Бусдыг, бусдын амьдралыг хэн ч дүгнэх эрхгүй билээ

Сайн байна уу, энэ сайтын байнгын уншигч байна. Нилээд хэдэн захиа уншиж үзлээ, сүүлийн үед нийгмийн эмзэг сэдэв болсон нэгэн асуудлаар сэтгэлээ хуваалцмаар санагдлаа. Одоогоос 11 жилийн өмнө эхнэр маань өөр хүнтэй сүйлэрч би эхнэрээсээ салсан, тухайн үедээ салж л байвал сайхан болчих юм шиг санагдаж, бүх эд хогшлоо хувааж аваад хүүхдүүдээ бас нэг хоёроор нь аваад салсан. Би охиноо бага хүүтэйгээ аваад, том хүү маань ээжтэйгээ үлдсэн. Эхнэр маань том хүүг аваад нөгөө эртэйгээ хөдөө явж амьдарсан. Удалгүй жил гаруйн дараа хүүг маань сэтгэцийн өвчин туссан гэсэн мэдээ сонсоод хүүгээ өөр дээрээ авна гэж эхнэртэйгээ булаацалдаад бөөн юм болж болж хүү маань өөрөө шийдээд над дээр ирсэн юм. Сэтгэцийн өвчин бол биш цаад эр архи их уудаг агсан тавьж хүүг маань зодож дармталдаг байснаас болж сэтгэлийн хүнд дарамтанд орж гэнэт орилж хашгирдаг, шөнө босч явдаг, өөрөө тэрийгээ мэддэггүй байсан юм билээ.  

Удалгүй хүү маань аав дээрээ ирээд хэвэндээ орж сургуульдаа явж эхэлсэн. Ингээд би гэдэг хүн 3 хүүхдээ өөр дээрээ аваад сэтгэл тэнийсэн ч ганцаараа амьдралаа авч явах гэдэг маш хүнд даваа байсан. Хүүхдүүд маань эхийгээ санаж гуниглах, охины маань шилжилтийн нас, хүүхэд өвдөх, миний бие өвдөх гэх мэт асуудлуудад тэр хүний орон зай үнэхээр их дутагдаж, төдий хэмжээгээрээ үзэн ядаж байлаа. Мэдээж эхнэр хүүхдүүдтэйгээ уулздаг байсан, харин охин маань л уулздаггүй, ангийнхаа хүүхдүүдэд ээжгүй нас барсан гэж хэлсэн байхаар нь охиноосоо асуутал ийм ээжтэй байснаас үхцэн бол дээр байсан юм гэж хэлэхэд амьсгал минь зогсох шиг л болж билээ. Тэр хүнийг би маш ихээр үзэн ядсан, яагаад хүүхдүүддээ ингэж хандав, яагаад хүүхдүүддээ амьдын хагацал үзүүлэв гэж бодохоор л ёстой түүнийг очоод алчихмаар санагддаг байлаа. Суусан нөхөр нь архи их уудаг, агсам хэвтэрт ортол нь зоддог гэж сонсоод ядаж жаргалтай явахгүй, ядаж надаас дээр хүн сонгохгүй, яагаад ингэж явж байгаа юм гэж бодогдож билээ.

Сүүлдээ эхнэр маань ч уудаг болж хааяа согтуу залгаад уйлж унжиж, уучлал гуйж буцаад хамтдаа байя гэдэг болсон. Би уучлаагүй. Надад тэр хүнийг уучлах тэнхэл байгаагүй юм. Тэгж явсаар нэг өдөр эхнэрийгээ өөд болсныг мэдсэн, согтуу хээр явж байгаад хөлдчихсөн байхад нь хүн олсон гэсэн. Одоо би өөрийгөө уучилж чаддаггүй юм,  хамгийн эхнээс нь бодоод үзвэл анх эхнэр маань надад хайргүйдээ биш зүгээр л миний халамжгүй хайхрамжгүй байдал, хувиа хичээсэн зан, яхир муухай ааш, хүйтэн хөндий сэтгэл тэр чигээрээ анхны бүхнээсээ өөрчлөгдсөн намайг тэвчиж чадахаа байж тартагтаа тултал гомдсондоо хуурсныг нь би сүүлд ойлгосон юм. Түүнийг би өөрөө өөрөөсөө түлхсэн, салах санааг би гаргаж би салсан. Тэр надаас явах биш, би зүгээр л түүнийг явуулчихсан юм. Зүгээр л өөрийнхөө эхнэрийг өөр хүнд май гээд л өгчихсөн юм. Тэр үед би ухаантай байгаад, амьдралыг мэддэг ойлгодог байсан бол уучлаад хүчээр ч болтугай хажуудаа аваад үлдэх байсан юм. Арчаагүй хувиа хичээсэн зангаасаа болж үр хүүхдээ амьдын хагацал үзүүлж, дараа нь бүр өнчрүүлсэн.

Хүүхдүүдээ би эхийнх нь эсрэг болгосон байсан энэ бол маш том алдаа, тэд миний бузар хувиа хичээсэн зангийн уршгаар ээжтэйгээ ч уулзаж чадалгүй явуулчихсан. Эцсийн дүндээ салалтын хамгийн гол хохирогч бол хүүхэд, тэд ямар ч буруугүй байж томчууд бидний  ухаан муутай мунхагийн гайгаар энэ их зовлонг амсаж байна. Бидний хоорондын асуудал учраас хоорондоо л шийдэж зохицох хэрэгтэй, хүүхдийг оролцуулж дунд нь хохироож хэзээ ч болохгүй гэдгийг ойлгосон юм. Эхнэрээ уучлах боломж надад анхнаасаа л байсан, сүүлд дахиад ч байсан юм, яагаад уучлаж чадаагүй вэ гэхээр би зүгээр л өөрийгөө л бодож байсан юм. Хүүгээ охиноо ганц өдөр ч болтугай ээжтэй байлгах тухай огт бодоогүй арчаагүй амьтан байсан юм.

Тэр л үед ухаантай байгаад түүнийг уучилсан бол миний хүүхдүүд одоо ээжтэй байх байсан, элэг бүтэн байх байсан. Охин хүүхэд эхгүй өсөхийн зовлонг нүдээрээ харж мэдэрсэн хүний хувьд одоо өнчин хүүхдүүдийг ялангуяа охин хүүхдийг их өрөвддөг үнэхээр хэцүү байдаг юм билээ. Миний хүүхдүүд одоо том болсон, том хүү маань ажилчин болж, охин маань дээд сургуульд орсон, бага хүү маань сурагч. Хүүхдүүдийнхээ өмнө насаараа төлж баршгүй өртэй үлдсэн хүний хувьд, эхнэр нөхөр хэн ч бай, хэнийх нь зөв хэнийх нь буруу огт хамаагүй, хамгийн гол нь зөв л шийдвэр гаргаж байгаарай. Амьддаа бие биенээ хайрлаж, хүнийг амьд сэрүүнд нь алдааг нь уучилж, өөрийнхөө алдааг ч ухамсарлаж бие биенээ битгий үзэн ядаарай гэж л захьмаар байдаг юм. Хүн өөрөө төгс биш учраас өөр хүнээс тэрийг бүү шаард, ямар ч хүн алдаа хийдэг учраас хүний алдааг бүү шүүмжилж тохуурх, хүнд ямар ч хувь тавьлан ирдэг учраас хэзээ ч бүү бардамнаж өөрийгөө бүү өндөрт тавьж байгаарай.

Бусдын алдааг түрүүлж харах биш, өөрийгөө эхэлж дүгнэж, өөрийнхөө талаар тунгааж байж дараа нь асуудалд хандаж байгаарай. Хүнийг буруутгах маш амархан, хэзээ ч буруутгаж болдог юм, хүнийг үзэн ядаж буруутгаж явахад цаг хугацаа хангалттай байдаг хэрнээ хайрлаж уучилж жаргааж хамтдаа жаргаж амьдрахад энэ амьдрал даанч хүрэлцдэггүй юм шүү. Цайгаа хувааж уух ханьгүй, хүүхдүүд минь ээжгүй үлдсэн хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг зүйлээ хуваалцаж нэг хүнд, нэг гэр бүлд ч болтугай сургамж болоосой гэсэн үүднээс өөрийн амьдралыг бичлээ. Над шиг нь хожим нь бүү харамсаарай! Амьдралыг минь  дүгнэж цэгнэж, бүрлээч эхнэрийг минь элдвээр хэлэхгүй байхыг хүсье. Бусдыг, бусдын амьдралыг хэн ч дүгнэх эрхгүй билээ. Баярлалаа.

49 Comments

  1. Жирэмсэн ээж says:

    Хүмүүс ямар аймар хэлж хараадаг юм бэ. Хүн болгонд амьдрал тэгш заяахгүй юм даа. Энэ хүн залуу үедээ ийм шийдвэр гаргасан л байна. Тэглээ гээд бусад тэнэг эрчүүд шиг архи уугаад хүүхэн эргүүлж яваагүй 3-н хүүхдийнхээ төлөө амьдарч ирсэн байна. Үр хүүхдүүд нь сайхан амьдрах байхаа. Танд цаашдын амьдралд чинь амжилт хүсье. Өөрийгөө буруутгаад яах вэ. Ном сайн уншуулаарай.

  2. hun says:

    saihan hanitai boloo.nadtai suuchiha olon huuhedtei hun heregtei bna

  3. eegii says:

    ooriigoo buruutgah hereggvi ee. 

  4. Түшгээ says:

    Ах өөрийгөө одоо буруутгаад яахав. Та бодь гэгээрсэн хүн л биш бол тийм юмыг уучлахад хэцүү биз. Одоо өнгөрсөн юмаа бодож шаналалгүйгээр өөдрөг үр хүүхдийнхээ төлөө болон өөрийнхөө төлөө амьдар. та ч гэсэн сайхан амьдрах эрхтэй хүн шүү дэ, нэг сайхан бүсгүйтэй танилцаж ханил. Өнгөрсөн зүйл бол өнгөрсөн зүйл, бид өнгөрсөнийг өөрчилж чадахгүй. 

  5. Busgui says:

    Uuchlal gedeg ih chuhal yum bilee. Uuchilval uuchilsan shig uuchlah heregtei. Ergej aldsan aldaag ni suhuud bval yamar hereg baihav.  Er ch em ch yalgaagui hatuurhaad baival ulam l holdood hundiiruud hoorond ni hatuu zuzaan hana herem bii bolood baidag  ayaduu zuulun bgaad baival ulam l nyalhraad oirtood  baidag shuu dee. Er ni zaluus nom ih unshij sudalmaar suraltsmaar yum 

  6. bi says:

    Amidral boginohon doo.bid gedeg chini havar nahialj zun delbeelj namar hagdardag tsetsegnii daini bogino amidraltai bid amiddaa bie bienee hairlaj aliv muu muuhai ug helehgui bh yumsan daa.pc-ni araas bah tavaa hangagch setgeliin huvid emterhii hemherhii bolson humuus olshirsond uneheer ih haeamsa
    na

  7. no name says:

    Vnexeer gunigtai tvvh bna. Mash xaramsaltai. Eregtei xvmvvs ih unshaasai gej bodoj bnadaa

  8. fg says:

    oo burhan. hun yer n nas yavj bj l uhaan suuh bololtoi dog. huuhduud chini odoo ingej bvch hogshrohooroo bas l haramsah bh. haramsahgui bj ch bas boloh l yum. yamriig n dotor n orj uzeegui bolohoor. sayhan bi neg twittereer tsasan shuurganaar butnii dor gantsaaraa hevteed holdood uhsen zeeriin zurag harj bsan. huiten orond amidardag ch tegeed holdood uhchihdeg gej medeegui. ter zurag l sanaand orchihloo. orovdmoor yum bna.

  9. bi says:

    gehdee chi ooriigoo butuurtgj shanalval amidral ur huuhded chini ulam l hetsuu ur huuhdee l zov humuujuuleh hergtei shu huniig uuchilj chaddg hairlaj chaddg hun bolgooroi hun bolgond haruusj ooriigoo buruutgaj yavdg zuil bdg ireeduig harj aldaagaa davtalgui amidraarai 

  10. cahirmaa says:

    Амьдрал үзээгүй хүмүүс л ер нь бие биенээсээ хариугаа авах гэж өш хонзон хорсол зангиддаг, өөрөөсөө биш өрөөлөөс өө хайдаг. Эхнэр чинь хөөрхий амьдрал мэдэхгүй алджээ, тэр үед нь тийм хэцүү байхад нь юунд хөөрхий бүсгүй хүнд хатуу сэтгэл гаргаа вэ. Одоо охин чинь эргээд өөрийгөө ч чамайг ч нэг хэсэг үзэн ядаж бас хямрана даа. Буян сайн хийгээрэй хойноос нь. 

  11. bi says:

    unshaad zondoo uillaa ter emgtei nasan turshdaa haramsl teej yavsn bhaa jargasn gj bi bodhgui bn ooriigoo buruutgj amidarch bsn bh, hairaar dutaad yavsn ch hairluulj chadaagui azgui busgui 3iin 3 huuhdiin toruulj ogsn bhd hairlh l yostoi bsn bhaa ghdee hun bolgon alddg huuhuudee bodood bie biyee uzen yadhgui uuchilj enereh setgltei baigaasai l ,,,,,

  12. annabelle says:

    Nuhur bid 2 haraahan huuhedtei boloogui l dee. Bi haaya salya gej boddog ym. Neg udaa eejdee helj uzlee. Salaad er ni onoson hun bdggui ym shuu. Aldsan humuus ih bdg. Anhanii ym buhen ariuhan bdg. Hezee ch ger bulee busniulj bolohgui gj helj bsn . Odoo ingeed haraad bh ni ee, neeree l nuhur bid 2 10aad jil hamtadaa blaa. Ur huuhedtei bolj chadaagui ch , yag neg hun met bolson bn le. Bi tuunguigeer, ter nadguigeer bj chadahgui. Hunii amidral ereentei baraantai. Hun hunee hairlaj uuchilj, hetsvv ued ni urguj hamtadaa bh heregtei ym bilee. 

  13. Tttt says:

    er ch bai em ch bai neg banzaldaad syrsan bol hugshirtluu tetgewrt gartlaa banzaldana daa.zasarsan hvn bdg bolow uu.teghr tiim umtai ewlerch amidarch chadh bsn uu vhliin hajyyd bol uy ch bish.ih l tewcheer hergtei sn shn ger bvl baina gdgt itgeltgvi.tiimees ehnees n bitgii byryy um hiigeesei hvmvvsee.az jargalgvi gsn vg.salaad hvn bvr muu ch amidran gj haa bhaw.hvn shig l amidrah hergtei.

  14. goy huuhen says:

    za za banzaldaad barigdsan negnee uuchilj yvahaas daa 

  15. bolor says:

    Их харамсалтай юмаа. Ёстой гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг л байх даа. Эхнэр яагаад өөр хүнтэй сүүлрэх болов. Ямар нэг шалтшаан байсан юмаа гэхэд яагаад нөхөртэйгөө ярилцаж ойлголцсонгүй вэ. Эсвэл толгой нь бүүр тэгээд эргэчихвүү. Хүүхдүүд л хэцүү юм даа. Бид өөрсдийгөө биш үр хүүхдээ л бодож амьдрах нь зөв юм даа. Гэр бүлийн аз жаргалтай байх алтан дүрэм бол эхнэр нөхөр 2 бие биетэйгээ л маш илэн далангүй байж ярилцаж ойлголцож байх явдал юмуу даа

  16. Нээрээ says:

    Энэ хүмүүс чинь ямар ч их хараал хэлсэн, бусдыг буруутгасан цэвдэг сэтгэлтэй юм бэ дээ. Миний ойлгосноор хүн аливаад уян хатан хандах хэрэгтэй юм байнаа гэсэн санаа. Гаргасан шийдвэр минь дараа нь ямар үр дүнд хүрч болох вэ гэж эрсдлийг дандаа тооцож байх хэрэгтэй

  17. B says:

    Teneg erchvvd mineee sonsoj  Bai …ehleed helchihii ..Ta nar ..burhan ochson hvniig bitgii muulaad Bai …yamarch shaltgaanaar salsan, yabsanan Ta nar bitgii shvvmjileed bai Za yu ergvv boovnuudaa…..zahianii ezen helehdee hvvhedee haraad eejgvi uch bgaa ohinoo bodood l setgel in shanalj baigaad uhaarahgvi bnauu maluudaa…hamt amrtahgvi ch gesen vr hvvhedvvdee amd servvn baih in amdraliin erhem bayan..
    …ternees bish uur hvntei suusanaaraa buruutai bolno gej Yu bsan yum .

  18. Билгээ says:

    Энэ хүний ололт нь бүхнийг ухаарсанд юм даа. Зөвхөн өөрийгөө л бодсон, түүний алдаа байсан гэдэг үнэн. Хүний алдаа залуу байх тусмаа л том байдаг шиг байна аа.

    Хүүхэд хэн нэгэнгүйгээр эцэг эхийн аль нэгэнгүйгээр өснө гэдэг үнэхээр хэцүү гэдгийг мэдэрч яваа ээж би. Салсан л бол боллоо гэдэг шиг эрчүүд эргээд хүүхдээ харж хандах тал дээр бас л таг болчихдог хүмүүс. Залуустаа сануулахад нэгэнт үр хүүхэдтэй болсон бол салсанаар асуудал шийдэгддэггүй л гэдгийг л сайн ойлгоосой.

  19. gotsoo says:

    deerh setgegdliin ezen gehde jinhen mongol er hun bna uujimhan hun gej… hayaad yawsan hun ehner n bhad l oomoorsoor l ooriigoo buruutgasaar jinhen hair gegch iim l bdgiin hairiig daaj yawah gedeg bas saihan. negent daagaagui huniig uuchilj amidarlaach ergeed hewende hazeech orohguil de hagarsan chuluu ahij eweldguim sh de. ireeduidee buudgerhen amidrah bsan l bh. uldsen nasaa setgeliin shanlaltai amidarsnaas ter chigeer n yawuulsan n ch zow bolsonch bj magadguil yum. hen hen n yaj huleej awhaas shaltgaalah bh da

  20. gotsoo says:

    hun amidaralda bodlogotoi amidrah heregtei. onoodriin neg shonii jargal chuhal bish shu de. gehde gol n busguichuud min sain bodoh l heregtei. hani chin l chamaig hairalsanda busdaas haramlaj amidarlaa suiruulehgui gesende busdiin nudend yawdaltai hun shig ailguitej, omsson huwtsasaa hurtel zow songo gej bgaam. tuunees bish hardah owchin tussanda bish shu de. chamaig hanias chin iluu hairlah hun yor n howor shu. zugeer l neg heseg ashiglah seks heregtseegee hangah gesen l hun bgaam shu de. teghed busguichuud min salsanch gesen yawaad ochih huntei gej goshgoruulj helsen ugend n itgej. oorsdiigoo neg l hoorhon gunj hezeech borlogdoh yum shig sanaj yawhiin. er em geltgui anhnii buhen shig nanidin zuil gej bdguim shu. 2dogch yum buhen une tsenegui bdgiim

  21. B says:

    Ta nar bitgii  haraad zvgeed bai bi ter hvniig buruutgah geegvi bna  Za ..I feel sorry for him that all. Er in andral chine yanz bvriin l Yu tohiolddog yum…hanilan suugaad olon jil bolson hvmvvs setgel sanaa, bie zvrh uurchilj baidag shvvdee..yanz bvriin shaltagaanaar…..tegeed avgai nuhur huurunduu yamar bh in hamaagvi gol in …hvvhedvvdee aab chine tiim muu , eej chine muu…gej hvvhed urbuulj bolohgvi l dee ..minii sanaa Bol iim l bna …hvnii aab eej muuch baisan tvvniig orloh hvn baidaggvi Yu ..Za ene zaluu Bol ih oilgoson bna ..amjilt hvsye..tegeed setgel sanaagaar unahgvi saihan amdarhiig hicheegeerei hvvhedvvdee bodood..be strong.

  22. баагий says:

    Чиний эхнэр чинь ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЗАЯАГ гомдоосон Тэнэг гичий л байсан байна. Чи Үүнд өөрийгөө Буруутгаад хэрэггүй. Наад гичий чинь Үр Хүүхдийнхээ жаргалаас ӨӨРИЙН жаргалыг ИЛҮҮД үзсэн учраас ТИЙМ Л АМЬДРАЛААР амьдарсан. Наад хүн Тэнэг л авгай байсан юм байна даа. Тэрнээс биш ямарч Монгол эмэгтэй ХҮН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЖАРГАЛЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГ юм. Тэгж чадаагүй мулгуу ГИЧИЙ нарт Архичин Нөхрийн ЗОДУУРИЙН ХОРВОО хүлээж байдаг юм. ЧИ ӨӨРИЙГӨӨ ОДОО БУРУУТГАХ ХЭРЭГГҮЙ. Харин одоо цайгаа хамт хувааж суух СЭТГЭЛ САЙХАН ЭМЭГТЭЙТЭЙ хамтран амьдрах хэрэгтэй. Одоо ЧИНИЙ ЖАРГАХ ЦАГ болсон. Үр хүүдүүд чинь Үүнийг хүлээн ЗӨВШӨӨРӨХ байх.

  23. tuya says:

    odoo ta ooriigo buruutgaad yahav dee. ingeh l estoi baij. 3huuhdee l boddoo. setgel min ih sonin bolchihloo.

  24. харш says:

    Залуу цагийн омголон харалган бас ухаанаа умартсан шийдвэр. хүн болгонд тийм үед байдаг. үр дагвар нь харин адилгүй. би харамсадагүй харин ч охин бид 2 зөв шийдвэр гаргасан. архидаад зодуулааад л явж байг. хаяж явсан тэрний  сонголт. заяа нь тэр. харин охин хүүхэд ээжгүй өсөх сэтгэл сэмэрмээр. 

  25. Creepy man says:

    Та өөрийгөө л хэт буруутгаад бгаа бололтой. 

  26. zochin says:

    buruutai etgeed ni buruugaa uhasrch zasah gehgui bol buruugui etgeed ni ter uildeliig ni tevchij amidrah gedeg ulgeriin dalai bui zaa

  27. Аав says:

    Бусдад сургамжтай зүйл бичсэн байна. Энэ хүн амьдралдаа ганцхан удаа алдаа гаргаад, түүнийхээ төлөө одоо хүртэл гэмшиж яваа бололтой. Алдаа гаргахгүй хүн гэж үгүй. Өдөр бүр алдаа гаргадаг мөртлөө хэлсээр ярьсаар байхад дахин дахин давтаад байдаг хүмүүс зөндөө бий. Энэ хүн шиг байдалд орсон бол би ч бас л ингэх байсан болов уу. Хүмүүс иймэрхүү түүхээ тэр бүр дэлгээд байдаггүй. Энэ хүний бусдыг бодсон сайхан сэтгэл нь л ийм зүйл бичүүлжээ. Танд болон хүүхдүүдийн чинь амьдралд хамгийн сайн сайхныг хүсье. Бусдыг, бусдын амьдралыг шүүх эрх хэнд ч байхгүй шүү.

  28. Zaluu says:

    Yag uhel hagatsal ami nas tulsan yed bol huuralt oor yu ch baisan hogiin ochuuhen sanagddag yumaa humuus teriig oilgohgui oort ni tohioldson yed l haramsdag yum. Odoo ooriigoo buruutgaad heregguiee chi ter huniig ongorchihno gej bodoogui medeeguishd. Hervee medsen bol bugdl uuchlah baisan. Huuralt bol uuchilj bolohgui aldaa bishee setgel huvirah l evlerehd hamgiin hetsuu uuchilj bolshgui zuil!!

  29. Gravatar says:

    Маш үнэтэй зөвлөгөө. 

  30. hun says:

    Энэ түүхийг уншаад маш их зүйл мэдэрч байна. Юуны өмнө захидлын эзэнд цаашдын амьдрал гэр бүлд нь аз жаргал хүсье. Алдадгүй хүн гэж байдаггүй алдаагаа ухааран дахин алдахгүйгээр хэдэн хүүхэдүүддээ сайн аав байгаарай. Харин ч өнөөдөр хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч үлдэх байсаныг таны энэ захидлыг уншаад зогсоох боломж буйг зарим нэгэн нь ойлгосон байх гэж бодож байна.

  31. intelect says:

    Эх хүн гэхээрээ л бүгд бурхан юмуу? Чам шиг ийм сэжгийн эх нэртэй оромцгийг хэн ч хайрлахгүй мэдэв үү! Горьдвоо эх хүнийг хайрлаж яв ч гэх шиг, эцэг хүн тэгээд хүн биш юмуу. 3 ийн гурвөн хүүхдээ авч яваад архи уугаад гудамж траншейнд гаргачилгүй яваа хүний хажууд өөрөө чи харин юу ч биш мэдэв үү!!! Хүний амьдрал дүгнэсэн малнууд л байх юмаа энэ хүмүүс, өөрсдөө яаж дуусахыг нь харах юмсан

  32. intelect says:

    В чи ямар балиар хар санаатай, хар амтай сэжгийн авгай вэ!!! Чиний амнаас ийм үг гарч байгаа юм чинь чи лав яавч олигтой хүн бишээ!!! 3хүүхдийн эцэг хүнийг сайн явахгүй дээ байхдаа яадаг хар новш вэ, цаана байгаа хүүхдүүдийг нь бодохгүй байна уу чи! Сэжгийн балиар ийм байж яаж эх байж чаддаг байнаа, наад заваан үг чинь чамд өөрт чинь, чиний хүүхдүүдэд л тусна сэжгийн бузар авгай вэ

  33. Ambaga says:

    Yag odoonii niigem surgamjtai hereg boljee. Zaluuchuud min yaarch bitgii shiidver gargaasai daa

  34. B says:

     hvmvvsee eh hvniig baga l zobooj baigaarai daa…….

  35. B says:

    Huurhii ter hvn yamar ih zobson boldoo ….hvn setgeleer zoboh shig in tam baidaggvi yum …svvldee ter hvnd amd yabah utaggvi sanagdsan bhdaa huurhii…ene horbood eh hvniig orloh zvil yu ch baidaggvi !!!….chamd l gej helhed chi ter hvnii araas sain buyan vildeeree..odoo bosood ireh bishdee…

  36. B says:

    Chi hatuu hatuu gehed tsuluunaas hatuu setgeltei hvn yumdaa…bi agilhan eh hvn bas ohintoi…chinii bichsen zahiaag unshaad geree nortol , ter emegtei yaj zobj baisniig bodood mash iheer setgel mine emzeglej bnaa…chiii odoo  zobj shanlaj baigaagiin  hajuud bol yuuch bish….ter hvnii uuruus in unsan  mah tsusnaas bvrdsen vriig in chi tvvnees salgadan mash tom nvgel hiisen bnaa.. …chi uuruu eh hvniis garaagvi gej vv ..chamd goldoo ortol gomdson bhdaa huurhii…..chi viliin vreeree sain amdrahgvi bhdaa..

  37. Better says:

    Завхай зайдан юмнууд ийм л тавилантай. Биеэ өмөөрсөн яаашкаа хүүхнүүд олон байна даа, сэтгэгдэл дотор. Үхдэггүй юм гэхэд үр хүүхдийнхээ хараалд өртөнө. 

  38. majig says:

    Бусдыг, бусдын амьдралыг хэн ч дүгнэх эрхгүй билээ

  39. zaluu says:

    Uhaantai hun hunii aldaanaas uhaardag teneg hun uuruu aldaj baij uhaarah yumdaa. haramsaltai bna

  40. svs says:

    aldaj baij yhaarsan gej yu hytsaad baigaan be

  41. GegeenCom says:

    Asia uud muslimuud l ingej emegtei hund hatuu handdiin bh gsn korea jpn huuhnuud huntei suuhgui negen zereg 7-10 yavdag zaluutai bdyn ble shd. Europuud francuud rebellious white huuhnuud n barag derged n tegj olnoor n uzej amjq ee yanaa haha. Ene hiimori lundaa emegtei hunii nandin zuils gej zuvhun mongold l ingej ih huchintei baidgiimuudaa haashaan be. Gadaadad bol ganc nuhruus uur yu ch uzeegui olon er jargaaj baraagui turshlagagui ems yag unduruur unelegdej haragdaachee l bhyma yostoi funny

  42. Dugnelt says:

    Olon eriin ovor damjih tusam une tsene nandin buhen chin dundardag yum daa busguichuud miny. Hunii ehnertei zavaaraad bdag hogiin erchuud bhiimaa bas. Ger bulteig chin medseer bj chamaig horgooj bgaa er hunii oromtsoguudad buu itgeerei ergeed hojim chinii aldah zuil tuund ogthon ch hamaagui chamaar dur huslee l hangah gesen ochuuhen archaagui novshnuud l bgaa

  43. unen says:

    yum bodogduulsan zahia baina da

  44. 12346 says:

    Hayad yavsan nuhuriig yaltai bilee Harin ch saihan amidraad umnuh amidralaa martdag ym bishuu  Heden ch huuhed hichneen ch olon on jiluud bgaad nemergui Odoo nuuts amragtaigaa suugaad 7 jil boljee Erchuud uursduu iim hatuu humuus shuu dee

  45. mgl man says:

    erchuudee ehneree hairlaaa.. 3 iin 3n huuhediin eej tiim amarhan suulrene gej baihgui dee… gants l amidrakh horvoo shuu dee. duu naraa

  46. ж says:

    анхны гэр бүл гэдэг хүнд маш нандин байдгыг салсан хүмүүс л хожим ойлгодог салаагүй хүмүүс бол ойлгохгүй тэр тусмаа олон хүүхэдтэй бол салах тухай бодоод ч хэрэггүй ер нь тэгээд эрчүүд бид нэгэнт аваад суусан л бол салах тухай бодох хэрэггүй юм шиг байгаан   САЛААД ГЭРЭЛСЭН ХҮМҮҮСИЙН ИХЭНХ ХУВЬ АНХНЫХААСАА ДОРДУУЛСАНГ ХОЖИМ ОЙЛГОДОГ ШҮҮ

  47. Eej says:

    chinii zov.

  48. сэржээ says:

    Үхсэн хойно нь л харамсах юм даа. Амьд байсан бол уучлаагүй хэвээрээ л байгаа. Эхнэр нь хийсэн алдаандаа харамсаад гэмшээд сэтгэлээрээ л явж дээ хѳѳрхий. Хүүхнүүд байсан бол аль хэдийн уучлаад ѳрѳвдѳѳд буцаагаад авчихсан байгаа. Эрэгтэй хүмүүс ийм л хахир муухай байгаа шдээ. Ѳѳрсдѳѳ болохоор ѳчнѳѳн хүүхэнтэй завхайраад явдаг байж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.