Сексээс яаж бүрэн таашаал авах вэ?

4531827_98812b57

1. Биеэ жинхэнээсээ, “нээрэнгээсээ” сул тавь

Секс бол томчуудын тоглоом болохоос ямар нэг тодорхой аргачлал, зааврын дагуу хийгддэг зүйл биш юм. Чиний зүгээр сонсоод өнгөрүүлэх биш заавал хэрэгжүүлэх ёстой, ямар ч сайн сексологчийн нэн түрүүнд хэлэх зөвлөгөө бол биеэ сул тавих юм. “Биеэ” гэдэг үгэнд бодол санаа ч бас багтаж байгаа. “Би сул тавьдаг ш дээ” гэж хэлж магадгүй. Гэхдээ хэрвээ чи одоог хүртэл жижиг хөхөө гараараа хаахаа болиогүй бол бие чинь сексийн үеэр хэт хяналттай хэвээрээ л байна гэсэн үг. Сексийг үнэндээ чи тэр залууд таалагдахын төлөө биш өөртөө сайхан мэдрэмж авахын төлөө хийдэг шүү дээ. Тийм хойно, түүний юу гэж бодох нь хэнд ч хамаагүй мэтээр хамаг биеэ зүгээр л гаргуунд нь гарга. Болохгүй бол нүдээ аниад, хүрэлцэж байгаа хэсгүүдэд, дотроор чинь гүйж байгаа гүйдэлд л анхаарал хандуул.

2. “Секс бол миний таашаалын төлөөх зүйл”

Мэдээж хайртыгаа ч бас сэтгэл хангалуун үлдээх хэрэгтэй. Гэхдээ дээр дурдсанаар чи түүний төлөө секс хийдэггүй. Яг одоо өөрийгөө жаргаах талаар ярьж байгаа болохоор “учраа олтлоо” ор хөнжлийн явдалд ийм хувиа хичээсэн хандлагаар хандаарай. Учир нь чи бүрэн таашаал авахгүй байвал, сүүлдээ яах гэж секс хийж байгаагаа ч ойлгохоо болин залхаж эхлэх болно. Энэ бол ямар нэг хэрэгжүүлэх арга биш, хандлага юм. 3.

3. Гар хангалгаас таашаал ав

Биеийн жаргалынхаа өмнө хариуцлагатай хандаж, өөрийнхөө тааламжтай цэгүүдийг тасралтгүй эрж, дур тавиулахад суралц. Үүнийгээ олж нээхгүйгээр хайртдаа юу хийвэл “болох” талаар зааж өгнө гэдэг боломжгүй зүйл.

4. Сэрэл бүрэн хөдөлсний дараа л “оруул”

Хуурай үтрээ эмэгтэйд ч, эрэгтэйд ч таашаал өгөхгүй. Тийм учраас сексийг яаруу биш, аажуу тайван, цаг хугацаа, орчин нөхцөлд баригдаагүй үед хийх нь чамд тустай. Хайртад чинь чиний сэрлийг хөдлөхийг хүлээх нь хэцүү байгаа байх гэж бүү бодоорой. Ингэж бодох л юм бол бүгдээрээ хэзээ ч бүрэн сэтгэл ханамж авч чадахгүй. Хэлүүгээ аль болох удаан “үнсүүлж”, оршлын цагийг албаар уртасга. Доор чинь хангалттай норж, хөөж, “Бушуухан хийгээд өг” гэж хэлмээр мэдрэмж төрөх хүртэл азна.

5. Сексийг хориглосон дур хүслээ суллаж, чөлөөлж байгаа явдал гэж бод

Сексийг өөрийнхөө гаргамаар байгаа зүйлийг бүрэн гаргаж, биеэ чөлөөлөх явдал гэж ойлго. Өөрийгөө дэлбэрэх гэж байгаа галт уул, торноосоо суллагдсан бар эсхүл шувуугаар төсөөл. Та хоёр тусдаа бие махбодь биш, яг тухайн цаг мөчид түүнтэйгээ нэгэн бүхэл болсон гэж бод. Эргэн тойронд чинь хэн ч байхгүй, чамайг хэн ч хараагүй, хэн ч сонсохгүй гэж сэтгэ. Тэгж байж чи дотроо нуусан байгаа дур хүслээ бүрэн илэрхийлж, энергиэ үүнд бүрэн зориулж, хүссэнээрээ хөдөлж, хүссэнээрээ аяглах болно.

Дүгнэлт:

Сайхан сексийн төлөөх зөвлөгөө болгонд давтагддаг цөөхөн хэдэн л түлхүүр үг бий. Тэр нь биеэ сул тавих, тайвшрах, өөртөө итгэлтэй байх гурав юм. Бүсгүйчүүдийн хувьд нас ахих тусам, нэг хамтрагчтайгаа удах тусам секс илүү таатай санагдаж эхэлдэг. 25 нас хүртлээ бүсгүйчүүд сексийг зүгээр л хийхийг хүсэх үедээ хийдэг бол, түүнээс хойш хийх явцдаа ч хором мөч бүрийг амталж, тамшаалж өнгөрүүлж сурдаг юм. Тиймээс, бүрэн таашаал авч чадахгүй байгаадаа тийм ч их санаа зовох хэрэггүй. Харин түлхүүр үгс буюу, биеэ сул тавих, тайвшрах, өөртөө итгэлтэй байхад аажим аажмаар ч болов суралцахдаа л анхаараарай.

12 Comments

  1. Nomin says:

    Yaagaf eroosoo ymrch medremj avj chadahgui bga yum boloo? Buur neg ymrch medremj yuch bhgui??

  2. esod19@yahoo.com says:

    Havar bolj bna, Saihan bolzyo busguichuudee

  3. zugeer de says:

    kk baidag ch bj medeh yum. gegeenii zuv sh de. zugeer bgaa huniig mungu torgoono sh geh shig. yaj huniig 1 2 commentoor dugnedeg bna aa. mal shig 2 zaluu ve

  4. GegeenCom says:

    Hn nmg haraad husdgui ereer bi yugaa hiih ve de gehdee sry tiim er hund orshil morshil hiij uguhud tuldag baridag kundreltei huuhnuud bdg l yum blgyi hen medlee. 

  5. Zochin says:

    Ta 2 mini taivan baitsgaa. Margaanaa erthen duusgaad oroi tsuu hayaj toglotsgooyo tehuu ?

  6. Gedes says:

    Эмээс их хамаармой гэж мэдэх блгуйдээчи

  7. GegeenCom says:

    Boltugaidaa. Haluurah hurguh n ganchan talaas hamaardag ch ed bish l bmaar

  8. Gedes says:

    Гэгээн чамд сексийн зовлогоо огж бхад чи юундаа томроод бгаа юм бэ  хуйтэн бусгуй юм бнаа чи

  9. GegeenCom says:

    Henii money ve aashtai gj hen heljiine. Tevcheeriin manlai gedgiig maani dotniihon maani shagshdiin shde haha medeej aashtai shulam tsarailahiig heregtei uyedee hiichnee. 

    Hemjeegeeree l setgehiimdaa chaavaas my money is my honey no need any toy boys coz they come free with no proper price tags. I dont value men’s involvement in my life that much atm but no one foresee the future. Never been attracted to men with money coz I’m capable myself. Been a great provider for many for long. Dont see its gonna change that much. Having an issue to be dependable. Independence frees me

  10. zochin says:

    hey gegeen, chi bid 2 tostoi togoond hoshuu holboj, torgon hunjild holbiroh ts dor chi bid 2t hereg bolmoi. cham shg aashnii tulam ch bargiin ertei taarahgui bh daa, chamaig ch iheehen money torgooh buizaa.

  11. GegeenCom says:

    Hmm shal demii zuvluguu bh shig nadaas busdad n heregtei l bhda bodvol

  12. Agii says:

    Manai nuhur aimar durtai ehleed bur udurt 10-aas deesh hiideg baisan. Bi sain dasch uguhgui baisnaa suuldee sursan. Odoo bol udurt 4 orchim gehdee medeej zav baival tuunees ih. Bi harin yag adilhan husdeg bolson.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.