Сайн байцгаана уу намайг М гэдэг. Би энэ сайтанд анх удаа л захиа бичиж байна. Би миний амьдралд тохиолдож байсан зүйлээ бусадтай зүгээр хуваалцах гэсэн юм. Миний ээж намайг анх хэвлийдээ олоод ааваас маань салсан гэсэн. Тэгээд ээж минь удалгүй өөр нэг хүнтэй танилцаад тэр 2 гэр бүл болсон. Хойд эцэг маань намайг төрөхөд минь өөр хүний хүүхэд гэдгийг мэдсэн хэрнээ өсгөж, том болгосон. Миний дараа 2 хүүхэдтэй болсон.
Аавын дүү нар гэж 7, 8 ах нар байдаг байлаа. Тэдний нэг нь анх намайг оролдож эхэлсэн. Анх тэгэхэд нь би жоохон байсан болохоор их гайхаж балмагдаж гайхаад л өнгөрсөн. Тэрнээс хойш аавын дүү нар заримдаа нэг нь, хааяа өөр нэг нь гэсээр бараг ихэнх нь намайг оролддог болсон. Би жоохон байсан даруу үг дүү цөөтэй хүүхэд байсан хэнд ч хэлээгүй. Гэтэл нэг удаа надаас эвгүй үнэртэй юм гарч тэрийг ээж мэдээд аав болон аавын талын бүх хүмүүсийг дуудаад бөөн юм болсон. Би тэр үед маш их ичэж байсан.
Аавын ахынх нь 2 охин намайг элдвээр хэлж нэг ахыг нь өмөөрөөд л. Надад үнэхээр хэцүү байсан ч би жоохон хүүхэд байсан болохоор нээх их амиа хорлоё гэж бодоогүй. Тэгээд намайг 15 настай байхад аав ээж 2 салж ээж минь 3 хүүхэд өөр дээрээ аваад ааваас юу ч авалгүй салж билээ. Бид маш ядуу тарчигхан л өссөн. Сүүлдээ эмэгтэй хүүхэд тийм юманд дуртай ч гэх юмуу сонирхолтой болчихдог юм байна лээ.
Одоо би нөхөр 2 хүүхэдтэй. Анх нөхөртэйгөө 20 настай байхдаа танилцаад зөндөө л хуурч байсан. Бурхан харин надад их сайн эртэй учруулж тэр намайг энэ заваан явдалаас минь татан гаргаж надад ямар их хайртайгаа харуулсан даа. Одоо бол тэгэхийг ерөөсөө хүсдэггүй. Өмнөх явдалаа дурсахаар дургүй хүрээд өөрийгөө ч бас буруутгамаар санагддаг. Одоо би өөрөө ч бас охинтой болсон. Охин хүүхдээ сайн харж л хандмаар юм байна лээ.
Баярлалаа
Та ямар нэгэн секс тоглоом хэрэглэж үзсэн үү?
- Үгүй (77%, 1,034 санал)
- Тийм (23%, 306 санал)
Нийт санал өгсөн хэрэглэгч: 1,340
Loading ...
15 Comments
хайртай найзууд минь энэ зовлонг хангалттай амсаж туслаж чадахгүй шаналахдаа хүүхэдтэй л болоод хэзээч айлд байлгахгүй гэж дотроо боддог байлаа мунаг эрчүүдийг бүгдийг нь буудах юмсан маш олон охид энэ зовлонг амсаж өссөн байх тэр дундаа ойрын хүмүүсээс энэ асуудал гардгыг ээж нар минь маш сайн санаж яваасай
Manai angiin ohin bas aild amidardag ter ailiih ni ezen ni ehner huuhdee bhad hurtel oroldoj untaj hewtdeg bsan gesn, burhan mn teriig sonsood er ch bai em ch bai huuhduudee mash sain hyanalttai harj anzaarch bhim shu gj uurtuu amlasan. End ch bas neleen hedn iimerhuu zahia unshij bsin bna. Ur huuhduudee harj hamgaalj baiy humuusee.
Yalanguya huduu huuhduudee yawuuldag humuus bur seremjtei bh heregtei
Iim yum dahij garahgui l bgasai
Сайхан хайр байдаг юм шүү олвол алдаж болохгүй шүү гэдэг шиг чамд бурханаас маш сайхан хань заяасан байна.Ээ дээ эр нөхрөө, гэр бүл үр хүүхдээ хүндэлж хайрлаж яваарай, өнгөрсөн зүйл түүх болон үлдэнэ түүнийгээ одоо битгий сөхөж бод, харин одоо зөвхөн ирээдүйгээ гэр бүлээ хайртай нөхөр хүүхдүүдээ бодож тэднийхээ төлөө бүхнийг зориулж амьдраарай.Би ч гэсэн хоёр охинтой тэднийхээ төлөө сэтгэл их зовдог л юм гэхдээ тэднийг маань сайн сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.
Heleed yu ghewee bi bas ohintoi ,chi uneheer sn hanitai yumaa busdiin bodol busdiinh ni bdg shu
Nukhriig ni uruvdchkhluu end tend yavj baikhad ni “edniii avgaig teduulee tegej shaagaad l…….”.geed yaridag baikhdaa
Tanai nukhur chini jaakhan tenegduu l gar baikhdaa iim zavkhai zavkharsan khuukhentei …..kkk
Ter hugiin amitdiig ilchleech hereg huuchirdaggui gdg dee. Ee burhan mn ohinoo l sain harj handdag yum shuu
ug n shorond yavuulj chadval ali ch orond shorongiinhon yanzaldag bicheegui huulitai yum.
Балиар бузар новшнууд үхэж далдраасай. Ямар олон охидууд ийм зовлон амсдаг болоо. Хүмүүс үр хүүхдээ сайн харж ажиглаж, хамгаалж байдаг юм шүү. Адгийн наад зах нь хүүхэд гэлтгүй учирч болзошгүй эрсдлийг хэлж ярьж, түүнээс гарах арга замыг зааж өгөөд сурчих хэрэгтэй. Манай эцэг эхчүүд хүүхэд гээд тоохгүй яваад байдаг. Гэтэл хүүхэд ухаан орсон цагаасаа бүгдийг ойлгож мэдэрч байдаг юм шүү. Хэлж чдахгүй бол энэ талаарх мэдлэг боловсрол олгох зурагтай хүүхдийн номнуудыг аваад өгчихөж байх хэрэгтэй. Бүсгүйн хувьд азгүй хүүхэд нас өнгөрсөн ч гэсэн хүний үлдэх амьдралд сайхан ханьтай учирвал тэр л аз жаргал юм шүү дээ. Одоо тэр балиар дурсамжийг хаяад ирээдүй өөдөө итгэлтэй алхаарай. Бас сайхан ээжид чинь өөрийн чинь өмнөөс талархаж байнааа
ээж чинь мундаг эмэгтэй байна аа. Тийм байдалд орсон эмэгтэйчүүд нөхрөөсөө салж чадахгүй байхыг харж байсан. Сайхан амьдарч ээжийгээ ханиа жаргаагаарай. хар бараан түүхтэй хүмүүс зөндөө байдаг шүү. яаж өнгөрснөө мартаж ирээдүй үрүүгээ харж яваарай
Аз жаргал хүсье
eviidee har jaahan daa yamar ih zovlon amsaa ve. tsaashid bugdiig martaad saihan amidraarai minii duu. unshsan bur nulims garchlaa.
Ohintoi bolvol ahij hun hartai suultguin bn aimaar yum
хэцүү ч юмаа да. эр нөхөртөө өрөө төлөх цаг чинь ирсэн байна.
аз жаргал хүсье. хүн өнгөрсөнтэйгээ биш одоо үетэйгээ амьдарч, ирээдүй рүүгээ тэмүүлдэг юм шүү дээ