Хүүхэд гарсны дараа энэ хүнд дурлах болов уу?

021

Надад нэг охин их сайн байдаг юм. Нэг охин ч гэж, манай ээжийн найзынх нь ганц охин л доо. Надад сайн болоод жил хагас орчим болж байна. Ээжийн найз болохоор ээжүүдийг угийн мэднэ дээ, та нар. Сайн хүнтэй нийлүүлчих гээд л шахаад байдаг. Ээжийн дайсан дээр гардаг шиг. Уулзахаараа л тэр охинтой нийлчих, суучих, сайхан хүүхдүүдийг чинь гаргаад өгнө л гээд байдаг юм. Манай 2 тэр охинд их сайн, нөгөөх нь ч манай хоёрт сайн, ээж нь бас надад аягүй сайн. Угийн сайн охин байдаг юм, их хүүхдэд хайртай, хоол гоё хийдэг, илүү дутуу зуршилгүй, би анх танилцсанаас нь хойш хүн муулж байхыг нь нэг ч удаа харж байгаагүй юм байна. 

Сар гарангын өмнө ээж нь томилолтоор явах болчихоод гэртээ ганцаараа байж чаддаггүй (нээх хөөрхөн 20 хүрчихээд аймар аймхай) гээд манай 2-нд байхсан чинь найзууд нь бас ирж хонох болчихоод. Гэхдээ тэр найзууд ирсэнийг ч ээж комби зохиочих шиг болсог юмаа, яалтчгүй манайд хоно гэж дайраад, тэр ч татгалзахгүй манайд хэд хонохоор болсон. Тэгээд жаахан балай юм болсоон, манайх 1 өрөө, яалтчгүй хамт унтахаар болоод унтсан чинь шөнө гэнэт цээжин дээр юм дараад авдаг юм, сүнсэнд даруулчлаа гэж бодсоныг нь яана, цочоод харсан чинь мань охин дэрэлчихсэн, надруу хардагийн. Би угийн нэг тийм сэрэл ихтэй ч гэхүү, хүнтэй ойртоогүй жил орчим байсан даа ч тэр үү, яалтчгүй мэдрэмжээ дийлэхгүй унтчихсан юмаа. Яг хийх гэсэн чинь өвдөх бол уу гээд айсан хоолойгоор асууж байсан. Тэр охин өмнө нь хүнтэй унтаж үзээгүй гэдгийг нь би яагаад ч юм мэдээд байна. Тэгтэл цус гараагүй, хальс нтр мэдрэгдээгүй. (Энийг нэтээс уншиж байсан юмаа, өмнө нь. Ямар нэгэн хүнд юм өргөх зэрэг шалтгаанаас болоод онгон хальс цоорчихдог гэсэн) Гоё л байсан л даа, яг дуусчихаад хажууд нь хэвтэж байхад гэнэт юу хийчих вээ гээд айхтар харамсаж билээ.

Онгирч байна, донжуан гэж битгий бодоорой. Би тийм мөнгө төгрөгтэй, сүрхий царайлаг хүн биш ч гэсэн надад эмэгтэйчүүл дутдаггүй. Шууд секс гэдэг утгаараа биш шүү! Зүгээр л ямар ч үед надад эмэгтэй хүн хажууд гараад ирдэг, хэзээд л байдаг. Харин угийн дотогшоогоо хүн болохоор ч юм уу, дотносох гээд ирвэл зайгаа барьчихдаг, тэд нарын хэнтэй нь ч дотносохыг хүсдэггүй юм. Тэгтэл энэ охинтой мэдэхгүй ээ, тэр үед яасан ч юм, сэрэл мэдрэмжээ дийлээгүй ч юм уу. Гэхдээ энэ охин үргэлж л бусдаасаа өөр санагддаг. Хэзээ ч гомдоож болохгүй, муухай ч харахаасаа эмзэглэдэг тийм хүн байдаг даа?

Манайд 2 хоночихоод буцсан. Тэгсэн сая юм нь ирэхгүй болохоор нь (эмэгтэй хүний сарын юм яг сарынхаа тэднээс тэдэнд тогтмол ирдэг юм шиг байна лээ) тест аваад үзсэн чинь жирэмсэн гэж гарсан гээд эмэнэлэгт очоод үзүүлтэл 3 долоо хоногтой жирэмсэн гэнээ. Би их хүүхдэд хайртай л даа, үргэлж л охинтой болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Жирэмсэн гэдгийг нь сонсоход их догдолж билээ, баярлаад л. Ямар охин бол, намайг дуурайсан бүлтгэр, давхраатай нүдтэй болов уу гээд л. Гэхдээ хамгийн аймар нь юу вэ гэвэл, надад энэ охинд сэтгэл байхгүй. Дээр хэлсэн шиг би их дотогшоогоо хүн л дээ, нилээн юм боддог, хүнтэй хэт ойртох дургүй.

Одоо жирэмсэн амьтан ээжтэйгээ тэнд зовж байхаар гэртээ авчирчих уу? Хүүхэд гарсны дараа энэ хүнд дурлах болов уу? Энэ хүүхдийг ямар ч л байсан гаргана. Би аав болно. Магадгүй би энэ охиныг гэртээ авчираад бид хоёр хамт амьдарна. Удахгүй 3-уулаа болно. Хөөрхөн охинтой болно. Ажил минь ч томроно. Сайхан гэр бүл болно. Тэр үед би энэ хүнд сэтгэлгүй, гэтэл дээр хэлсэн шдээ, надад эмэгтэйчүүл их байдаг аа гэж, ямар зүрхийг захирч болох биш, гэнэт би өөр хүнд дурлачихвал яана аа? Ямар ч хариуцлагатай байя ч гэсэн зүрхийг бид захирч чаддаггүй шүү дээ. Би өөр хүнд дурлалаа ч гэсэн тэр хүн рүү энэ хоёр хөөрхөн амьтаныг хаяад явахгүй нь тодорхой. Гэхдээ л би сэтгэл дотроо ахиж зовж, шаналахаас үнэхээр айгаад байнаа, яг үнэндээ. Би бараг л 10 жилийн depression (сэтгэл гутрал, хямрал, өөртөө итгэлгүй болох өвчин)-ээсээ эдгээд одоо л хүн шиг сайхан амьдарч байна, ажил төрөл ч бүтээд сайхан байна. Би энэ хүнд дурлаж чадах болов уу? Хайргүй хүнтэйгээ хөөрхөн охидуудыгаа бодоод насан туршидаа хамт амьдрах болов уу? Ядахад би мастераараа Германд сурах гээд 9 сард явах ёстой юм, хамт аваад явчих уу?

Манай ээж удган хүн л дээ, нэг удаа сахиус ороход нь асуусан юм, энэ хүнтэй суувал хань болох уу гэхэд хүүхдэд хайртай, сайхан энергитэй, эвдрээгүй охин байна, чамайг хүн шиг аваад явна, ээж чинь аль хэзээний гарт нь өөрийнхөө юмыг зүүлгэчихэж, энэ охин тийм хурдан холдохгүй ээ гэсэн. Заяаны хань минь л юм шиг байгаа юм. Энэ сүүлийн долоо хоног бүр дотор хүнтэйгээ тэмцэлдээд яахаа мэдэхээ байлаа, төрөлхийн зөрүүд  хүн чинь намайг гэдэг хүнээс зугтаад өөрийг нь тоохгүй хүн рүү л зүтгэчих гээд байх юм. Матрын ордыг ч хэлэх үү, манай ордныхон нэг ийм зөрүүд, өөртэйгөө тэмцсэн, зөрчилдөөнтэй л хүмүүс байдаг даа…

Тэр намайг гээд байдаг тэр хүмүүсээс би асууж байсан юм, яагаад, миний юунд нь тэгтлээ болоод байдаг юм гэхэд эршүүд, эр хүн шиг нэг тийм өвөрмөц гэнээ. Гэхдээ би одоо их сул дорой хүн шиг харагдаж байгаа биз? Та нарын мэддэг хүчтэй, чадалтай эрчүүлийн дотор ч ийм сул дорой хүн, хүчтэйтэйгээ хамт байж байдаг байх…

40 Comments

  1. мими says:

    hunii saihan uriig tsaashaa tulhej bolmoorgui l sanagdah ym. chamd ene ohinoos gadna tsaashid zunduu olon songolt baina, ter olon bolomjoos uuruu bi songoltoo hiimeer bna gej l bodogdood ergelzeed baigaa hereg. gehdee tsaana chini ter olon ohid dund naad ohin shig chini sain ohin tun hovor shuu barag udriin od aytai l baina baih. tegeed deer ni ter hovriin baraanuud chini gol ni chamaig yr toohgui gej bi yaag medej baina. uurtuu hairtai huntei suusan ni uuriihuu hairtai huntei suusnaas iluu buh bat halamj duuren baih bolno. sain hun hovor, oldvol aldaj bolohgui. tegedch negent chi ter shunu tertei tergui ohiniig jiremsen bolgoson, uureg hariutslagaa uhamsarla. sain hunii uriig sain ohiniig gomdooh hereggui. chi aldsan hoinoo haramsaad barahgui shuu. hen yu geh ni hamaagui ongod tenger hudlaa heldeggui ym! ongod tenger odoo bolon ungursniig sain helne, huniig nevt shuvt helne, harin ireeduig bol helj meddeggui ym. ireeduigee chi uuruu l tsogtsloono shuu dee

  2. Jaguar says:

    Odoo avchraad amidraad uz l dee. Yag jiremsen baihad huuhdiih etseg hajuud baigaad gedes ileed hairlaad halamjilahsaihan baidgiinshdee

  3. tsolmon says:

    Manai hun ch gsn anh nadtai uchraad yu ch bodoogui gsn… tegeed bud 2 salj niileed buun heruul uruul bolj bj odooboos neg togtoj bna… bid 2 niileed 2 jil bolson ch huuhed zayagaagui l bna… huuhedtei bolohiin huslen humuusl bna daa… odoo bol nadad hairtai shdee gedgiin… nadad setgelgui bol biah l dee bainga l yaj bna iij bna… yahuu iihuu gedgiin… bid 2 ch ijilsen dasch bna doo… gol ni cgi ter emegteid vi setgelgui gej bitgii bodooroi… teriig chini medchihiim bol uram ni hugarna

  4. Amka says:

    ЗА ЗАЛУУ МИНЬ ЭР ХҮН ЭХНЭЭСЭЭ ХАШИР БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДАСАЖ ДУРЛАНА ГЭДЭГ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ Л ЗАН. ЭР ХҮН ӨӨРӨӨ Л САЙН БИШ БОЛ ЯВЦГҮЙДЭЭ. БИ ЧАМ ШИГ БАЙДАЛД ОРЖ ЯВЛАА ГЭХДЭЭ 6 ЖИЛ БОЛОХОД ТҮҮНД ДАСАЖ ДУРЛААГҮЙ Л ЮМДАА. ХАРИН ЭР ХҮН 1 ДУРЛАВАЛ ЖОЛООГОО АЛДАНАДАА. ЭР ХҮН ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ. ХАРИН ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН БОЛ ЧИ САЛАХ ЭРХГҮЙ СУУХААС ӨӨР ЗАМГҮЙ ГЭСЭН ҮГ. ХҮҮХЭД БОЛ АМЬДРАЛЫГ ГАНЦ ХОЛБОГЧ ЭД ЮМ.

  5. Нээрээ says:

    Сэтгэл гэдгийг чинь дураар захирч болох бишдээ. Үүрэг хариуцлагаасаа болоод гэр бүл болсон залуус хожим гэнэт дурлал нь гарч ирэхээр их л шаналж зовдог юм байналээ.

  6. Oogii says:

    sain bainauu chi mundag zorigtoi zaluu ymaa bi emegtei hvn l dee bi bas nohortrigoo taniltsaad udaagvi suusan nadad hair ene ter baigaagvie gehdee hvvhedtei bolood amidarhaar shal oor ym bilvv hvvhed gedeg chin ooroo bvhel bvten hairiin ertonts hvvhdee garaad irheer chi ter emegtei hairalnaa ta 3eleg bvten tulgiin 3n vhuluu shig saihan amidarnaa chi chadna oortoo itge

  7. TheMan says:

    Chi tuundee ali xediin xairtai bolj dee
     Jinxene chimeegui irdeg um. Odooxondoo setgeldee uur xun xuleej avax xecuu bga bolood l zorchildoj bga um. Anx xaraad unaj tustlaa durlaad naaldan pad gedeg xair amidral bolox ni xovor sanagddag. Aij bn gedeg sainii doxio. Setgeliin xuurluur bus bux oyun bodol setgel zurxee chagnaj bgad gargadan shiidvereesee xun amar bucdaggui um. Ger buld ni az jargal xusie

  8. МиМи_Муму says:

    Харин ч сайн юм бишүү өөрөө? Хөөрхөн хөөрхөн юм бичээд ккк. Өхөөрдөж мөхөөрдөөл. Бас их хүндэлдэг болотоймаа.  Гэнэт хүүхэдтэй  болчихсон болохоор л шоконд орж бгаа бхөө. Тэгд л толгойд чинь олон юм эргэлдээд эргэлзээ үүсгээд бгааз. Даруухан ч санаачлагатай л охин бна ккк. Та 3 тэгээд цаашаагаа улам олон болоорой. Аз жаргал хүсье?

  9. annabelle says:

    Bolzood hamt kino uzeed . Uurteiguu temtseed  uur dotno bh gd uzde. Chinii depress arilaagui l bn da. Hamtadaa gaduur alhaad tsever agaar amisgaluulaad uz. Huurhun ur chin tend boojij bgaa gdgiig uhaar. Sain halamjilaad bai. Msg bicheed dotno baigaad uz. Bur esregeeree ihtelee durlah ch ym biluu

  10. Saran says:

    Dasaad hairlaad bga humuus bn aa haha manai naiz ohin nuhriiguu erguuldseer baigaad suusan salj niilj zunduu l yum bolson ch hairgui baisan zaluug hairtai bolgoson l yum daa.  Hun hairlah tusam tsaashaa gej chaddaguin bish uu 

  11. zochin says:

    зөв хүн шиг санагдлаа өөрийгөө ялж өөрчилж чадсан байна шд 

  12. amii says:

    humuus bie biedee dasaj durladag shde

  13. Odko says:

    Hariu ilgeesend bayrlaa dagaj murdnu

  14. chonongoo says:

    Hun hun oor shuude.  Chinii bichseniig unshhad harinch zorilgotoi uhaalag huu bn. Zugeeree, chi surdgaaraa sur, huuhed busgui 2iinhoo omno hariutslagatai bai. Hamt bhaar 1bienii 2tal shig bolj bolnoo jam ni.tiim yum. Harin boo  udganii asuudaltai buu hutga. Hoorhon yree eleg buten osgood, hamtdaa ireeduinhee saihan amidraliig buteegeed az jargaltai saihan ger bul uusgehiig erooy. Ta 2 (3) chadnaa.

  15. сс says:

    Сүнсэнд даруулна гэнэ үү. юу гэсэн үг вэ. Ѳѳрѳѳ бѳѳ зайран юмуу. Ээж чинь чамайг хайргүй хүнтэй чинь бѳѳгийн аргаар нийлүүлсэн юм бишүү. Хожим нь харамсав даа.Хайран охин. Ямар гайтай хүмүүстэй учраав дээ. Хүчээр хувь заяагаа шийдүүлээд. 
    Ээж чинь чамайг ѳѳр хүнд дурлахгүй юм хийчих байлгүй дээ.

  16. Ааш муут says:

    Хайр хайр л гэнэ хоосон хайр хэврэг шаазан мэт хага vcэрч байгааг зендее л харлаа… Зев сэтгэлтэй, сайн хvн л хvнд хань болж, тvшиж явдаг юм байна. 
    Наад охиноо бvv гомдоо. Чамд тэгээд ч буцах зам байхгvй болжээ. Еерт хайртай хvнтэй амьдрах сайхан ш дээ. Эрхэлээд л 🙂
    Халамжгvй хань насны гай гэж царай зvcээрээ даам гарсан охид ч хэцvv шvv (дvv нарынхаа амьдралаас ажиглаж байхад)

  17. Bbv says:

    Mi bodloor chi en bvsgvidee hairtai ym shig bnaa zver l triigee hvleen zuwshuurch chadahgv bn chi uuriihuu jinhene medremjiig uuruusuu ch nuugaad bh shig bn 

  18. dsf says:

    ene nogoo turuuchiin zaluu humuus haraahaar joohon ooroor sainaar heluuleh gej bichsen bish uu?

  19. hi says:

    bitgii ai
    chi sain zaluu 
    heterhii sain zalu uchir aij hariutslaga geh met olon zuils uuruusu nehej bn
    bitgi ai ta 2 az jargaltai shan amidrana uurtuu itge 
    chmd tuunig hairlaj asar ih bolomj nuuts bga 

  20. cahirmaa says:

    Ээж чинь аймшигтай байна, хүний охинд юм хийгээд чамтай нийлүүлчихэж, тэр охинд чамаас илүү сонголтууд зөндөө гарах байсан байлгүйдээ, чамайг муулж байгаан биш чи зөв бодолтой бас зөв юм асууж байна. Гэхдээ охиныхоо хувь заяаг зохион байгуулалттай зохиож байгаа ээжийг нь танай ээжийг ч бас буруушаамаар байна.

  21. Хатан says:

    Манай найз өнгөрсөн зун ажлынхаа 1 залуутай унтаад жирэмсэн болчихсон. Юун хайр, дөнгөж хамтдаа ажиллаж эхлээд 1 сар гаруй л болж байсан. Тэгээд нөгөө залуу нь Япон руу сургуульд явах байснаа болиод манай найзын гэрт хамт амьдардаг болсон. Жирэмсэн байх хугацаандаа хамтдаа байсаар байгаад хайртай болцгоосон юм шиг байна лээ. Одоо хүүхэд нь гарчихсан. Хайртай хайртай гэж биенээ эрхлүүлсэн 2 хүн л байна. Чин сэтгэлээсээ хайртай эсэхийг нь мэдэхгүй юм даа. Одоо бол жаргалтай байцгаана. 

  22. zochin says:

    ger buliin humuujil saitai 2 bol saihan amidraad, bie birnee hundleed, hairlaad yavchihdag. 
    minii naiz neg busguitei taniltsaad neg sar bolonguutaa, jiremsen boloogui bsan ch gesen gerlechihsen, odoo ter 2 hamgiin saihan hosuudiin neg. haragdah baidlaas ni bish dotor hun ruu ni jhan ungiij uz, humuus gerleheesee umnu humsaa sain nuuj, gerlenguutee arzailgaad gargaad irdeg gedeg dee.

  23. хэрэггүй л байх даа says:

    Би эмэгтэй л дээ бас л найз залуутай байсан.. Гэхдээ бид 2ыг хүмүүс танилцаагүй өөрсдөө л нэг мэдсэн таньдаг болчихсон бас болоогүй хамтдаа амьдарч эхэлсэн юм. Тэр залуу надад сайн байсан болохоос хайртай байгаагүй юм байна лээ. Ээж аав нь надад үнэхээр сайн байсан. Хамтдаа 1 жил болсоны дараа тэр хүн өөрийгөө надад хайртай биш зүгээр сайн гэдгийг ойлгох тэр үед үнэхээр хэцүү байсан. бид хоёр ярилцаад салахаар шийдсэн. Сүүлд тааралдаад хоёулаа юм ярьж сууж байгаад хэрвээ хүүхэдтэй байсан бол яах байсан бол гэж асуухад адилхан л салах байсан гэж хэлсэн юм даа…. Хайр байхгүй бол эр  хүнийг юу ч бүр өөрийнх нь ухаан ч тогтоож чаддаггүй юм байна лээ 

  24. 30 tai zaluu says:

    Haa saigui aawgui huuhduud. Harin ydaj chinii ur aaw eejtei buten ger buld guniglah zawgui uswul ymar goe we.  Bi bas huurhun ohintoi. Tuuniigee tewreed unerlehed bi hair hariuclaga 2iig zereg mederdeg. Minii amidral bol minii ohin.

  25. Захидлын эзэн says:

    Odko-д: Өөрөө өөртөө зорилго тавиад, хүнд тус хийгээд, юу ч болсон сайн сайхан талыг нь гаднаа жүжиглээд ч болтугай харах хэрэгтэй юм билээ. Ойр тойрныхондоо сайхан энерги өгчихөөр, эргээд тэр энерги чинь чам дээр ирнэ хө. 

    10 жилийн бацаан байхдаа хамгийн гүн шатандаа, ёстой балай авдаг байсан. Архи мархи уугаад л балалнашд. Үхчимээр л санагддаг байж билээ, үхэх гэхээр хойно байгаа хүмүүсээ бодоод чаддаггүй байлаа.

    Бага багаар өөртөө зорилго тавиад байх хэрэгтэй юм билээ. Жишээ нь ажилруугаа явахдаа автобусаар биш хоёр буудал алхаад явдаг ч юм уу тэ, дараа нь 3 буудал гээд бага багаар ахиад байх хэрэгтэй. Зорилго нь жижиг, том байх ерөөсөө хамаагүй. Би багадаа их тарган байсан. Өдөрт өөртөө 5 суниана гэж гэдэг байсан, сарын дараанаас 10, тэрний дараа 15, 20. Одоо тэрнийхээ хүчинд дажгүй мөртэй, биетэй болчихсон гэж боддог шд, хэхэ.

    Хүнтэй ярьж, нээлттэй байхыг бол охидуудтай уулзаж дадлагажсан. Угын тэр охидод таалагдах уу, үгүй гэж бодохгүй чөлөөтэй л байх хэрэгтэй. Угын чиний эхний 5, 6 охин чинь бол чамайг ямар мал вэ  ч юм уу, арай даруухан нь ямар уйтгартайн гэж бодно, тэрний дараанаас аяандаа яавал яахав, ингэвэл ингэнэ гээд туршлагажчихдаг юм билээ. Хамгийн гол нь хүссэн хүнтэйгээ хүссэн сэдвээр нь хэнээс ч ичилгүй чөлөөтэй ярьдаг, өөртөө их итгэлтэй болчихож байгаам. Хүнтэй харьцахдаа их тэнэг, жүжиглэдэг байлаа. Ингэвэл таалагдах болов уу гээд л. Одоо жүжиглээд байгаа гаруудыг харахаар бүр аймар санаа зовдог шүү, аймар мэдэгддэг юм. Бас ганцаараа байсны давуу тал ч юм уу, одоо ер нь их хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй ш дээ хэхэ. Бас хүмүүсийн худлаа ярьж байгаа, гудамжинд хэн юу хийж байна, ямар хөдөлгөөн хийж байна гээд нилээн гярхай. Хулгайчийг бол автобусанд бас анддаггүй л юм.

    Ямар ч үед өөрийнхөөрөө байх хэрэгтэй юм билээ, чи ямар бүгдэд таалагдах ёстой төгс зүйл биш. Таалагдах нэгэндээ таалагдана, таалагдахгүй нэгэндээ таалагдахгүй гээд амьдралын бүх л үнэн, сайн сайхантай нүүр тулчихаар амьдрал чинь их сайхан юм билээ, хө. 

  26. зочин says:

    .Хүүхэдтэй  болсондоо баярлаад гоё байгаа юм бол хайртай л юм байнашдэ.Сэтгэлээ мэддэгч юм шиг мэддэггүйч юм шиг сонин юм бодохын.Дургүй хайргүй бол догдлоод тэдний төлөө амьдрах нь битгий хэл зугтана биз дээ.Өөр ямар хайр байдгийн бас.

  27. GegeenCom says:

    Uu harin ch setgeltei esehee gadagshaa bultaj bj l jinhene tanina shde. Yer n humuus jinhene hairtuudtaigaa suudag tohioldol baga l yum shig sudalgaanuud zunduu l bhyn bn dag. Zaluu bhd l yu yum gehees 30 garchuul chi ugaasaa uur uzuulelteer n hun shinjdeg songodog bolno durlald chuhal ach holbogdol uguhuu bolino. Ali horvoogiin dur bulaam goyo saihan humuusiig ter gediin. Durlal bolgon amidral bolq. Ur huuhdiig chini zuv eruul hun bolgochij barahaar tegeed ug hun n neeh muu hun bish udam sudar n ok edr bol teed arranged marriage tei salalt baidgui zunduu l uls gurnuud bj l bn dag. Durlasan humuuseesee uidq salq zohicohgui daramtluulq bn gsn batalgaa yerduusuu ch bhgui. Gaigui hun zovoohoorgui busdiig uchirgui zavhairliin nudeer bish hun gedeg utgaar n hundeldeg hun chanar n zulgaahdaa zulgaachdag huntei bol hichneen ch jiliin holboo uusgej bolno. Saihan nuhurlul hundlel itgel plus joohon sanhuu sex deer amidral ceceglechih l bh. Setgel dutna gej bdg bol tulgiin 3 chuluunii neg yah argagui mun. Setgel saitai negentei uurd hadaatai bhd ter budmal ereever myaraavar goyomsog togosnuud bol zugeer cagiin zugaa

  28. Odko says:

    Sain bain uu? 2uulaa neg uy bololtoi. Bi ch gsen tegj boddog naiz ohintiogoo suuhuu , gomdoochihgui baigaa ntr geed l. Ghde namaig bodvol chi aav bolno geed negent shiidtsen bgan bishu hugshuun? bas jaahan durlasan bloltoi busdaas dotno gomdooj bolomgui sanagddag gher durlatsan yum bishu, Het aigaad baigaa bololtoi. Bi chinii orond bsan bol hed honog chiv chimeegui gazar uuruu uurteige sain yriltsaad shiidvere garganaa. Za tegeed amjilt husey 🙂 Uyiihen bugd aav bolood bhin. Neeree chi depressneese yaj garsan be mani bas ih depressdeg tged yah uchraa sain olohgui l bna

  29. хм says:

    хэрэв чи сэтгэлгүй л гэж бодож бгаа бол гэртээ авчрах хэрэггүй. Өөрт нь ч үнэнээ хэл. Хүүхэдтэй болсондоо баярлаж буйгаа, түүний төлөө амьрахаа, гэхдээ өөртөө нь суухад бэлэн биш бгаагаа. Би ч тэр охиныг бэлэн гэж бдгүй бна, нас нь болоогүй. Сургуульд ч ганцаараа яв. Тэгээд сургуулийн амралтаараа хүүхэд, хүүхэн 2г эргэ, тэр үед чи хэнийг хайрлахыг сэтгэл зүрх чинь хэлээд өгнө.

  30. bebe says:

    sunsend daruulaw uu gdg heseg deer uhtlee uneelee. ohinii tuhai tosoologdood. geniihee tuvshind taaraad eruul saruul huuhed toruuleed l amidarch bval ter az jargal blgui dee. hentei ch suusan yadiin be…

  31. tuya says:

    bi bol oortoo hargui huntei suusan emegtei bna. odoo bol manai nohor dasaad durlasan gehed bno. 2 huuhedtei saihan l amidarch bna. haaya hereldeed muudahaaraa bi yavlaa gehed chamaig sanana hairtai geed er yavuuldaggui. helelgui yavchihaar haa bsan gazar olood irdeg. tiim bhoor chi hamt bj hariutslagaa huleesen ni deer bolov uu gej bodoj bna. buh saihan taliig ni har hairla

  32. amidralaa gej says:

    Hamgiin gol n biy biyee hvndelj oilgoj chaddag bh l heregt bhdaa

  33. нэгэн бүсгүй says:

    хүүхэдтэй болно гэдэгтээ баярлаж байнаа гэдэг чинь хонгилын үзүүрт гэрэл асаж байнаа гэсэн үг шүү.Хүүхдээ хайрлаад ирхээр хүүхдийг чинь төрүүлсэн эмэгтэй сайхан харагдах байхаа.хааяа дотор хүнтэйгээ зөрчилдөх үе байдаг ч залж засах хүн нь чи гэдгээ мартаж болохгүй шүү

  34. amidralaa gej says:

    Hamt bgaad huuhed chin garaad irwel biy biyndee dasaad ehelnedee ayndaa bolno yaj ? Gedeg asuultaa uurtuu bitgii tawi zugeer l ter hvniig bgaagaarn huleej awbal bugd saihan bnoo az jargal husii

  35. Захидлын эзэн says:

    Би мэдээж энэ хоёр хүнийг хаяад явахгүй нь тодорхой шүүдээ. Муу ч, сайн ч эр хүн байна даа, одооноос бүх зүйлээ хүүхдүүдийнхээ төлөө зориулна. Аав болно гэхээр бүр догдлоод л, их гоё болчих юм. Энэ хүнд дурлах болов уу, яаж дурлах вэ л гэж асуугаад байгаа юм. 

  36. amidralaa gej says:

    Hvn bitgii gomdoogooroi amidraad ehleheer sain bdg gesen shuudee sain bj bgd biy biyee uzehee bolison hvmvvs zunduu l bnshdee

  37. Pap says:

    Өвөг эцгээсээ л тэнгэрээ шүтээд ирсэн улс, бид нар. Хүн бүр өөр өөрсдийн гэсэн сүсэгтэй. Есүс, будда, аллах шүтдэг бол тэр хэсгийг алгасаад л уншчих хэрэгтэй. Энэ хүү тусламж асууснаас, бөө болох уу гээгүй байна.

  38. Мөөгий says:

    Чи наад охиндоо хатуу хахир хандахгүй хүүххдэд хайртай гэхээр болох л  байх. Эрэгтэй хүн сэтгэлгүй бол хэцүү байдаг гэдгийг би нөхрийгөө харах тусам мэдэрдэг. Би нөхөртөө хайртай, бас л чам шиг л байдлаар хүүхэдтэй болсон. 4 жил болж байна. Сайхан амьдарч үзсэнгүй. Би их харамсдаг. Өөрийгөө ч нөхрийгөө ч зовоож байгаадаа. Маш сайн бодох хэрэгтэй. Сэтгэл байхгүй бол яаж ч хүчлээд хэцүү байдгийг нөхрөөсөө л харж байна даа. Нөхөр минь өөр хүнд сэтгэл нь татагддаг. Үнэхээр хэцүү. 

  39. hddhh says:

    Neeh goy unshaad l uil yavdal dund ni orood baij baisan chin l udgan mudgan geed yavchihaar ni shuud hayalaa shd ee..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.