Зарим залуу ээжүүд “Хүүхэд хөхүүлбэл хөхний хэлбэр галбир алдагдна” гэх ойлголт авснаас хүүхдээ удаан хөхүүлэхээс татгалздаг. Хүүхдээ хөхүүлэх, хөхүүлэхгүй байх, урт хугацаанд хөхүүлэхийн аль аль нь хөхний хэлбэрт нөлөөлдөггүй бөгөөд харин жирэмслэлт үүнд нөлөөлдөг гэж Америкийн эрдэмтэд мэдээллээ.
Жирэмслэлтийн үед хөхний булчирхайд өөрчлөлт орж томордог. Энэ нь буцаад хэвийн байдалдаа дор хаяж гурван жилийн хугацаа шаардагдана.
Жирэмслэлтийн улмаас хөхөнд гарах өөрчлөлт нь арьсны доорх холбогч эд султай хүнд илүү ажиглагддаг байна. Хүүхдээ хөхүүлж байгаа эх хэнээс ч илүү сайхан харагддаг. Эхийн сүүнд хүний нинжин сэтгэл, ариун хайр, хүнлэг чанар цөм бий. Хүүхдээ хөхүүлэх нь дөнгөж төрсөн эхийн умайг түргэн агшаах, жирэмсэн үеийн жингийн нэмэгдлийг амархан арилгах, хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулах зэрэг эхийн бие, сэтгэл санаанд олон ашиг тустай.
Мөн хүүхэд ээж хоёрын хоорондын амин холбоос хэвээр хадгалагдахын зэрэгцээ бие биеэ мэдэрч, сэтгэлийн нандин холбоо үүсч бий болдог увидастай. Биеийнхээ хэв галбирыг бодож хүүхдээ хөхнөөс эрт гаргаж, төрсөн хүүхдээ сайн дураараа хэн нэгний тэжээвэр хүүхэд болгон хувиргах нь хожим хүүхэд эхийгээ төгс хайрлахгүй байх шалтгаан болдог.
Америкийн эрдэмтэн Ж.Х.Кинсьений 5000 гаруй хүүхдийг оролцуулан хийсэн судалгаагаар сүүн тэжээлээр өссөн хүүхэд эхийн сүүгээр бойжсон хүүхдээс 10 дахин илүү элдэв өвчин тусч байжээ.Эхийн сүү нь юугаар ч орлуулшгүй тэжээл юм.
Эх сурвалж. өглөө.мн
6 Comments
Hahah mantuun buuznaas naadmiin huushuur gej goy helseb
Yer n tegeed harsaar baital huuhdiig n huhuulj mantuun buuzaa naadmiin huushuur bolgochood bhd uhaan muutai ers bol nudend uzegdeh helber dursed l ach holbogdol ugnu shde ungu mungu huusun zerleg capitalism hugjuulj bgag bugd l medej bga bj hen heden caastai oligtoi gadartai haragdsanuud ru n l hoshuurcgaaj bga n hudlaa yum bish.
Jijig huuhedtei ch galbiraa aldaagui busdad hairlagdaj uuriiguu archilj chadsan emegteichuud mash ih hudulmur udmiin sain gene ih medleg tevcheer uhaan geed hosolson bdg bh baharhmaar. Mongol busguichuud ch ulam l javhaalag goy bolood bga shw
Eh uriin holboo gj yg unen ehniihiin ugjsn unende neeh ygd ch yum toodogguu daraagiinh ni hohuulsen shal oor
Хүүхэд эрүүл саруул амар амгалан л байвал тэр хөхний хэлбэр энэ тэр ёстой лай л байна. Сүүтэй ч хэлбэр алдагдана энэ тэр гэж тэнэгтээд хүүхдээ эрт хөхнөөс гаргадаг хүүхнүүдийг ойлгохгүй юм. Аальгүйтэж ядах юмаа зарим нэг хоосон толгойтой эрээн мяраан хүүхнүүд, ядаж юм уншиж хөхөөр хооллолтыг талаар судлах хэрэгтэй шд
ehner huhuuleh meer durgui, ternees bolj huuhed maani uvchin ih oroodog eheesee hundii bolson.
Ehnii 6 sar huhuulehed darhlaany system n buren biyejdeg gj uzdeg bizde. Ih saaj ih ugzchaad bvl ugaasaa l suu ihtei delbe yavcan ceej bol daraa n halis l ulddeg shd. 3 jil bolj bj neg joohon uuhlug ed uusch helber n saijirdag