Амиа хорлочихмоор байна

Би амьдралдаа 3 удаа хүнд байдалд орж байсан эхнийхэд нь наймаа хийж байгаад хил дээр бүх юмаа хураалгаж аавынхаа байрыг авга ах нарын нийт 5 байрыг банкинд алдаж ах дүү нартаа нэр хүндээ алдаж сэтгэлээр унаж нэг, дараах нь баян айлын явдалтай ааштай завхай охинтой үйл тамаа үзэж салж нийлсэн 10 жилийг өнгөрөөж эцэст нь хурааж хуримтлуулсан бүх юмаа өгч дээрээс нь аав ээжийгээ хүртэл доромжлуулж дээрэлхүүлж байж нэг юм салсан нь хоёр дахь нь байлаа. Дараа нь сонсоход надтай хамт ажиллаж байсан хүмүүс, найз нартай бүгдэнтэй унтаж хэвтэж байсныг нь сонсоод үнэхээр гутарч билээ эмэгтэй хүн нэр төр, нөхрөө бодохгүй юмаа гэхэд ядаж үр хүүхдээ бодож болоогүй юм байхдаа гэсэн бодол эргэлдэж, ганц хүү маань ямарч хүн болоо юм билээ улсын ерөнхийлөгч ч болох юм билүү юмыг яаж мэдэхэв гэтэл ээж нь янханаас ч дор байгаа нь харамсам.

Mэр хүнээс салсны дараа салсан эхнэрээ хүндэтгэх ганц шалтгаан нь ядаж найз нар танил нөхөдтэй минь унтаагүй байгаасай гэж найддаг юм байна лээ нэг олдох амьдралд хоёр үхүүлж чадахаар юм хамгаас хайртай гэж бодож явсан хүн чинь хамгийн сайн найзтай чинь хуурах эргээд бодоход тэр хүнтэй амьдарсан сүүлийн жилүүдэд бороо ч орж байгаагүй мэт санагддаг (би бороонд их дуртай). Бурхан гурав гэсэн тоонд дуртай болохоор дахиад л азгүйтлээ 2008 оны хямрал байлаа байр машин, бизнесээ алдаж өрөнд орж хайртай хүмүүсээ тэнгэрт одуулсан жил байлаа.

Тэрнээс жилийн дараанаас дахиад л амьдрал цэцэглэсэн хорвоо дэлхий, хүмүүс, азын тэнгэр над руу харж инээмсэглэх мэт зуны нар шиг хурц гэрэлтсэн, наадмын өглөө шиг өнгөлөг хэдэн жил сайхан байлаа шинэ эхнэр, шинэ хүүхдүүдтэй болж, шинэ байранд орж,шинэ машин авч шинэ бизнес маань амжилттай байж,шинэ шинэ орнуудаар аялж зугаалж амарлаа,бүүр морь хүртэл уясан шүү! Бүх зүйл санаанд багтаж хэсэг баяны дүрд тоглолоо. Гэтэл энэ 2015 оны хямралаар нэг мэдсэн баахан өрөнд орчихсон, эхлээд үнэтэй машинаа зарлаа, дараа нь зуслангаа гээд л хөвөрч өглөө яагаад ч юм намайг юм авахад их үнэтэй байсан юм эргээд зарахад их хямдарсан байх юм энэ ганцхан надад л тохиолддог байхоо. Тэгж байтал түнш маань намайг шүүхэд өглөө би ялагдлаа би дахиад давж заалдсан явж байгаад шар хөдлөөд гүйж очоод өнөөхөө хоёр цохичихлоо тэгсэн намайг цагдаад өгчихдөг байгаа ингээд шүүхийн зарлантай дээрээс нь өглөөдөө цагдаад бүртгүүлдэг ажилтайгаас гадна өртэй хүмүүсээсээ бултаж орцоор биш грашаар дэлгүүрээр дамжиж гарах гэж бөөн юм болно хаалгаа чагнах гэртээ шивнэж ярих утас дуугарахад цочиж байх жишээний.

Том хүү маань над дээр байдаг түүний сургуулийн төлбөр, багачуудийнх нь цэцэрлэгийн төлбөр байр гэрэл, граш, утас, юнивишн эхнэрийн иогийн төлбөр, банкны эргэн төлөлт ломбардны сар бүрийн хүү, нийгмийн даатгал, машины татвар бензин торгуулын хуудас, хоол унд, баяр ёслол, эм тарианы мөнгө гээд хүний амьдралд ямар олон төлбөр байдаг юм ээ бурхан минь. Уг нь 200 саятай бол асуудлынхаа ихэнхийг шийдчихмээр байдаг цагаа тулахад тэр нь асар их мөнгө юмаа гэтэл цаг явах тусам асуудал маань улам л хүндэрсээр байдаг надаас авлагтай нэг хүний ах нь хууль зүйн яаманд том дарга намайг ямарч дугаар дээр байсан олчих юм , цагдаа шүүхээс болоод хилээр гарахыг маань хориглосон байдаг. Би өөрөө бас хүмүүсээс чамгүй авлагтай гэтэл би хамгийн их мөнгө ёстой хүн рүүгээ мөнгөө нэхэхээр нөгөөх нь

-Би бөө чи ингээд мөнгөө нэхээд байх юм бол хүүхдүүдийг чинь үхүүлнэ гэх юм нээрээ л тэрнийг барьж авч уулзсан юм уу утсаар ярьсан өдөр бага маань орой нь өвдөөд таталт өгөөд янз бүр болоод байх юм яамаар ч юм бэ дээ хүмүүс ямар хөгийн юм бэ гэсэн шүү юм л бодогдох юм даа.

Уг нь 36 наслахдаа хүнд хийсэн гэм цөөхөн буян нь их гэж бодтол бас ч тийм биш юм. Яахав олон залуусын адилаар ганц хоёр хүүхэд авахуулсан гэм бий, үеийн нөхдийн хамарнаас цус гаргасан удаа бий өөрөө ч олон гөвүүлсэн ул мөр биенд минь бүүр их байгаа, ямар нүгэл үйлийн лайгаар 4 н удаагийн дампуурал надад тохиосныг мэдэхгүй юм гэтэл яг одоо ямарч гарц байхгүй үнэхээр хэцүү байна уг нь яагаад ч үхэж болохгүй гэж бодох юм хүүхдүүддээ л их харамсаад байна аавгүй охин хүүхэд л надад хамгийн өрөвдөм санагддаг, хүүхдүүд маань ч хэнд ч гэм хийгээгүй цэвэр ариухан өхөөрдөм, том нь дуу цөөтэй ч их хүмүүжилтэй дуулгавартай сайн хүү. Дунд хүү маань ээж шигээ хөгжилтэй ухаалаг бас их гоё дуулдаг, бага охин минь яг моцартын сарны сонат шиг гэнэн дэндүү өхөөрдөм аавдаа хайртай аавыгаа санашийм гээд л шулганаж явдаг энийг бичиж байхад нулимс урсаад байх юм ямар хэцүү юм бэ.

Залуусдаа захихад амьдралын ханиа зөв сонгоорой, хүнд хамаагүй итгэж болохгүй шүү, өнөөдөр найз нөхөд байж болох боловч маргааш дайсан болж болдог юм шүү хэнд ч нууцаа мөн бодож яваа зорилго санаагаа хэлж болдоггүй юм шүү. Зуны сайхан өдрүүд ирж үргэлжилсэн их бороо цайран цайран асгарч дуутай шуутай цонх товшин орохыг та нар харна гэдэгт л жоохон атаархаад байх юм кк. Баяртай.

Та ямар нэгэн секс тоглоом хэрэглэж үзсэн үү?

  • Үгүй (77%, 1,034 санал)
  • Тийм (23%, 306 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 1,340

Loading ... Loading ...

40 Comments

  1. eegii says:

    yasan ch hetsvv yum de. nz zaluudaa huurtsan yu ch bish yum bnoo. 

  2. алдар says:

    та бид төстэй  юм байнаа ах минь. дээр бичсэн зарим хүмүүсийн хажууд бол / зарим нь ч учир мэддэг юм үзсэн хүмүүс байна/ бид чинь эрийн хугархай юм шүүдээ. хэн нэг хүний хөлсөө урсгаж махаа идэж байж босгосон ажлын байранд аятайхан ажилаа хийгээд явж чадахгүй тэгээд нээх юм үзсэн аятай том том баасан баагийнууд байнаа яг цаг дээрээ тулвал бидний хийж бүтээсэн унасан боссон, туулсан туулах адал явдлын 1%-г ч үүрч чадахгүй чадваргүй  чадалгүй хүмүүс болио. та нарын хажууд цагтаа та нар шиг  арав хорь зуун баагийнуудад ажил олгож тэжээж явсын одоо ч явж л байна амьдрал үзүүлэхээ хүрвэл бидний алинд нь ч энэ мэт зовлонг унтаад сэрэхэд чинь л бэлэглэсэн байдаг юм.яг ийм байдалд орвол та нар яаж алингаа алдах бол намайг ядарч байхад хавь ойрыхон бас л ингэж байсан одоо юу ч болоогүй юм шиг мөнгө зээлээч гэнэ. хүмүүсээ нэгэндээ жаахан хайртай бай л даа. нэг л өдөр сайхан болноо ах минь та бид чадна чаддаг хүмүүс нь бид шүү дээ энэ чинь эр хүний туулаад л гардаг эд

  3. Dalki says:

    Chi ooriigoo nugel ni baga buyan ni iluu gej boddog bol chamd neg yom heliee!

    Nugel nugeliin dotroos hamgiin tom nugel ni oogii horloh bdag yom gej sonsson. Amia horloson hunii huuriig deehen ued 30 mashin daahgui otsoij bsan gej sonsson yom bna. Ene amidral bol yu ch bishee gol ni zov saihan setgeltei amidrah chuhal! Uheed harin zovohguigeer ene amidarliig tuulah estoi.Tegehiin tuld zov shan buyantai amidrah uchirtai yom shuu! Amia horlono gedeg chin denduu huvia bodson archaagui bodol. Or shir yaadiin ogch chadahgui bol usreed l luivarchin ner zuugeed shorond orno biz tegeed yaadiin!

  4. Загасарцан царай says:

    4 unaad bossiim baina, amid yavhad arga ni oldono doo gedeg l ug sanaand orloo, yoo bur shuud itgechlee ene zahiand ni

  5. XYH says:

    Hezeech hend ch yund ch bitgii buuj og. Uheh tuhai bodoh ch hereggui. Yadiin chi gantsara hyamarsan baiga umu. Mongolchudin ihenh n hyamarsan bn. 2la barag adil baiga um bn. Ta nar nmg taivan bailga yag odoo uneher mongo alga gehdee bi tolno chadna bi hulgai hiij chadahgui bi ajillaj hodolmorloj baij tolno tiim bolhor tur taivan bailga shorond hiisnes tur huleged mongoo avsan deer bzde gej heled yariltsad oilgolts bitgii zugtaa

  6. S lady says:

    Amid bga da, sanaa zowchloo

  7. GegeenCom says:

    Oligtoi er bai

  8. hm says:

    Амиа хорлосон хүнийг бурхан хүлээж авдаггүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Тийм үхлээр үхээд асуудлыг шийднэ гэж боддог гэтэл тэд тэр үхсэн газраа гацаж жинхэнэ тамд унж, гэр бүлдээ лай болдог. АГТ МОРИО МУУТГАВААС АМАА БАРИВЧ ХОЖИМДОНО. АЛИВАА ХҮНСЭЭ БАРАВААС АРВИЛАН ХЭМНЭВЧ ОРОЙТНО хэмнэх л хэрэгтэйдээ. Гэхдээ гутрах үедээ АМЬДРАХ ХИЧННЭЭН ИХ ҮНЭЭР ОЛДДОГИЙГ байнга бодож байя

  9. еспри says:

    chamaig uhchvel chinii uriig ur huuhduudees chini nehne shd, bi lav tegne, salah ch ugui, tiimees huuhduud deeree achaagaa buu uuruul, uuruu l argal. ter zunii boroo moroo yahav, chinii gantshan dutagdal baina, ter muu buu geed baigaa luivarching shuuhed uguud uruu neheech, alaad uguuch zad daramtlaach, uhtel ni ailgaach, ter chini zugeer l neg hulchgar hulgaich baigaa.

  10. Катюха says:

    Бууж өгөөгүй цагт БОЛОМЖ үргэлж байдаг юм шүү,битгий бууж өг амьдралд юу эс тохиолдох вэ дээ юун үхэх вэ 

  11. zochin says:

    ene buhniig uuriinhuu buruugaas bi bolgochood uuriguu alj uuriin uildeleeseee zugatana gene uu? 
    chan shig shantramtgai bolchihgui yumsan, tui tui, tui.

  12. zochin says:

    Qyamsr tenegiin, amidraliin hana songohdoo tiim olon udaa aldaj boldogiim uu? Chi uuruu teneg yum bishuu? Odoonii huuhnuud chin gerlej huuhedtei bolonguutaa slj, erchuudiin ed hurungiig bulaatsaldaj avaad slchihdag bolson ue shuu dee.

    business d aldaj boloh ch huviiamidraliug hariutslagatai shiideh heregtei.

  13. tuya says:

    Amjilt husye! Buh yum ergedeg huulitai jamtai. Ene buhen ard chini hitsroh udur irj l taarna. Amid l yavah heregtei dee. Sain saihnyg husye

  14. Өөр өнцгөөс бодоод үз says:

    Анхны эхнэр ч байна уу, хэн ч бай, бусдыг буруутгасан боть, асуудлын шалтгаан,сайдаар өөрийн дотоод сэтгэл санаагаараа хайж сур. Анхны эхнэр эхний дампууралд ч хамаагүй л юм байрт, сүүлийнхэд ч оролцоогүй, чиний хажууд байсангүй, бүр учиг зангилаа чиний дотор талд байна, амиа хорлох юм бол хойд насандаа үйлийнхээ үрийг эдэлж үүнээс ч дор байдалд дахин дахин ордог юм гэсэн шүү.

  15. ЭЭНИЙ says:

    ЗА ХӨ ЧИ АМИА ХОРЛОНО ГДЭГ ЧИН ӨӨРИЙГӨӨ БИШ ҮР ХҮҮХДЭЭ ХОРЛОЖ АЛНА ГЭСЭНТЭ АГААР НЭГ СОНСОГДОЖ БАЙНОО. ЧИ АМИА ХОРЛОЧУУЛ ХҮҮХДҮҮДИЙГ ЧИНЬ НАСАН ТУРШИД НЬ ХҮМҮҮС НӨГӨӨ АМИАА ХОРЛОДГИЙН ХҮҮХДҮҮД ЯАГААВ НӨГӨӨ ӨРӨНД ОРООД ҮХДЭГ ГЭЭД Л ЯРИНШ ДЭ НАЙЗА. НАДАД Ч БАС ӨР БАЙНА. НЭГ ХЭСЭГ ГАРЦГҮЙ ЮМ ШИГ ҮХМЭЭР ЮМ ШИГ. ЭНЭ ЕРТӨНЦӨӨС АМИА БОДООД ЯВААД ӨГМӨӨР Ч ЮМ ШИГ САНАГДДАГ_ ГЭХДЭЭ ТЭГЖ БОЛОХГҮЙГЭЭС ХОЙШ ГАРЦАА ХАЙХ ХЭРЭГТЭ. ЯМАР Ч ГАРЦГҮЙ МЭТ САНАГДАХ ҮЕД Ч ГАРЦ БАЙЖ Л БАЙДАГ. БҮХ ЗҮЙЛД ГАРЦ БАЙДАГ ГЭЖ НЭГЭН МЭРГЭН УХААНТАН ХЭЛСЭН БАЙДАГ. ЯАХАВ ДЭ НЭГ ХЭСЭГ ӨРТЭЙ ШИРТЭЙГЭЭРЭ ДУУДУУЛНА Л БИЗ. ХҮН АМЬДРАЛДАА АЛДАА Л БИЗ. ГЭХДЭ ЧИ ИХ Л ТОМ ТОМ ЭРСДЭЛҮҮДИЙГ ХИЙЖ ИРЖЭЭ ДЭЭ. 3 ДАХИН СЭРГЭСЭН ЮМ ЧИН ОДОО Ч ГЭСЭН ЧАМД СЭРГЭХ БОЛОМЖ БАЙГАА. ЗАРЖ БОЛОХ ЮМНУУДАА ЗАР. ЗАРЛАГАА БАГСГА. ОДОО ТЭР ИОГИЙН ТӨЛБӨР МӨЛБӨР БОЛ ӨРТЭЙ БАЙХАД ИЛҮҮ ЗАРДАЛ ШҮҮ. ҮҮНИЙГ ЭХНЭР ЧИНЬ ЧАМД ХАЙРТАЙ БОЛ ОЙЛГОХ ЁСТОЙ. НЭГ ЗҮЙЛИЙГ УХААР ЮМТАЙ БАЙХДАА БУСДАД ӨГЛӨГ ӨГЧ БАЙ. БУРХАН ӨГСНИЙ ЧИН ХЭРЭЭР БУЦААГААД ХЭД НУГАЛААД ӨГДӨГ. ХАРИН ХАРАМЛАСНЫ ХЭРЭЭР БУЦААГААД ХЭД НУГАЛААД АВДАГ ГЭДГИЙГ САНА. ӨНЧИН ЯДУУСТ ӨГЛӨГ ӨГЧ СУР. ОДОО ӨРТЭЙ БАЙСАН Ч ӨГ. ЧИ 200 САЯ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮН 2-ХОН МЯНГАН ТӨГРӨГ БУСДАД БУЯН БОЛГООД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЗА ТЭГЭЭД ЗӨВ СЭТГЭЛТЭЙ АМЬДАР. ХЭТ ИХ ОЛОХ ГЭЖ БҮҮ ШУНА. УХААНТ МЭРГЭН ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН ҮГНҮҮДИЙГ УНШ. СУДАЛ….

  16. Ах says:

    Өө манай амьдрал ерөнхийдөө мөн л байна. Авлага байна өр байна цагдаа шүүх нь байна энэ муу зарим арчаагүй том компани төрийн ажил яг ингэж хүн алдаг байхгүй юу. Тендер авч өгөх нэрээр өчнөөн мөнгө авна хийсэн бид л хохирдог шат болгондоо хахуулв новшнууд шүүхдээд бай орон гэр лүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн гээд цагдаад өгчих. Адилхан үзэж тарөөө 

  17. Z says:

    Er xun tugalch xariulana tug ch barina… udaxgui bux yum chin sxn bolno doo… jooxon l tevchchix… odoogiin bdlaar mongoliin ixenx ger bul iimerxuu l bdaltai amidarch bn shd… udaxgui bidnii ex ornii mine bdal sxn bolno gedegt itgeed l xodolmorlox xeregtei…

  18. 39 тэй аав says:

    Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь бол сүүлийн 2 жил амьдрал үнэхээр чиний бичсэн шиг л байна да. Төрийн байгуулагын ажлыг хийж өгөөд ашиглалтанд оруулчихад байхад л тууз хайчилж баахан шоудаж барилгад нь орсон мөртлөө л хийсэн ажлынх нь мөнгийг өгөхгүй. 1 л их хямсалзсан баагийнууд төр болон төрийн албаныхан гэдэг чинь ичих нүүргүй луйварчид болчихож. Мань мэт болохоор ажилчдынхаа цалинг өгч чадахгүй. Ааштай авгай нарт нь байнга загнуулаастай. Тэгэх нь ч аргагүй. Банк болоод ломбардны хүмүүсийн сүрдүүлгэнд өдөр хоногыг өнгөрөөж байна. Өрх толгойлж тусдаа гарснаасаа хойш ээжээсээ хоолны мах авч үзээгүй л юмсан. Саяхан хоолны махгүй болоод ээжээсээ хоолны мах хүртэл авсан. Өөрийн болоод эхнэр, ээж болон хадам ээж ,хадам эгчийн ээмэг бөгж бүгдийг ломбарданд тавьчихсан. Өдөр хоногыг өнгөрөөж байна да. Би муу да ганцаараа ийм байгаа юм болов уу гэхээр бас тийм биш бололтой болохоор сайхан цаг ирэх биз хэмээн итгэн шүд зууж байнаа. Хаанаас ч билээ уначихад босож чадах сэтгэлийн тэнхээтэй бол чи эр хүн гэсэн утгатай зүйл уншиж байснаа бодоод л эр хүн болох гээд л үзээд л байж байна. Эхнэрийн эрүүл саруул байхад даваад гарна ш дэ гэсэн үг сэтгэлд бас их нэмэр болж байнаа. Амьдрал баян ш дэ. Хө. Зүтгээд бай. Унах 1 өдөр байхад босох өдөр байж л таараа.

  19. дарам says:

    чи бол яршиг л бна урд н бас амьдралтай тэгээд үрэлгэн арчаагүл байншд ирээдүгэ бодкү  яасийн юун ч өндөр хэргэлээ бэ кккк зурагтын төлбөр интэрнэтийн хэрэглээ ухалаг үнэтэй утас энтрээ багасга бодвол бас үнэтэй зурагт аваа биз гэрийнхэнтэйгээ өөр бодит амьд хамт байх цаг гарга одоогийн эхнэрээ иог.г нь дэмж гэхдээ худлаа хийдгүйл бол. Нээх баян царайлах гээд энд тэндхийн иог фитнэсд цаг нөхцөөдийн биш биздээ. Ер нь бол минийхээр сайхан амьдрал гэж бие бедээ хайртай ямрч хэцүү үе сайхан үед хэрэглээгэ тохируулдаг ханьтай хшүхдээ чихэр жимсээр зоддогү зөв хүмүүжүүлдэг эхнэр л чухал. Түүнээс биш салганаал урьд найзждууд им бсн яау одоо ингэхийн гээл юм юман дээр мөнгө ярьдаг хүмүүсээр хань хийсэн бол хэцүүл бн

  20. Kkk says:

    bosoj chaddag zaluu bn neg l hevin ogloo ajil oroi ger olson hed ni haanaa ch hurehgui ulbeger amidralig bodhod chiniih adal yavdaltai amidral ni uer ni bol manai mongolin sanhuugin hayamral tegej taaraad bn ter boo gedgin huvid bi neg hunnes nileed ih avlagatai getel ter hunii egch yag setegtsin emegetei amitan bdg yum ulaan galzuu yu ch hiij medne aav bol boo gej bga tegeed shuhed ogch chadahgui yum aa yadaj bhd huu min ih biy muutai emlegeer bainga yavdag huuhed.  za ter mongiig hayaya burhan hesgeene biz buzraas mongo avbal bas l buzar mongoo l ogoh biz gej bodoj bn yer ni amidrald uhchimeer uy olon bdg shuu ter uyd eej aav huuhdee bodhoor yavchij bolohgui kkk yer ni hun bolj torno gedeg zovhiin l ner bdg yum bn amidrald zovlon ni jargalaasaa hrd dahin olon hed dahin hund yamar saindaa dahij huuhed gargahgui bas neg amitnig ene zovlont horvood iruulmeergui bn 

  21. аги says:

    чин сэтгэлийн захиа байна . чи бууж өгч байгаа юм шиг санагдчихлаа. Наад амьдрлыг чинь их олон хүн үүрч байгаа ш дээ. Чи ориж хэзээ ч болохгүй. Хүүхдүүд чинь чиний даагаагүй амьдрлыг бас нэг зовлон нэмэх зовлонтойгоор угтах болно. Чи зүгээр л ядуу амьдарч болно ш дээ. Гол нь амьд байх. ЧИ зөвхөн үр хүүхэддээ бас ах эгч нартаа л хэрэгтэй.

  22. Bazaa says:

    Er hun amia horoldog 2 shaltgaan bdag. Negen mungu nuguun hair. Gehde neg bish neleen heden huuhdiin aav hunii huvid chamd hetsuu bsanch uheh erh bhguilde. Eruul hund uhhed hurtel zuvshurul heregtei bdishde. Ur huuhde medkeg bolovsroltoi nas biend huregcheed naad yvtsuurgui bodloo dahij suhuj uzuul ysiinbe?

  23. Брыдыл says:

    Хөөе чи үхчихвээ

  24. Chi chadna says:

    Chi berhsheel dundaas bosch chaddag bolohoor chini amidral chamd dahiad hund daalgavar ogch. Chi uuniig yalna

  25. dolgion says:

    Teseech minii or 300 saya davchaad bn. Bi eson zuiliin arga heregleed yavaal bn hezee ch uheh tuhai bodsongui. Tes za. Gol ni amid uld.

  26. zochin says:

    changa bai andaa. tiim olon asuudal dundaas bosoj chadsan yum chin odoo dahiad neg chadchih. 
    Be nice, dont be easy
    Be sweet, not saccharine
    Be independent, not selfish
    Giggle, but dont laugh out loud.

    Good luck man. Iimhen yumnass amia horlono ch geh shig. 

  27. буд says:

    Хэмжээгээ мэдэж үрж байгаачээ. Хүнээс авсан ѳрѳѳ дор дор нь тѳлж бай. Одоо сургамж авсан юм чинь цаашдаа мѳнгѳ санхүү дээрээ бодолтой ханд.  Ямар ч бүтэлгүй юм. Ингээд явдаг хүмүүс байдаг юм бналээ. Нэг дордоод нэг дээрдээд. 

  28. zdaa neeree says:

    Hvn hulhidaal yavaad bai za. Teged tusam chn iim l yum Chamaig ugtana.  Lori uysan ch geh shig. Chi amidraltai bhad chamd itgej mongo zeeluulsen hvmvvs ch bas ooriin gesen amidraltai bdiim shuu. Manaihan unen hetsuu humuus yumaa neeree. Mongo zeelj bolku zeelehku bolhoor haramchaar n duudna.  Zeelchiheer zeelsen mongoo ogohku avay geheer uurlaj muudaltsana.  Tegeed zarim n ingeed ehneesee vilee bvreer amia horlono ntr geel yariad yavj bdag. Chi zugeer novsh min zeelsen mongoo ehleed ter hvmvvstee tolj ogchood moroo roo vh za. 

  29. Aagii says:

    Amia horlood yu ch hojihgui amid yavah saihan hamgiin turuun tansaglAlaa zogsoo huuhduudde engiin surguuli tsetserlegt ug uuj ideh umsuh zuuhee zogsoo hul dere zogstoloo manai duu ehneriin hamt iim baidald orood bga biznes hiij bn geed neg medehed buun urund orson odoo zarim biznesee haaj bair savaa tureeslej uruu baga bagaar hasch bga minii bodloor yamar humus iim baidald ordog ve gevel joohan mungunii baraa haraad yum yum ruu uscheed bayanii durd togloj bgad urund ordog sanagdsan manai ber yag iim hun odoo bur shaldaa buugaad l bj bn urgui bol bayan uvchingui bol jargal baigaada setgel duuren amidrah gedeg yutai unen ug ve

  30. Munguu says:

    Uneheer negiig sanuulj hoyoriig boduulsan shan zahia bna. Bi bas tanitai adilhan l yvaa ym bna. Neg gaigui bolood irlee getel dahiad l unana. Itgel setgel zurhee changalaad uragshilj l yvna da. Zugeeree ah amidral shaan amidrah buur shan. Zuvhun uragshaa temuulj amidar. Az jargal bayar bayasal chin derged chin bn uudrug bj davaad garah heregtei. Odoo tsagt hund itgeh hereggui bolson tsag uye. Bayan mungutei baiv ch nuutsaldag bolson uye. 

  31. Bolor H says:

    Энэ чинь ёстой захиа шиг захиа байнадаа Нүдэнд харагдаж байна шдээ тэр олон төлбөр мөнгөнүүдийн (байр гэрэл, граш, утас, юнивишн эхнэрийн иог, машины татвар, бензин торгуулын хуудас, хоол унд, баяр ёслол, эм тариа) тухайд яг оноод бичжээ. Чи бид хоёр би биенээ мэддэгсэн бол пиво хуваааж уугаад энэ амьдралын тухай сайхан сэтгэл онгойтол ярилцахсан Даанч боломжгүй юмдаа. Надад ч гэсэн үхчихмээр үеүүд олон байсан Ижийгээ бодохлээр чаддаггүй юм, их сонин шүү хүн гэж. Би яваад өгөхлээр Ижий минь ганцаараа энэ хатуу ширүүн харгис амьдралд яанадаа гэж бодогддог.  Миний анзаарсанаар чи олсныхоо хирээр их үрдэг хүн юмаадаа. Тэгэж болохгүй шүүдээ яаж ч бодсон. Чиний амьдрал яг л ЭЗ-н хямдралтай уяалдаж зүрхний бичлэг шиг  үе үе дээш доош савлаж байдгийн бна. Ингэж байгаад бие чинь жинхэнэ зүрхний импактад орвол эцэггүй үлдэх тэр цэцэгшиг цэвэрхэн тунгалаг сахиусан тэнгэрүүдийг бие сэтгэлийг нь бузарлах хүмүүст зүгээр л хаяж, Гэнэн харцандаа нулимс цийлэгнүүлж эцгийн нөмөр хайх үед нь хэн өрөвдөх билээ. Уул шиг нөмөртэй аавын өвөрт бяцхан янзага согоо шиг эрхлэн наадах охидоо бодох хэрэгтэй. Уул шиг сайхан эцэг байж чи чаднаа би итгэж байна.

  32. x says:

    Oo saihan l amidarch bn shd .yun amia horloh .jaahan teneg bn.

  33. 1. Гарцаа тодорхойл. Үүнд эхнэрийнхээ дэмжлэгийг ав. /Ярилц гэсэн үг/. 2. Зардлаа багасгаж өрөө төлж сэтгэлийн дарамтаасаа бага ч болов сал. 3. Авлагаа ав. /Цагдаа, шүүхэд хандах нь арай л дээр болов уу?/. 4. Эцэст нь хэлэхэд өндөр үнэтэй эд зүйл чинь одоо хямдхан зарагдаж байгаа шиг юугаар ч үнэлж боломгүй амь нас чинь үнэгүйдвэл чиний хайртай хүмүүс дараа нь яах болж байна? Бас л үнэгүйдэж эхэлнэ шүү дээ. Тэгснээс дээр хүний хэлснээр байраа зараад өрөө дараад хашаа байшин аваад бор гэртээ богд, хар гэртээ хаан байж ханиа түшиж, үр хүүхдүүддээ амьдралын ухаан заасан шигээ сэтгэл тэнэгэр суух нь юутай ч зүйрлэмгүй жаргал гэдгийг чухам тэр үед мэдэрч болно шүү дээ. За тэгээд чамд бизнес хийх хангалттай туршлага байна. Хоншоор чинь байвал хэдэн жилийн дараа эргээд босоод ирнэ. За тэгдэггүй юм аа гэхэд үр хүүхдүүд чинь дор бүрнээ сайн явахыг харах хэрэгтэй хө. Дөрөв дэх дээрээ хүн чинь харин сэтгэл зүйн хувьд илүү тэсвэртэй л болсон баймаар юм. Үхмээр байна ч гэх шиг.

  34. Shhsjsj says:

    Amia horlood yuch oorlogdohgui, yuch shuu, oodoos chn harj bga ooriinho bytshan ursee yahiin tgd onchruulehnuu ai, setgelee taitgaruulj yogad ywaa uneheer goy.

  35. women says:

    Naad tansaglalaa boliod huuhduudee engiin surguuli tsetserlegt og. Ehneree ajil hiilge bairaa zaraad or shirniihee hagasiin bolov tol tseverhen hashaa baishind amidarval yadiin. Orgui eleg bute  bval bolooshdee. 

  36. Shhsjsj says:

    Ug ni hun sn hun yum, shn zuwulgu ogje, burhan hund daaj chadah achaag ni ogdog gsen shuu dawaad garnaa oortoo mynga hel! 

  37. zaluu says:

    ene odo ueiin ih ideed luibar hgd bga deeguur bga tomchuudiin hoich ued yag iimerhuu ymnuud tohioldoh bhaa

  38. эмэгтэй says:

    Хөл дээрээ эргээд босчиж чаддаг л залуу байнашд. Ирэх жил, тэрний дараа жил, олон жилийн дараа, хүүхдүүд чинь том боллоо, өвөө боллоо гээд бод, тэр хүслээ биелүүлэхийн тулд зорилго тавь, түүнийгээ чадах чинээгээрээ жижиг ажлуудад хуваа, тэгээд эхнээс нь барьж аваад хийгээд л бай, чамд бусад хүмүүсийн насаараа хичээгээд ч олж чаддаггүй мөнгө төгрөг олох чадвар, сайхан гэр бүл байна шд. 7 дордож 8 сэхдэг гэдэг биз? 

  39. s&i says:

    Unshihad xvrtel nulims garah shahlaa. Changa bj dahiad hul deeree bosooroi. Neg chadsan yum chin daxiad chadnaa. Ter huurhun xvvxdvvdiinhee tuluu chadax ch estoi

  40. Shaagaad bai says:

    Medrel muutai arhichin pizda arhinii shawhruu doloochood hamag ongod ni orood zohioson medrel muutai hunii udriin temdeglel shig zohiol bolj.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.