Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

c6agr-300x168

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.

Ингээд үзэхээр их сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Жишээлэхэд, хүн амын тоогоор нэгдүгээрт жагсдаг БНХАУ нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том ОХУ-ын газар нутагт байрлаж, ОХУ нь харийн Казахстан улсын орыг эзлэхээр цөлөгджээ. Хүн амын тоогоор хоёрт ордог Энэтхэг газар нутгаараа хоёрт ордог Канадын нутагт очжээ.

Украйны оронд Узбекистан очиж, украйнчууд харин Өмнөд Америкийн Боливи улсын газар нугагт байрлавал нэг хүнд ноогдох ам дөрвөлжин километрийн хэмжээгээр шударга болох юм байна.

Харин 310 сая хүн амтай АНУ нь нэг хүнд ноогдох талбай ба хүн амын тоо нь яг таарч байгаа болохоор байрнаасаа хөдөлсөнгүй. Бразил, Ирланд улсууд мөн адил болохоор бас л хөдөлсөнгүй.

Пакситанчууд Австрали руу нүүж, австраличууд харин Испани руу нүүх болох нь.

Энэ мэтээр орон орны газар нутгийг хооронд солиход их сонин дүр зураг гарч байна. Та өөрөө зургийг нь хараад үзээрэй. /http://i.imgur.com/c6Agr.jpg энэ хаягаар/

Хамгийн сонирхолтой нь 800 хүнтэй Ватиканд байрлах газар олдсон байтал “Бүгд Найрамдах Ардчилсан Конго” улсад газраа “дээрэмдүүлсэн” хөөрхий монгол улсад дэлхийн улс төрийн газрын зураг дээр байрлах газар олдоогүй байна.

Энэ хэдийгээр нэгэн төрлийн “наргиан” ч гэлээ гадаадынхны зүгээс монгол гэгч улсад хандах хандлага, бас монголчууд бидний өөрсдөдөө хандах хандлагыг яг зөв тусган харуулсан хэрэг юм.

Бид “Яндаж баршгүй далай шиг яасан баян нутаг вэ?” гэсэн дуу дуулаад түүндээ онгироод эд баялагаа яаж хувааж идэхээс өөр зүйл сонирхохоо байчихаж. Тэгээд ямар ч улсын хамгийн гол бөгөөд хамгийн үнэтэй баялаг нь хүн байдаг гэдгээ мартжээ. Гэтэл гадгаадынхны хувьд монгол гэхээр нэг л их том газар нутагтай, тав арван жил ухаад ашиглаж болох орд газруудтай хүнгүй шахуу улс болон хувирчээ.

Одоогийн байгаа байдлаараа яваад байвал нэлээн хэдэн жилийн дараа энэ газрын зураг дээрх биелэлэ олж монголчууд гэхээр “Аан нээрээ хуруу дарам цөөн хэдэн хүн байж байгаад уусаж, үхэж дуусаад газар нутгийг нь Конго улс эзэлсэн гэсэн” гэж хэлэхээр болжээ.

Сар болгон зүгээр өгдөг 21мянган төгрөг байдаг шүү дээ. Та лав мэдэж байгаа байх. Яагаа вэ нөгөө Эх орны хишиг гэгч зүйл. Энэ мөнгөө авсан хүн гол төлөв яадаг билээ? Идэж, ууж дуусдаг. Тэгэхээр энэ мөнгийг өөр зүйлд зарцуулахгүй бол болохгүй юм байна гэвэл олон хүн санал нийлнэ гэдэгт итгэж байна.

Наад захын жишээ нь хүүхэдтэй болох гээд чадахгүй, яавал үрийн зулай үнэрлэх вэ, аль улсын ямар эмнэлэгт очих вэ, мөнгө хамаагүй гэсэн асар олон хүн байна. Яагаад тэдэнд үртэй болгох болгомж олгон тусгайлсан эмнэлэг бариулж хишгээ хайрлаж болохгүй гэж? Яагаад Эх орон нь жинхэнэ хишгээ хайрлан төлбөрийг нь даан үйлчилж болохгүй гэж. Эх орных нь үр хүүхдүүд баярлана шүү дээ. Экстрокорпораль буюу хуруу шилний үр тогтоолт гэж олон хосуудыг ээж аав болгосон буянтай нээлт байна шүү дээ.

2 сая хүнд хорин мянга төгрөг өгөлгүй 1 сар төвлөрүүлэхэд хэдэн төгрөг болох вэ? Та тооны машин барьж байгаад бодоод үзээрэй.

Тэгвэл дагалдах эмчилгээ, шинжилгээ, хяналт, нийлээд ЭКО үр тогтоолт нь хамгийн өндөр үнэтэйдээ 10000 /Европын хувийн эмнэлэгт ийм үнэтэй хийдэг сураг байсан, бусад газар бол мэдээж хавьгүй хямд/ мянган доллар гээд бодвол хэдэн гэр бүл үрийн зулай үнэрлэж болж байна? Ахиад нэг сарын мөнгөөр шинэ эмнэлэг бариулж хүрэх үү? Ахиад нэг сарын мөнгөөр мэргэшсэн эмч нарыг бэлдэж хүрэх үү? Ахиад нэг сарын мөнгөөр анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн технологи, техникийг оруулж ирүүлбэл хүрэх үү? Ердөө л хэдхэн сарын мөнгийг хоол цай, архи пяав болгохын оронд ингэж үр дүнтэй зарцуулж болно бид дээ.

Бүгд нийлээд ийм санаа гарган хамтарвал яах бол? Та юу гэж бодож байна? Нөхдүүд үүнийг болгооё тайван амгалан байцгаа гэх бол уу? Ядаж нэг нам нь сонгуулийн амлалтаа болгож ялаад хэрэгжүүлж буян болох юм биш байгаа? Тэр нам ч олон дэмжигчтэй болно доо. Эсвэл хорин мянга нэхэх “шавар”-уудын тоог нэмээд яах юм бэ гэх юм бол уу?

P.S. Мөнгөө заавал авна гээд таталдаад байгаа нөхдүүдэд хэлэхэд 21 мянгыг бүр болиулалгүй, хэдхэн сарын мөнгийг л гэсэн санал дэвшүүлж байгааг анхаараарай.

SOURCE: www.103.mn

4 Comments

  1. zaluu says:

    Belgium nutag deer MONGOLIA gej bn.

  2. zochin says:

    unenii ortoi l zuil. ajliin bair bii bolgoj, irgedee undur hugjiltei ornii rged shig bolomjiin tsalin, orlogotoi bolgohoos naash manai ulsad humuusiin nuurend misher, todorch, olon huuhedtei boloh geh met naadhtai bodluud turuhgui dee. er ni ingehed amjirgaanii huvid chadamjtai ornii irged l iluu ih ineej, ger buliin 2 iin neg ni l ajillaad bhad amjirgaagaa ulhun zalguulchihdag yum shd. 

  3. ko says:

    21.000  awdag   10n jiliin   hvvhedin   esse  ym  shg  bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.