Би нөхөртөө хайргүй болчихжээ. Есөн жил бүх юмаа хамтдаа хийж уйлж дуулж гомдож гомдоож тэр хүний төлөө зүрх минь цохилдог байсансан. Даанч одоо юу ч ямар ч мэдрэмж төрөхөө больчиж. Бид 2-н дундах асуудал бол маш хэцүү хүнд хэнд ч хэлж боломгүй хэцүү. Би анхнаасаа их зориг их хайр зориулчиж дээ. Архи, араар тавилт, нууц амраг, мөнгө төгрөг, ах дүү, аав ээж, боловрол мэдлэг гээд юу ч саад болох юм асуудал байхгүй. Тэгсэн хэрнээ би нөхрөө хажуудаа тэвчиж чадахаа болилоо. Энэ хүн намайг барьж аваад зодохгүй харааж зүхэж доромжлохгүй ч гэсэн намайг мэрж басамжилж гомдоож тайван амгалан сэтгэл дүүрэн байх боломжгүй болгодог.
Би аз жаргалтай байж болдоггүй юм шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ чиний төлөө амьдарна чамд хайртай гэхийн. Надад хайртай юу гэхийн. Энэ асуулт нь ч үг нь ч надад доромжлол шиг санагдах юм. Би чамд хайргүй болсон болтой гэхээр шоглоом болгож хүлээж авах юм. Миний хүсэл мөрөөдөл үзэл бодлыг минь хүртэл мэдэхийг хянахыг шүүмжлэхийг хүсэх юм. Сэтгэл минь шархираад дотор минь хашхираан болж байхад би гаднаа тайван царай гаргаад л суух юм. Зүрх шир шир гэж хатгах үе байх юм. Бид нэг оронд өдөр бүр орж бэлгийн харьцаанд ордог тэр хүн таашаал аваад л байх шиг байдаг надад бол сайхан ч бас муухай ч санагддаггүй. Би зүгээр л ороод нуугдчих орон зай байдаг бол үхлээс өөр газар тэгээд хэсэг хугацаанд тайвшраад буцаад ирж болдог бол явчих юмсан гэж бодох юм.
Хөндлөнгөөс харвал би маш жаргалтай азтай хүүхэн л дээ. Энэ хүн намайг ингэж хоосолж тамирдуулж байж жаргааж байна гэж бодох юм. Заримдаа би өөр өнцгөөс харахыг хүсдэг тэгэхэд тэр бол маш сайн хүн. Би ийм хүнтэй таарсандаа баярлаж явах ёстой мэт. Гэхдээ хийсэн бүхнийхээ төлөө хариу авах ёстой байдаг гэж тэр хүн боддог. Хайрласных нь төлөө би би бүүр их хайрлах надад зориулсан бүхнийх нь төлөө би илүү их өгөх ёстой. Тэр хүн их хайрлаад их юм зориулахаар би айх юм. Ажлаар явах ч юмуу гадуур найз нартайгаа явахаар нь битгий ирээсэй гэж бодох юм. Ямар нэг юм тулгахаар нь хүсээгүй сэдэв ярихаар нь хэрэгтэн байцааж байгаа юм шиг асуултууд бүүр уурыг минь барах юм.
Миний хайр бүүр дууссан. Тэр хүнийг хүлээн зөвшөөрөх хүндэтгэх 2 л бий. Хэн нэгэн намайг сургаад зөвлөөд загнаад ойлгуулаад өгнө гэж бичсэнгүй зүгээр л бичлээ. Хоосон болчих үе байдаг л байна. Эцэс төгсгөлгүй ядраад л байх юм. Ээжээсээ хүртэл төвөгшөөх юм. Найз нартайгаа их л гоё юм ярьсан хүн. Дүү нараа сургаж тусалсан хүн. Хүүхдүүдээ хайрласан хүн. Тэгсэн мөртлөө зүгээр л хоосон хүн дүрс. Бүх хүмүүс намайг эрх хүчтэй тэвчээртэй гэж боддог байх гэтэл би. Хайр дуусахаар хайрлахаа болихоор амьдрал утгагүй болдог юм байна.
43 Comments
Сэтгэцийн өвчин. Шизофрени шүү дээ наадах чинь.
Duusdag, tordohgui bol…
duusdaggui yum gej baidgiim uu, aan?
Setgel chini tegej ih huruud bhaa bol chi zugeer l uuriinhuuruu haashaa ch yum yvchihaad iteech…gantsaaraa amraltand yvaad hentei ch yum yrihgui gantsaaraa bodoh yum bval bodood suuhgui yu ugaasaa salchihval ternees udaan zunduu urt gantsaaraa bhaas hoish
Өөрөө ихрийн ордных уу? Ихрийн ордныхон уйддаг юм гэсэн. Эрх чөлөө ус агаар шиг хэрэгтэй байдаг юм. Нэг хэвийн амьдралд залхдаг.
Сал гэх нь юу юм, нууц амрагтай болоод үзэхгүй юу дөө, харьцуулагдаад нөхөр чинь сайхан санагдах ч юм билүү
Avatar-t гоё юмаа.Тийм ээ улам их хайрлаарай.Бид ямар энэ хорвоод 100н жил хамт амьдрах биш дээ.С
Сайхан хайрыг сайхан хайр л цэцэглүүлдэг бус уу.Аз жаргал хүсье
Medkvv dee bi nuhurteiguu verheed 14n jil ger bvl bolood 10n jil bolj bna harah bolgondoo ulam hair hvrch odoo baigaagaasaa ih hairalmaar halamjilmaar sanagdaad bdag daa. Bi chamdaa hairtai shvv
Uuriin setgeleel dagaach, bi huvidaa tiimerhyy yum mederdeg tegeheeree shuud chaad hynee haydag. Amidral bogino shdee yu durtaigaa hiij amidar
HAIR DUUSDAGVI EEEE.HARIN ITGEL SETGEL BARAGDDAG
Depression болсон бна гэж бодож бна. Боломжтой бол яаралтай сэтгэл зүйчид ханд гэж чин сэтгэлээсээ зөвлөе.
Нөхрөө алуулах гэж захиалга өгсөн хүүхэн чинь чи юу гүй юу
1 нэг бүлийн уйдалтын үе чинь орж 2 чи сэтгэл санааны хямралтай байна
iim zuil niigmiin gaj nuluuguur bii boldog, tsever setgel gutral, ta depress t orchijee. uneheer gunigtai sanagdaj baina, ehleed orchnoo soli, uuruusuu hund nuhtsuld baigaa humuusiin amidraliig sudal unsh, bas mash sain yariltsah tiim neg chamaig sonsoh hun olj yarilts, gol ni chamaig zugeer l sonsoj setgeliig chini huvaaltsdag hun l heregtei, tednii zuvluguu teg inge geh bol sonin bish, zugeer l hen negen chamaig sonsoj chadah, bur anhaaraltai sonsoj, oilgodog hun baihad l bolno.
Tsaad hun n hen gedegees shaltgaalj hair duusah ugui gej bdag bh.
Хөдөө гараад хашгирч бай. Бүр хашгираад нөхрөө хараагаад зүхээд хашгир. Маш их тайвширдаг. Нөхрөөсөө өөртэйгөө яаж харилцахыг заа. Ийм үг хэлж болохгүй. Ийм үг хэлж бай гээд заагаад өг. Би лав нөхрөөсөө шаарддаг. Надтай ингэж харьцаж болохгүй, ингэж харьц гээд л… Тэхдээ мэдээж эрхлээд гуйсан байдлаар цаанаа ингээрэй, за гэсэн маягтай. Нөхөртэйгөө ханилаад 10 жил болж байна. Мэдээж би нөхөртөө маш их хайртай. Тийм учраас хайраа хамгаалдаг, нөхрөөсөө дэмжлэг шаардана. Хоорондоо муухай үг хэлэхгүй, уураа хүрвэл хэлээ хаз гэж тохирсон болохоор таг дуугай 2 өөр өрөөнд орж хэдэн минут болдог доо. Эсвэл шууд үнэнээ хэлнэ. Надад наадах чинь таалагдсангүй, би дэмжихгүй байна гэнэ. Намайг уурлахад нөхөр өнгөрүүлнэ, нөхрөө уурлахад би өнгөрүүлнэ иймэрхүү байдлыг анхнаасаа хичээж байж бий болгосон. Анх бол 2 дураараар амьтан өөд өөдөөсөө уурлаад, би уйлаад аргадуулаад дуусдаг байлаа. 10 жил болоход нэгнээ мэдэрдэг, нэг хүн шиг болдог юм байна. Хамтын амьдралаа хөндлөнгийн зүйлстэй хольж хутгах биш зөвхөн 2 биенээ харах хэрэгтэй юм шигээ. Хайраа хамгаал, өөрөө хичээ, нөхрөө хүчил, хамтдаа хайраа сэргээх зүйлсийг хийж байх хэрэгтэй болов уу…
Jaahan buult hii. Dotriig chin maajaad bwal omnoos ni hoshuugaa tsorwoilgo. Dawj garah geel nerwthuin orond ooriigo choloololdoo. Bas neg ug bdagdaa het elbeg jargal dund heseghen zowlon ch bas amttai gej. Magadgui ooroo jargaj bi magad
Odoogoor yg oor shig chin bdald bna tegeed oortoo dugnelt higed uzvee yer ni ter setgel gutral gedeg zuild ni ortood bga ym bna netees zovolgoo unshlaa (haanaas setgel zuich haigad bolj bga zuilig yriltaina bish) teged netees setgel gutralin talar zovolgoonud unshlaa yer ni oortoo tsag gargaj amidralin hev maygaa orchlod uz gesen bhin. Teged bas l hanas ehelhe medehgui gatschaf bj bna da. Bi nohorto zahidlar ooriin bodloo bichsen heleye yriltsaya geheer hanas ehelj yriha medehgui nohort yu gej oilgulaha medehgui nohor unshad odogor yu ch helj yriagui l bna
Salah gej yaaraad hereggui ee. Gol shaltgaaniig ni oloh heregtei.. bi er hun. Bi urid ehnertee uurlaad gomdood ingej baisan yum. salj chadahgui hairtai mortloo shuud delbertlee uurlaj chadahgui ingej baisnaa sanaj bna. Yag l mon bna daa. Odoo bol uuchilsan,. Saihan l amidarch bna.
1. Хүнийг хайрлах ухаан, сэтгэл гэж бнаа өөрөөр хэлбэл ХАТАН УХААН. Энэ л чамд алга даа. Тэр тухай уншиж судлаад өөртөө бий болгохыг хичээдээ. Эс бөгөөс чи салаад өөр хүнтэй суугаад бас хэдэн жилийн дараа өөр хүнтэй яг ижилхэн зүйл яриад л бжээнэ.
2. Эрт хүнтэй суугаад хэрэггүй гэж 27 наснаас доош хүмүүст хэлмээр бна. Эхлээд эдийн засаг, хувь хүний хувьд хөгж, сэтгэлийн тэнхээг өөртөө суулга, хайр дурлал 2г ялгаж сур, туршлага ч хуримтлагдана. Ядаж энэ хүүхэн шиг зүйл яриад нөхрөө, эхээ сайтаар муулаад явахааргүй түвшинд хүрсэн байна. Хажуудахаасаа салах тухай биш, хамтдаа яаж асуудлаа давж гарах сэтгэл зүйтэй болсон тэр үедээ амьдрал зохио. Ө\х би бэлэн гэж сэтгэл зүрх чинь хэлж бгаа тэр үед
ene emegtei setgel gutrald orchihson bgaam bishuu, ooroo setgel zuin zovlogoo ogdog sain emch deer ochood uulzaad yariltsaad uzvel yasiim be, setgel gutrald orson hun l busdiin buh uildliig ooriinh ni esreg bna gj haraad oilgood gutraad bdag gsn
Бие тооцон жаахан өөрөөсөө өөр хүний дүрд тоглох гээд ядцан залуус байдымуу. Гэртээ нэг их овор царайлчихаад гадаа гарахаараа гөлөг царайлаад байдаг нэг хөгийн залуус байдышүү.
Дурласаан би дурласан унаж үхтлээ дурласан. Бүтэлгүйтсэн, салсан, шохоорхоод өнгөрсөн, нуугаад өнгөрсөн, хайрлаад өнгөрсөн бүхнээ үзэн яддаггүй ээ. Та нарыг гэх хайр хүндэтгэл сэтгэл зүрхэнд байсаар л байна. Хайр нэгэн цагт дуусдаг байж магадгүй ч нэгэнт сэтгэлд үлдсэн болохоор тэрнийг гэх сэтгэл ундарсаар л байх юмөө. Хайрлаж хүндэтгэх сэтгэл бүгдэнд нь байвч хувь заяагаа үүрд нэгтгэсэн сүүлчийн хайртдаа үлдсэн амьдралаа бүх зүйлээ зориулнаа гээд зүтгэж явна даа.
Эмэгтэйчүүдийг яг яаж хайрлах ёстой байдын болдоо. Энэ постыг уншиж байхдаа манай эхнэр биччихээгүй байгаа гэж бодлоо. Эдийн засаг хямралтай хувийн хэдэн байгууллагынх нь цалин юу билээ гэхээр романтик болзоо төдийлөн байгаад байхгүй юм. Амьдралын төлөө явж л байдаг хамтдаа зүтгэж л байдаг сэтгэл хөрж л байдаг халж л байдаг. Эцсийн мөчид бие биендээ хайртай гэх сэтгэлийг тултал мэдрэхүү гүй юу бүү мэд. Гэхдээ л одоо л бол одоо бие биенээ тултал нь хайрламаар байдаг. Харин яаж хайрлах вэ? Сэтгэл гаргах, болзоо, санаа зовох, романтик секс хийх, асуудлуудаа шийдэх, гэр орноо тохижуулах, найз нартай нь дарвиулах …….. алийг нь хийх ёстой юм бол? Эхнэрүүдээ бид бүтэн аз жаргалтай л байлгамаар байна ш дээ эсвэл та хэд минь хүссэнээ хий бид тэр хийсэн юманд чинь хэрэгтэй рольд нь дуртай яа тоглоод л байж байя
Bi ch bas nuhruu xaraxaa uur xvreed bhiin. Ineej bgaa ni xvrtel namaig tawlaj shoolj ineene. Nadaar tejeelgej bj vrgelj bvr ilvv ih mungu olj irexiig shaardahaa shahna. Bie vneleed mungu olood irii gesen chin barag teg gesen shv. Daanch chamaig xen awah we geed bgamdaa. Nowsh vhej dald oroosoi. salax gexeer bi xvvxedteigee gudamjind garax geed bhiin bairaa zaraad 3 huwaagaad awsan munguuruu bair awch xvrehgui bolohoor tesehees uur arga algada
Дунд насны хямрал бх доо, сайн сэтгэл зүйчтэй уулзахгүй юу дө эхлээд өөрөө дараа нь хамтдаа
Tiimerhu hunii hajuud jargasan bolj bsnaas gantsaara buhnee hii bas setgel taarah hun taarah ch yum biluu, daraan ama barihgui yum hiigerei
Salaa sn zaluu bsn ch hetsuu tsanasa hairlah setgel torohgui
tiim hun bn, oilgoj bn ma eej yg tiim busdiin nudend bol uneher sn hun ghde hamt amidrahaar tesehiin argagui hunii tamirduuldag yron ih tsaanaasa hetsuu ooro bol nmg muuhai aashtai chmtai bhad hetsuu gdg ys yuman dre yg oor shg ni aash gargadag bagaasa iim huniig harj osson yum chn humuus nmg eejde achlalguil gh bh ghde uneheer muuhai yriwal zunduu yum bii tsaanaasa medegdeed bdag utsaar yrihaas hurtel, udahgui tusda garlaada tgd haritsahchgui
Өөрийн чинь захидлыг уншсан чинь бага байхдаа уншсан нэг өгүүллэг санаанд орчихлоо. Эхнэр нь сүүлдээ тэвчихээ байгаад хаяад явдаг. Эр хүн архи ууж, авгай хүүхэн эргүүлдэг л бол асуудалтай байдаг юм биш байналээ. Хамгийн гол халуун дулаан сэтгэлтэй л байх ёстой. Хайр гэнэт алга болдоогүй юмаа. 2 хүн хоёулаа л хайрынхаа галыг манаж, өрдөж л байхгүй бол бөхсөөр бөхсөөр байгаад нэг л өдөр хэзээ ч дахиж сэргэхгүйгээр унтарчихсан байдаг. Заримдаа унтарчихсан гэж бодсон хайр жаахан цучил нэмчихэд л дүрс гээд л сэргэдэг тал бий. Өөрөө харах өнцгөө нэг өөрчлөөд үзэхгүй юу даа. Салах шиг амархан юм байхгүйшд.
Хүмүүс тэгээд л голыг нь олоод л биччих юм даа.Тийм шдэ тэр хүнийг чамтай амьдарсных нь төлөө яллаж болохгүй гэдэг.Үгүй өөгүй хүн хаа байнаа.Өөрөө бол гоё мөөрөөдөлтэй ,сайхан хийсвэр,үлгэрийн хайр бодогч байнаа даа.Амьдралтай уяалдуул лдаа наадхи сэтгэцийн гажигаа.Тэр хүний сэтгэлийг там болгож гишиглэж өөрөө сүрхий амьтан болж байхаар бурууг нь хэлээд өөр мөрөөдөлт эр хүнээ хайж бно биз дээ.Өөрөө хүлээн зөвшөөрч хүний амьдралын цаг хугацааг авч авчихаад гэнэт хайргүй болчихлоо гэж.Чи тийм төгс эхнэр үү.Хайрласныхаа төлөө хариу хайр нэхэхгүй өөр юу хүсэхийн хүн тийм биз дээ.Яагаад хүнийг хайрлаж хүндэлж байж өөрөө хайрлуул хүндлүүлдэг гэж хэлдэг вэ,энэ үг хоосон үг биш гэж бодож байна.Амьдралаас ,нөхөрөөс чадах юмыг нь хүсч ,амьдрал ,чиний хүсээд байгаа хайрыг бас чамд тохируулж өгдөгийг бүү мартаарай
Chamd naad hunee ingej shuuh, yal tulgah erh baigaa yu? Chinii helsen bur vnen gej hen medeh ve? Yag hereg deeree chi uuruu asuudliig buruu untsuguus ni hardag amidraliin idevhigui negen ch yum bil vv?
khunii mungund bolj suugaad bukh yumaar khangagdaad irekheer zarim neg yum boddoguud ni ingeed yanz bureer dugnelt khiigeed derees ni nuguu tsevershiltiinkh ni khyamral irchikhsen zorilgogui stressees bolj setgetsiin khyamrald orson khiikh ajilgui yambagar yambii avgai nariin niitleg turkh kharagdaj bnadaa
salval chi amidrakh chadvargui uchraas ………………..kkk
Салаач. Юунд нь хорогдоод байгаан. Эд хѳрѳнгѳ, мѳнгѳ тѳгрѳгѳнд нь болоод байгаан бишүү.
Tiim uye ch bdgiin ble shw. Yahav davya gvl davj boldog l zuil. Yahav nas baival shineer ehleed jargalaa temterch neg bolohyn. Ihenh humuus tegeed dunduurhan amidraltaigaa evlerdeg yum shig sanagdsan shde zaaval jargah albatai ch bish. Setgel hov hoosrood tejeel avch chadq udaad neg tiim holdohooroo bayar bayasgalan medreed sonin bgazde. Salj chadah udur chini setgeld nar mandaj tenger tselmene gedeg n bolj uuriin erhgui ineed hureed galzuu goyo sanagdaad amidrah uram zorig asaad l shal demii hogiin tantand uuriiguu tugjij busdiin uzemjind barigdaj yavsan buh hulees ginjiig tasdaj uuriinhuuruu bh erh chuluug olj avsandaa hyazgaargui ih talarhah ter medremj…
Chi zugeer shudarga handaad unenee heleed hen heniihee amidraliig urelgui saihan naizuud bolj uldeed tusdaa amidraa hu dahin tursun met l bolno. Mongolchuud geheeree l zaaval hereldej zodoldoj muu muuhaigaa tunhulcuj negnee uzen yadaj salah albatai yu. Uurtuu unench bai unenee hel caadahdaa tuunguigeer baihaar iluu uurt chini deer bgag huleen zuvshuur. Az jargalaa olj avaarai busgui mini. Zaaval uur huntei bolj uur zaluustai zavhairahiig jargald toocohgui zugeer l uuriinhuu husseneer saihan amidrah chini chamd setgeliin taashaal hangalttai ugnu. Negent cug bgad hussen medremjiig chini ugch chadahgyi daramt bolood bga yuhniig ch archij hay aav bh uurgiig n sanuulsgeed busdaar bol tusgaar togtnoloo heseg zarlaad uz. Gadagshaa heseg yavchaad ir. Yahav bolj bvl ter l biz
Medehgui yumdaa
Насны намар ямар эрт эхлэж байна аа.
chi huue ug helee, uildelee jaahan tsegnej, anhaarch yavahgui bol udahgui gon bie gozon tolgoi boloh bh shuu. bi nuhruu taiwan bailgaj baigaagui, dandaa l heruul, idej uuh hool und, umsuj zuuh, amidrah orchinoo golj shilj, chamlasaar baigaad amidralaa suiruulsen. ex-nuhur neg l udur garaad dahij ergej ireegui, dahij haritsahguigeer, holbogdohguigeer suraggui alga bolson.
bi odoo hiij, helj baisan ugee oilgoj, uuchlal guidag ch buh yum oroitoj, ug tsuhuilganguut NO l gedge bolson doo, suuldee hariu ch bichihee bolij bh shig. yah gej tegj avirlaj baivaa gej haramsah yum, nadtai zovj bsan odoo jargaj bgaaz dee gej tavlaj bsan, yuniih ni jargah bh vee, buh asuudlaa uuruu zohitsuulna gedeg hetsuu yum, sex mex dutagdaj ch bh shg.
sanaa zovoh asuudalgui bolchood davarch bgaa yum bn doo, chi. jargal daahguin zovlon, uur yu ch bish. eejeesee ch tuvugshuudeg gej baigaag bodohod chi lav eruul hun bish, eejeesee tuvugshuudug gar nuhruus tuvugshuuh bol enuuhend biz?
chamtai ijil ulildaad orood ireh guuhnuud uchnuun bii, huleegeed suuuj bai za. iran, iraq, indonesia, bangladesh, india, s.arabia, syria, somalia, nigeria, west africa d ochij hun bolj tur, tend l chi ih jargah baih.
Ёстой л хайрлахаа больж дээ. Салахгүй бол амиа хорлох дээрээ тулаад байгаа хүний байдал харагдаж байна. Манай найз эхнэрээсээ салсан. Эхнэр нь яг чиний ярьдгийг яриад байжийж билээ. 10-аад жилийн өмнө. Тэр хоёрт аз болоход хүүхэд байсангүй. Салаад тус тусдаа амьдрал зохиосон. Нөхөр нь хэд хэдэн хүүхэнтэй амьдарч үзсэн боловч нөгөөдүүл нь яваад өгдөг. Эхнэр нь 1 залуутай гэрлээд хүүхэд төрүүлсэн гэсэн. Жаргалтай эсэхийг нь мэдкүмөө. Тэр хоёрын амьдралыг харахад хайргүй байж дүр эсгээд амьдарсаар байсан. Бидэнд бол сайхан эхнэртэй, ландтай залуу, аз жаргалтай гэр бүл, дандаа л үзвэр үзэж, гадуур үнэтэй газраар хооллож, гадаадаар аялсан хоёр л байсан. Дотроо тийм байсан гэж мэдээгүй. Хүүхэд шуухадтай хүмүүсийг сал гэлтэй биш.
bi ch bas yalgaaguiee. nohoroo harahaar uurlah gomdoh zeregtseed neg l muuhai sanagddag bson. nohor namaig hezee ch hairlaj bgaagui. bi ternii huvid hen ch bish gedgee sayhan oilgoson medersen. bugdiig hayaad yavah yumsan daa. oor negend hairluulj vzmeer bna. nohor hairlahgui bhoor oor hen negnees hair husdeg yum bna.
ЁООЁ ЯМАР АЗААР ИЙМ ХҮҮХНИЙ ХАЖУУГААР ТОЙРЧ ГАРАА ВЭ. ЯВЖ ЭХНЭРЭЭ ХАЙРЛАМААР САНАГДЧИХЛАА.
Manai nuhurtee er ni adilhan yum bna Arhi uuj tamlaad bdgui hernee sogtuu hunees 7 dor aash gargahiim bi bur uzen yadjiin huuhduudee bodhoor uruvdhiim daa yaltaich bilee huuhen muuhen dagaad yavchdagguil yum bh daa gej bodhiim uneheer zalhjiin yum yarihaas durgui hurhiim muuhai aashtai aimar heruulch ……
manipulative hun bn shd obsessive buh talaar daranguildag ene chin gemt hereg shd huniig ingej daranguilaad ta setgel zuin hund daramtad orjee, tanii bichsen chin iltgej bn uvdal galzuurahiin bn daa, erthen hold sal