Сэтгэл ханамж

t1larg,prayer.ts

Сайн байцгаана уу уншигчидаа намайг О гэдэг 20 настай УБ хотод эрэгтэй болж мэндэлсэн. Миний ярих зүйл юу вэ гэхээр АМЬДРАЛЫН ЧИГ БАРИМЖАА болон СОНГОЛТ!!! Би дээд сургуулийн 2-р ангийн оюутан. ОУ харилцаагаар баклаврт сурдаг ба англи хэлэндээ дажгүй даанч англи хэлний багш хувийн үзэл бодлоосоо болж намайг шалгалтанд албаар унагаасан бололтой. Гэхдээ би тэр багшид нээх гомдохгүй ээ. Ер нь хараад байхад Монголын хувийн дээд сургуулиуд бизнесийн нэгэн салбар болж дээ, сургууль гэлтгүй эмнэлэг г.м. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйлс өөрчилөгдөнө!

Одоогийн нийгэм залуус бидэнд ямар дэндүү хөөрхийлөлтэй вэ? Шалгалтанд унагааж оуютнуудаас шалгалтын мөнгө авдаг өгөхгүй бол хичээлд суулгадагүй байх жишээтэй. Энэ нийгмийг хараад байхад залуус нь бүгд ДҮР эсгэдэг хэн нэгэнд зориулж (би ийм байдалтай байдаг хүмүүстэй харилцах дургүй).

2 жилийн өмнө TOEFL-Н ШАЛГАЛТ-д бэлддэг байсан боловч дундаас нь шантраад хаясан. Бас би шинэ оюутан учраас бусадтайгаа харилцахад эвгүй яагаад гэвэл би тиймч нийтэч биш юм шиг байнаа. Үргэлж дотроо бясалгаж цөөхөн хэдэн үг хэлчихдэг гэхдээ жинтэй хурц үг. Миний гол зорилго маань гадаадад өндөр боловсрол эзэмшээд чадварлаг нөлөө бүхий эрхэм болмоор байдаг гэвч энэ үнэндээ БОЛОМЖГҮЙ болж хувирч байна, ар гэрийн асуудал, санхүү, нийгмийн байдал гэх мэт. Би яг үнэндээ энэ мэргэжилээр сурах ХҮСЭХГҮЙ БАЙНА. Үнэндээ хүсэхгүй байна.

Миний сонирхол бол ямар нэгэн юм чимэглэх магадгүй ирээдүйгээ гоо сайхны алдартай мэс засалч болох ч юм билүү хэхэ. За тэр ч хэзээ ч бүтэхгүй яагаад гэвэл би одоо 20 нас хүрч байна дахиад анагаахаар сурна гэвэл 10-д жил болно, хэрвээ орлоо гэж бодоход миний үеийн залуус бүгдээрээ л ажил амьдралтай болсон байна тэр үед би ямар сурсан хэвээрээ байна гэхийн биш! Тийм болохоор энэ чиглэлийг орхилоо. Гэхдээ би хүсдэг! Ер нь бол энэ Монголд баймааргүй л байна яагаад ч юм зөн совин цаг алдаа л байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Австри явбал ямар байх бол гэхчилэн толгойд өдөр бүр өчнөөн төчнөөн бодол сэдэл орж ирэх юм.

Өнөөгийн нийгэм ямар байгаа билээ тийм биздээ Миний монголчуудаа! Би бодохдоо миний мэдэх эргэн тойроны хүмүүс хэн ч намайг ойлгодогүй хэн ч миний юу хүсдэгийг мэдэхгүй ээ тэд нарт ч миний амьдрал хамаагүй л дээ гэхдээ надад ардаас дэмжэх хэн нэгэн хэрэгтэй байна. Би чинь залуу хүн шүү дээ бас энэ хүмүүсийг хараад байхад хөгшин залуугүй ертөнцийг үзэх үзэл өөрчилөгджээ. Бүгд л худал хуурмаг! Би зүгээр л айж байна бас гутарч ядарч залхаж байна. Надад зүгээр л хэцүү байна. Гэхдээ өнөөдөр ямар ч гоё өдөр вэ дээ 🙂 Амьдарлын турш өөрийгөө бага багаар танин мэдэж байна. Бас 1 талаараа зарим талаа хэзээ ч мэдэхгүй. Миний зан тогтворгүй бас хувирамтгай, янз2 болж жүжиглэнэ. Надад үнэндээ хэцүү байна. Би яах ёстой вэ?

Ямар хүмүүс нь Элит зиндаандаа хүссэн зүйлээ мөнгөөр хүчиндэж авдаг юм бэ. Залуус бидэнд ямарч БОЛОМЖ байхгүй ээ яагаад гэвэл бүх зүйл мөнгөөр хэмжигдэж ИДЭВХЖИНЭ гэсэн үг. Би энэ 20 жил наслахдаа маш олон зүйл үзлээ маш олон хүний дүрд хувирч үзлээ. Одоо яг л тийм 1 үхэх гэж байгаа юм шиг гандаж байгаа модны шаралсан навчис шиг л мэдрэж төрж байна. Гэхдээ би үхэх болоогүй ээ . Ганц л амьдрах хорвоод агуу зүйлсийг бүтээж бахархалтай хэн нэгэн нь болох болно. Хааяа зүгээр л гунигтай, ямарч тэнхэлгүй DEPRESS-тэй болох юм. Намайг хүссэн зүйлээ хийж хүссэн зүйлсээ сурахад мөнгө л үргэж л саад болох юм. Бас хэн ч дэмждэгүй ээ хүмүүс намайг гаднаас дүгнэж харахдаа их л өмхий санаатай гэж боддог гэсэн.

Энэ хүмүүсийн намайг юу гэж боддог бодол нь надад хамаатай яагаад гэвэл тэд нарын намайг харах өнцөг бас миний харагдах байдал ийм юм байна гэдэгийг ойлгож Сэтгэл минь гонсоох шиг. Сүүлдээ хийж үзээгүй зүйлсээ хийж эхэлсэн, архи уух үзэх, тамхи татах, өвс сорох, хүнтэй унтах, тийм энэ бүгд АНХНЫ зүйлс миний хувьд. Би хааяа ч эрч хүчтэй болчихдог харин дэмжих хүнгүй бас сэтгэл санаа тогтвортой бус бас би өөрөө маш сайн ДҮР ЭСГЭГЧ хэн нэгэнд таалагдахын тулд хувирдаг. Би залхаж ядарч байна.

Хэрвээ Тэнгэрт БУРХАН гэж байдаг бол намайг зүгээр л энэ бүхнээс чөлөөлөөд өгөөчээсэй. Надад үнэхээр хэцүү байна. Магадгүй би удахгүй шар хаданд очих байх. Миний цорын ганц хүсэл амьдралаа өөрийн хүчээр босгож ЗҮГЭЭР Л ШИЛДЭГ нь байхыг эрмэлзэж байна. Гэхдээ надад ямарч боломж алга би гутранги даа биш. Намайг та бүхэн ийм тийм гэж дүгнэх хэрэггүй. Би хүсвэл яаж ч өөрчлөгдөж чадна. Яасан ч урт юм биччихэв дээ. За ах эгч нар минь амьдралын гэгээлэг гэсэн бүхнээ хуваалцаж сэтгэл санааг минь өөрчилж өгөөч! Хүн бүхэн сэтгэл ханамжтай байх болтугай…

10 Comments

  1. Mateen says:

    hahnuauua..hgel gw hebat loh. sma sekali ngakk ngeliat mango and zara sale. 1 kali puN!! plok plok kan.hahaha.. tapi baru blanja di pasar metro atom.. check my post klo mau liat. xD

  2. захидалын эзэн says:

    баярлалаа та бүхэнд ! Би сэтгэгдэлүүдийг дахин дахин сайн уншиж нягталлаа гэхдээ миний хэлэх гэсэн зүйл бол эцэг эхэ эх ороноо голсон зүйл биш шүү !!! энийг сайн ойлгох хэрэгтэй .Баярлалаа

  3. хм says:

    Монголд бгаа адилхан зүйлийг мөрөөдөж буй маш олон залуусын нэг чи. Би ч бас яиний насан дээр хэн нэг нь л жаахан дэмжээд өгвөл гэж боддог бждээ. Гэхдээ чам шиг шар хаданд очих, дүр эсгэх, үхлийн хийморьгүй царайлах гм болоогүй, өөрийнхөөрөө байж би нэг л өдөр хүссэндээ хүрнэ гээл өөрийгөө хурцалсан. Харин хүнд чин эрмэлзэл хүсэл байдаг бол заавал биелдэг юм бнлээ. Дэлхийг бараг тойрсондоо. Ганцхан хүссэндээ хүрэхэд хугацаа л ордгийн. Тийм болохоор урсах хугацаанд нээх ихээр анхааралгүй боломжтой бүхнээ хий. Манай Монгол чинь нээх хятад,энэтхэг зэрэг орон шиг хэдэн саяулаа биш өрсөлдөөн багатай, харин ч боломж өндөр бдгийн гадагшаа сургуульд хандахад, зөвхөн сургуулийн шаардсан босго оноонд нь л хүртэл өөрийгөө бэлд

  4. Emma says:

    Sain bna uu? 
    Chinii bichsen zahiag unshaad yg l bi bicheed yvuulchihsan ym shig l medremj turluu.. Namaig mongold bhad bas nadad uneheer hetsuu bsan, ger buliin asuudal gehuu dee, yaj ch argalj shiidey geheer boldoggui tiim TOM asuudal. Enenii talaar yriad yu gehevee.
    Cham shig l bas ireeduigee mash tomoor hardag tusuuldug bsan. Odoo ch tegj bodson heveer 🙂 hedhen jiliin umnu uurtuu mash ih gunij, gutardag blaa. Bi arai uur ger buld turchihsun bsan bol bi ingej yvahgui bsan ym.. Bi yagaad iim azgui ym boldoo geed. Manaih ch bas hangaluun ail bish.
    Hun etseg eh, eh ornoo songoj turduggui gedeg ug bdagdaa. Bodit unen ene. Minii neg sain geheer tal maani bi ymiig hiisvereer bish tuhain nuhtsul bdliig ter chigeer n huleen zuvshuurch chaddagt bdag gej boddog. 
    Uy uyhenl gantsaaraa uilj, uuriiguu taitgaruulj, busdiin hajuud buh zuil ok ym shg aashildagch butsaad l hetsuu asuudluud tulgarch setgel sanaa navs unaad eheldeg. Odoo ch gsn bas haayaa haayaa tegeed bdag n ugaasaa hun bolgon yund ch sanaa zovohgui bgaad bval utgagui ym chin haayaa bas setgeleer unah n eruul gej bodood bgaa ym. chamd yg l ene uy taarchijsan bh shg bna.
    Odoo bol bi muruudulduu hureh zamiihaa heden alhamiig mash amjilttai davchihaad als holiin Americad irchihsen suuj bna. Hedii TOEFLiin undur onoo ene ter avch ireegui ch gsn urgelj bodoj muruuduj bsan zuils maani arai uur zamaar nadad hureed irsen ym.
    Hun husel muruudluu bnga bodoj muruuduj uuriihuu energy ee zartsuulj yaj hiivel boloh talaar n bodood bval asuudal ayndaa arilj chi uuruu bugdiig hiij chaddag bolno.
    Bi bas Mongold ger buliihee ytgalgaar huseegui mergejleeree ih surguulid 2,5 jil sursan. Unendee sonirhol bhgui bsan bhoor sain ch suraagui, gants sonirhdog surguuliruu hutuldug zuil maani yvdag club maani bas angli helnii hicheel 2 l bdag bsandaa. Tegsen ch hajuugaar n yaj gadagshaa yvahuu yahuu iihuu geed l bodood bdag bas bolomj haigaad yvdag bsan. Bas uuriiguu hugjuuleh tom tom humuus bolon ih hurliin gishuun saiduudiin yriltslaga seminart bnga ochidog terendee ch zav gargadag bsan. Bas ongots nisej bgaag harhaaraa bi ch bas suugaad neg l udur yvna daa gej tusuulj uuriiguu az jargaltai bolgodog bsan ym. Ter husel maani ch tun udalgui biylsen… Odoo bol bi henees ch haraat bish amidarch bna. Medeej etseg ehiihee achiig hariulalgui yahav! Gehdee! Uuriiguu ehleed olj, niigemd uuriihuu ezlej bair suuria ydaj oloh heregtei met sanagddag ym.
    Tgd bas amidral mash olon shatuudtai ter bolgon chin uursdiin gsn neg sorilttoi gej oilgoh heregtei ym bnalee shuu. Chi “ooh bi chadahgui ym bna” gej bgaa bol chi ter soriltond uuriiguu unaj bna gej tusuul. Minii medremjeer bol chi shalgaltand unah durgui hun bh ystoi bi bas tiimerhuu l dee. Tegj bodonguut ayandaa bi chadna gej uurtuu heldeg. 
    Bas chinii yag odoo mederch bgaa medremj chin hezee ch alga bolohgui, yadgiin gutar, gunigla teglee geed chi sehel avnuu gehees doroitohgui shu!!
    Tsag hugatsaa ungurhiin hereer chi uuriiguu ulam ulam uchuuhen gedgee medreh bolno. Uchir n ene horvoo dr chin olj medey geed ch buh amidral hurehgui tiim ih sonin sodon zuil bdag ym bn….
    Uhaan suuh tusam uhaan muutaigaa mederne..
    Buh bolomjiig hai, bitgii hen negen chamd mai gej uguhiig hulee!
    Uuriihuu tuluu zorigtoi alham hii, husej l bgaa bol. Daraa n ch gsn amar shu dee, uchir n chi uuruu ene zamiig songoson bhoor ter. 

  5. эгч says:

    том зорилго тавихаар эхэндээ шантардаг л юм.Гэхдээ ажлаа бага багаар төлөвлөөд, сургуулиа эхлээд төгсчих.хэтэрхий их юм бодох хэрэггүй.байгаа боломжоо ашиглаад уйгагүй зүтгэ.эгч нь 3 дээд сургууль төгссөн.өнөөдөр арваад жил хийсэн ажлаасаа өөрийнхөө хүсэлтээр гарчихлаа.монголд оюун үнэлэгдэх цаг хараахан болоогүй байна..харин ч гараар юм хийдэг баялаг бүтээгчид хэрэгтэй байна.өөдрөг үзэлтэй хүн өсөн дээшилэхдээ хурдан байдаг юм.гадаад хэлээ орхиж болохгүй. байнга эерэг зүйл бодож, сайхан сэтгэлтэй байвал аяндаа болно.Үргэлж амжилтын төлөө зүтгэж, сайн сайхан бүхэн рүү бодлоо чиглүүлэх хэрэгтэй.Зөв бодлоос бүх зүйл эхэлнэ шүү дээ.Хүний хамгийн гол дайсан бол хүн өөрөө.Тийм учраас хандлагаа өөрчлөөд үзээрэй. Амьдрал ямар сайхан гээч дүү минь.амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх уншиж байгаарай.За чамд амжилт хүсье.Мөрөөдлөө битгий орхи.харин түүнийхээ төлөө мятаршгүй яваарай.

  6. Zochin says:

    Чиний бичсэн захианд намайг дэмжих хүн хэрэгтэй гэсэн текст их байх шиг байна. Чамайг дэмжээд байгаа хүмүүс чинь эцэг эх чинь биш үү? Өдий зэрэгтээ хүн болгон өсгөж, чадах чинээгээрээ их дээд сургууль бакалаварт сургаад сургалтын төлбөрийг чинь даагаад, идэх хоолтой, өмсөх хувцастай байлгаж байгаа нь хангалттгүй гэж үү? Хэрвээ өөрийн хүсэл зорилгоо биелүүлэхэд мөнгө гэдэг зүйл саад болоод байгаа бол өөрөө тэрийгээ олох хэрэгтэй. Ах нь оюутан байхдаа хар бор цагийн ажил хийж мөнгө олдог байсан одоо их сургуулиа төгсөөд 10 жилийн дараа харахад харамсах зүйл байхгүй байна. Барилга дээр, машин засвар, угаалга, цэвэрлэгчийн ажил хийж байхад өөртөө гутарч үзсэнгүй харин ч одоо хэнээр ч заалгахгүй ойр зуурын засварын ажил, зуслангийн байшингийнхаа барилгын ажлыг хийчихдэг болсон. Энэ нь бодоод байхнээ их туршлага хуримтлуулсан. Монголд амьдрахад хэцүү гэх юм? Чамаас гадна энд 3 сая хүн амьдраад болоод байна. Бүгдэнд нь ямар нэгэн байдлаар зовлон байгаа, гэхдээ цөөн нь тэрийгээ бусдад ярьж, нийгмийг буруутгаж байгаа байх, харин ихэнх нь учирсан зовлонгоо давахын тулд хичээгээд ажиллаж байна. Хүн болгонд ямар нэгэн байдлаар боломж үргэлж олддог тэрийгээ олж хар, ашигла, зоригтой бай, жаахан юманд битгий гутар, бусадтай нээлттэй найрсаг харьц, эцэг эхийнхээ ачийг хариулахаа бод. Амжилт хүсье

  7. zochin says:

    bodoj, byasalgadag chin sain hereg, harin iheehen shantramtgai hun bna, terniigee zas, 
    ehelsen zuilee duusgaj sur, naadhaa duusgahguigeer, naadhiinhaa diplomguigeer chi haashaa ch yawj chadahgui, USA iin huviin shildeg ih surguuliud hamgiin ih tetgeleg ugdug, 

    busdaas belen yum, demjleg goridohoo boli.

  8. Silence says:

    Chi archaagui bn, chnii tuulj vzsen hedhn ymar hemjigdchihgvi yu. Naad mergejilde durgui ym bl erthen garj aaw eejinhe halaasig hoosloho bolioch. Bs archaagui, teneg ymnud arhi tamhind ordg ym, vvniig bs huurhn argalaad helchine. Hetsv bdlas garh gj, uurigu taiwshruulah gj. Iim xvmvvsd zvgr GTFO gej helmer bn. Yaj etseg ehiinhe achiig hariulah we l gedge bod, oln um onholdj bhar. Chi bs tgj bgd busd shge neh hudla amntsar l gar bn. Etsest ni hudlaa garud hudla l bdgin. 

  9. Бүсгүй says:

    Chinii nasan der iim uhaantai bodoltoi baigaad chin omnoos chin uneheer ih bayrlaj bn. Ooriigoo bolood bysdiiig tanij medtsen bn gdg chin mash ih amjilt. Chinii ireedui chin saihan bh bolno o bitgii gutar oortoo itgelte amidar.

  10. GegeenCom says:

    Later is better than never. No one is born with everything, some develop it & grow quicker in some field. 

    1. Toefloo shantralgui beldeed ard n gar. Aij zugatsanaar asuudliig shiidq alaltsaj temcej bj orgild n duhdiim
    2. Chi ingej dundaas n hayadaggui bsn bol anagaahiin 3-4r kursiinhen dadlagad gartsan udiid huuhnuudiin naadmiin huushuur shig ceejiig mantuun buuz bolgohiig amidaar n uzeed l bjahgui yu. Oligtoi oyutnuud geltgui orgild ochdog od bolon gyalalzah magadlaltai buh hund ecsiig n uzeh gej tuushtai baidag zorig tevcheer ul shantrah zan zaaval baidgiin. Zayagaagui bol hugjuul. 
    3. Sonirhol hobbygooroo mungu bosgohod zaaval academic bolovsroliin diplom shaardlagagui bdg yum. Buteelch setgelgeegee tunh. Ter elituud turmul bish mgld eej aav nariin uyed yahav seheeten bolmor ayadaj bsn neg jaran bh n bga bugd ijilhen hurungugui hurungu huraaj boldgui niigmiin uldegdluudees bid tursun.
    Chamd tedniig bodvol toefliin nom hurtel olddog gadaadad zorchij boldog chuluut zah zeeld shiljsen welcoming niigem zayachij. Chi boddoo. Bi 20 garuitai bhda shine mashin avch uzej bhd eceg eh nar maani 50 garch bj ter bolomj n tedend irsen.
    Chamd bol zugeer l surug setgehuigee eyeregjuuleh l asuudal ih bn. Shantramhai hun yund ch duhdiggui yadaj tetgelgeer ch gadagshlah tevcheer dutna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.