж байх үед нэг найз залуутай тэрэнтэйгээ маш зөрчилдөөнтэй салж нийлдэг нэг гэрт ороогүй тийм л үед нь танилцсан юм билээ. Удаа ч үгүй нөгөө залууг нь мэддэг болоод нэг их ач холбогдол өгөөгүй тийм юм байх гээд өнгөрөөсөн дахиж нөгөө хүн нь ч гарж ирээгүй. Удалгүй жирэмсэн болоод хүүтэй болно гээд хөөрцөн явахад минь зулбаад харамсмаар юм болсон.

Тэр үед эмчийн ярианаас өмнө нь хүүхдээ авахуулж байсныг нь мэдсэн. Эхнэртэйгээ ярилцаад өмнө нь өөр хүнтэй суугаад амьдарч байгаад тэрнээсээ салахдаа том болсон байсан хүүхдээ авахуулж байсныг нь мэдсэн. Мэдээж надад хүнд байсаан. Уурлаж бухимдаж хэрэлдэж зодолдож энэ бүхний дараа хайрандаа дийлдээд хамтдаа үлдсэн. Эмч дахин 4 жилийн дараа хүүхэдтэй болж болноо гэсэн. Тэр хугацаанд надтай нийлэхээсээ өмнө бас нэг /тэр үед /40 гарсан хүнтэй явалддаг байсныг нь найзаас нь мэдсэн. Бас л бөөн хэрүүл уруул болоод сургуульд сурдаг оюутан байхдаа ивээн тэтгүүлдэг тийм хүн байсан гэдгийг нь олж мэдсэн.

Одоо тэр хүнтэйгээ ямар ч холбоо харилцаа байхгүй гэж уйлж дуулж итгүүлсэн. Би ч одоо бүх юм нь болоод өнгөрсөн юм чинь гээд уучлаад өнгөрүүлсэн. Мэдээж энэ бүхний эцэст хэрүүл уруул гардаг л болсон. Эмчийн хэлсэн 4 жил болоогүй байхад 2 жил орчмын дараа эхнэр жирэмсэн болоод гаргасан нь дээр байхаа гээд байсан болохоор нь санаа зовж байсан ч хугацаа нь болоод эрүүл сайхан хүүтэй болсон.

Би баярлаад л дахин 2 жилийн дараа 2 дах хүү минь төрсөн, 2 хүү минь өсөөд том болох тусам энд тэндээс хааяа танай 2 хүүхэд хоорондоо төсгүй юмаа гэсэн үг сонсдог болсон. Би ч дотроо арай үгүй байлгүй дээ том нь ээжтэйгээ адилхан л юм байгаа биз гээд эхнэртээ ч хэлж зовоож байсангүй. Гэтэл хэд хоногийн өмнө нөгөө 40-тэй нөхрийг санаандгүй хүнээр заалгаад харсан чинь том хүүтэй минь үнэн адилхан юмаа. Их л гутардаг юм байна. Хүмүүс өөр юмаа гэхэд нь ээжтэйгээ л адилхан байхгүй юу гэж хэлдэг байсан минь бодогдоод.

Эрэгцүүлээд бодоход би эхнэрээ 1 төгрөг ч олоод ир гэж хэлж байгаагүй энэ хугацаанд төрсөн ах эгчээсээ 1, 2 удаа мөнгө зээлж байсан ямарч байсан би эхнэрээ мөнгө олох гээд тэгж яваад хүүхэд олоод гаргасан гэж бодож чадахгүй байна. Тэр хүн нь секс энэ тэрдээ сайн байсан ч юмуу тэглээ гэхэд тэр хүний хүүхдийг гаргадаг нь яаж байгаан үнэхээр ойлгохгүй юмаа. Бид 2 цугтаа жижиг бизнес хийж эхлээд хамтаа л байдаг байсан. Хааяа аав ээжийндээ очоод ирий гээд явж байсан удаа би. Тэр үедээ уулздаг байсан юм болуу гэж бодож сууна.

Том хүү минь гарсны дараа хөдөө ажлаар явдаг байгаад нэг ирсэн чинь тэр хүний утаснаас мсж ирсэн байсан. Яагаад энэ тэр гэсэн чинь хүүхдээ салхилуулж байгаад гадаа таарсан юмаа, тэгээд дугаараа өгчих гээд явуулахгүй байхаар нь дугаараа өгсиймаа ямар ч юм байхгүй гээд нөгөө хүн рүү залгаад намайг битгий зовоогоод байгаач гэж уйлж дуулаад бөөн хэрүүл уруул болоод тэгээд өнгөрсөн. Одоо бодоход хүүхдээ харуулж байсан ч юм уу гэж бодож сууна.

Би 2 хүүгээ тоотой хэдэн удаа л алгадаж байсан одоо ч хүүдээ муухай ааш гаргаж чадахгүй байх. Энэ бүхний эцэст би одоо яахаа мэдэхгүй сууна, эхнэртээ ч хэлээгүй байна хэлж л таарах байх даа. Салаад явмаар ч юм шиг миний хайр, амьдрал минь ийм төлөөстэй юм гэжүү. Энэ эмэгтэй хүн ямар аймаар байдгийм бэ? Эцэст нь хэлэхэд хэний хүү хэнбугайд ч ирж болох тавилан юм даа, бах таваа хангалгүй сайхан зөвлөж туслаач.

Та ямар нэгэн секс тоглоом хэрэглэж үзсэн үү?

  • Үгүй (77%, 1,034 санал)
  • Тийм (23%, 306 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 1,340

Loading ... Loading ...

34 Comments

  1. Sun says:

    Наад хүүхнээ ахиад тагнаад хараад үзэхгүй юү? Хэрвээ тэр юмнаасаа салж чадахгүй бол үнэнээ хэлээд хүүхдээ нэг нэгээр нь аваад салсан дээр.

  2. Жирийн л аав says:

    За даа амьдрал баян шүү дээ. 2 хүүгээ хагалчихгүй амьдарвал тэр эхнэр хаа холддогын. Цаг хугацаа чиний ухааныг шагнаж эхнэр чинь чамайг насан туршдаа шүтэж тахина даа. Хэний ч хүүхэд байсан өөрийн юм шиг өсгө, хүмүүжүүл… Хожим чамаар хүүхдүүд чинь бахархана. Өнгөрсөн амьдралаа биш өнгөрүүлэх амьдралаа өөрөө удирд!!!

  3. zochin 1 says:

    za zaluu mine ehleed bish bval naad huugee hairlana gedegtee itgeltei bh uguigee shiiddee. ter tsagt shinjilgee ugduu er ne uguh ne l zuv duu. minii amidrald 1 aimaar ym tohiodoldij blaa 1 huuhentei naizlavaa nuhur ene ter bhgu gdg bsin ter eud ch medegdeegui gehdee daraa medegdsen. tgd bi ch za bolie nuhurtei emegtei bsn ym bn bolie gej helsen. tegsen nuguu huuhen tegvel nadiig huuhedtei bolgo bi zuvhun chinii huuhdiig gargana tgd yahav uulzahaa bolie gsn boddoo. medeej bi tgj busad erchuudee doromjloh er hun bish gdgee heleed salsan daa.gehdee ene yvdal tanai ehnertei hamaagui asuudal l daa tanai hun zugeer zugaatsaj bgd huuhed olood tgd yalt ch ugui gargasan bha. er ne odoo ehner chine chamd bolon ger buldee yamar bg ym gdg chuhal shdee andaa. ter ueiin yvdaldaa dotroo haramsaj yvdag ch bj bolno shdee. esvel odoo ch haaya yvahaas siihgui gar ymuu teriig sain olj medee za. tgj bj shiidver gargaarai. salah haashaa ym uur hunii huuhed bvl bi medsen shuu ain gd DAAM amidrahgui yu. salj bol hereggui bhaa. hairan tsag hugatsaa shdee. 

  4. baby says:

    Etseg togtooh shinjilgee hiilgeechee hunii ugend orj yunch olon yum bichidgiin chinii huuhed bval yahiin zuv buruug ni harj baijl shiideeree

  5. shine says:

    Huue dotroo barimtgui um bodoj nugel huraaj suuhaar ehnertee heleed shinjilgee uguud etsgiig ni togtoolgochihoochdee.Ter huud yamar ch buruu bhgui shuu dee.Herev ter hun etseg ni mun bgaad ali ali ni medeh um bol ehner chini nasaaraa chinii umnu buruutai setgeldee gunigtai amidrana.Harin etseg togtoolgohgui bol chi hardaad setgel chini sevtei ene nasaa duusgana gesen ug.Yaj ch bodson ter huud buruu ugulgui hairlaj l usguh heregtei.Naad huuhen chini nileen yavdaltai huuhen bn.Durlal -SOHOR gej ene shuu dee. Shinjilgeenii daraa er hun shig uujuu amisgaa avaad nuhatstai bodoj shiidver gargasan ni deer.Bas chinii huu bn unchruulehgui l bhiig boddoo.

  6. Боёка says:

    Хүүхдээ цусны шижилгээнд оруул. Чи бүх үнэнийг мэдэж байх ёстой хүн. үгүй бол салхаас өөр арга байхгй. Зөв буруу ч үнэнг л эр хүн иэдэж байх ёстой. Надад яг иймэрхүү зүйл тохиолдсон. 5 жил тэвчээд сүүлдээ хамаг хөрөнгөө үрэн таран болгоод хормой султай тэнэг хүүхнээр амьдралаа сйүтгүүлсэн дэ.

  7. dolgion says:

    Sal pizdag haya hohi ni bolog ooriin hiisen laig ni oort ni uuruul. Ter huuhdiin etsegiin avgaid ni bas heleed huuhdiig ni haruulaad tednii amidraliig adilhan tam bolgo ted ch bas salag. Hair mair enend hamaagui bdag yumaa zugeer sal chadahgui bol chatsga tsarailaad yanhan ehnertee doromjluulaad amidar.

  8. XAUP says:

    Bvx zviliig il tod bolgoson ni deer baihaa.. bvdeg barag taamag tusuulliin manand tuurch baisnaas bvxniig vnen zuwuur ni olj medeed, ehnerteigee ch ter bvxniig todorhoi yariltsaj, xenii xvvxediig gargasan? Er ni tand xairtai esex? Tsaashid amidraliin tuluu vxen vxtelee xamt zvtgex esexee sain yariltsaj oilgoltson ni l deer baih. End zuwluguu ugch baigaa xvmvvs tanii nuxtsul baidliig tani shig tanai ehner shig sain medehgvi baij medemhiirj baigaa baih. Tanihgvi hvnii zuwluguu awch ger bvliinhee asuudliig shiidne gej yu baihawdee. 
    Er ni etsest ni helehed XVN XAASHAA YAWJ BAIGAAGAA MEDEXGVIGEES bus XAANA BAIGAAGAA MEDEXGVIGEES TUURDUG YUM gene lee. Bvxniig nvtsgen vnneer ni medej il tod bolgoson tsagt XAASHAA YAWAXaa ayandaa medne bailgvi. Zaa tand sain saixaniig xvsie!

  9. analiz says:

    Donoriin shinjilgee ug.uur garval sal.uunews iluu chamd yamar Tam heregtee yum be.

  10. Esergene says:

    еерийгее магтсан сэтгэгдэл бичдэг хvмvvс их байх юмаа. Энд л бичээгvй болохоос зендее л сайн сайхан тал танай эхнэрт байж л байгаа. 1т шинжилгээ егеегvй байж шийд битгий гарга. 2т vнэхээр еер xvний хvvxэд байлаа гэхэд чи яаж шийдэхээ бvрэн сонгохоос нааш хvcхэддээ битгий хэлээрэй. Тэгээд ч ер нь яаж ч бодсон чиний л хvvхэд байхаа. 

  11. Xoxo says:

    Yun turuun yaraltai etseg togtoolgoh shinjilgee og. Har taamgaar hunii ugeer hii buhimdaad yahav. Herev shinjilgee buruu tiishee garval tuhain ued n shiideh heregtei bh. Er n bol tsaashdaa evlehgui tal ruugaa l boloh bh da. Hairlaj osgoson ene ter huuhed shuuhad bol hudlaa ug. Ene emsuud bidniig oorsdiih n toloo l torson buhniig uuchlah chadvartai humuun busiin amitad gej boddog yum shig bgaan. Er hun ch gesen ene horvood jargliig l husdeg yaaaag ta nartai adil setgel zurhtei mah tsustai uildag emterdeg humuus. Etsest n er hun ch gesen saihan setgel amar ooriihooroo jargah erhtei. Iimd huuhed ehner geltgui oortoo shineer az jargal hai ongorson buzar buhniig haya er hun dahin bosoj chadnaa zaluu duu miny

  12. goy huuhen says:

    surguuli soyl , ajil amidral gj yvsaar hani ijiltei ch bolj amjaagui , aytaihan nuhurtei bolchihvol halamjlaad amidraad yvah ymsan gsn bodoltoi , yvdal suudal bagat evdreegui  huuhnuud bj l bgaa , lai l bn harsaar btal hajuud ni nuhur ni bsaar btal uur ymtai davhar davhar yvaad huuhdiig ni toruuleed bga huniig yah bolj bn  chamaas umnu dagavar huuhedtei bj bgaad chamt suusan bol yay gehev , uhamsargu jorlon be , tsaad har ymniih ni ehner gj barag eej shig ni hun bgaa biz dee , sponsor nter gj mungu tug harj hentei ch hamaagui yvsan gar , muugaar bodohod chamaig uvduud ymuu miaraad hevtehed hayad huvia hicheegeed yvah ni todorhoi gar bn , shuud hayhgui ch gsn , aytaihan hani bolchih emegtei nter yu bn davhar toochiglood yvj bai . 

  13. Gyalbaa says:

    Өөрөө буруу хүн сонгосон юм чинь амьдрал чинь хэзээ нэгэн цагт там болох нь ойлгомжтой байсан шүү дээ. Амьдралд дээр гайгүй хүнлэг эрэгтэй нь шулам шиг эмэгтэйтэй сууж, сайхан охид нь чөтгөр шиг залууг сонгож насаараа зовдог юм шиг байгаан.

  14. zochin says:

    yamar aimeer yum be, neeree hyatadiin niitiin jorlon (hyatadiin niitin jorlon delhiid hamgiin zawaan ni). iimerhuu oroolonguud denduu olshirchee.

    etseg ehchuudee, ohiduudaa jaahan hun shig bolgoj usguuch, mungutei, ed hogshiltoi er harahaaraa gemt heregten bsan ch hamaagui ochood naaldchihna, aawaasaa ch gugshin hunii ehner bolj heseg manargana, etsest ersiig buruutgaj end tend doromjilno. hormoi hotoo ch zahirch medehgui bolchihson.

  15. goy huuhen says:

    naad niitiin jorlongoo hay

  16. goy huuhen says:

    zugeer hayad baga huugee ch gsn etseg togtooh shinjilgeend hamruul

  17. ehleed says:

    hooye ehleed tom huuhdee shinjluuleech. daraa n olon yumaa yari.

  18. тэрбумтан says:

    уужуу ухаан гарга даа залуу минь.чамд ямар хэцүү байгааг ойлгож байна.гэхдээ хүүхдийн буруу биш шүү.эхнэрийн тухайд нэг л өдөр үйл лайгаа эдэлнэ.цаагуураа бие нь өвдөөд үйл ирсэн байгаа ч юм билүү.өөрийгөө сайхан хайрла.энэ хорвоод туулаад өнгөрөх л тавилан байж.салаад хүүхэд өнчрүүлэх хэцүү.анх удаа энэ сайтад зөвлөгөө өгч байна.толгойгоо цэх байлгаад, бизнесийн санаагаа өргөжүүлээд завгүй амьдар.амжилт залуу минь.

  19. Bazaa says:

    Manai ahiin avgai neg zaluutai ajilar yvj haragdad bsin.Terentei bag huu ni adilhan haragdad bgamda. Ah uuruu har baij shar huugee namaig duuraisan geel terende ami bhin harad uruvdmuurch ymshig. Hundlungiis haraad shinjilgee ugch gej heleh zurh hurehgui bhad ene huuhnuud yaj zorigloj uur hunii huuhdiig turuulj chaddag bna. Zahidliin ezend helhed hervee bi uurichin orond bsn bol ehleed shinjilgege uguud ter huniih bolj garuul ehneree ter hugshiniig ehnertein duudaj yriltsanda. Herev huuhed nasand hursen bas oroltsuulna. Hun helere mal huluuru gedegde. Ter 2 heden huniig huurch hen hend zurh setgel,setgel sanaani hohirol uchruulj bgag yrj tootsoj shaardlagtai arga hemje avah heregteide. Ehleed yah iih zamaa zuv tavichuul tsaasha yaj shidegdeh ni todorhoi bloh boluu gej bdoj bnda

  20. Ингэвэл ямар вэ? says:

    Чи тэр хvvгээ едий болтол нь хайрлаж есгесен байна. Чиний л хvv. Терvvлсен нь биш есгесен нь илvv буянтай гэж Буддын сургааль дээр байдаг. 
    Чамд харин ч дvv дагуулж ирж vpийн буян заяаж егсен “Зvч” хvvгээ хоергvй сэтгэлээр хайрлаж яваарай. Эхнэр нэгийг ухаарах байлгvй дээ гэж. 

  21. Zochin says:

    Udii bolson amidralaa nuraagaad hereggui bizdee. Chi uuruu anhnaasaa songolt muu hiideg hun baina. Oyutan baihdaa iveen tetgegchtei baina gedeg chini nileen hudulguuntei evdreh tal ruugaa l ohiduudiin hiih zuil. 

  22. zochin says:

    shinjluuleed huuhed chin bish bol naad aw+gaigaa umhii bugs ruu ni ushigluud huu. chamaig nasan turshid chin huurch amidarch bgaa bol chi terniig ni uuchilj amidrah grj uuriiguu huchleed yahav. ettseg huuhed munuu bishuu gedgee shinjluulchih.

  23. GegeenCom says:

    Uuchilsan yum bol uuchilsan shig l uuchil
    Urudiin ulirch balarsan yum suhuj suuhaar hoishid yah ve deeree l tuvlur. Uur tegj balai banzal n bla ch chinii hairiig tataj chadah hun udii nasand chini garq l boluuda cham shig ingej ih sharh avsan zurh deer n nas n neleen yavcan odoo chi naadahaasaa salaad uur huuhentei suuya gsn ch oligtoi hairtai bolq bas neg huuhen setgeliin tejeel haigaal araar chini usrene esvel amidraldaa setgel hangaluun bish aashtai avgai l bolno
    Chi l uuruu er hun shig bj uurchlult hiij chadq bol baidal saijrah batalgaa algaa
    Huuhduud huurhun shde huniih bsn ch hairla

  24. Zochin says:

    kkkk unen heljee. hoorhii huud bitgii hatuu handaarai.
    huuhded yamarch buruu bhgui. 

  25. Kkkkk says:

    Пэээ яасан бузартай хүүхэн бэ найзын чинь эхнэр. Дээд талын Нээрээд хэлж байгаам шүү кккк. Харин өөрийн чинь тухайд бол хүний хүү байлаа ч миний хүү гэж хайрласан чигтээ байсан нь дээр. Хүүдээ битгтй мэдэгд сэтгэл нь шархална. Харин тэр даварцан эхнэрээсээ бүх үнэнийг нь хэлүүлээд нэг алгадаад ав. Өөр юу ч битгий хэл.

  26. Нээрээ says:

    Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шиг бусад эмэгтэйчүүдийг эхнэртэйгээ адилтгах хэрэггүй. Та 2ын хоорондын нарийн ширийнийг би яаж мэдэхэв. Гэхдээ ямар ч байсан айхтар хүүхнүүд байдаг гэдгийг мэднэ. Манай найзын явдаг хүүхэн нь нөхөртэй байж хойноос нь гүйсээр байгаад унтдаг болсон. Бүр хүүхдийг нь төрүүлсэн гээд боддоо. Тэгээд хөөрхий нөхөр нь мэдэхгүй л миний хүүхэд гээд хөтлөөд явж байдаг. 2 хүү нь тэс өөр царайтай. Салах гэхээр хүүхдээрээ далайлгаад зууралдаад салахгүй, ичихчгүй хүмүүст “миний үндсэн хань” гэж яриад явж байдаг. Харахаар ой гутаад байдаг юм.

  27. бүсгүй says:

    Ээ дээ залуу минь эхнэртэйгээ л ярилц.хэрвээ эхнэр чинь чамд хайртай л бол чи бас гэр бүлдээ хайртай л бол тэс тэвч. Үнэхээр хэцүү байвал хэсэг хугацаанд тусдаа байгаад сайн бод.энд байгаа хүмүүс чиний амьдралыг чиний нүдээр харахгүй шүү дээ.зүгээр л шарыг чинь малтана,бодоогүй юмыг чинь хүртэл бодогдуулна шүү дээ

  28. zochin says:

    Aimaar yumaa bi lav hezee ch nuhurtei bolchihood uur hunees huuhedtei boloh baitugai untaj hevteed yavj chadahgui l baih bailaa,bi bur gadaadad surdag oyutan bsan,manaih busad ail shig bolomjtoi baigaagui ch hunii gazar tsagiin ajil,delguurt shuniin tsagaar baraa toolj zovj uilj yavsan ch huneer iveen tetuulei gesen yum bodoh baitugai zuudlee ch ugui yavsan shuu. Gehdee demii hardalgui shinjilgee hiilgeed uzehgui yu daa,gehdee ehnertee heleed hereggui bhaa.

  29. энэрэл says:

    манай 2 хүү нэг нь надтай нөгөө нь аавтайгаа адилхан. Би лав хүний хүүхэд гаргачаад нөхрөөрөө тэжээлгээд явж чадахгүй ээ. Бас хүнээр ивээн тэтгүүлж сурдаг охидыг ч ойлгохгүй бна. Би сурлагатай байсан ч төлбөр хийх чадваргүйн улмаас дээд сургуульд сураагүй гэхдээ ханьтайгаа учраад 2 лаа бүгдийг бүтээгээд боломжтой болчоод өөрийн хүсэж бсан мэргэжлээрээ сурч төгссөн хөгшин оюутан бсаан. Эргээд өөрийн ирээдүйг харлуулах зүйл битгий хийж байгаачээ охидууд минь. Сайхан сэтгэл зөв зам үргэлж гэрэлтэй ирээдүйрүү хөтөлдөг юм шүү. 

  30. hachin l yum says:

    хүний амьдралын нарийн ширийн юм бусдад хүртээлгүй ч сэжиг бүхий, нууцлагдмал санагдсан зүйл зөндөө санагдлаа. өөрөө ерөн милээн муу санаатай хүн юм бшүү. тэр 40тэй хүнийг нь яасан гэнээ. “sanaandgui huneer zaalgaad harsan” гэдэг чинь юу гэж байгаан. эхнэртэйгээ зодолдож, хэрэлдэх чинь яая гэхэд бас хүүхддээ гар хүрдэг “аав” байдаг нь ч юувдээ. хөөрхий хүүхэд яахавдээ эцэг эхийгээ неерэвтүүлж л байдагшдээ, зодох нь бол байж болохгүй явдал. эхнэр чинь ч нөхрийгөө эзгүйчлээд, сайхан далимдуулж өгдөг, хэзээ ч засрашгүй “эвгүй авгай” байнадаа. өөр хүний хүүхдүүдийг гаргачаад байхад юу асуугаад байгаамбээ. хүүхэдгүйсэн бол “банзалуудаас” үг сүггүй салах л хэрэгтэй. яаамаар ч юмдээ

  31. Eerii says:

    цусны шилжилгээ, эцэг нтр-ийг тогтоолгохгүй юу даа. ямар ч баримтгүй адилхан харагдсаны төлөө өөрийгөө ч хүнийг ч зовоож болохгүй шүү.
    жишээ нь би ч гэсэн хүүхэдтэйгээ адилхан эхнэрийнхээ эксийг харчаад энэ тэрний хүүхэд гээд уйлаад дуулаад гүйж болохгүй биздээ.

  32. Shhsjsj says:

    Ehner chin bas ewgui zalitai zawhai markiin huuhen bjdee

  33. MR.$ says:

    Үүнийг тэдний төлөө хийсэн. гэдэг нийтлэлийг унш. Эхнэр чинь энийг чиний төлөө л хийсэн гэж хэлэх байх даа…

  34. Shhsjsj says:

    Chi ooroo l tiim emegteig medseer bj hania bolgoson bn odoo yaltaich bilee, chmg aawaa gd bga huugee yahin tsus ni chiniih bish yuma ghd nasara chmg aawaa gj hundlene. Ehnereese salla gd yu hojih yum, shuud yri dotro hadgalaad demii neg odor teserch delberne

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.