Тэр дарамтлаад байгаа хүнийг би яах вэ зөвлөөч хүмүүсээ…

man-angry-phone

Сайн байцгаана уу? Би инөөдөр л үүгээр зочилж байна. Би 34 настай 3 хүүхэдтэй. Анх оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж сургууль төгсөөд хуримаа хийсэн. Нөхрийн маань ээж аав надтай суулгахгүй гэж зөндөө л юм болсон. Бид 2 хуримаа хийтлээ хүний санаанд багтамгүй зүйлүүдийг их үзсэн. Түүний минь ээж аав хүүгээ ойлгодгүй өөрсдийнхөө шийдвэрээр бүхнийг хийдэг хүмүүс. Янз бүрийн асуудлаас болж амьдрал минь сайнтай муутай л байсан. Гэхдээ секс эр эмийн асуудал бид 2-т байгаагүй.

Гэтэл нөхөр маань нас барж бид гэр оронч үгүй болсон. 9 сар болох гээд хүүхдүүдээ ав ирээд гэртээ байя гэхэд хадмууд маань өгөхгүй гээд бид хөдөө байх аав ээж дээрээ бахй боллоо. Би түр хугацаанд нэг ажилд орсон юмаа тэнд нэг залуутай танилцаад тэр гэрийнхэндээ миний тухай хэлсэн байсан. Бүр гэртээ ир гээд би ч 2 удаа очиж хэд хоносон юм. Бид хол байдаг л даа. Би түүнд танилцахдаа ойрын хэдэн жилдээ хүнтэй суух бодол алга гэж хэлэхэд тэр хүлээж чаднаа гэсэн. Тэр надад болон хүүхдүүдэд минь жаал жуулхан хувцас нтр зүйлүүд авч өгсөн юм. Би ажилтай болохоор хот орж чадахгүй утсаар л харилцдаг ажил ихтэй үед мсж бичиж ярихгүй болохоор уурлаад архи уудаг юм шиг байсан.

Уучаад надруу шөнө өдөргүй байнга залгаад хардаад байхаар нь би иймэрхүү амьдралыг хүсэхгүй байна ахиж би архитай зовлонтой амьдралыг хүсэхгүй байна гээд ярихаа больсон. Надаа зөндөө уучлалт гуйсан л даа гэхдээ хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулсан ч архитай амьдралд зовоомооргүй байсан юм. Гэтэл тэр надтай нийлэхгүй бол чамайг интэрнэтээр утас ажил зурагтай чинь зарлаж үйлийг чинь үзнэ, та нарт бүгдэд хараал хийлгүүлнэ гээд дарамталж эхэлсэн. Бас юм авч өгсөн мөнгө замын зардалд өгсөн мөнгөө өг гэсэн. Аавын минь дугаарыг олж авчаад ээжээрээ яриулж мөнгөө нэхсэн. Түүнээс өмнө ааваасаа нууж 20, 30-р нь мөнгийг нь явуулдаг байсан аав минь мэдээд 100-р нь мөнгийг нь явуулж байгаа дандаа л ээж нь аав руу минь ярьж мөнгөө авъя өрөнд орчлоо гэх юм. Байнга утас руу минь залгаж дарамталсан мсж бичиж ярих юм.

Би олон хүнтэй харилцдаг болохоор хэцүү юм. Бүр ах эгч нарын минь ажилладаг газрыг хүртэл олоод авсан байгаа юм даа. Үүнээс болж эр хүнд итгэх итгэл үгүй боллоо. Ганцаараа хүүхдүүдийнхээ төлөө зүтгээд явъя гэж бодож байгаа. Эр хүнийг ч харахаа байсан. Гэхдээ эр хүний түшиг тулгуур хэрэг болох л юм тэглээ гээд яалтай билээ. Хүүхдүүдээ зовоолгүй сайн сайхан хүмүүжилтэй боловсролтой хүн болгохыг хичээх юм. Сэтгэл санаа дарамттай болохоор хэцүү юмаа. Дэмий л ажил дээрээ өрөөгөө түгжиж байгаад уйлах юм. Сэтгэлээ онгойтол итгээд ярих ч хүн олдохгүй юм. Тэр дарамтлаад байгаа хүнийг би яах вэ зөвлөөч хүмүүсээ…

25 Comments

  1. Нээрээ says:

    Аягүй юм хийгээгүй бол айх шалтган алга л байнашд. Харин ч өөрийг чинь “эмэгтэй хүнийг дарамталж мөнгө нэхэж явдаг, хүмүүсээ хол байгаарай” гэж тараана шүү гэж өөрийг нь сүрдүүл хог шаар вэ яасан

  2. Nameless says:

    Yamar nowshiin gar ve

  3. mgl says:

    Iim nohduud er n baidii shuu yahaaraa iim bolchihdog bainaa doojoo muutai humuus l iim baidag yum shig bgaa yum daa

  4. tsolmon says:

    Iimiig ni odoo medej avsan ni buun az shuu… neg gett orood ochih gazargui bolspn hoino iim yum bolson bol yana… trgeed ysnii zargach hun bna daa… aimaar yum be… buur yahaas ch siihguim bna…hichneen avlagatai bsan ch hunii etseg ehruu tegej zalgana gdg bol uneheeriin heleh muu ug oldohoorgui hun bna

  5. goy huuhen says:

    aimshig , ingeed l bi eregtei hunees aij yvdgiishd , ylanguya hudlaa tal zasaad altsganaad , sain hunii dur esgeed bgaa ymnuudaas zai barij yvdag ym , huntei untaagui barag jil boloh gj bn , zugeer boldog l ym bn . 

  6. zochin says:

    hunii mungu avchihsan yum bol terniig ni ug, tegeed umhii hoshnogo ruu ni ambaardaad zailuul.

  7. BabyHero Bulga says:

    surug dovtolgoo hiigeech, zorigtoi bai. charlaad alna shuu huree, yun mungu ve hohi chin geech,
    ugch avaltssan barimt bhgui bol daldar geech.

  8. GegeenCom says:

    Chinii nucgen zurag bichleg bgamu yunaas n aigaad daramtluulaad bdgyn cagdaad ugchuuch

  9. Хатан says:

    Интернетэд зургийг чинь тавьж шараа болгоно? Тэг тэг гэж хэл. Тийм юмнаас айж болохгүй. Чадах ч үгүй. Чи ч гэсэн зургийг тавина энэ тэр гэж тэнэгтэж хэрэггүй. Аав ээж рүү чинь залгавал мөнгө авсан хүнтэйгээ ярь гээд таслаад бай гэж хэлээд чи өөрөө утсандаа дугаарыг нь блоклох арга хай. Тэр залуугийн утсыг блоклочихвол ядаж шөнө унтаж амрах юм шигээ. Тэгээд хүн үерхээ л биз, хэд унтаа л биз. Тэрэнд юундаа ингэтлээ шаналаад зовоод тэр хүний өмнө буруутай юм шиг өөрийгөө бодоод байдаг юм бэ? Ямарч сул дорой юм бэ дээ… 

  10. харш says:

    Ишшшш. үнэгүй юм хавханд байдаг гэж. хорвоод үнэ цэнэгүй юм 1хэн ч үгүй. мэддэгүй юмуу. юу ч битгий өг өгөхгүй бол яахын. зүгээр өгсөнийг битгий хэл зээлсэнээ өхөө больсон цаг. гэрийхэндээ бүү яриул. таслаад2 яриаг нь. юугы нь сонсдогын. над 1 нь тэгээсэй. чадахгүй лд. айгаад байхаар чинь давраад дарамтлаад байна мэдэж байна у

  11. 30 tai zaluu says:

    Iimerhuu huuhedtei huuhnuudiig ydarsan erchuud ih olzolj agnah ymaa . Iim huntei ochood naaldsan ta uuruu buruutai ter buruugaa odooo ta hariulj ywaa ym bn. Huuhnuud hezee uhaan ornoo huuhnuud hezee hund naidaj huleehee bolinoo.

  12. sfsfsf says:

    yun turuund hunii erhiin komis gedeg gazriin 70000222 dugaarruu yariad zowlogoo aw. tegeed chmg tsagdaad herhen handah yah iihiig heleed ogno. dawartsan deeremching huuli huchniihen nam daraad ogno. hen ch bish bolgono. yadarsan huniig hamgaaldag toriin bguullaga ene ulsad bii

  13. d says:

    Чиний өөрийн чинь буруу юм байна шд. Юу юуны туханд хүрэхгүй хүнээс яах гэж мөнгө авдаг юм. Мэдээж эргэж харьцахгүй гэвэл нөгөөдөх нь үхэх гэж байгаа юм шиг мөнгөө нэхэж л таарна шд.

  14. xxx says:

    чи өөрөө түрүүлээд тэр яриад байгаа олон нийтэд нь хамаг зураг хөрөг захиа занааг нь харуулаад илчлээд өгчихөөч дээ. тэгээд тэр яриад айлгаад байгаа юмнаас нь айгаад байх хүн мөн үү гэдгээ л харуулчих аа. 

  15. зочин says:

    Хогийн шаар шавхруу л байна.Тийм нэг арчаагүй эр хүний нэр  гутаасан архичин мэр сэр бий бий.Гэхдээ мөнгө нэхээд байхыг бодоход гайгүй чинээлэг байх нь уу.Хүнээс битгий юм авч бай,угаасаа л дэмий,ямарч хэцүү байсан.Энэ бол миний туйлын зорилго.Хэзээч хэнээс юуч авдаггүй,гуйдаггүй.Бодолоо л бичлээ.Хүн бүр над шиг байх албагүй.Дээр нь хэлэхэд жаахан  айсан эмээсэн байх юм бол улам л оодроно ,тиймэрхүү хүмүүс ядмаг эмэгтэй,хүч чадал сул хөгшин хүмүүст эр бяраа гаргадаг учир айдаггүй гээд хэрэлдээд яахав.Мөнгийг нь л хурдан өг,тэгээд ганцаараа л амьдар л даа.Олон хүүхэдтэй хүн тийм юм бодоод ч хэрэгүй,хоосон ч хамаагүй зүтгэж байгаад хүүхдүүдээ.өсгөж том болгоорой.

  16. Сайн байна уу? захидлын эзэн минь…яагаад чи өөрийгөө эх болсоноо мартаа вэ? би буруутгаж байгаа юм биш шүү…чиний захидлыг уншаад зарим нэгэн асуудал бүрхэг байна л даа? Яагаад тэрэнд дарамтлуулах дээрээ тулсан юм бэ? хамаг амьдралыг чинь алган дээрээ тависан мэт мэдэж байхаар чи тэр хүнтэй удаан хамт байсан юмуу.? Чиний л хийсэн үйл хэрэг болохоор гэрийнхэндээ халдаах хэрэг байсан юмуу? Тэр эр чинь чиний хэлсэнээр жаал зугаа юм л авч өгсөн болсон арчаагүй, ухаан муутай л хүн байна. Одоо тэгээд чи энэ асуудлаа яаж шийднэ гэж бодож байгаам бэ? Хүүхэдтэй хүнд халтирах ч эрх байхгүй гэдэг юм..чи л өөрөө асуудлаа шийднэ шүү дээ. за амжилт

  17. hj says:

    Oilomjgui yagaad möngö ögööd baydag? Belgee butsaalaa gej ter uu solior gehgui yu. tsagdaad og. eej n ch gesen yun teneg yum. huuhdiinhee belegnii mongo aaw ruu n utasdaj asuugaad erguu yumnuud bayna. huuliinhnaas zowlogoo awaach ehleed. Zorilgo n oilgogdohgui bituuleg l yum bayna. yagaad 4 hun ruu taniltsah gesen n? Ingej yumnuudaa nehej awah gesen bol?

  18. АХ says:

    Яасан ч хэцүү юм бэ дээ ямар ч гэсэн харьцаж сууж болохгүй хүн байна гэдгийг хатуу анхааруулж хэлмээр байна. Чи өөрөө ч гэсэн хатуужилтай байж үр хүүхдээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх хэрэгтэй. 

  19. sarnai says:

    Tsagdaad ugchuuch de iimhen yumnaas bolj aigaad baihdaa yahav de uneheer enees daramtluulahaar uur yum bolooguin bol

  20. Sonirhogch says:

    Ene saitad ter hunii ner utasnii dugaariig ni tavichihaachee dahiad uur hunii uriig zovoohoos ni hamgaalah heregtei yum bish uu

  21. Hgshsh says:

    Chi naad zaluutaiga suusan bol burhan min enenees ch aimar yum boloh bj ywanda daramtlahaa bolichihno gol ni am neej yahiin utasni yria msg edriin barimt bolgood hadgalaad bai daraan hereg bolno

  22. Hgshsh says:

    Peesh bitgii dawaraa ogt nuur ogch yum yrihgui bgarai , holboogo tasaldag ni ystoi sn bn, zow bodoltoi bn sn er hun bdagt itgedeg shuu

  23. er hun says:

     ene ni deeree tulsan ym bol ter archaagui amitnii zurag utasiin chi uuruu neted tabichih chinii umnuus terniig baihgui bolgood ugii. buruu ym hiigeegui baij chi aij baidag yasan  teneg amitan be. aigaad icheed baih yu ch alga. neg muu zaluutai chi uerheel biz ugui gesnii tuluu chamaig daramtaldag hen be ter… yg odoo zurag utastai ni neted tabchih 

  24. effect says:

    Иш чааваас даа ийм эрийн сүг байх гэж…. Тэр мөнгийг нь бүгдийг нь адилхан тооцоод ийм ийм юм тэдэн төгрөгөөр авсан гээд тэрийгээ бичээд өгсөн мөнгөө бас бичээд өгөөд дуусга. Мөнгөнийхөө араас аягүй бол амиа хорлох гар байна. Чи азтай ийм хог шаар гэдгийг нь эрт мэдэж авсан байна. Юундаа айдаг юм гэм нүгэлтэй л биш бол юунаас айдаг юм бэ? Хүн занах, шантаажлах хуультай ш дээ цагдаад өргөдөл өг ямар ч байсан. Удахгүй зайлна дөө, тэгээд урьд нь яаж амьдарч байсан тэр хэвээрээ амьдралаа үргэлжлүүл. Эр хүн болгоныг битгий наад малаараа хэмжээрэй дээ, ийм хог шаар шиг хойд эцэг байснаас ганц ээж нь хүүхдүүдэд чинь дээр. 

  25. Sun says:

    Ахиад битгий харьц. Ээж аавдаа ч гэсэн тэр хүнтэй битгий харьц, харьцвал өөртэй нь харьц гээд хэлүүл. Тийм арчаагүй хүн байх гэж дээ. Уул нь хайр хажууд байдаг гэж үг байдаг юм даа. Хорвоо дээр сайн хүмүүс нь муу хүмүүсээс хавьгүй олон байдаг гэдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.